Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/01862

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/01862

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 13 дугаар хороо, ******* ******* ******* гудж, ******* байр 85 тоотод оршин суух ******* ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, 11 дүгээр хороо, 4 хэсэг, гудж, 200 байр 32 тоотод байрлах ХХК /РД:/-д холбогдох,

 

231 408 490 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч //,

Хариуцагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь ХХК-д холбогдуулан 231 408 490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын лэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Б.*******ийн хувьд 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээг байгуулах болсон лэл нь анх 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр яармагт шинээр баригдсан хотхоны нэгдсэн зарын групп цахим хуудаснаас 3 өрөө байрыг яаралтай, хямд үнээр зарна гэсэн зарын дагуу Б.******* холбогдоход ХХК нь арматур төмөр авах хэрэгтэй тул бартерт авсан байраа хямд үнээр зарна, үндсэн барилгын компани болох ХХК-тай захиалгын гэрээг шилжүүлээд орон сууц захиалгын гэрээг 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан байдаг. Энэ гэрээгээр дүүрэг, 4 дүгээр хороо, / / хотхонд 90,74 м.кв талбайтай 3 өрөө байрыг 181 480 000 төгрөгөөр авахаар гэрээ хийгээд, гэрээ хийсэн өдрийнхөө маргааш өдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 181 480 000 төгрөгийг ХХК-иас олгосон албан бичгийг лээд ХХК-ийн ажилтан хүү болох хаан банкны данс руу 100 хувь мөнгийг шилжүүлсэн. Энэ нөхцөл байдлыг ХХК-аас баталгаажуулсан. ХХК нь 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 23/194 болон 23/193 тоот албан бичгүүдээр байрны төлбөр тооцооны асуудлыг манай компани бүрэн хариуцна. данс руу 100 хувь мөнгийг шилжүүлээд барагдуулсан байна. Үүнийг нь бид хүлээн зөвшөөрч байна. Төлбөр бүрэн барагдсан гэсэн албан бичгийг хийж өгсөн. Тухайн үед д гэрээ байгуулах ажиллагаа болон Оросын холбооны улсын импорттой холбоотой ажиллагаанд төлөөлөх итгэмжлэлийг ХХК-д олгосон байсан бөгөөд итгэмжлэлээ нэхэмжлэгчид үзүүлсэн байсан. Энэ баримт хавтас хэрэгт авагдсан. Орон сууц авсан учраас тухайн байранд авто зогсоолын гэрээг 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хийж, төлбөрийг ХХК-д шилжүүлсэн. Нэхэмжлэгч өөрөө Австрали улсад ажиллаж, ьдардаг. Австрали улсад байх үед ХХК-ийн борлуулалтын ажилтнаас ХХК-аас бартерт авсан байрных нь гэрээний төлбөрийг ХХК төлөөгүйтэй холбоотой бартераар шилжүүлсэн орон сууцыг буцаахаар болсон учраас танай гэрээг цуцлах гэж байна шүү гэдгийг 3 дугаар сараас эхэлж хэлсэн. Энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч хариуцагч тал руу удаа дараа холбогдож хэлж байсан. ХХК тухайн мөнгийг нь бид нар төлнө гэж хэлдэг байсан боловч төлөөгүй. Гэрээнийхээ үүргийг гүйцэтгээгүй. Улмаар ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчид ирүүлсэн. Мэдэгдэлд ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас орон сууц захиалгын гэрээг цуцалж байна гэсэн агуулгатай бичгийг өгсөн. Нэхэмжлэгч нь байргүй болсон учраас Австрали улсаас ирсэн. 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ХХК-тай очиж уулзсан. ХХК нь орон сууцны төлбөрийг төлнө. Нэмээд хохирол зардлыг бүрэн хариуцна гэсэн албан бичгийг нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэгчээс хугацаа олгож өгнө үү гэсний дагуу 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр барагдуулна гэсэн хугацааг өгч албан бичгээр баталгаажуулсан. Улмаар 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр энэ төлбөрийг барагдуулаагүй. Холбоо тогтоох боломжгүй байсан. Монгол улсад байх хугацаандаа мөнгөө авах гэж удаа дараа хариуцагч талтай холбогдох гэсэн боловч утсаа авахгүй зэрэг нөхцөл байдал үүссэн. Австрали улсад ьдардаг хүн учраас буцаад Австрали улс руу явсан. Австрали улс руу явахаасаа өмнө өмгөөллийн гэрээ хийгээд явсан. Үүнээс хойш өмгөөлөгч нар хариуцагч талтай уулзах, эвлэрэх талаар холбогдсон боловч үр дүнд хүрээгүй. Тийм учраас нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт, орон сууцны үнэ 181 480 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар гаргуулахаар шаардсан. Хоёрдугаарт, хохирол шаардаж байна. Австрали улсаас энэ асуудлыг шийдэх гэж ирсэн тийзийн зардал буюу 693 878 төгрөгийг шаардсан. Үүнийг Австрали доллароор бодсон. Тухайн байранд орон сууц авсан учраас давхар авто зогсоол захиалгын гэрээг хийсэн. Энэ бас давхар цуцлагдах нөхцөл байдал үүссэн. Авто зогсоолын гэрээг цуцалсантай холбоотойгоор гэрээг цуцалсны төлбөр 5 344 800 төгрөг нэмэх нь 34 000 төгрөг, өмгөөллийн хөлс 14 000 000 төгрөг, олох ёстой байсан орлогод 29 835 312 төгрөгийг нэхэмжилж байна. ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдах зүйл болоогүй байсан бол дээрх хохирол нэхэмжлэгчид гаргахгүй байсан. 29 835 312 төгрөгийг яагаад шаардаж байгаа вэ гэхээр 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ХХК-ийн албан бичигт дурдсан. Тухайн үед нэхэмжлэгч өөрөө ирж уулзахдаа бүхэл бүтэн жилийн хугацаанд 181 480 000 төгрөгийг өгөөд, танайх тэр мөнгийг тодорхой хэмжээнд ашиглаад, үйл ажиллагаандаа зарцуулаад ашиг олсон. Үүнтэй холбоотой хүү бодож өгнө гэж хариуцагч тал өөрөө бичиж өгсөн. 181 480 000 төгрөг дээр сарын 3,6 хувийн хүүгээр 137 хоногоор бодоод 29 835 312 төгрөг гаргасан. Тухайн үед нэхэмжлэгч захиалгын гэрээг хийж 181 480 000 төгрөгийг шилжүүлээгүй байсан бол банкны хадгалжид хийгээд ашиг олох бүрэн боломжтой байсан гэж үзээд хариуцагчийн өөрийн хүлээн зөвшөөрсөн 3,6 хувийн хүүгээр тооцож энэ хохирлыг шаардаж байна. 2023 онд уг гэрээг байгуулсан. 2023-2024 оны хооронд орон сууцны үнэ өмнөх үеэс 9,1 хувь өссөн. Хариуцагчийн шууд хааралтайгаар уг хохирлууд үүсэж байна гэж үзэж байна. Нийт хариуцагчаас 231 408 490 төгрөгийг гаргуулж өгнө үү. Цалинтай холбоотой 78 295 608 төгрөгөөс татгалзсан гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар татгалзлын лэлээ тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжилж байгаа үнийн дүнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 181 480 000 төгрөгийн 4 сарын хүү буюу 3,6 хувиар бодоход яагаад 29 835 312 төгрөг болж байгааг ойлгохгүй байна. Гражид төлсөн 5 000 000 төгрөгийн баримт байхгүй бөгөөдманайхтай байгуулсан гэрээнд хааралгүй тул авто зогсоол захиалгын гэрээ цуцлагдсан торгуулийг зөвшөөрөхгүй. Тухайн барилга нь одоо хүртэл ашиглалтад ороогүй. Харин онгоцны нислэгийн төлбөр 693 878 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, нотариатын зардал 20 500 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Өмгөөллийн зардал 14 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй хэт өнөдөр байна. Орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг ашиглах боломжгүй байсан хугацааны 4 сарын хугацааны хохирол 7 757 480  төгрөгийг төлөх боломжтой гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: 2023.06.13-ны өдөр улсын тэмдэгтийн хураж төлсөн баримт, 2023.05.29-ний өдрийн итгэмжлэл, 2023.04.03-ны өдрийн ХХК-ийн Б.*******д хүргүүлсэн албан бичиг, 2023.01.19-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ №, Орон сууцны төлбөрийн график, Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.01.26-ны өдрийн Автозогсоол захиалгын № дугаар гэрээ, 2023.01.19-ний өдрийн си эйч ХХК-ийн дугаар албан бичиг, 2023.01.20-ны өдрийн си эйч ХХК-ийн дугаар албан бичиг, 2023.05.03-ны өдрийн си эйч ХХК-ийн Б.*******д хүргүүлсэн мэдэгдэл, онгоцны нислэгийн тийзний зураг, 2023.05.29-ний өдрийн өмгөөллийн ХХН-ийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хаан банкны гүйлгээний баримт, си эйч ХХК-ийн 2023.01.20-ны өдрийн 23.193 дугаар албан бичиг, си эйч ХХК-ийн 2023.01.20-ны өдрийн 23.192 дугаар албан бичиг, си эйч ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нотариатын төлбөр төлсөн баримт, 2024.02.28-ны өдрийн Монгол банкны дугаар албан бичиг, жигнэсэн дундаж хүүний статистикийн тайлбар, 2023.12.27-ны өдрийн итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 5-33, 142-143 тал/

 

4. Хариуцагчаас: 2023.08.07-ны өдрийн 81 дугаар итгэмжлэл, си эйч ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 48-19 тал/

 

5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Хаан банкнаас 2024.04.23-ны өдрийн 29/4616 дугаар албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар хэрэгт бүрдүүлсэн байна. /хх 168-171 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах лэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь анх шүүхэд 309 704 098 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 78 295 608 төгрөгөөс тагалзаж, си эйч ХХК-д холбогдуулан 231 408 490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ дэмжиж, шаардах эрхийн лэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Орон сууц захиалгын гэрээ хариуцагчийн буруугаас болж цуцлагдсан тул төлбөр 181 480 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар, гэрээ цуцалсан хохирол Австрали улсаас Монгол улсад ирж очих зардал 693 878 төгрөг, авто зогсоолын гэрээг цуцалсан 5 344 800 төгр5 378 800 төгрөг, өмгөөллийн хөлс 14 000 000 төгрөг, нотариатын зардал 20 500 төгрөг, тухайн хугацаанд олох байсан орлогыг талуудын тохиролцсоны дагуу сарын 3.6 хувийн хүү тооцож, төлбөр төлсөн 2023,01,20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023.06.13-ны өдөр хүртэл 137 хоногт 29 835 312 төгрөг гаргуулах, нийт 231 408 490 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг лэн шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч си эйч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын лэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Орон сууцны үнэ 181 480 000 төгрөг, нотариатын зардал 20 500 төгрөгийг, хохирол 7 757 480  төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин сарын 3.6 хувийн хүү 29 835 312 төгрөгийг болон өмгөөллийн хөлс 14 000 000 төгрөгийг лэлгүйгээр хэт хэт өндөр дүнгээр тооцсон лэлээр, авто зогсоолын гэрээний оролцогч биш гэсэн лэлээр5 344 800 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4,5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2023.01.19-ний өдөр ХХК, Б.******* нар орон сууц захиалгын дугаар гэрээг байгуулж, дүүрэг, 4 дүгээр хороо, 17100, Наадчдын з 1429 хаягт байрлах хотхоны тоот 90,74 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай 453 700 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиалан бариулахаар тохиролцож, талын гарын үсэг, тга тэмдгээр баталгаажуулсан, /хх 8-12 тал/

 

4.2 2023.01.19-ний Орон сууц захиалгын дугаар гэрээний төлбөрт си эйч ХХК болон ХХК нарын хооронд байгуулсан бартераар арматур худалдах худалдан авах гэрээний төлбөрт арилжааны хэлбэрээр төлж, тус орон сууц захиалгын гэрээг захиалагч си эйч ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 23,19 тоот албан хүсэлтийн дагуу иргэн Б.*******ийн нэр дээр шилжүүлж, орон сууц захиалгын гэрээний төлбөр тооцоотой холбоотой асуудлыг гэрээний дагуу си эйч ХХК бүрэн хариуцахаар талууд тохиролцож талууд гарын үсэг, тга тэмдгээр баталгаажуулсан, /хх 13 тал/

 

4.3 2023.01.20-ны өдөр си эйч ХХК нь Б.*******д дүүрэг, 4 дүгээр хороо, 17100, Наадчдын з 1429 хаягт байрлах хотхоны тоот 90,74 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны төлбөр тооцоог хийж дууссан, төлбөр тооцооны талаарх аливаа үүссэн асуудлыг манай компани бүрэн хариуцах болно гэх албан бичгийг тус тус хүргүүлсэн, /хх 23, 30 тал/

 

4.4 2023.01.26-ны өдөр ХХК, Б.******* нар авто зогсоол захиалгын дугаар гэрээг байгуулж, дүүрэг, 4 дүгээр хороо, 17100, Наадчдын з 1429 хаягт байрлах хотхоны В1 давхрын 18 м.кв талбайтай авто зогсоолыг 34 000 000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг тга тэмдгээр баталгаажуулсан, /хх 16-20 тал/

 

4.5 2023.04.03-ны өдөр ХХК нь Б.*******д 2023.01.19-ний өдрийн орон сууц захиалгын дугаар гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн, /хх 7 тал/

 

4.6 2023.01.20-ны өдөр Хаан банк дахь тоот данс руу тоот данснаас 181 480 000 төгрөгийг ХУД ЭНЕРЖИ ТООТ 100% ТӨЛӨВ гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 170 тал/

 

5. Зохигч маргаан бүхий гэрээнээс татгалзсан, гэрээнээс татгалзсан явдалд хэн буруутай зэрэгт маргаангүй, харин гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирлын хэмжээнд маргаантай.

 

6. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан байна.

 

Хэргийн баримтаар хариуцагч ХХК-ийн зөвшөөрлөөр 2023.01.19-ний өдөр ХХК, Б.******* нар орон сууц захиалгын дугаар гэрээг байгуулж, дүүрэг, 4 дүгээр хороо, 17100, Наадчдын з 1429 хаягт байрлах хотхоны тоот 90,74 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай 453 700 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиалан бариулахаар тохиролцсон, орон сууцны үнэд 181 480 000 төгрөгийг эзэмшлийн данс руу нэхэмжлэгч шилжүүлсэн, 2023.04.03-ны өдөр ХХКиас дээрх гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлж гэрээнээс татгалзсан зэрэг үйл баримт тогтоогдсон.

 

Иймд орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсан үр дагаварт хариуцагч ХХК-с орон сууцны төлбөрт төлсөн 181 480 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Түүнчлэн хариуцагч ХХК нь ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн нь ХХК-ний Б.*******тэй байгуулсан орон сууц захиалгын гэрээнээс татгалзах лэл болсон талаар талууд маргахгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирлоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар шаардах эрхтэй.

 

Иймд онгоцны тийзний үнэ 693 878 төгрөгийг болон хариуцагч маргаагүй лэлээр нотариатын зардал 20 500 төгрөгийг хангах лэлтэй.

 

7. Харин хохирол 29 835 312 төгрөгийн заримыг хангахаар шийдвэрлэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч орон сууцны үнэ 181 480 000 төгрөгийг сарын 3.6 хувиар тооцож 2023.01.19-ний өдрөөс 2023.06.13-ний өдөр хүртэл 137 хоногт 29 835 312 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон бол хариуцагч талуудын тохиролцсон хэмжээгээр буюу 7 757 480 төгрөгийг хохиролд тооцон төлөхөд татгалзахгүй гэж тайлбарласан.

 

Хэргийн баримтаар хариуцагч ХХК орон сууц захиалгын гэрээний төлсөр 181 480 000 төгрөг, авто зогсоолын захиалгын гэрээний хохирол 340 000 төгрөг, хохирол 7 757 480 төгрөгийг 2023.05.15-наас 20-ны өдрийн дотор төлөх талаар 2023.05.03-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгч Б.*******д мэдэгдэж байсан болох нь тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд уг хуулийн зохицуулалтыг мөнгөн төлбөрийн гүйцэтгэвэл зохих хугацааг хэтрүүлсэн бол зохих хүүг хугацаа хэтрүүлсэн үр дагаварт хохирол хэлбэрээр төлөх гэж ойлгоно.

 

Иймд нэхэмжлэгч хохирол шаардах эрхтэй боловч сар тут 3.6 хувийн хүү тооцох лэл хэргийн баримтаар нотлогдохгүй байхаас гадна уг хэмжээ нь хуульд нийцэхгүй байх тул хэрэгт авагдсан Монгол банкны жигнэсэн дундаж хүүний статистикийг лэн 2023 оны 3 дугаар сараас 6 дугаар сарын хугацаанд арилжааны банкууд дахь хугацаатай хадгалжийн жилийн дундаж хүү 10.7 хувь гэж үзвэл нэг сарын хүү 0.89 хувь байх тул орон сууц захиалгын гэрээ байгуулж төлбөр төлсөн 2023.01.19-ний өдрөөс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2023.06.13-ны өдөр хүртэл 5 сарын хүүг 181 480 000 төгрөгөөс тооцож, 8 075 860 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. /181 480 000*0.89%=/1 сард 1 615 172/* 5= 8 075 860/ 8 075 860 /

 

8. Өмгөөллийн хөлс 14 000 000 төгрөгийг 2023.05.29-ний өдөр ХХН-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 14 000 000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдохгүй байх тул зардал гарсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй гэх лэлээр, авто зогсоолын гэрээ цуцалсан торгууль 5 344 800 төгрөг гаргуулах шаардлага нь ХХК, Б.******* нарын хооронд үүссэн орон сууц захиалгын гэрээний харилцаанд хаарахгүй лэлэр тус тус хэрэгсэхгүй болгов.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хэргийг хэлэлцэж эхэлсний дараа тухайн хүсэлтийг гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн аваагүйг дурдах нь зүйтэй.

 

10. Улсын тэмдэгтийн хуражийн хувьд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 222 дугаар зүйлийн 222.5, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус зааснаар хариуцагч си эйч ХХК /РД:/-иас 190 216 238 /нэг зуун ерин сая хоёр зуун арван зургаан мянга хоёр зуун гучин найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* /РД:*******/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41 192 252 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч 78 295 608 төгрөгийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хуражийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хуражид урьдчилан төлсөн 1 706 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч си эйч ХХК-иас 1 109 031 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                         

 

 

ДАРГАЛАГЧ   Д.ЭНХЦЭЦЭГ