Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 133/ШШ2024/00335

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор үйл ажиллагаа явуулдаг, *********** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *************** холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 932,350 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********** нь *************-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 11 сарын 03-ны өдөр 1400000591124 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ********* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 570,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. *********** нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүи. ************ зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байддаар үндсэн зээл 570,000 төгрөг, зээлийн хүү 305,006 төгрөг, зээлийн хүү 57,344 төгрөг нийт 932,350 төгрөг гаргуулахаар байна. Өнгөрсөн хугацаанд ************* зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба хэд хэдэн удаа хэсэгчлэн төлөх хугацаа тохирсон ч огт төлбөр төлөөгүй юм. *********** нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байх тул зээлийн гэрээний үүрэгт нийт 932,350 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ********** ХХК нь ******** холбогдуулан зээлийн гэрэнэий үүрэгт 932,350 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 932,350 төгрөгийг *********-ийн хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

1. ********** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй, *********** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 932,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч ********** ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүхэд ирүүлсэн ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 932,350 төгрөгийг **********-ийн хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээр нотлогдож байна.

*********** ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24/2102 дугаартай албан бичгээр иргэн ********** зээлийн гэрээний үүрэгт 932,350 төгрөг гаргуулахад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорын байгууллагыг төлөөлөн нэхэмжлэгчээр тус ********** оролцуулахаар томилж, итгэмжлэл олгов. ************* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,926 төгрөгийн тал хувь 13,463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,463 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, 13,463 төгрөг хариуцагч ********* нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч ********** ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ********* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй, ************ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 932,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,926 төгрөгийн тал хувь 13,463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,463 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, 13,463 төгрөг хариуцагч ******** нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч ********* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ