| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2023/06170/И |
| Дугаар | 183/ШШ2024/03001 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2024/03001
| 2024 оны 07 сарын 08-ны өдөр | Дугаар 183/ШШ2024/03001 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн **-р хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, **** дүгээр байр, ** тоотод оршин суух Б овогт Ж-ны Б /РД:СУ*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, Их монгол улсын гудамж, Ривер плаза цогцолбор, *** байр, **-р орц, ** давхар, ** тоотод оршин суух Т овогт Э-ийн Д /РД:УУ********/-д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах, өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,
Гэрч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ж.Б миний бие 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, **4 дүгээр байр, **1 тоот, 79.99 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээг Г.Б гэдэг хүнтэй байгуулсан. Орон сууцны нийт үнийн дүн 228,000,000 төгрөг ба үүний 128,000,000 төгрөгийг би өгч, 130,000,000 төгрөгийг иргэн Э.Д миний өмнөөс төлсөн. Уг орон сууцанд би ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл амьдарч байна. Төлөх болсон шалтгаан нь 2020 онд миний эзэмшлийн Т ХХК болон Э.Д-ийн хүүгийн Н ХХК нарын хооронд байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээний ажил гүйцэтгэлийн төлбөрт 130,000,000 төгрөгөөр тооцон суутгахаар болж, энэхүү 130,000,000 төгрөгийг Э.Д нь миний өмнөөс Г.Б-ийн Худалдаа хөгжлийн банкны 41*********2 тоот дансанд шилжүүлсэн. Би 128,000,000 төгрөгийг Г.Б шилжүүлснийхээ дараа би 30,000,000 төгрөгийг буцаан авсан ба ингээд Г.Б-д орон сууцны төлбөр болох 228,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Гэрээ хийх үед тус орон сууц нь ашиглалтад ороогүй байсан ба Э.Д нь бидний хооронд байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээ бүрэн хэрэгжиж дуустал миний нэр дээр орон сууцны гэрчилгээг түр гаргаж байя гэсний дагуу орон сууц захиалгын гэрээг Э.Д-ийн нэр лүү шилжүүлж, улмаар гэрээний дагуу миний нэр дээр гарах ёстой байсан улсын бүртгэлийн гэрчилгээ Э.Д-ийн нэр дээр гарсан. Одоо Э.Д бид 2-ын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй болсон бөгөөд Э.Д нь тус орон сууцны гэрчилгээг миний нэр лүү шилжүүлж өгөхгүй байна. Иймд Хан-Уул дүүрэг, **-р хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, ***4 дүгээр байр, ** тоот, 79.99 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2****** дугаартай гэрчилгээг Ж.Б-ийн нэр лүү шилжүүлэхийг Э.Д-д даалгаж өгнө үү. Одоо Э.Д бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй болсон тул Хан-Уул дүүрэг, **-р хороо, Хүүшийн ам /17080/, наадамчдын зам гудамж, **4 байр, ** тоот, 79.99 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зохиулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2********8 дугаартай орон сууцны хууль ёсны өмчлөгч Ж.Б мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Ж.Б миний бие Э.Д-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад, эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүрэг, **-р хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, 1*** байр, ** тоот, 79.99 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалтгай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээг Г.Б гэдэг хүнтэй байгуулсан. Г.Б нь М ХХК-иас бартераар 204,000,000 төгрөгт бодож уг орон сууцыг авсан ба надад зарахдаа 228,000,000 төгрөг болгосныг хүлээн зөвшөөрч би худалдаж авсан. Орон сууцны нийт үнийн дүн 228,000,000 төгрөгнөөс 128.000,000 төгрөгийг би өгч, 130,000,000 төгрөгийг иргэн Э.Д миний өмнөөс төлсөн. Төлөх болсон шалтгаан нь Э.Д болон түүний хамаарал бүхий Н ХХК нь надаас 100 сая төгрөг зээлсэн байсан ба үүнийхээ төлбөрт бодож миний өмнөөс 130 сая төгрөгийг иргэн Г.Б-д төлсөн. Үлдсэн 30 сая төгрөгийг Э.Д нь миний эзэмшлийн Т ХХК болон Э.Д-ийн хүүгийн эзэмшлийн Н ХХК-ийн хооронд байгуулсан Туслан гүйцэтгэгчийн гэрээ-ний тооцоонд оруулж хаахаар тохиролцсон. Энэ үед Э.Д болон хамаарал бүхий Н ХХК нь Худалдаа Хөгжлийн банкнаас 500 сая төгрөгийн зээл авахаар хөөцөлдөж эхэлсэн ба банканд тавих барьцаа хөрөнгө дутаад байна, чиний байрыг би өөрийн нэр дээр гаргаад тур барьцаанд тавъя гэж Э.Д надад хандсаны дагуу Хан-Уул дүүрэг, **-р хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, ***4 байр. ** тоот, 79.99 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалтгай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Э. Д-ийн нэр дээр гаргасан. Ингэхдээ тус орон сууцыг надад зарсан Г.Б-д би би байрныхаа гэрчилгээг түр өөр хүний нэр дээр гаргах шаардлагатай болчихлоо, та захиалгын гэрээгээ Э.Д гэдэг хүний нэр лүү шилжүүлээд өгөөч гэсний дагуу тус байрны захиалгийн гэрээг 2022 оны 02-р сард Г.Б нь Э.Д-ийн нэр лүү шилжүүлж байсан. Одоо Э.Д бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй болсон ба Э.Д нь надаас зээлсэн 100 сая төгрөгөө ч бүрэн төлж барагдуулаагүй байгаа болно. Ж.Б би 2022 оны 02-р сард дээрх орон сууцыг ашиглалтад орсноос нь эхэлж, амьдарч байгаа ба Э.Д нь 130,000,000 төгрөгийг миний өмнөөс төлж байсан баримтаараа шалтаглаж өөрийн өмч хэмээн сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүрэг, **-р хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, ****4 байр, ** тоот, 79.99 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээг Г.Б гэдэг хүнтэй байгуулсан. Г.Б нь М ХХК-иас бартераар 204.000,000 төгрөгт бодож уг орон сууцыг авсан ба надад зарахдаа 228,000,000 төгрөг болгосныг хүлээн зөвшөөрч би худалдаж авсан. Орон сууцны нийт үнийн дүн 228,000,000 төгрөгөөс 128.000,000 төгрөгийг би өгч, 130,000,000 төгрөгийг иргэн Э.Д миний өмнөөс төлсөн. Төлөх болсон шалтгаан нь Э.Д болон түүний хамаарал бүхий Н ХХК нь надаас 100 сая төгрөг зээлсэн байсан ба үүнийхээ төлбөрт бодож миний өмнөөс 130 сая төгрөгийг иргэн Г.Б-д төлсөн. Үлдсэн 30 сая төгрөгийг Э.Д нь миний эзэмшлийн Т ХХК болон Э.Д-ийн хүүгийн эзэмшлийн Н ХХК- ийн хооронд байгуулсан Туслан гүйцэтгэгчийн гэрээ-ний тооцоонд оруулж хаахаар тохиролцсон. Энэ үед Э.Д болон хамаарал бүхий Н ХХК нь Худалдаа Хөпклийн банкнаас 500 сая төгрөгийн зээл авахаар хөөцөлдөж эхэлсэн ба банканд тавих барьцаа хөрөнгө дутаад байна, чиний байрыг би өөрийн нэр дээр гаргаад түр барьцаанд тавъя гэж Э.Д надад хандсаны дагуу Хан-Уул дүүрэг, **-р хороо. Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, ***4 байр. ** тоот, 79.99 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалгтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Э.Д-ийн нэр дээр гаргасан. Ингэхдээ тус орон сууцыг надад зарсан Г.Б-д би би байрныхаа гэрчилгээг түр өөр хүний нэр дээр гаргах шаардлагатай болчихлоо. та захиалгын гэрээгээ Э.Д гэдэг хүний нэр лүү шилжүүлээд өгөөч гэсний дагуу тус байрны захиалгын гэрээг 2022 оны 02-р сард Г.Б нь Э.Д-ийн нэр лүү шилжүүлж байсан. Одоо Э.Д бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй болсон ба Э.Д нь надаас зээлсэн 100 сая төгрөгөө ч бүрэн төлж барагдуулаагүй байгаа болно. Ж.Б би 2022 оны 02-р сард дээрх орон сууцыг ашиглалтад орсноос нь эхэлж, амьдарч байгаа ба Э.Д нь 130,000,000 төгрөгииг минии өмнөөс төлж байсан баримтаараа шалтаглаж өөрийн өмч хэмээн сөрөг нэхэмжюл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм гэсэн тайлбарыг гаргасан. Талуудын маргаан бол компанийн маргаанаас тусдаа хамаагүй манай үлдэгдэл 130,000,000 төгрөгөө төлье гэв.
2. Хариуцагч Э.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.Д миний бие Ж.Б-г барилга барих зөвшөөрөл бүхий компанитай гэж анх танилцсан. 2020 онд Н ХХК нь Т ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээг 2020 оны 04-р сарын 09-нөөс 2021 оны 11-р сарын 01-ны хугацаатай байгуулсан боловч уг гэрээг хэрэгжүүлэх хөрөнгө санхүүжилт гаргах чадамжгүй, машин техник, ажиллах хүчингүй байсанаас тэрхүү гэрээ нь хэрэгжээгүй байдаг. Харин Ж.Б-г уг ажилд даамал болгон ажиллуулж, цалин хөлсийг нь компаниас олгож байсан байна. Байр орон сууцгүй гэсэн тул би өөрийн нэр дээр байр аваад хэрэв хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлбэл байрны мөнгийг төлөөд өөрийн болгох боломжтой гэж байрандаа оруулсанаас биш, төлбөртөө байр өгнө, байраар хангана гэж амалсан зүйлгүй, ийм гэрээ хэлцэл ч хийж байгаагүй болно. 2022 оны 02-р сарын 13-ны өдөр М ХХК-тай А-071 дугаартай Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн **-р хороо, ***4 байр ** тоот 3 өрөө байрыг худалдан авахаар гэрээ байгуулсан. Уг орон сууцны төлбөрт 2022 оны 01-р сарын 17-ны өдөр 130,000,000 төгрөгийг өөрийн ХХБ-ны данснаас төлсөн болно. Надаас болон миний хамаарал бүхий компаниас Б-ийн авсан зээл болон дараа тооцоогоор авсан төлбөр мөнгийг тооцоод энэ байрны төлбөрийг би бүхэлд нь төлсөн болно. Баримтыг хавсаргав. Би өөрийн нэрээр гэрээ байгуулж, төлбөр төлсөн учраас байрны гэрчилгээг миний нэр дээр гарсан. ҮХЭХГ 2022 оны 06 дугаар сард гарсан, гэрээг байгуулахад байр ашиглалтад орчихсон байсан болно. Б-д ямар нэгэн өгөх ёстой төлбөр надад байхгүй. Би даалгавар гүйцэтгэж хүний өмнөөс мөнгө шилжүүлээгүй болно. Харин ч өнөөдрийг хүртэл миний байранд амьдарч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Байр чөлөөлүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийг гаргах болно. Ж.Б-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Э.Д миний бие Ж.Б-ээс ямар нэгэн байдлаар зээл мөнгө авч байгаагүй болно. 2020 онд Н ХХК нь Т ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 11-р сарын 01-ний хугацаатай байгуулсан боловч уг гэрээ огт хэрэгжээгүй болно. Өөрөөр хэлбэл Д ямар нэгэн мөнгөн төлбөрийн үүрэг Б-ийн өмнө хүлээсэн зүйлгүй болно. Байрны төлбөрийг Д төлсөн тул, өөрийн нэрээр гэрээ байгуулж, төлбөр төлсөн учраас байрны гэрчилгээг миний нэр дээр гарсан. ҮХЭХГ 2022 оны 06 дугаар сард гарсан, гэрээг байгуулахад байр ашиглалтад орчихсон байсан болно. Б-д ямар нэгэн өгөх ёстой төлбөр надад байхгүй, Би даалгавар гүйцэтгэж хүний өмнөөс мөнгө шилжүүлээгүй болно. Харин ч өнөөдрийг хүртэл миний байранд амьдарч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Э.Д шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: 2022 оны 02-р сарын 13-ны өдөр М ХХК-тай А-071 дугаартай Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн **-р хороо, ***/4-11 тоот 3 өрөө байрыг худалдан авахаар гэрээ байгуулсан. Уг орон сууцны төлбөрт 2022 оны 01-р сарын 17-ны өдөр 130,000,000 төгрөгийг өөрийн ХХБ-ны данснаас төлсөн болно. Надаас болон миний хамаарал бүхий компаниас Б-ийн авсан зээл болон дараа тооцоогоор авсан төлбөр мөнгийг тооцоод энэ байрны төлбөрийг би бүхэлд нь төлсөн болно. /Баримтыг хавсаргав./ Би өөрийн нэрээр гэрээ байгуулж, төлбөр төлсөн учраас байрны гэрчилгээг миний нэр дээр гарсан. ҮХЭХГ Ү-2*****8 дугаартай 2022 оны 06 дугаар сард гарсан, гэрээг байгуулахад байр ашиглалтад орчихсон байсан болно. Ж.Б-г барилга барих зөвшөөрөл бүхий Т ХХК-аар туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх ажил хийх хугацаанд амьдрахаар тохирон миний байранд орсон. Туслан гүйцэтгэгчийн ажил компаниараа хийгээд байрны төлбөрийг төлж барагдуулах санал тавьж байсанг нь тухайн үед ойлгож, байж болох санал гэж үзэж, байрны мөнгийг төлөөд өөрийн болгох боломжтой гэж байрандаа оруулсан болно. Харин ямарваа нэгэн байдлаар төлбөрийг төлөх , худалдан авах саналыг Б гаргаж байгаагүй болно. Хамтын ажлаа хийгээгүйн дээр шүүхэд миний байрны гэрчилгээг надаас авахаар санаархаж буй нь үндэслэлгүй хөрөнгөжих санаархал байх бөгөөд асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх боломжгүй болгосон тул шүүхэд хандаж байна. Иймд Хан-Уул дүүргийн **-р хороо, ****/4-11 тоот 3 өрөө байрнаас Ж.Б-г гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 онд Н ХХК нь Т ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээг 2020 оны 04-р сарын 09-нөөс 2021 оны 11-р сарын 01-ны хугацаатай байгуулсан боловч уг гэрээг хэрэгжүүлэх хөрөнгө санхүүжилт гаргах чадамжгүй, машин техник, ажиллах хүчингүй байсанаас тэрхүү гэрээ нь хэрэгжээгүй байдаг.Харин Ж.Б-г уг ажилд даамал болгон ажиллуулж, цалин хөлсийг нь компаниас олгож байсан байна. Байр орон сууцгүй гэсэн тул би өөрийн нэр дээр байр аваад хэрэв хамтын ажиллагаагаа цаашид үргэлжпүүлбэл байрны мөнгийг төлөөд өөрийн болгох боломжтой гэж байрандаа оруулсанаас биш, төлбөртөө байр өгнө, байраар хангана гэж амалсан зүйлгүй, ийм гэрээ хэлцэл ч хийж байгаагүй болно. 2022 оны 02-р сарын 13-ны өдөр М ХХК-тай А-071 дугаартай Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн **-р хороо, ****4-11 тоот 3 өрөө байрыг худалдан авахаар гэрээ байгуулсан. Уг орон сууцны төлбөрт 2022 оны 01-р сарын 17-ны өдөр 130,000,000 төгрөгийг өөрийн ХХБ-ны данснаас төлсөн болно. Надаас болон миний хамаарал бүхий компаниас Б-ийн авсан зээл болон дараа тооцоогоор авсан төлбөр мөнгийг тооцоод энэ байрны төлбөрийг би бүхэлд нь төлсөн болно. Баримтыг хавсаргав. Би өөрийн нэрээр гэрээ байгуулж, төлбөр төлсөн учраас байрны гэрчилгээг миний нэр дээр гарсан. ҮХЭХГ 2022 оны 06 дугаар сард гарсан, гэрээг байгуулахад байр ашиглалтад орчихсон байсан болно. Манай сөрөг нэхэмжлэл 2022 оны 02-р сарын 13-ны өдөр М ХХК-тай А-071 дугаартай Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулаптын гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн **-р хороо, ****/4-11 тоот 3 өрөө байрыг худалдан авахаар гэрээ байгуулсан. Уг орон сууцны төлбөрт 2022 оны 01-р сарын 17-ны өдөр 130,000,000 төгрөгийг өөрийн ХХБ-ны данснаас төлсөн болно. Надаас болон миний хамаарал бүхий компаниас Б-ийн авсан зээл болон дараа тооцоогоор авсан төлбөр мөнгийг тооцоод энэ байрны төлбөрийг би бүхэлд нь төлсөн болно. /Баримтыг хавсаргав./ Би өөрийн нэрээр гэрээ байгуулж, төлбөр төлсөн учраас байрны гэрчилгээг миний нэр дээр гарсан. ҮХЭХГ Ү-2*****8 дугаартай 2022 оны 06 дугаар сард гарсан, гэрээг байгуулахад байр ашиглаптад орчихсон байсан болно. Ж.Б-г барилга барих зөвшөөрөл бүхий Т ХХК-аар туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх ажил хийх хугацаанд амьдрахаар тохирон миний байранд орсон. Туслан гүйцэтгэгчийн ажил компаниараа хийгээд байрны төлбөрийг төлж барагдуулах санал тавьж байсанг нь тухайн үед ойлгож, байж болох санал гэж үзэж, байрны мөнгийг төлөөд өөрийн болгох боломжтой гэж байрандаа оруулсан болно. Харин ямарваа нэгэн байдлаар төлбөрийг төлөх , худалдан авах саналыг Б гаргаж байгаагүй болно. Хамтын ажлаа хийгээп/йн дээр шүүхэд миний байрны гэрчилгээг надаас авахаар санаархаж буй нь үндэслэлгүй хөрөнгөжих санаархал байх бөгөөд асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх боломжгүй болгосон тул шүүхэд хандаж байна. Иймд Хан-Уул дүүргийн **-р хороо, ****/4-11 тоот 3 өрөө байрнаас Ж.Б-г гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар,шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022.01.05-ны өдрийн №01/2022 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагч талаас иргэний үнэмлэхийн лавлагаа, Ү-2*******8 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-2*****8 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Э.Д-ийн дансны хуулга, 2020.04.09-ний өдрийн №01/2020 дугаартай туслан гүйцэтгэгчийн гэрээ, Н ХХК-ийн 2024.01.10-ны өдрийн А/04 дугаартай, 2024.01.11-ний өдрийн А/06 дугаартай албан бичгүүд, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022.02.13-ны өдрийн № А-071 дугаартай Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, Н ХХК-иас Ж.Б-д шилжүүлсэн зээлийн мэдээлэл, 2020.10.20-ны өдрийн төлбөрийн даалгавар, шилжүүлгийн баримт, 2021.05.27-ны өдрийн төлбөрийн даалгавар, Н ХХК-иас Ж.Б-д төлсөн зээлийн мэдээлэл, 2022.09.12, 2022.09.21, 2022.09.23-ны өдрүүдийн төлбөрийн даалгавар, М ХХК-ийн 2022.06.22-ны өдрийн А-291/22 дугаартай албан бичиг, Х ХК-ийн 2024.01.10-ны өдрийн 6/351 дугаартай албан бичиг, 2020.04.03-ны өдрийн 409DBG/20/3102 дугаартай албан бичиг, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу М ХХК-иас Г.Б /СЮ*****/-тай хийсэн Хан-Уул дүүрэг, **-р хороо, хүүшийн ам /17080/, наадамчдын зам гудамж, ***/4 байр, ** тоот 79.99 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалсан захиалгын гэрээ зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
А.Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Ж.Б миний бие 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүрэг, **-р хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, ****/4 дүгээр байр, ** тоот, 79.99 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээг Г.Б гэдэг хүнтэй байгуулсан. Орон сууцны нийт үнийн дүн 228,000,000 төгрөг ба үүний 128,000,000 төгрөгийг би өгч, 130,000,000 төгрөгийг иргэн Э.Д миний өмнөөс төлсөн. Уг орон сууцанд би ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл амьдарч байна. Иймд Хан-Уул дүүрэг, **-р хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, ****/4 дүгээр байр, ** тоот, 79.99 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2******8 дугаартай гэрчилгээг Ж.Б-ийн нэр лүү шилжүүлэхийг Э.Д-д даалгаж, орон сууцны хууль ёсны өмчлөгч Ж.Б мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Б..Хариуцагч Э.Д нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ж.Б-г уг ажилд даамал болгон ажиллуулж, цалин хөлсийг нь компаниас олгож байсан байна. Байр орон сууцгүй гэсэн тул би өөрийн нэр дээр байр аваад хэрэв хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлбэл байрны мөнгийг төлөөд өөрийн болгох боломжтой гэж байрандаа оруулснаас биш, төлбөртөө байр өгнө, байраар хангана гэж амласан зүйлгүй, ийм гэрээ хэлцэл ч хийж байгаагүй болно. Би даалгавар гүйцэтгэж хүний өмнөөс мөнгө шилжүүлээгүй болно. Харин ч өнөөдрийг хүртэл миний байранд амьдарч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2022 оны 01 дүгээр сарын 05 ний өдөр нэхэмжлэгч Ж.Б нь гэрч Г.Б-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулсан байх ба уг гэрээгээр маргаж буй Хан-Уул дүүрэг, **-р хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, ****/4 дүгээр байр, ** тоот, 79.99 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 228,000,000 төгрөгөөр Ж.Б худалдан авахаар тохирчээ. Уг орон сууцны үнэд 2022-01-05 ний өдөр Ж.Б нь 128,000,000 төгрөгийг, хариуцагч Э.Д нь 130,000,000 төгрөгийг Г.Б-д шилжүүлсэн, Г.Б нь илүү шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг Ж.Б-д эргүүлэн шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, хариуцагчийн дансны хуулгаар нотлогддог, мөн талууд энэ талаар маргахгүй.
2022 оны 07 дугаар сарын 05 ний өдөр дээрх орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Э.Д бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ түүний нэр дээр гарсан байх ба гэрч Г.Б ..нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн нэр лүү орон сууцны захиалагчийн нэрийг шилжүүлсэн гэж мэдүүлнэ. Нэхэмжлэгч тус орон сууцанд 2022 оны 06 дугаар сараас хойш амьдарч байгаа талаар талууд мөн маргахгүй.
Нэхэмжлэгчийн тухайд Хан-Уул дүүрэг, **-р хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, ***/4 дүгээр байр, ** тоот, 79.99 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг анх худалдан авах хэлцлийг Г.Б-тай байгуулсан, улмаар гэрээгээр хэлэлцэн тохирсон төлбөрийг төлж барагдуулсан байхад Д нь ажил хэргийн гэх шалтгаанаар өөрийн нэр дээр гаргачихсан, одоо байранд нэхэмжлэгч амьдарч байгаа гэх үндэслэлээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахыг хүсдэг. Тодруулбал орон сууцыг худалдсан гэрч Г.Б-ийн хувьд нэхэмжлэгч Ж.Б нь худалдан авагч, өмчлөгч мөн боловч Ж.Б нь орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Э.Д-д шилжүүлэхийг зөвшөөрчээ. Нэгэнт орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэх боломжийг Э.Д-д нэхэмжлэгч өөрөө олгосон байх ба хариуцагчийн тухайд Г.Б-д шилжүүлсэн 130,000,000 төгрөгийг өөртөө орон сууц худалдан авах зорилгоор шилжүүлсэн болохоос Ж.Б-ийн өмнөөс мөнгө шилжүүлээгүй гэж тайлбарлан татгалздаг.
Гэрч Г.Б-ийн мэдүүлэг болоод орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс дүгнэхэд орон сууцны худалдан авагч нь Ж.Б мөн байх боловч өмчлөх эрхийг Э.Д-д шилжүүлэхийг өөрөө зөвшөөрсөн үйл баримт тогтоогдож байх тул худалдагч Г.Б-д шилжүүлсэн 130,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Д-д төлөөгүй байх тул өмчлөгчөөр тогтоох боломжгүй байна. Энэхүү 130,000,000 төгрөгийг Г.Б луу ажил хэргийн хүрээнд байгуулсан гэрээ, тохиролцоогоор Ж.Б-ийн өмнөөс Э.Д шилжүүлсэн гэх боловч үүнийг Э.Д хүлээн зөвшөөрөхгүй , уг мөнгөнөөс гадна 98,000,000 төгрөгийг Э.Д ба түүний хамаарал бүхий компанийн олон удаагийн задгай шилжүүлгээр Ж.Б-ийн өмнөөс зээл төлөх, дараа нь тооцоо хийх гэсэн байдлаар төлбөрийг төлж дууссан гэж тайлбарлана.
Байрны өмчлөгч гэх маргаан Г.Б, Ж.Б нарын тухайд бус улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Д, Ж.Б нарын хооронд үүссэн тул анх Э.Д-ийн Г.Б-д орон сууцны үнэд шилжүүлсэн 130,000,000 төгрөг төлөгдсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна. Нэхэмжлэгчийн тухайд 130,000,000 төгрөгийн тухайд ... Төлөх болсон шалтгаан нь 2020 онд миний эзэмшлийн Т ХХК болон Э.Д-ийн хүүгийн Н ХХК нарын хооронд байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээний ажил гүйцэтгэлийн төлбөрт 130,000,000 төгрөгөөр тооцон суутгахаар болж, энэхүү 130,000,000 төгрөгийг Э.Д нь миний өмнөөс Г.Б-ийн Худалдаа хөгжлийн банкны 4********2 тоот дансанд шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч хариуцагч уг тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байх тул орон сууцны 100 хувийн өмчлөгчөөр тогтоох боломжгүй.
Учир нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна, 4.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, 4.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн 3.2-т заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно гэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох харилцааг хуулиар зохицуулсан.
Гэхдээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т зааснаар эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.
Иймээс Хан-Уул дүүрэг, **-р хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, ****/4 дүгээр байр, ** тоот, 79.99 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2******8 дугаартай гэрчилгээг Ж.Б-ийн нэр лүү шилжүүлэхийг Э.Д-д даалгах, орон сууцны хууль ёсны өмчлөгч Ж.Б мөн болохыг тогтоох шаардлагыг хангахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 65.1.6 дах хэсэгт зааснаар .. шүүхийн шийдвэр гарснаас хойш үйл баримт өөрчлөгдсөн буюу ..орон сууцны үнийг төлсөн гэж үзэх нөхцөл үүссэн талаарх үйл баримттай холбоотой үргэлжлэн гарсан маргааныг ...шүүх өмнө шийдвэрлэсэн буюу хүчин төгөлдөр шийдвэр байгаа .. гэж үзэх үндэслэл болохгүйг дурдсугай.
Сөрөг шаардлагын тухайд:
А.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ... Ж.Б-г барилга барих зөвшөөрөл бүхий Т ХХК-аар туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх ажил хийх хугацаанд амьдрахаар тохирон миний байранд орсон. Туслан гүйцэтгэгчийн ажил компаниараа хийгээд байрны төлбөрийг төлж барагдуулах санал тавьж байсанг нь тухайн үед ойлгож, байж болох санал гэж үзэж, байрны мөнгийг төлөөд өөрийн болгох боломжтой гэж байрандаа оруулсан болно. Харин ямарваа нэгэн байдлаар төлбөрийг төлөх , худалдан авах саналыг Б гаргаж байгаагүй болно. Хамтын ажлаа хийгээгүйн дээр шүүхэд миний байрны гэрчилгээг надаас авахаар санаархаж буй нь үндэслэлгүй хөрөнгөжих санаархал байх бөгөөд асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх боломжгүй болгосон тул шүүхэд хандаж байна. Иймд Хан-Уул дүүргийн **-р хороо, ****/4-11 тоот 3 өрөө байрнаас Ж.Б-г гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Б. Нэхэмжлэгч Ж.Б сөрөг нэхэмжлэлийн талаар : .. би 2022 оны 02-р сард дээрх орон сууцыг ашиглалтад орсноос нь эхэлж, амьдарч байгаа ба Э.Д нь 130,000,000 төгрөгийг миний өмнөөс төлж байсан баримтаараа шалтаглаж өөрийн өмч хэмээн сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм гэсэн тайлбарыг гаргасан. Талуудын маргаан бол компанийн маргаанаас тусдаа хамаагүй манай үлдэгдэл 130,000,000 төгрөгөө төлье гэв.
Хариуцагч орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг үндэслэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Маргаж буй орон сууцыг анх худалдах, худалдан авах хэлцлийг Г.Б-тай Ж.Б байгуулснаар 2022 оны 06 дугаар сараас тус орон сууцанд амьдарч байх тул нэхэмжлэгч С.Б-ийн эзэмшил хууль бус гэж үзэхгүй. Энэ үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй.
Учир нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бөгөөд мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэдэг.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,368,150 төгрөгийг, мөн хариуцагчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн Хан-Уул дүүрэг, **-р хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, ****/4 дүгээр байр, ** тоот, 79.99 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2******8 дугаартай гэрчилгээг Ж.Б-ийн нэр лүү шилжүүлэхийг Э.Д-д даалгах, орон сууцны хууль ёсны өмчлөгч Ж.Б мөн болохыг тогтоох шаардлагатай нэхэмжлэлийг , хариуцагчийн Хан-Уул дүүрэг, **-р хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, ****/4 дүгээр байр, ** тоот, 79.99 м.кв талбайтай, 3 өрөө байрнаас Ж.Б-г гаргуулах тухай сөрөг шаардлагатай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,368,150 төгрөгийг, мөн хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ