| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00401/И |
| Дугаар | 133/ШШ2024/00336 |
| Огноо | 2024-08-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 133/ШШ2024/00336
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би
Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор үйл ажиллагаа явуулдаг, ********** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 905,374 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******** нь ************-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 09 сарын 19-ний өдөр 1400000442715 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. *********** нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 550,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. ********** нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахьн' тпяярдяхяд удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. ************* зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 550,000 төгрөг, зээлийн хүү 299,106 төгрөг, зээлийн хүү 56,268 төгрөг нийт 905,374 төгрөг гаргуулахаар байна. Өнгөрсөн хугацаанд *********** зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба хэд хэдэн удаа хэсэгчлэр төлөх хугацаа тохирсон ч огт төлбөр төлөөгүй юм. *************** нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байх гэжээ.
2. Хариуцагч ************ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие **************-аас 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 550,000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн болно. Тухайн зээлийг ажилдаа ороод 9 сараас эхлээд хувааж төлөх боломжтой байна. Ойрын хугацаанд төлөх боломжгүй байгаа бөгөөд амралттай/ээлжийн/ тул цалин мөнгөний боломжгүй байна. Энэ зээлийг заасан хугацаандаа төлж барагдуулах болно. Иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ************* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 905,374 төгрөг гаргуулах тухай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагч ************** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн Миний бие **************-аас 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 550,000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн болно. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэх тайлбараар нотлогдож байна.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,279 төгрөгийн тал хувь 13,139.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,139.5 төгрөгийг улсын орлогоос, 13,139.5 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж, ***********Б-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********* овгийн ************ нь зээлийн гэрээний үүрэгт 905,374 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор сар бүр хувааж төлөхөөр нэхэмжлэгч ************ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,279 төгрөгийн тал хувь 13,139.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,139.5 төгрөгийг улсын орлогоос, 13,139.5 төгрөгийг хариуцагч ********** гаргуулж, ********-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ