Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/42

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                Прокурор С.Баярчимэг

                                                Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/553 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр С.Тэмүүжинд холбогдох эрүүгийн 2126001050161 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ял шийтгэл, гавьяа шагналгүй, Боохой овогт Санжаасүрэнгийн Тэмүүжин /РД:ЙГ94082516/.

 

Санжаасүрэнгийн Тэмүүжин нь 2021 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө иргэн Э.Сугартай тухай тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг газарт унаган цээж хэсэгт нь 1 удаа хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун эгэм, далны холбоосын 2 дугаар хэлбэрийн урагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Боохой овгийн Санжаасүрэнгийн Тэмүүжинд холбогдох 2126001050161 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдан, шүүгдэгч С.Тэмүүжинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Прокурор С.Баярчимэг гаргасан эсэргүүцэлдээ: ... Шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан буюу “гэмт хэргийг яаж үйлдсэн”-ийг тогтоогоогүй гэжээ.

Мөрдөн байцаалтын явцад цугларсан хохирогч Э.Сугарын “... тонгорч унагаасан, ...миний цээж орчимд нэг удаа өшиглөсөн...” гэж, яллагдагч С.Тэмүүжин “... миний уур хүрээд багалзуур хэсгээс нь барьтал Сугар гэрийнхээ үүдэнд газар уначихсан...” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгүүдээс үзэхэд хохирогчийн биед учирсан гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэл буюу өшиглөх, унагах зэргээс үүсэх боломжтой, уг үйлдлүүдийн улмаас хүндэвтэр гэмтэл учирсан, хэрэг учрал болсон цаг хугацаанд дурдагдсан үйлдлүүдээс өөрөөр хохирогчийн бие махбодын эсрэг чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдэл хийгдээгүй болох нь тогтоогдсон.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”-ийг бүрэн нотолж тогтоогоогүй. Мөрдөн байцаалтын явцад цугларсан хохирогч Э.Сугарын арай өндөр биетэй хүн намайг заамдаж чирч гаргаад боож унагааж, газраар чирээд байсан. Газар унах үед миний баруун мөр хэсэгт өвдөөд гар хөдлөхгүй болсон. Намхан залуу хашааны хаалгаар гараад зугтаасан ба буцаж орж ирээд нөгөө өндөр залууг салгаад аваад явсан. ...миний цээж орчим 1 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлгээр, гэрч Г.Отгонбаярын “Тэмүүжин тэр хүнийг заамдаад барьцалдсан, би гэрээс гараад ирсэн, хашаанаас гараад ирсэн чинь тэр 2 гэрээс гарч ирээд гэрийн гадна зодолдоод байх шиг байхаар нь буцаад очсон чинь Тэмүүжин тэр хүнийг газар унагасан, дээр нь дараад суучихсан, заамдсан байсан гэсэн мэдүүлэг, яллагдагч С.Тэмүүжингийн ...миний уур хүрээд багалзуур хэсгээс нь барьтал Сугар гэрийнхээ үүдэнд газар уначихсан. ... Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг зэргээр О.Сугарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан этгээд С.Тэмүүжин болохыг, мөн уг үйлдэлд Г.Отгонбаяр оролцоогүй болохыг тус тус тогтоосон.

3. Хохирогч Э.Сугарыг хавтаст хэргийн материалтай хуульд заасан журмын дагуу танилцуулаагүй, хохирогчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зэрэг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасны дагуу хохирогч Э.Сугарт хэргийн материалтай танилцах боломжийг бүрдүүлэн хавтаст хэргийн материалыг танилцуулж гарын үсэг зуруулсан нь хэрэгт авагдсан.

Энэ нь хохирогчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарласан үйл ажиллагаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн биш гэж үзэж байна.

 

Нэгтгэн дүгнэвэл шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудад үндэслээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-т заасан ...дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал заалтад хамаарах хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/553 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор С.Баярчимэг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас харахад Отгонбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Э.Сугар нь Отгонбаяр миний цээж хэсэг рүү өшиглөсөн гэх боловч шүүгдэгч С.Тэмүүжингийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Анхан шатны шүүх нотлох баримтгүйгээр бусдыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгуулахаар мөрдөн байцаалтад буцааж байгаа нь үндэслэлгүй.  Шүүх шүүгдэгч С.Тэмүүжинд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан буюу гэмт хэргийг яаж үйлдсэн, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан буюу гэмт хэргийг хэн үйлдсэнийг бүрэн нотолж тогтоогоогүй буюу үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг буцаасан нь мөн үндэслэлгүй. Учир нь хохирогч Э.Сугарын биед учирсан гэмтэл нь түүнийг өшиглөх, унагах үед үүсэх боломжтой болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон мөрдөн шалгах ажиллагаанд Отгонбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон байхад шүүх нотлох баримтыг дурдалгүйгээр хэргийг прокурор буцаасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх захирамжийг ерөнхий хуулийн заалтыг дурдсан буюу ямар ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх шаардлагыг хангахгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу танилцуулаагүй буюу хохирогчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн. Учир нь хохирогч Э.Сугарт хэргийн материалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар танилцуулсан. Хохирогч хэргийн материалтай нэг бүрчлэн танилцах, танилцахгүй байх, хэсэгчлэн танилцах нь тухайн хүний эрх бөгөөд шүүх хуралдаанд хэргийн материалтай бүрэн танилцаагүй нэг хуудсыг нь уншаад бусад хуудсыг уншаагүй гэж мэдүүлснийг хууль зөрчсөн, хохирогчийн эрхийг хязгаарласан гэж үзсэн нь үндэслэлгүй. Дээрх нөхцөл байдлуудаас харахад анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Э.Сугарын өгсөн мэдүүлэг нь эх сурвалжтай эсэх, нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа эсэхийг үл харгалзан хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх шаардлагатайгаас гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан яллах талын бусад нотлох баримтыг үнэлэхгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлэх эрүүгийн хэргийн хүрээнд явагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудад үндэслээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-т зааснаар дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна гэсэн заалтад хамаарах хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан буюу гэмт хэргийг яаж үйлдснийг тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдснийг бүрэн нотолж тогтоогоогүй, хохирогч Э.Сугарыг хавтаст хэргийн материалтай хуульд заасан журмын дагуу танилцуулаагүй, хохирогчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зэрэг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокурорын ...мөрдөн байцаалтын явцад цугларсан хохирогч Э.Сугарын “... тонгорч унагаасан, ...миний цээж орчимд нэг удаа өшиглөсөн...” гэх, яллагдагч С.Тэмүүжингийн “... миний уур хүрээд багалзуур хэсгээс нь барьтал Сугар гэрийнхээ үүдэнд газар уначихсан...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд хохирогчийн биед учирсан гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэл буюу өшиглөх, унагах зэргээс үүсэх боломжтой, уг үйлдлүүдийн улмаас хүндэвтэр гэмтэл учирсан, хэрэг учрал болсон цаг хугацаанд дурдагдсан үйлдлүүдээс өөрөөр хохирогчийн бие махбодын эсрэг чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдэл хийгдээгүй болох нь тогтоогдсон.

 

Мөрдөн байцаалтын явцад цугларсан хохирогч Э.Сугарын арай өндөр биетэй хүн намайг заамдаж чирч гаргаад боож унагааж, газраар чирээд байсан. Газар унах үед миний баруун мөр хэсэгт өвдөөд гар хөдлөхгүй болсон. Намхан залуу хашааны хаалгаар гараад зугтаасан ба буцаж орж ирээд нөгөө өндөр залууг салгаад аваад явсан. ...миний цээж орчим 1 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлгээр, гэрч Г.Отгонбаярын “Тэмүүжин тэр хүнийг заамдаад барьцалдсан, би гэрээс гараад ирсэн, хашаанаас гараад ирсэн чинь тэр 2 гэрээс гарч ирээд гэрийн гадна зодолдоод байх шиг байхаар нь буцаад очсон чинь Тэмүүжин тэр хүнийг газар унагасан, дээр нь дараад суучихсан, заамдсан байсан гэсэн мэдүүлэг, яллагдагч С.Тэмүүжингийн ...миний уур хүрээд багалзуур хэсгээс нь барьтал Сугар гэрийнхээ үүдэнд газар уначихсан. ... Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг зэргээр уг үйлдэлд Г.Отгонбаяр оролцоогүй болохыг тогтоосон.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хэргийн материалтай мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцлийг бүрдүүлнэ гэж заасны дагуу хохирогч Э.Сугарт хэргийн материалтай танилцах боломжийг бүрдүүлэн хавтаст хэргийн материалыг танилцуулж гарын үсэг зуруулсан нь хэрэгт авагдсан. Энэ нь хохирогчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарласан үйл ажиллагаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэх эсэргүүцэл үндэслэлтэй байх тул Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/553 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол С.Тэмүүжинд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/553 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож С.Тэмүүжинд холбогдох эрүүгийн 2126001050161 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Тэмүүжинд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.