Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 133/ШШ2024/00343

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *************** нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Цагаан-Уул бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *********** миний бие нь *********** өдөр Эрдэнэ сумд төрсөн. Би 8 дугаар ангиа төгсөөд мал дээр гарч аав, ээжийн хамт мал маллаж байсан. 1996 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ************гэр бүл болсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1986 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 17-ны хоорондох малын А данс өрхийн тэргүүний буюу аавын нэр дээр бүртгэгдсэн учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж, шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1986 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд аав, ээжийнхээ хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 230 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт ******** 1986 оны цалин хөлсний цэс,

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 229 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт ********** 1986 оны цалин хөлсний цэс,

- ********* төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 265 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэл,

-Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03-10/3201 дугаартай 2000 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 247 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт алдарт эхийн одон авсан эхийн бүртгэл,

- Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 06/1223 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 327 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт ******* 1987 оны цалин хөлсний цэс,

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ********** нь 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Цагаан-Уул бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

3. Нэхэмжлэгч ********* нь 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Цагаан-Уул бригадад малчнаар ажиллаж байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 230 дугаартай архивын лавлагаа тус аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Цагаан-Уул бригадад малчин байсан ********** нь 1986 онд 08-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан-ыг тодорхойлжээ.

Уг архивын лавлагааны эх сурвалж нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Цагаан-Уул бригадад малчин байсан ********* 1986 оны цалин хөлсний цэсний нотлох баримтаар батлагдаж байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 327 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Цагаан-Уул бригадад малчин байсан **********т нь 1987 онд 01-09, 11-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан-ыг тодорхойлжээ.

Уг архивын лавлагааны эх сурвалж нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Цагаан-Уул бригадад малчин байсан ********** 1987 оны цалин хөлсний цэсний нотлох баримтаар батлагдаж байна.

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 247 дугаартай архивын лавлагаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1976 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаар зарлигаар тус аймгийн Эрдэнэ сумын харъяат ******* алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай. ******** нөхөр *******, хүүхдүүдэд ********* 23 настай, ******* 18 настай, ******** 16 настай, ***** 13 настай, ******** 12 настай, ****** 9 настай, ******* 7 настай, ******* 6 настай гэж бүртгэгдсэн,

Уг архивын лавлагаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Алдарт эхийн 1 дүгээр одонгоор шагнуулах эхчүүдийн бүртгэлийг хавсарган ирүүлжээ.

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Эрдэнэ сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлд 2 дугаар багийн харъяат ******* нь ******* төрсөн, эрэгтэй, ********* нь 1***** төрсөн, эмэгтэй, ***** нь ********* төрсөн, эмэгтэй, ******* нь ******* төрсөн, охин ****** ******** төрсөн, хүү, ****** ****** төрсөн, охин, ****** ******* төрсөн, охин, ******* ******* төрсөн, хүү гэж бүртгэгджээ.

Уг архивын лавлагаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлийг хавсарган ирүүлжээ.

- Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд ********* БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Говь-Алтай аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126/169/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 653875 дугаарын цэргийн батлахтай халагдсан-ыг тодорхойлжээ.

- Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын хорооноос олгосон төрсний гэрчилгээнд ******** нь 1969 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эмнэлэгийн төрөх тасагт төрснийг 1969 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнэ сумын захиргаанд бүртгэжээ.

4. Иймд ****** овогтой ******** 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Цагаан-Уул бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Харин 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Цагаан-Уул бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч ***** 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Цагаан-Уул бригадад малчнаар ажиллаж байсныг үгүйсгээгүй бөгөөд уг үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

6. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 229 дугаартай архивын лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03-10/3201 дугаартай 2000 оны хүн ам тооллогын архивын лавлагаа хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ********* 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Цагаан-Уул бригадад малчнаар байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Цагаан-Уул бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ