| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/03059/И |
| Дугаар | 183/ШШ2024/02751 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2024/02751
2024 оны 06 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2024/02751 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .........тоотод байрлах, К ХХК /РД:.....-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........ тоотод оршин суух, Б овогтой За-нийн М /РД:......./-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 757.779 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. К ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгд ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 35 тоот Зээлийн гэрээ байгуулан 1.283.800 төгрөгийн жилийн 36.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй хугацаа хэтэрсэн байгаа тул нэхэмжлэл гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 508565,91 төгрөг, төлөх ёстой хүү 207989,6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38723,46 төгрөг, нотариатын зардал 2.500 төгрөг нийт 757.779 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч З.Мө шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
3. Нэхэмжлэгчээс: Хур системийн лавлагааны маягт,2024.04.09-ний өдрийн итгэмжлэл, улсын тэмдэгтий хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2021.03.11-ний өдрийн №00 дугаар зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2024.03.11-ний өдрийн бараа хүлээлгэн өгсөн акт, зээл хүсэгчийн акт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
КХХК зээлийн гэрээний үүрэгт 757.779 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг З.М-д холбогдуулан шаарджээ.
Хариуцагч З.М-д нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
К ХХК 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр №00 тоот зээлийн гэрээ байгуулж, З.М1.283.800 төгрөгийг сарын 36.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгожээ.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг зөрчиж, төлбөр төлөөгүй байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
З.М Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу тэрээр шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэх заалтын дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 11:30 цагт товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч З.М-Д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд хариуцагч З.М-аас зээлийн гэрээний үүрэгт 757.779 төгрөгийг гаргуулж, К ХХК -д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.736,7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.М-аас 22.736,7 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.М-аас 757.779 төгрөг гаргуулж, К ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар К ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.736,7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.М-аас 22.736,7 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч КиХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО