Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2024/02723

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ***** хаягт оршин суух, Г*******ын Г******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ***** хаягт оршин суух, Т*******ийн Б******* /РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э******* /*******/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч******* нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Г******* нь өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн, хариуцагч Т.Б******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Г******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Г.Г******* миний бие нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хоорондоо аман гэрээгээр тохиролцон, мэргэшсэн нягтлан бодогчийн ангийн Т.Б*******ад 5,000,000 төгрөг зээлдүүлсэн. Тухайн үед Т.Б******* нь хэлэхдээ 2 хүүхэд маань Америкт сурдаг, сургалтын төлбөрийг нь төлөх гэсэн боловч с*******, мөнгөний боломжгүй байна. Тиймээс 15,000,000 төгрөг зээлээч. Хятадын нэг компанитай хийсэн гэрээний ажлын с*******жилт удахгүй орж ирэх үед буцаагаад төлнө гэж хэлсэн.

Би өөрийн боломжоор 5,000,000 төгрөг зээлсэн боловч өнөөдрийг хүртэл эргүүлж төлөөгүй, 4 жилийн хугацаа өнгөрөөд байна. Би ангийн хүүхэд гэж бодоод 4 жил хүлээцтэй хандаж Т.Б*******ыг төлөхийг хүлээсэн. Гэвч мөнгө зээлж авснаас хойш утсаа авдаггүй, уулздаггүй, мсж-нд хариу өгөхгүй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой өмгөөлөгчтэй гэрээ байгуулан, төлбөр төлж хууль зүйн туслалцаа авсан.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд Т.Б******* нь тохиролцсон хугацаандаа зээлийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй болно. Мөн тэрээр шүүхэд ирж нэхэмжлэлийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрч байгаа талаарх тайлбар өгөөгүй, шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Үүнээс үзэхэд түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй юм.

Иймд Т.Б*******аас 5,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 100,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөгийг гаргуулж Г.Г*******д олгож өгнө үү гэв.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Г*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ХК-ийн тоот дансны хуулга, ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХК-ийн депозит дансны хуулга, өмгөөлөгч Б.Э*******тэй байгуулсан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлт /хх 1-4, 12-18, 23, 40/,

2.2. Хариуцагчаас ирүүлсэн: Т.Б*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 7/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Г******* нь хариуцагч Т.Б*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 100,000 төгрөгөөр ихэсгэж, нийт 5,100,000 төгрөг болгосон.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, ихэсгэсэн шаардлагыг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тус тус гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4. Г.Г*******гийн, зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай, Т.Б*******ад холбогдох нэхэмжлэлийг шүүх 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгчийн 101/ШЗ2023/25661 дугаар захирамжаар 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч Т.Б*******ад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, ихэсгэсэн шаардлагыг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан. /хх 7-10, 28-31/

4а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч Т.Б******* нэхэмжлэл болон ихэсгэсэн шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус тус шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд ирүүлээгүй байхаас гадна тэрээр товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна. /хх 7, 28, 38-39/

4б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т:Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч Т.Б******* нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөгийг хариуцагч Т.Б*******ын хүсэлтээр түүнд зээлдүүлсэн, тэрээр зээлийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүйгээс хууль эрх зүйн туслалцаа авсны хөлсөнд 100,000 төгрөг төлсөн тул гэрээний үүрэгт 5,100,000 төгрөг шаардсан гэж тайлбарласан.

6. Хэрэгт, нэхэмжлэгч Г.Г*******гийн ХК-ийн тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан, уг баримтаас үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөг, 2,500,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийн hugatsaatai zeel uguv zeel uguv утгаар, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Г*******гээс өмгөөлөгчийн хөлс утгаар тус тус зарлагын гүйлгээ хийгдсэн болох нь тогтоогдож байна. /хх 14, 22/

8. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т :Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн байхыг шаардах ба зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр тодорхойлогдох бөгөөд зээлийн гэрээний үүрэг үүсэх үндэслэл нь гэрээний зүйл болох мөнгө зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарна.

9. Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.Г******* нь 5,000,000 төгрөгийг, хариуцагч Т.Б*******ын өмчлөлд шилжүүлэн өгснөөр тэдний нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

9а. Үүнээс үзэхэд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, зээлдэгч нар шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.

10. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

10а. Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Т.Б******* нь зээлийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт төлсөн 100,000 төгрөгийг хохиролд тооцон шаардах эрхтэй гэж үзнэ. /хх 14-17/

11. Иймд хариуцагч Т.Б*******аас үндсэн зээл 5,000,000 төгрөг, хохирол 100,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г*******д олгож шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-тХариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримталсан болохыг дурдах нь зүйтэй.

13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч Т.Б*******аас улсын тэмдэгтийн хураамжид 96,550 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлөгдсөн 2,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Б*******аас 5,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г*******д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Б*******аас улсын тэмдэгтийн хураамжид 96,550 төгрөг, улсын орлогоос 2,950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Г*******д олгож, нэхэмжлэгчмйн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ