| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/00910/И |
| Дугаар | 183/ШШ2024/02648 |
| Огноо | 2024-06-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2024/02648
2024 оны 06 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2024/02648 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .......... тоотод байрлах, А ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ......... тоотод оршин суух, О-ы У ,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ......... тоотод оршин суух, Од-ны О /РД:......./,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, ...... тоотод оршин суух, О-ын Т /РД......./-нарт холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 140.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н , хариуцагч О.О, хариуцагч О.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А ХХК нь 2021 оны 09 дүгээр сард У, О, Т нартай тохиролцож Хово маркийн 2 чирэгч толгой мөн 2 чиргүүлийн хамт 140.000.000 төгрөгөөр тэд худалдан авахаар болж Хово маркийн 0000000 чирэгч толгой,0000000000000улсын дугаартай чиргүүлийн хамт О-ы О-ын нэр дээр, мөн 00000 улсын дугаартай Хово маркийн чирэгч толгой, 0000 улсын дугаартай чиргүүлийн хамт О-ын Т нарын нэр дээр шилжүүлсэн өгсөн бөгөөд О-ы У нь А ХХК-д 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлнө гэж баталгаа бичиж өгөөд алга болсон.У, От нь ах дүүс харин Т нь тэдний үеэл байсан тул итгэж машинуудаа өгсөн.Гэтэл тэд өнөөдрийг хүртэл манай байгууллгын мөнгийг өгөхгүй харин ч бүүр авсан машинуудаа зарна гээд явж байна.Иймээс хариуцагч О, У, Тнараас авто машин худалдах худалдан авах гэрээни үүргийн дагуу 140.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч О.У-аас татгалзаж байгаа гэжээ.
Хариуцагч О.От шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч О. Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч АХХК зээлийн гэрээний үүрэгт 140.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг О.О, О.Тнарт холбогдуулан шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад хариуцагч О.О, О.Тунар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариу тайлбар ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 857.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.О, О.Т нараас 857.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. А ХХК-ийн нэхэмжлэлтэй О.О , О.Тнарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 140.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.О , О.Т нар нэхэмжлэийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 857.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.О, О.Т нараас 857.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО