Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/02782

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Хурд овогтой М-ын Х РД:....../, Ж  овогт Т-гийн З /РД:........./ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар .... оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү З.Э, 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү З.Б , 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү З.А  нарыг эх М.Х-ы асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 40.1.2.-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг тогтоохоор хуульчилсан байх тул 0000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү З-гийн Эрхэс, 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Золбоогийн Бархас, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү З-гийн А  нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.З-оор тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 2024.06.19-ний өдрийн эвлэрлийн гэрээнд талууд гэр бүлийн эд хөрөнгийн талаарх эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээр харилцан тохиролцов. .... оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү З.Э, 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү З.Б  2021 оны 03 дугаар сарын 3-ны өдөр төрсөн хүү З.А  нарыг нэхэмжлэгч М.Х-ны байнгын асрамжинд үлдээж, Хүү З.Э , хүү З.Э, хүү З.А  нарын эрүүл энх, зөв боловсон өсөн бойжиж, хөгжих, сурч боловсроход М.Х, Т.З  нар тэгш эрхтэй оролцож анхаарал тавьж энэ асуудлаар адил үүрэг хүлээнэ. Знь хүү З.Э, хүү З.Б, хүү З.А-тай хүссэн үедээ уулзаж, асрамжиндаа байлгах, мөн З.Э, хүү З.Б, хүү З.Анар хүссэн үедээ аав Т.З-той уулзах эрхтэй бөгөөд хүүхдүүдтэй уулзаж, асрамжиндаа байлгах хуваарьт өдрүүдийг багадаа 3 хоногийн өмнө урьдчилан тохиролцоно, хүү З.Э, З.Б, З.А нартай /5-уулаа/ долоо хоногт 1 удаа хамт байж, цаг хугацааг хамтдаа өнгөрөөж байхаар тохиролцов, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд энэ тухайгаа талууд бие биедээ урьдчилан мэдэгдэнэ, хүүхэд тус бүрийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг бие биедээ үнэн зөвөөр өгөх үүрэгтэй, Т.З хүүхүүдийг асрамжинд авахдаа өөрөө биечлэн ирж авах ба М.Х-д өөрийн биеэр хүргэж өгнө. Тухайн нөхцөл байдалтай уялдуулан зарим тохиолдолд М.Халиун хүүхдүүдийг хүргэж өгч, авч болно, талууд хүүхдүүдтэйгээ байх үедээ тэдэнтэй эелдэг зөөлөн харилцаж, зөв боловсон хүмүүжил олгох үүрэгтэй, хүүхдүүдийн цэцэрлэг, сургуулийн төлбөр, цэцэрлэг сургуультай холбоотой бусад төлбөр, хувцас хэрэглэл, дугуйлангийн төлбөр, эм эмчилгээний төлбөрийг төлж холбогдох бүтээгдэхүүн, үйлчилгээг авахдаа талууд харилцан тохиролцож, санал нэгдсэний үндсэн дээр шийдвэрлэнэ, хүүхдүүдэд зориулсан аливаа үйлчилгээг талууд харилцан тохиролцож, санал нэгтэйгээр авах шийдвэрийг гаргасан тохиолдолд талууд төлбөрийг адил тэнцүү хувиар хариуцаж төлнө, Т.З нь З.Эрхэс, З.Бархас, З.Арвис нарыг 18 насанд хүртэл сар бүл Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлэг төлөхөөр тохиролцож, тэтгэлэгийн мөнгөн хөрөнгийг тухайн сард багтааж, М.Халиуны Худалдаа Хөгжлийн Банкны 0000дугаар дансанд шилжүүлж байхаар тохиролцов, талууд хүү З.Э, З.Б, З.А нарын төлөө тохиролцож байгаа гэдгээ ухамсарлаж, бие биедээ хүндэтгэлтэй хандан гэрээний үүргүүдээ аливаа нэг шахалтгүй, хүндрэл учруулахгүйгээр заавал биелүүлэх үүрэгтэй гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрсөн болно, Т.З нь Чингэлтэй дүүргийн ....... тоот хаягт байршилтай орон сууцыг М.Х, хүү З.Э, З.Б, З.А нарын өмчлөлд шилжүүлж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр тохиролцов. Энэ үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр энэ өөр этгээдийг нэмж бүртгэхийг хориглоно, үл хөдлөх эд хөрөнгийг хүү З.Э-ийг 18 насанд хүртэл бусдад худалдан борлуулах, зээлийн барьцаанд тавихыг хориглоно энэ тухай улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэнэ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа мэдээллийг Т.З-г шаардсан үед М.Х гаргаж өгнө, Хүү З.Э орон сууцыг 18 насанд хүрмэгцээ өөрийн шийдвэрээр бусдын өмчлөлд шилжүүлж, худалдах эсэхээ шийдвэрлэнэ, Хүү З.Э нь өөрийн шийдвэрээр бусдын өмчлөлд шилжүүлж худалдах эсэхээ шийдвэрлэхдээ бусад өмчлөгч нарын эрх ашгийг хөндөхгүй байна, орон сууцыг хүү З.Э худалдан борлуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд орон сууцыг эхний ээлжинд хүүхдүүдийн өвөө Ж.Тболон түүний гэр бүл /эмээ Д.Г, аав Т.З, авга эгч Т.С/ тухайн үеийн зах зээлийн ханшаар худалдан авах дагуу эрхтэй, Хүү З.Э энэ орон сууцыг худалдан борлуулах тухай шийдвэрийг худалдан авах давуу эрхтэй этгээдэд бичгээр мэдэгдэнэ, өвөө Ж.Т эмээ Д.Г, аав Т.З, авга эгч Т.С худалдан авах боломжгүй бол худалдан борлуулах тухай бичиг хүлээн авснаас хойш 2 сарын дотор бичгээр хариу мэдэгдэх ба ингэснээр уг үл хөдлөх эд хөрөнгийг бусад этгээдэд худалдан борлуулах эрх үүснэ, орон сууцыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор М.Х, хүү З.Э, З.Б, З.Анарын өмчлөлд шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг Т.З хариуцахаар талууд харилцан хүлээн зөвшөөрөв, М.Х Чингис хаан банктай 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан, Монголын ипотекийн корпорацируу 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр шилжсэн ББГ-2017/000 тоот дугаартай орон сууцны зээлийн гэрээний хамтран зээлдэгчээс өөрийн нэрийг хасуулахыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний хамтран зээлдэгчээс М.Х-ыг хасахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж Монголын ипотекийн корпорацид гаргаж өгөхийг М.Халиун бүрэн хариуцна, Чингэлтэй дүүрэг, .........тоот орон сууцыг иргэн Д.Г, Ж.Т, Т.Знарын өмчлөлөөс М.Х, хүү З.Э, З.Б З.А нарын өмчлөлд шилжүүлэхийг Т.З бүрэн хариуцна, Чингэлтэй дүүргийн ....... тоот байршилтай орон сууц нь Д.Г, Ж.Т, Т.З, Т.С нарын өмчлөлийн Ү-00000000000 дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн 0017838 дугаарын гэрчилгээтэй, бөгөөд энэхүү орон сууцны өмчлөх эрхийг М.Х, хүү З.Э, З.Б, З.Анарт шилжүүлэх тухай өмчлөгч нарын зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн баримт нь энэ гэрээний Гурав дах заалт бүхэлдээ хэрэгжих үндэслэл болохыг талууд хүлээн зөвшөөрч, зөвшөөрлийг гэрээнд хавсаргасан, Талууд энэ гэрээний эд хөрөнгөтэй холбогдсон заалтийг шударгаар хэрэгжүүлж мөрдөнө гэж байгуулсан эвлэрлийн гэрээг баталсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Отгон-Эрдэнэд даалгасугай.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.З-оос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ха-д олгож, нэхэмжлэгч Л.Х-ы улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2.581.820 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч М.Х-д олгосугай.

 

8. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО