| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 204/2021/00039/э |
| Дугаар | 2021/ДШМ/39 |
| Огноо | 2021-10-28 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Ц.Баатарсүрэн |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2021/ДШМ/39
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Баатарсүрэн
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн
өмгөөлөгч Н.Энхжаргал /цахимаар/
Шүүгдэгч *******, *******
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Б.Батсайхан
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Наранбаатар
Иргэний нэхэмжлэгч *******,
Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж, Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1826000240039 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Бажиг овгийн ******* /*******/,
Монгол улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Уурхайчин овгийн ******* /*******/.
******* нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаргын гүүр” гэх газар хот хоорондын хатуу хучилттай асфальтан замд ******* улсын дугаартай “Тоёота Приус-20” маркын автотээврийн хэрэгслийг жолоодон Баянхонгор аймгаас Улаанбаатар хотыг чиглэж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.3-т заасан “...Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн *******, нарын амь нac хохирсон,
Борын ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаргын гүүр” гэх газар хот хоорондын хатуу хучилттай асфальтан замд өөрийн эзэмшлийн 90-40 ДАХ улсын дугаартай “Хонда Фит” маркын автотээврийн хэрэгслийг жолоодон Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2-т заасан “Дараах тохиолдолд гүйцэд түрүүлэхийг хориглоно, 13.2д-д заасан “гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд”, 2 дугаар хавсралтын 1.3 дахь заалт “...1.1 тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус замд зорчиж явсан ******* улсын дугаартай “Тоёота Приус-20” маркын автотээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслийн зорчигч *******, нарын амь нас хохирч, уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Бажиг овгийн *******г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Уурхайчин овгийн *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 4 / дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар, *******т оногдуулсан 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, *******т оногдуулсан 2 жил 2 сарын жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус тус оногдуулсан 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 9247496 төгрөгийг гаргуулж хохирогч *******т 286941 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Батбаярт /“Өвөрхангай-АЗЗА” ТӨХК/ 960555 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *******т 8000000 төгрөгийг, шүүгдэгч *******аас 1385027 төгрөгийг гаргуулж хохирогч , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт тус тус олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс 1500000 төгрөгийн нэхэмжлэлийг, хохирогч *******ын нэхэмжлэлээс 3422772 төгрөгийн нэхэмжлэлийг, хохирогч гийн нэхэмжлэлээс 450000 төгрөгийг, хохирогч , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжлэлээс 850000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс 61303685 төгрөгийн нэхэмжлэлийг, хохирогч , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжлэлээс 143820 төгрөгийн нэхэмжлэлийг, хохирогч *******ын нэхэмжлэлээс 109099 төгрөгийн нэхэмжлэлийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , , иргэний нэхэмжлэгч нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдан, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны , иргэний нэхэмжлэгч нарт 2600000 төгрөг, хохирогч , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 5385000 төгрөг, хохирогч д 43500 төгрөг, хохирогч *******т 1000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******т 1500000 төгрөг тус тус төлсөн, шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , иргэний нэхэмжлэгч нарт 3200000 төгрөг, хохирогч , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 4000000 төгрөг, д 500000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Өвөрхангай-АЗЗА” ТӨХК-д 1000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******д 2500000 төгрөг тус тус төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолоор *******ыг авто тээврийн хэргэслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэн үнэлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.
*******, ******* нарт холбогдох хэрэгт 2018 оны 01 дүгээр сараас хойш зам тээврийн осолд холбогдсон 2 жолоочийн хэн нь замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөн, осол гарах шалтгаан зэргийг харилцан зөрүүтэй эргэлзээ бүхий 8 удаагийн шинжээчийн дүгнэлтийг тус тус гаргасан. Гэтэл шүүхээс *******ыг гэм буруутайд тооцоход Монгол Улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14/06 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Политехникийн шинжээч нарын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай бүрэлдэхүүнтэй дүгнэлт, гэрч ийн мэдүүлэг, шүүгдэгч ******* нарын мэдүүлэгт үндэслэн гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаа тээврийн хэрэгсэлд гүйцэх боломжийг олгоогүй гэж дүгнэн гэм буруутайд тооцсон дүгнэлт, нотлох баримтууд нь дараах үндэслэлээр няцаагдана. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаартай прокурорын тогтоолоор дахин шинжээч томилсон тогтоолтой 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр танилцаж дахин дүгнэлт гаргуулахаар тогтоол үйлдэж 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14/06 дугаартай дүгнэлт гарсаныг мэдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4-т ...тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна, мөн хуулийн 27.2 дугаар зүйлд заасан шинжилгээ хийлгэх үед оролцогчийн эдлэх эрхүүдийг зөрчиж *******, түүний өмгөөлөгч болон бусад хэргийн бусад оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д зааснаар энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй учир дүгнэлтийг үнэлэх боломжгүй. Хэрэгт хяналт тавьж буй прокуророос тухайн хуулийн зөрчлийг хүлээн зөвшөөрч дахин шинжээч томилж прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаартай шинжээч томилсон тогтоолын 2.2-т ...******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн эсэх, зөрчсөн бол энэ нь осол гарахад нөлөөлсөн, тухайн заалтыг зөрчсөн үйлдэл нь хэрэгт авагдсан ямар баримтаар тогтоогдож байгаа болох гэсэн асуултад шинжээч шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах ёстой, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т шинжээч нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргах үүрэгтэй байхад дүгнэлтийн үндэслэл болон хэрэгт цугларсан бичгийн ямар нотлох баримтыг үндэслэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж дүгнэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй орхигдуулсан нь тухайн дүгнэлтийг шүүх хуралдаанд няцаан мэтгэлцэх, харилцан зөрүүтэй бусад дүгнэлтүүдийг үгүйсгэх боломжийг хязгаарласан нь нотлох баримтын шаардлага хангасан, хуульд нийцсэн эргэлзээгүй гэж үзэх боломжгүй юм. Энэ хэрэгт урьд дүгнэлт гаргасан шинжээчид хавтаст хэргийн материалыг судлан дүгнэлтийн үндэслэл, түүнийг нотолж буй баримтыг үндэслэж өөр өөр зүйл заалтаар буруутган, мөн үгүйсгэн гаргаж байсан боловч 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14/06 дугаартай дүгнэлтэд үндэслэл нотолгоог дурдаагүй, хуулийн шаардлага хангаагүй тул түүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Өвөрхангай аймаг дахь Политехникийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж прокурорын тогтоолоор гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.4-т шинжээчийн дүгнэлтэд боловсролын болон эрдмийн зэрэг, мэргэжил, мэргэшил, цол, албан тушаал, ажилласан хугацаа зэргийг тусгана гэж хуульчилсан бөгөөд дүгнэлтэд энэ талаарх мэдээллийг тусгаагүй байгаа нь шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан гэж үзэх боломжгүй. Хуульд шинжээч дүгнэлт гаргахдаа тухайн асуудлыг дүгнэлтэд тусгаж гаргах шаардлагыг хуульчилсан болохоос гэрчээр тухайн асуудлыг тодруулан нөхөн гүйцэтгэхийг тусгаагүй. Шинжээчийн гаргасан дүгнэлтийн бус хувийн байдалтай нь холбогдуулан гэрчээр мэдүүлэг авч байгаа нь хууль ёсны зарчимд нийцэхгүй. Шүүх тухайн процессын алдааг шинжээч Ж.Хашбат, И.Базаррагчаа, Ц.Цэвэгжав, А.Эрдэнэтуяа, Д.Бадрах нараас гэрчээр авсан мэдүүлгийг үнэлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн шинжээчид *******ыг Замын хөдөлгөөний дүрмийн 13.3-т заасан “гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэгэн байдлаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай байна. Энэ нь зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэж байгаа учраас зам тээврийн осолд шууд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй гэж дүгнэсэн зам тээврийн ослыг *******, түүний автомашинд зорчиж явсан ганц гэрч л мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн “би Приус-20 маркын машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн тэгсэн нөгөө машин зэрэгцээд хурдаа нэмээд дагаад байхаар нь гүүр хүрэхээс өмнө гялс урдуур нь орчихсон тэгсэн араас мөргөсөн” гэх мэдүүлэг, ийн “*******гийн машины урд Приус-20 маркын машин явж байсан. Тэгээд гүйцэж түрүүлэх хөдөлгөөн, үйлдэл хийх үед нөгөө машины жолооч дагаад хурдаа нэмсэн. Дагаж давхиад байх шиг байсан чинь гэнэт бетонон гүүр тулаад ороод ирсэн. ******* гүйцэж түрүүлээд нөгөө машины урдуур дараад орсон чинь түс тас хийгээд манай машины араас л ёвроод”, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд “би суудлаа арагш хэвтүүлээд явж байсан болохоор үйл явдлыг бүгдийн сайн хараагүй” гэсэн хэргийн тогтоогдсон байдлаас илтэд зөрүүтэй мэдүүлгүүдийг мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд үнэлэх боломжгүй юм.
Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй. Харин хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг, фото зургууд, шинжээч Р.Мөнхбаяр, Х.Түмэнбайлдагч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 039, техникийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтүүд, фото зураг зэргийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргээр *******ыг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын үндэслэл бүрэн няцаагддаг.
Эрүүгийн 1826000240039 дугаартай хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэн дүгнэхэд шүүгдэгч ******* нь тахир зам дээр хурд тохируулалгүй явсны улмаас эргэлтэд жолоодлого алдан замаас гарч хөвөөгөөр явж гүүрэнд тулж ирмэгц буцаж зам руу орох үйлдэл хийхдээ *******ын жолоодож явсан 69-38 УНЧ улсын дугаартай Тоёота Приус-20 маркын автомашины зүүн талын хойд хэсэгт 90-40 ДАХ улсын дугаартай Хонда Фит маркын автомашинаар мөргөсөн нөхцөл байдал хөтөлбөргүй тогтоогддог. Иймд *******ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэт нэг талыг барьсан. Хэрэг гарах болсон нөхцөл байдал, болсон үйл явдалд тулгуурласан зөв дүгнэлт хийсэнгүй. Энэ хэрэг гарах болсон шалтгаан нь ******* замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний хэд хэдэн заалтыг зөрчиж миний машины араас мөргөснөөс болж хоёр хүний амь нас хохирсон. Би овооны хажууд зогсож байхад нь гүйцэж түрүүлснээс биш Шаргын гүүрний ойролцоо уралдсан, замд саад хийсэн зүйл байхгүй. Би өөрийн зорчих эгнээгээр зөвшөөрсөн хурдтай хөдөлгөөнд оролцож байхад араас ирж мөргөсний улмаас би дүрэм зөрчихөөс өөрцгүй байдалд орсон. Миний араас мөргөж осол гарах шалтгаан үүсгэсэн жолооч *******д хөнгөн ял, энэ хэргийн улмаас насан туршдаа тахир дутуу болж 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдаж одоо ч ослоос үүссэн гэмтэл бүрэн эдгээгүй байнгын хүчтэй өвчин намдаах эм ууж насан туршдаа хохирсон надад хүнд ял өгч байгаа нь шударга гэж үзэхгүй байна. Мөн гэм буруугийн шүүх хуралдаанаас надаас Мягмар, Баасан нарт 1 692 513 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн атал өөрөөр шийдвэрлэсэн. Би шүүхийн шийдсэн хохирлыг хүрэлцэхээр оршуулгын зардлыг төлсөн гэж бодтол шүүхээс намайг оршуулгын зардал бүрэн төлөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Би өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүгчийн туслахаас тооцоог дахин дахин тодруулж тулгасан боловч 1 692 513 төрөг төлөхөөр шийдвэрлэсэн гэснээс өөр хариулт өгөөгүй. Миний зүгээс 5 400 000 төгрөгийг бүрэн төлөх төлбөргүй болсон байсан. Иймээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсонд харамсаад баршгүй. Энэ болсон явдалд би байнга харамсаж би л авч яваагүй бол амьд сэрүүн байх байсан гэж үздэг. Шүүх энэ хэргийг сайтар судалж, нягталж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Прокурор Ц.Баатарсүрэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь хангалттай нотлогдсон. Хавтаст хэрэгт авагдсан Хөдөлмөр, Нийгэм хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтээр 90-40 ДАХ улсын дугаартай Хонда-Фит маркын автомашиныг жолоодож явсан ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон. ******* улсын дугаартай Тоёота Приус-20 маркын автомашиныг жолоодож явсан ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.3-т заасан гүйцэх гэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэт түрүүлэх гэж байхад саад хийхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн. Баянхонгор аймгаас гараад осол болох цэг хүртэл эдгээр тээврийн хэрэгслүүд хэд хэдэн удаа нэг нэгнийгээ гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байсан байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдсон. Энэ осол гаргахад тухайн 2 жолооч нь хоёулаа буруутай. Зам тээврийн осол нь хэдийгээр болгоомжгүй үйлдлийн улмаас үйлдэгддэг хэдий ч тухайн жолооч зорчиж явсан зорчигчийнхоо аюулгүй байдлыг хангасан бол уг осол гарахгүй байсан. Жолооч аюул тулгарах нөхцөл байдлыг тухайн үед мэдэрсэн, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явсан бол осол гарахгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Харин ял шийтгэлийг хэрхэн оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтууд болон шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтээр хоёр шүүгдэгч хоёулаа замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байдаг. Шүүгдэгч *******ын хувьд машин дотор сууж явсан хоёр зорчигчийн аюулгүй байдлыг хангах тал дээр хангалттай арга хэмжээ аваагүй байсан. Мөн дээрээс нь цаанаас давж ирсэн машиныг харалгүй, хайхрамжгүй хандсанаас уг осол гарах болсон гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, бодитой гарсан байна гэж үзэж байгаа учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатын шүүх *******, ******* нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ *******ыг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн бодитой үнэлээгүй гэсэн үндэслэлээр өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан. Мөн *******ыг гэм буруутайд тооцохдоо 2 шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн механик тээврийн сургуулийн техникийн шинжээч нарын дүгнэлт, Өвөрхангай аймгийн Политехникийн коллежийн дүгнэлтүүд зэргийг үндэслэл болгож Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж гэм буруутайд тооцсон. Гэм буруутайд тооцоод байгаа шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд нийцээгүй байхад шүүх тухайн дүгнэлтүүдийг хуульд нийцсэн мэтээр үнэлж, түүнийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Мөн шүүх хуралдааны явцад буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой шинжээч нарыг асууж, гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан асуудлыг тодруулж өгнө үү гэсэн олон удаагийн хүсэлтүүд тавьсан. 2020 оны 12 дугаар сард энэ хэргийг прокурорт шилжихээс өмнө тухайн хүсэлтүүдийг тавьсан боловч одоог хүртэл шийдвэрлээгүй. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвхөн Политехникийн шинжээч нараас тухайн гаргасан дүгнэлттэй холбогдуулж биш биеийн байцаалттай нь холбогдуулж процессын зөрчлийг зассан нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч Мөнхбаяр шүүх хуралдаанд оролцоод өмнөх гаргасан дүгнэлтүүдтэй холбоотой, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэн мэдүүлэг өгсөн. Шүүх дүгнэлт гаргахдаа тухайн гэрчийн мэдүүлгийг ямар байдлаар үнэлсэн, үнэлээгүй, няцаасан баримтуудыг мөн дурдалгүйгээр *******ыг гэм буруутайд тооцсонд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байгаа. Зам тээврийн осол гарах шалтгаан нөхцлийг тогтоодог гол эрхийн акт нь осол гарсан хэргийн газарт хийсэн үзлэг, бүдүүвч зургаар тогтоогддог. Хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Тухайн үед үзлэгийг хуулийн шаардлага хангаагүй хийсний улмаас ялангуяа миний үйлчлүүлэгч *******ыг тухайн зам тээврийн осол гарахад ямар буруутай үйлдэл хийсэн гэдгийг тогтоолгүй өдийг хүрсэн. Уг зам тээврийн осол ямар шалтгаан нөхцлийн улмаас гарсан гэдэг нь хэргийн газар үзлэг хийсэн бүдүүвч зургаар тогтоогдсон. Яаж тогтоогдсон гэхээр *******гийн жолоодож явсан Хонда-Фит маркын автомашин муруй замд хурд хэтрүүлэн явсан, хэдийгээр тухайн үед хурдыг тогтоох боломжгүй байсан ч *******гийн Алтанхуягтай ослын дараа хийсэн яриаг гэрч Эрдэнэмөнхийн мэдүүлэгт ...аажуухан явахгүй яасан юм бэ хурдаа хас гээд байхад чинь, чамаас болж энэ осол гарлаа шүү гэж ярьдаг. Тэгэхээр муруй зам дээр ******* нь үзэгдэх орчин тааруу байхад муруй зам дээр хурд хэтрүүлэн явсны улмаас жолоодлого алдсан, жолоодлого алдсаны улмаас машин замаас гарсан, замаас гарсан гэдгийг хавтаст хэрэгт авагдсан үзлэг дээр нэг бүрчлэн дурдсан байгаа. Яагаад гэвэл замаас гарч замын хөвөөгөөр явж байгаад гүүрэнд тулж ирмэгц гүүрээр гарах боломжгүй болсон учраас *******ын жолоодож явсан Тоёота Приус-20 маркын автомашины араас мөргөж тухайн осол гарсан гэдэг нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад хууль ёсны дүгнэлт хийгээгүй, ялангуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчсөн хэд хэдэн үйлдлүүд гарсан, хууль зөрчиж гарсан дүгнэлтүүд мөн гарсан. Эдгээр дүгнэлтүүдийг үндэслэхдээ шүүх хууль ёсны байгаа эсэх дээр огт дүгнэлт хийгээгүй. Тухайлбал Механик инженерийн гаргасан дүгнэлт, Политехникийн гаргасан дүгнэлтүүд дээр хууль ёсны дүгнэлт хийгээгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Цагдаагийн ерөнхий газраас 7-н бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон. Энэ шинжээч томилоход оролцсон шинжээч Мөнхбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ******* гэх жолоочийн тээврийн хэрэгсэл яагаад ч наад машины чинь урд явах боломж байхгүй гэж мэдүүлсэн. Мөн осол гарах шалтгаан нөхцлийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрчийн мэдүүлгээр бүрэн бодитой мэдүүлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Харилцан зөрүүтэй гэрчүүдийн мэдүүлгүүдийг үнэлэхдээ Алтанхуягийн мэдүүлгийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзчихээд, Мөнхбаяр шинжээчийн гэрчээр өгсөн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар шийтгэх тогтоолд дурдаагүй. Гэтэл Алтанхуяг гэх гэрчийн мэдүүлэг үнэн зөв мэдүүлээд байгаа юу гэдэг нь эргэлзээтэй хэвээр үлдсэн. Шийтгэх тогтоолд *******гийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн араас *******ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл мөргөөгүй гэдэг үйл баримтыг тогтоогдсон. Тэгэхээр Алтанхуяг гэх гэрчийн өгсөн мэдүүлэг нь өөрөө мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, Политехникийн коллежийн шинжээчийн дүгнэлт тухайн гэрчийн мэдүүлэгт үндэслэх боломжтой гэдэг байдлаар дүгнэсэн. Эдгээр эргэлзээтэй нотлох баримтуудыг үндэслэж *******ыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны буюу үндэслэл бүхий гараагүй учраас түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгороос ирж явахад миний машины араас машин мөргөсөн. ******* нь байнга худлаа яриад байдаг. Энэ хүнийг гүйцэж түрүүлэхэд нь би ард руу нь ороод мөргөчихсөн юм шиг ярьдаг. Хэрвээ би энэ хүний машины араас мөргөсөн бол миний машины эвдэрч хэмхэрсэн байх ёстой. Гэтэл бүтэн байдаг. Энэ ослоос болж миний нагац эгч найзтайгаа нас барсан. Мөн дээрээс нь би гэмтэлтэй болсон. ******* нь хамт явсан хүнтэйгээ үгсэн тохиролцож мэдүүлэг өгсөн. Би сүүлд өгсөн мэдүүлгүүдийг нь уншсан. Хоёулаа яг нийлж мэдүүлгүүд өгсөн байсан. Хамт явсан хүн нь шүүхэд ирээд мэдүүлэг өг гээд хууль сануулж мэдүүлэг авахад би огт тэр байдлыг хараагүй. Суудлаа гэдийлгээд унтаж явсан гэдэг. Энэ хоёр хүний мэдүүлгээр намайг энд буруутгаад би ийм байдалтай байж байна. Би *******д маш их гомдолтой. Энэ ослоос болж миний тархи, толгой байнга өвддөг болсон. Хоригдож байх хугацаандаа хүнээс тусламж авахгүй бол аягатай хоолоо асгаад хянагч нартаа загнуулаад л байж байна. Зарим хүмүүс нь ч яахав ойлгох юм. Заримдаа намайг ойлгоод хоолыг маань хүнээр зөөлгөөд өгчихдөг. Аяга таваг аа байнга л унагаж тачигнуулдаг. ******* миний хажуугийн өрөөнд байдаг юм шиг байна лээ. Мэдэж байгаа байлгүй. *******гийн машин ирж мөргөөгүй байсан бол миний 2 эгч амьд сэрүүн, дээрээс нь би ийм гэмтэлтэй болохгүй байх байсан гэж боддог. Энэ хэрэг үнэн зөвөөр дүгнэгдэхгүй байна гэж бодож байна гэв.
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Б.Батсайхан давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтууд, удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэргийг дүгнээд шүүгдэгч нарыг хоёулаа гэм буруутай гэж үзсэн байх. Иймд прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Иймд давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын наад талд явж байхад энэ хүн миний урд талд явж байсан. Тэгээд би гүйцэж түрүүлэх гэснээ эргэлттэй зам дээр дэмий гэж бодоод дээр нь гарч ирэнгүүтээ гүйцэт түрүүлэх гэж хажуугаар нь орсон чинь надтай дагаж уралдсан. Хэрвээ дагаж уралдаагүй бол ийм зүйл болохгүй байх байсан гэв.
Иргэний нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2, 3-н нялх хүүхэдтэй. Ийш тийшээ явахад унаагүй хэцүү байна. Тийм учраас *******гээс авах ёстой хохирлоо авмаар байна. Мөн дээрээс нь шүүхийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө байх гэж итгэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ц.Наранбаатар нь давж заалдах шатны шүүхэд ...анхан шатны шүүхийн нотлох баримтаар үнэлсэн шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан шаардлагыг хангаагүй, уг дүгнэлтийг гаргасан шинжээч нараас гэрчээр мэдүүлэг авсан нь хууль ёсны зарчимд нийцээгүй хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, уг мэдүүлгийг үнэлж хэргийг шийдвэрлэж байгаа нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн, мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан бусад зөрүүтэй нотлох баримтыг няцаасан тухай шийтгэх тогтоолд дурьдаагүй, эргэлзээтэй нотлох баримтыг үнэлж *******ыг гэм буруутайд тооцсон, шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй учир түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэж өгөхийг хүссэн гомдлыг, шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол хэт нэг талыг барьсан, гэм буруутай хүнд хөнгөн ял оногдуулж, хохирсон надад хүнд ял оногдуулсан, хохирол бүрэн төлөгдөөгүй гэж буруу дүгнэсэн талаарх гомдлуудыг гаргасан ба тэдний гомдлыг үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
******* нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаргын гүүр” гэх газар хот хоорондын хатуу хучилттай асфальтан замд ******* улсын дугаартай “Тоёота Приус-20” маркын автотээврийн хэрэгслийг жолоодон Баянхонгор аймгаас Улаанбаатар хотыг чиглэж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.3д-д заасан ...гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн ослыг гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн *******, нарын амь нac хохирсон,
Борын ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаргын гүүр” гэх газар хот хоорондын хатуу хучилттай асфальтан замд 90-40 ДАХ улсын дугаартай “Хонда Фит” маркын автотээврийн хэрэгслийг жолоодон Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, 13.2-т заасан ...гүйцэж түрүүлэхийг хориглоно, 13.2д-д заасан гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус замд зорчиж явсан ******* улсын дугаартай “Тоёота Приус-20” маркын автотээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгслийн зорчигч *******, нарын амь нас хохирч, уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь õàâòàñò õýðýãò àâàãäñàí хохирогч , , хохирогчийн хууль төлөөлөгч , гэрч , , , , , ,, , , , , , насанд хүрээгүй гэрч Х.Ханхилцаг нарын мэдүүлгүүд болон Өвөрхангай аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 185, 186 дугаартай, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3291 дугаартай дүгнэлтүүд, Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн механик тээврийн сургуулийн техникийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14/06 дугаартай, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн техникийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 039 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, шүүгдэгч *******гийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч *******г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч нарыг уг гэмт хэрэгт гэм буруутай байгаа талаар дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцсэн, мөн шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг ¿éëäñýí íºõöºë áàéäàë, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын õóâèéí áàéäëûã нь õàðãàëçàí анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
а/ 2 дахь заалтын “ ... шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар” гэснийг “ ... шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар” гэж;
“ ... шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар” гэснийг “ ... шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар” гэж,
б/ 3 дахь заалтын “...*******д оногдуулсан 4 / дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар” гэснийг “...*******д оногдуулсан 3 / гурван/ жилийн хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар”, “...*******т оногдуулсан 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар” гэснийг “...*******т оногдуулсан 3 /гурван/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар” гэж;
в/ 4 дэх заалтын “ ... шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож” гэснийг “ ... шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож” гэж тус тус өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар *******, ******* нарын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.