Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/40

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

   Прокурор Б.Эрдэнэбаяр /цахим/

   Хохирогч *******ийн өмгөөлөгч Г.Гандөш /цахим/

   Шүүгдэгч *******ын өмгөөлөгч******* /цахим/

   Шүүгдэгч ******* /цахим/

   Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Дашцэрэн /цахим/

                                      Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч *******ын өмгөөлөгч*******ын гаргасан давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2027000860092 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                   

*******, ******* нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутгаас хохирогч *******ийн 4 тооны адууг хулгайлсан,

 

Батсүхийн Цэрэнбалбар нь давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг дэвсгэрээс хохирогч Г.Базаргүрийн 4 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогдсон /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ишнамдаг овгийн *******ыг давтан бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч  Ишнамдаг овгийн *******ыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг журамлан *******, ******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *******, ******* нараас 3 300 000 төгрөгөөс хувь тэнцүүлэн 1 650 000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багт оршин суух *******т /*******/, *******аас 1 000 000 төгрөгийг гаргуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багт оршин суух ******* /*******/ тус тус олгохоор, *******, ******* нар нь 9 хоног цагдан хоригдсон, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 40 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хохирол төлж барагдуулах хүртэл хугацаанд хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд *******, ******* нарыг шүүх хуралдааны танхимаас суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

               Шүүгдэгч *******ын өмгөөлөгч******* давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн Г.Базаргүрийн алдсан гэх малын зүстэй таарахгүй талаар нотлох баримтыг үнэлээгүй. Энэ хэрэг ах, дүү, төрөл садан хүмүүс нийлж гүтгэсэн мэдүүлэг болох нотлох баримт дээр үндэслэсэн гэдгийг шүүгч анхаарч үзээгүй бөгөөд эхнээсээ хэт нэг талыг барьсан дотоод итгэл үнэмшил нь нотлох баримтан дээр үндэслээгүй. Малын зүс таарахгүй байгаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх байсан. *******, Г.Базаргүр нар мал алдсан гэх байдал тогтоогдоогүй. 5 жилийн дараа гэнэтхэн мал алдсан болдог. Эдгээр хохирогч гэх хүмүүсийн малыг гэдэг хүн хүнд зараад мөнгийг нь авсан, мөн гэдэг хүн авсан гэдгээ мэдүүлээд байхад эдгээр хүмүүсийг холбогдуулан шалгаагүй, энэ хэргийг эргэлзээтэй нотлох баримтаар шийдвэрлэсэн.

Миний үйлчлүүлэгч *******ын аав Батсүх 10 үхрээ алдаад байхад 4 үхрийг нь хулгайлан нядалсан байдал тогтоогдсон гээд 6 үхрийн хэргийг тусгаарласан. Одоо 6 үхэрний хэрэг цагдаа дээр хэрэг бүртгэлтэнд байгаа. Гэтэл *******, Г.Базаргүр нарын алдсан 8 малын 2 нь нядалж зарсан гэдэг гэрчтэй, бусад малыг хэрхсэн талаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй. , , нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэгт шалгах ёстой байсан. Эрүүгийн хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Гэтэл энэ хэрэг дээр хяналтын прокурор нь ашиг сонирхлын зөрчилд орсон байх магадлалтай нөхцөл байдалд ажилдаа хайнга мэдлэггүй хандаж Г.Базаргүрийн 4 үхрийг хулгайлсан гээд гэрч *******ыг эхнээс нь гэм буруутай гэж үзээд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон ч гэсэн ах, дүү, хамаатан садангууд нийлээд өөрсдийн хулгайлсан малаа хүн рүү чихэж гэрчлээд өөр нотлох баримтгүй хэргийг шийдвэрлүүлээд байх нөхцөл байдал бий болгож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан зарчим алдагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Прокурор Б.Эрдэнэбаяр давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар *******, ******* нар нь бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон. Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогч *******ийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийг 2015 оноос хойш 5, 6 жил шалгаад явж байна. Энэ хугацаанд хохирогчийн хувьд хохирсон дээрээ хохироод, цаг хугацаа алдсаар байна. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн журам зөрчсөн зүйлгүй гэж үзэж байна. Анхан шатны шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Би шүүгдэгч *******ын аав Батсүх гэдэг хүний 10 үхрээ алдсан гэх хэргээс эхлээд уг ах, дүү хоёрын 8 үхрийн хэрэгт аль альд нь оролцоод явж байгаа. Үүнээс ямар нөхцөл байдлууд харагддаг гэхээр , , гэх энэ хэргийг гэрчилсэн эдгээр хүмүүс өмнөх Батсүхийн 10 үхэр алдсан хэрэгт гэрчээр асуугдаад хүргэнтэйгээ хамт шийтгэгдсэн. Энэ хүмүүс шүүгдэгч нарыг хэрэгт тохно гээд байнга заналхийлдэг. Ийм нөхцөл байдлаас болоод Г.Базаргүр, ******* гэх хүмүүс үхэр алдсан гэдэг байдлаар гэрчлээд энэ хэргийг шийдвэрлэсэн, ямар ч нотлох баримт байхгүй. Батсүхийн 10 үхрээ алдсан гэх хэрэгт арьс, шир олдсон, эд мөрийн баримттай. Г.Базаргүр, ******* нарын үхэр алдсан гэх хэрэг нь цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, алдсан гэдэг нь тогтоогдоогүй, алдсан байлаа гэхэд зүс нь зөрдөг, 4 үхэр ч юм уу хэдэн үхэр ч юм 4 үхэр гээд л байдаг. , , гэх энэ хүмүүсийн гэрчилж байгаагаар гэдэг хүн нь энэ үхрийнх нь мөнгийг аваад идчихсэн, нь би үхрийг нь нядалсан гэдгээ зөвшөөрсөн зэрэг үйлдэлтэй байхад энэ хүмүүсийг холбогдуулан шалгаагүй нь энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэж чадаагүй. Миний бие анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийг шийдвэрлэх гэж байгаа бол *******, ******* нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргасан. Үүнийгээ дахин дэмжиж оролцож байна. Хавтаст хэргийн 202-205 дугаар хуудсанд авагдсан Г. гэдэг хүний мэдүүлэгт шүдлэн сувай үнээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаа Амарсайхан гэх хүнд зараад, аав нь машинтай ирээд ачаад явсан гэх мэдүүлгийг шийтгэх тогтоолын гол нотлох баримт болгосон. Дараа нь гэрч *******аас 2 адуу авсан гэдэг. Мөн гэрч Г. мөн адил ийм мэдүүлэг өгдөг. Хохирогч ******* нарын мэдүүлгүүдийг үндэслэн энэ хэргийг шийдвэрлэсэн. ******* мэдүүлэгтээ ...намайг мөрдөгч гуайтай очиж уулз гэхээр нь очиж уулзсан гэдэг. Тиймээс энэ хэргийг гэдэг хүн зохион байгуулсан гэдэг нь харагдаж байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн. Энэ байдлаар хэргийг шийдвэрлэвэл шударга, хууль ёсны байх зарчмууд алдагдана. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарч чадаагүй учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оноос эхлээд миний эцэг Батсүх малаа алдчихаад цагдаа сэргийлэх, шүүхээр явсан. Миний аавын 10 хайнагийн шар, 2 морь нийт 30-аад малыг хулгайлсан. Эд нар хэрэг нь илрээд мөрдөн байцаалтад шилжээд гэм буруутай нь тогтоогдоод ирэхийн даваан дээр намайг төрсөн дүүтэй маань хамт гүжирдсэн. Энэ гүтгэлэг ганцхан энүүгээр тогтохгүй. Намайг Архангай аймагт 20 гаруй бодны хулгайн хэрэг, хүчингийн хэрэгт гүтгэж байсан. Энэ хэрэгт гэсэн мөн адил гэрч байхгүй. Ямар ч нотлох баримт байхгүй байхад эцэг нь 4 хүүхэдтэйгээ нийлж мэдүүлэг өгөөд намайг гүтгэсэн. Иймд миний хувьд маш их гомдолтой, хохиролтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Дөрвөн үхрийн хувьд зүс нь зөрдөг. Тийм байхад л чи авсан гээд над руу чиглэсэн байдлаар шийдвэрлэсэн. Тухайн 4-н үхрийн хохирогч гарч ирсэн байдаг. Би тэр 4-н үхрийг аваагүй болохоор үнэхээр гайхсан. Энэ талаар Өвөрхангай аймгийн Хужирт сумын Цагдаагийн дарга дэд хурандаа Түмэнбаяр гэх хүн шалгаад чи ийм үхрүүдийн хэрэгт шалгагдаж байгаа юу гэхээр нь тийм гэхэд манайхаас алдсан үхэр байгаа юм, Архангай аймгийн нутагт байж байгаад алга болчихсон гэж над руу ярьж байсан гэсэн. Тэр үхрүүдийг алсан, гэдсийг нь арилгасан, борлуулж мөнгө авсан хүмүүс нь гэм буруутайд тооцогдоогүй байж зүгээр мал маллаж байсан ах, дүү хоёр гэм буруутайд тооцогдсонд гомдолтой байна. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлмээр байна гэв.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Дашцэрэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч Г.Базаргүрийн 4-н тооны үхрийн зүс нь зөрдөг. Энэ талаар Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн иргэн нэрийг нь сайн мэдэхгүй байна Хужирт сумын Засаг дарга байсан Лхагвасүрэнгийн төрсөн ах нь юм байна лээ. Тэр хүнд зүсээр нь тодорхой тэмдэглүүлсэн байдаг. Тэр талаар гомдол гаргаад Хужирт сумын Цагдаагийн газар шалгаж байгаа байх. Тиймээс энэ үйлдлийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй. Шинжлэн судлуулсан CD-г криминалистикийн шинжилгээнд явуулах хэрэгтэй. Энэ яриа Орхон багт оршин суух гэх айлд болсон яриа эсэх, бичлэгт гарч байгаа хүмүүсийн дуу, хоолой нь тохирч байгаа эсэхийг тодруулахаар криминалистикийн шинжилгээгээр тогтоолгож энэ хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Үнэхээр тийм яриа, заналхийлэл болсон бол энэ бол маш ноцтой асуудал. Нөгөө гүтгэх гэсэн санаа нь эндээс гарсан гэж би бодож байна. Батсүхийн алдсан 10-н тооны үхрийн үйлдэл илрээд , нарыг хэрэгт татаад эрүүгийн хэрэг үүсгэсний маргааш болсон яриа юм байна лээ. Тийм учраас энэ талаар шалгах ёстой. Үүнд анхан шатны шүүх ямар ч ач холбогдол өгөөгүй. гэдэг хүн хүүхдүүдтэйгээ нийлээд 10-н тооны үхрээ алдсан гэж , нарын өш хонзонг авахын тулд зохион байгуулалтайгаар өөрсдийнх нь хийсэн гэмт хэргийг *******, ******* нарт тохох гэсэн агуулгатай гэдэг нь шинжлэн судалсан CD бичлэгээр нотлогдоно. Энэ бичлэгт ярьж байгаа С.Балдандорж гэдэг хүн гэдэг хүний хүргэн бөгөөд ах, дүү хүүхдүүдтэйгээ нийлээд энэ хоёр хүнийг хэрэгт унагана гэсэн төлөвлөгөөний үндсэн дээр зохиосон асуудал. Өөрсдөө хэрэгт холбогдоод ирэхээрээ хохирогчийнхоо нэр хүндийг гутаах зорилгоор зохион байгуулалтайгаар энэ хэргийг гаргаж ирсэн. Тийм учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж, CD-ийг криминалистикийн шинжилгээнд явуулж шалгуулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч *******ын өмгөөлөгч*******ын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг гүйцэд шалган тодруулаагүй, нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг зөрчсөн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Хохирогч ******* болон яллагдагч ******* нараас хэрэгт яриа бүхий CD-г нотлох баримтаар гаргаж өгсөн ба түүнийг мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар хэрэгт хавсаргаж яллах дүгнэлтэнд энэ талаар тусган хэргийг шүүхэд ирүүлсэн. Дээрх бичлэгийг анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шинжлэн судлуулжээ.

 

Хохирогч, яллагдагч болон хэргийн оролцогчоос гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг зэрэг бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хэрэгт тусгаж хавсаргах хэдий ч хуульд заасан шаардлагыг зөрчсөн. Бичлэг бүхий уг CD-г мөрдөгч нь хуулийн дагуу авагдсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянах, уг нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаагүй хэрэгт хавсаргажээ.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Дашцэрэнгийн дээрх бичлэг бүхий CD-нд бичигдсэн яриа гэх айлд болсон эсэх, бичлэгт яриа нь бичигдсэн хүмүүсийн дуу хоолой хэнийх болохыг тодорхойлох шаардлагатай, энэ нь гэрч болох зарим хүмүүс шүүгдэгч нарыг гэмт хэрэгт гүтгэсэн эсэхийг тогтооход ач холбогдолтой талаарх тайлбар, санал үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2027000860092 тоот хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

 

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2027000860092 тоот хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.