Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 183/шш2024/03155

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар183/ШШ2024/03155

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хаан банк цамхагт байрлах, Хаан банк ХК/РД000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э Энарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э Энарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь Хариуцагчаар оролцвол Болдбаатарын Э /РД:0000000/, Энхтуяагийн Э/РД:000000/ нарыг эрэн сурвалжлуулах тухай. Зээлдэгч Б.Э нь Хаан Банк ХК-ийн БЗ Нарантуул тооцооны төвтэй 2018-03-28-ны өдөр №ЗГ/201843490960 тоот Зээлийн гэрээ/Хэрэглээний зээл, малчны зээл/ болон №БГХ201843490960 тоот Барьцааны гэрээ/Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г гэрээг тус тус байгуулан 12,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Цалингийн зээл зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл 36 сарын хугацаагаар цалин барьцаалуулсан. Зээлдэгч Э.Э, Б.Э нар нь Хаан банк" ХК-ийн БЗ Нарантуул тооцооны төвтэй 2018-05-12-ны өдөр №ЗГ/201843609098 тоот Зээлийн гэрээ /Хэрэглээний зээл, малчны зээл/ болон №БГХ201843609098 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г тус тус байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Цалингийн зээл зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд зээлийн гэрээний үүрэг хангагдах хүртэл 36 сарын хугацаагаар цалингийн орлогыг барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөх талаар зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх холбогдох арга хэмжээ авсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул банк гэрээ болон хуульд заасан арга хэмжээ авч зээлдэгчид холбогдуулан түүний оршин сууж буй хаягаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 183/Ш32024/09517 дугаартай захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Э, Б.Э нар хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бичигт ургийн овогт Болдбаатарын Э/РД:0000000/, Цогтынхон ургийн овогт Энхтуяагийн Э/РД:000000/ нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШЗ2024/09517 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн Н.Мөнгөнзулд олгосон итгэмжлэл, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201843490960 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн БГХ201843490960 барьцааны гэрээний хуулбар, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Хаан банк ХК-д гаргасан хүсэлтийн хуулбар, зээл хүсэгчийн анкетын хуулбар, 2018 оны 03 дугаар сарын 08-ны 41 дугаартай Эс сайн ХХК-ийн тодорхойлолт, Б.Эы иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Эы Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар, Б.Эы Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Зээлийн бүртгэлийн картын хуулбар, Б.Эы эзэмшлийн 5035519973 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 04-р сарын 18-ны өдрийн Хаан банкны зээл төлөх мэдэгдлийн хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/201843609098 тоот зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн БГХ201843609098 тоот барьцааны гэрээний хуулбар, Э.Эын Хаан банк ХК-д гаргасан хүсэлтийн хуулбар, зээл хүсэгчийн анкетын хуулбар, Хаан банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, зээл хүсэгчийн анкетын хуулбар, НБИК ХХК-ийн тодорхойлолтын хуулбар, Эс сайн ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаартай тодорхойлолтын хуулбар, Э Энарын иргэний үнэмлэхийн хуулбар, Э.Эын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б.Эы нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зээлийн бүртгэлийн картын хуулбар, Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн маягтын хуулбар, Зээлдэгчтэй уулзсан тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 04-р сарын 18-ны өдрийн Хаан банк ХК-ийн зээл төлөх мэдэгдлийн хуулбар, 2022 оны 05-р сарын 16-ны өдрийн Хаан банк ХК-ийн зээл төлөх мэдэгдлийн хуулбар, Монгол шуудан ХК 51-р салбарт шуудангаар илгээсэн албан бичиг хүлээлцсэн актын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Хүсэлт гаргагч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э Энарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

3. Хавтаст хэрэгт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШЗ2024/09517 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201843490960 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн БГХ201843490960 барьцааны гэрээний хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/201843609098 тоот зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн БГХ201843609098 тоот барьцааны гэрээний хуулбар зэргээс үзвэл Э Энар нь Хаан банк ХК-иас гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.

 

Улмаар хариуцагч Э Энар нь нэхэмжлэгчийн тодорхойлсон, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Үйлдвэр гудамж, 103-р байр, 18 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШЗ2024/09517 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

 

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Хаан банк ХК хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э Энарыг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Э Энарын оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Үйлдвэр гудамж, 103-р байр, 18 тоот хаягт оршин сууж байсан бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 85250024 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Болдбаатарын Э/РД:0000000/, Энхтуяагийн Э/РД:000000/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Э Энарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ