| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00389/И |
| Дугаар | 133/ШШ2024/00341 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 133/ШШ2024/00341
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ************ нэхэмжлэлтэй
************ эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.
Нэхэмжлэгч *********** нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: ******** эрэн сурвалжлуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 22-нд facebook зарын дагуу холбогдож Дорнод аймгийн Хөлөнбуйр Сүхбаатар сумын нутгаас бэлтгэсэн өвсийг худалдан авахаар ярьж гэрээ хийж урьдчилгаа 4,000,000 төгрөгийг иргэн ******* Хаан банкны ********* тоот дансанд шилжүүлсэн боловч өвсөө авч чадаагүй ******* нь иргэний үнэмлэхний хаяг дээрээ байхгүй байгаа тул ********* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Шүүхийн мэдэгдэх хуудас хүлээн авсан баримт
- Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 265 дугаартай эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл
-*********** иргэний үнэмлэхний хуулбар
- Нарийн ногоон өвс худалдах, худалдан авах болон тээвэрлэн хүргэх гэрээний хуулбар
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ********** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 22-нд facebook зарын дагуу холбогдож Дорнод аймгийн Хөлөнбуйр Сүхбаатар сумын нутгаас бэлтгэсэн өвсийг худалдан авахаар ярьж гэрээ хийж урьдчилгаа 4,000,000 төгрөгийг иргэн ********* Хаан банкны ********** тоот дансанд шилжүүлсэн боловч өвсөө авч чадаагүй ******** нь иргэний үнэмлэхний хаяг дээрээ байхгүй байгаа тул ********** эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж, 14.4 дэх хэсэгт ...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно гэж заажээ.
4. Нэхэмжлэгч ********* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *********** эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь:
- нэхэмжлэгч ********* нь нарийн ногоон өвс худалдах, худалдан авах болон тээвэрлэн хүргэх гэрээ-г 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулж, урьдчилгаа 4,000,000 төгрөгийг ******** дансаар шилжүүлсэн,
- Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 265 дугаартай эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэлд өргөдөл гаргагч ****** эвлэрэлд уригдсан ********* холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах өргөдөлийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч ажиллагаа хийлээ. Эвлэрүүлэн зуучлалд уригдсан тал ******** нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 37 дугаар байрны 96 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин сууддаггүйг Засаг дарга тодорхойлсон, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй,
- Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн шүүхийн мэдэгдэх хуудас хүлээн авсан баримтанд уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх тэмдэглэгээ хийж, хорооны Засаг дарга гарын үсэг зурж, тамга дарсан,
-******** иргэний үнэмлэхний хуулбарт Нийслэлийн Сүхбаатар, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 37 дугаар байрны 96 тоот гэсэн хаяг бичигдсэн,
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн ...******* урьдчилгаа болох 4,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн юм. Одоо хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байгаа учраас ********* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө... гэх хүсэлтээр тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч ******** нь ******** байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд *******/РД:*******, утас:*********/-ыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *********** эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар ******** эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай нэхэмжлэгч *********/утас:**************/-д мэдэгдэхийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ