| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00362/И |
| Дугаар | 133/ШШ2024/00342 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 133/ШШ2024/00342
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ************* нэхэмжлэлтэй,
хамтын амьдралтай болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрсдийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: *********** 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэн ********* нь Говь-Алтай нь аймгийн Хөхморьт сумын иргэн ********** 1995 онд айл гэр болж хуримаа хийж байсан бөгөөд гэр бүлийн хамтын амьдралаа эхлүүлсэн боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй байж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бүртгүүлсэн байна. *******, ********* нарын дундаас ******* өдөр хүү *******, ******* нар, ******* өдөр охин **********, ****** өдөр охин ******, ******** өдөр хүү ******** нар тус тус төрсөн.
Ингээд ******** нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд нөхөр **** гэрлэлтээ бүртгуулээгүй байснаас болоод малын А данс нөхрийн нэр дээр бүртгэлтэй байгаагаас тэтгэвзр тогтоогдох боломжгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
Иймд 1996 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2020 оны 04-р сарын 09-ний өдөр хүртэл ******** нь ********** хамтын амьралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- ******* төрсний бүртгэлийн лавлагаа
- ***** төрсний бүртгэлийн лавлагаа
- ******* төрсний бүртгэлийн лавлагаа
- ******** төрсний бүртгэлийн лавлагаа
- ******* төрсний бүртгэлийн лавлагаа
- ********, ************ нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа
- Говь-Алтай аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШЗ2024/00479 дугаартай захирамж
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03-02/4381 дугаартай 2010 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,
-Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03-02/4382 дугаартай 2000 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,
- ********* 2017 оны малын А данс
- фото зураг
4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаартай албан бичиг
- ******** БНМАУ-н хүн амын регистрийн карт
- ********* паспорт авах өргөдөл 1991 он
- ******* паспорт авах өргөдөл 1996 он
- ***** иргэний үнэмлэх авах өргөдөл 2001 он
- ******** биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл
- ********** БНМАУ-н хүн амын регистрийн карт
- ******** хаягийн хуудас
- ********** иргэний үнэмлэх авах өргөдөл 2001 он
- *********** биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ********* нь ******* 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
3. ******** *********** 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь:
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *********** дугаартай ******** өдөр төрсөн, эмэгтэй, ******** эцгийн мэдээлэл хэсэгт ********, эхийн мэдээлэл хэсэгт ********** гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******** дугаартай ********** өдөр төрсөн, эрэгтэй, ******** эцгийн мэдээлэл хэсэгт *********, эхийн мэдээлэл хэсэгт ******** гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ********өдөр төрсөн, эмэгтэй, ******** эцгийн мэдээлэл хэсэгт *******, эхийн мэдээлэл хэсэгт ********* гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ******* өдөр төрсөн, эмэгтэй, ********* эцгийн мэдээлэл хэсэгт *********, эхийн мэдээлэл хэсэгт *********** гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн *********** өдөр төрсөн, эмэгтэй, ********** эцгийн мэдээлэл хэсэгт **********, эхийн мэдээлэл хэсэгт ********* гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн *********** дугаартай ***********, ********** нар гэр бүл болсныг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03-02/4381 дугаартай Говь-Алтай аймгийн ******** сумын ******* багийн оршин суугч өрхийн тэргүүн *********, эрэгтэй, ******** настай, эхнэр ******, эмэгтэй, ********** настай, охин ******** эмэгтэй ********** настай, охин ******** эмэгтэй, ********* настай, хүү ********, эрэгтэй, *******настай гэж бүртгэгдсэн 2010 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,
-Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03-02/4382 дугаартай Говь-Алтай аймгийн ****** сумын ********* багийн хөдөөд оршин суугч өрхийн тэргүүн ********, эрэгтэй, ********* настай, эхнэр ********, эмэгтэй, ********* настай, охин ******* эмэгтэй ********* настай гэж бүртгэгдсэн 2000 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,
- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 1 дүгээр багийн малчин ********* 2017 оны малын А дансанд малчдын тоо-2, ********, ********* гэжээ.
- нэхэмжлэгч ******, нөхөр ******** нарын авхуулсан фото зураг
-********* 2001 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан иргэний үнэмлэх авах өргөдөлд гэр бүлийн байдал гэрлэсэн, гэрлэсэн он 1997, эхнэр, нөхөр, 16 хүртэлх насны хүүхдүүд хэсэгт нөхөр ********, охин Цолмонгийн ******* гэж бичигдсэн,
-******** 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд эхнэр, нөхөр 16 хүртэлх насны хүүхэд хэсэгт нөхөр *****, охин ******, хүү ******, охин ******* гэж бүртгэгдсэн,
-********* 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд эхнэр, нөхөр 16 хүртэлх насны хүүхэд хэсэгт эхнэр ********* гэж бүртгэгдсэн,
Нэхэмжлэгч ***** ...******* 1995 онд айл гэр болж хуримаа хийж байсан бөгөөд гэр бүлийн хамтын амьдралаа эхлүүлсэн боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй байж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бүртгүүлсэн гэх тайлбар зэргээр нотлогдож байна.
4. Иймд ********* ********* 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ****** ********* 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ