| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04777/И |
| Дугаар | 183/шш2024/03158 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 183/шш2024/03158
| 2024 оны 07 сарын 30 өдөр | Дугаар183/ШШ2024/03158 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хаан банк цамхагт байрлах, Хаан банк ХК/РД:000000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Я.Е эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Я.Е эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Я.Е эрэн сурвалжлуулах тухай. Нэхэмжлэлийн үндэслэл: Зээлдэгч Я.Е, Туулах СК, Е.Билгүүн нар нь "Хаан Банк ХК-ийн Зуун айл тооцооны төвтэй 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЗГ202045702756 тоот зээлийн гэрээ байгуулж 70,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар зээл авч тус зээлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ЗГ202045702756-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгаж, эргэн төлөх хуваарийг өөрчилж, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ202045702756-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгаж, эргэн төлөх хуваарийг тус тус өөрчилж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч Ч.Ерөөлт нь Хаан Банк ХК-ийн зээлийн үйл ажиллагааны газрын кредит картын албатай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр №201944336715 тоот кредит картын гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийн зээлжих эрхтэй кредит картын гэрээн бэлэн зарлагын гүйлгээ жилийн 30 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулж 14,787,800.61 төгрөгийг бэлэн зарлагын гүйлгээ хийж зээл авсан. Зээлдэгч Я. Ерөөлт, Туулах СК, Е.Билгүүн нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй тул банк Я.Е, Туулах СК, Е.Билгүүн нарт холбогдуулан зээлийн гэрээнд гэрээнд дурдсан хаягаар буюу Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 57-р байр, 33 тоот хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нь тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2024/13913 дугаартай захирамжаар Я. Ерөөлт нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Я.Е нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гал ургийн овогт ЯЕ эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болно. гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн Б.Наранзулд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/202045702756 тоот зээлийн гэрээний хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/202045702756-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/202045702756-02 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн БГҮ202045702756 тоот барьцааны гэрээний хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн БГХ202045702756 тоот барьцааны гэрээний хуулбар, Я.Еийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банк ХК-ийн 2023 оны 05-р сарын 16-ны өдрийн 34/2335 тоот зээл төлөх мэдэгдлийн хуулбар, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 201944336715 тоот кредит картын гэрээний хуулбар, кредит картын хүсэлтийн маягтын хуулбар, зээлийн бүртгэлийн картын хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2024/13913 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Я.Е эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
3. Хавтаст хэрэгт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2024/13913 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/202045702756 тоот зээлийн гэрээний хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/202045702756-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/202045702756-02 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн БГҮ202045702756 тоот барьцааны гэрээний хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн БГХ202045702756 тоот барьцааны гэрээний хуулбар, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 201944336715 тоот кредит картын гэрээний хуулбар зэргээс үзвэл Хаан банк ХК-иас гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд Я.Е нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.
Улмаар хариуцагч Я.Е нь нэхэмжлэгчийн тодорхойлсон, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 57 дугаар байр, 33 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2024/13913 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Хаан банк ХК хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Я.Е эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Я.Еийн оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 57 дугаар байр, 33 тоот хаягт оршин сууж байсан бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 94547463 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Янживын ЯЕ/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Я.Е эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ