Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2024/02164

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 15 өдөр   Дугаар 183/ШШ2024/02164   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 25 дугаар хороо, ******* *******, ******* хотхон, ******* байр, 11 тоот хаягт оршин суух, ******* ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүргийн 17 дугаар хороо, хотхон, байр, орц, тоот хаягт оршин суух, //,

 

Хариуцагч: дүүрэг, 1 дүгээр хороо, гудамж, байр, 19 тоот хаягт оршин суух, овогт //,

 

Хариуцагч: дүүрэг, 3 дугаар хороо, , байр, 20 тоот хаягт оршин суух,  /РД:/, төлөөлөгч:  овогт /РД:/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 129 000 000 төгрөг гаргуулах

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч //,

Хариуцагч С.,

Хариуцагч С.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,

Хариуцагч С.гийн өмгөөлөгч //

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч А., С., С. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 129 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Өвлүүлэгч өв залгамжлагч болох , болон /эх овогт / нараас нэмж 37 000 000 төгрөгийг гаргуулах тухай. Нэхэмжлэгч Р.******* миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвүүлэгч өв залгамжлагч болох , болон /эх овогт / нараас 92 000 000 төгрөгийг гаргуулах тухай болгон өөрчилсөн билээ. Талийгаач нь бодит байдал дээр надаас нийт 172 000 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд үүний 92 000 000 төгрөгийг өөрийн дансаар, 80 000 000 төгрөгийг дүү ийн дансаар хүлээн авсан юм. Миний бие түүний дүү Г.ийн дансанд шилжүүлсэн 80,000,000 /наян сая/ төгрөгийг түүнээс нэхэмжилж, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/ дугаар шийдвэрээр 80,000,000 /наян сая/ төгрөгийг Г. төлөх үндэслэлгүй буюу тухайн зээлийг иргэн Г.д зээлүүлсэн болохыг тогтоосон билээ. Дээрх иргэний хэрэгт Г. дүү Г. нь 80 000 000 төгрөгийг надаас зээлж аваагүй, тус мөнгө нь Р.******* болон талийгаач нарын зээлийн гэрээний харилцаа бөгөөд дээрх мөнгийг Г. зааврын дагуу бусдад шилжүүлсэн, иймд уг мөнгийг түүний хууль ёсны өвлөгч болох эхнэр, үр хүүхдүүдээс нь нэхэмжил гэх тайлбар, татгалзлыг гаргасан. Миний бие ч талийгаач ад зээлсэн дээрх зээлийг түүний эд хөрөнгийг өвлөн авсан эхнэр, үр хүүхдүүд нь хариуцах учиртай гэж үзэж байна. Авсан зээлээ зээлдэгч нь хэрхэн зарцуулах нь надад хамаагүй бөгөөд миний бие зөвхөн өгсөн зээлээ л нэхэмжилж байгаа болно. Бодит байдалд түүний эхнэр А. нь нөхрөөсөө үлдсэн зэрэглэл өндөр, үнэтэй байр болон Широки JЕЕР маркийн автомашин гэх мэт хөрөнгүүдийг өнөөдөр эзэмшиж ашигладаг, түүний дүү Г. нь ахаасаа авсан Жаргалан хотхонд байршилтай 4 өрөө бүхий байрыг өмчилдөг, түүний охин өөрийн ээж гийн хамт талийгаачийн авч өгсөн байр орон сууцанд амьдардаг, эдгээр иргэд тодорхой хөрөнгүүдийг өвлөн авч байгаа атлаа бид төлөхгүй гэж өөрсдийнх нь амьдралын эх үүсвэрийг бий болгож, насаараа хөдөлмөрлөсөн талийгаачийнхаа ясыг өндөлзүүлж, нэр усыг нь дуудуулж, чирэгдэл учруулж байгаад харамсаж байна. Би нөхөрлөж явсан найзын хувьд шаардлагатай үед нь боломжоороо мөнгө зээлж, талийгаач өөрөө захиран зарцуулснаар түүний ажил хөдөлмөр тодорхой хэмжээнд хэвийн өрнөж, тэр хэмжээгээр ашиг орлого олсон, тус дэм болсон нь дамжиггүй. Миний бие талийгаач ад зээлдүүлсэн 172 000 000 төгрөгийг түүний 4 өвлөгч тэнцүү хариуцах учиртай гэж үзэн, дараах байдлаар тооцон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна. Үүнд:

172 000 000 /4 өвлөгч= 1 өвлөгчид ногдох нь 43 000 000 төгрөг

43 000 000 / 3 өвлөгч = 129 000 000 төгрөг

Жич: Түүний хүү нь ОХУ-ын иргэн ба гэрийн хаяг болоод бусад байдлаар мэдээлэл олох боломжгүй байгаа тул А., , нар ногдох хэсгээр нэхэмжилж байгаа болно. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт Энэ хуулийн 528.1 дэх хэсэгт зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1 дэх хэсэгт заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ гэж заасны дагуу өв хүлээн авсан хэмжээгээр хариуцлага хүлээхээр байх тул түүний эхнэр болон 2 хүүхдээс ад зээлдүүлсэн 129 000 000 төгрөгөө нэхэмжилж байна. Иймд Өвлүүлэгч өв залгамжлагч болох , болон /эх овогт / нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 37,000,000 /гучин долоон сая/ төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 129,000,000 /нэг зуун хорин есөн сая/төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч, бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхээс иргэн Р.******* гэсэн нэхэмжлэл хүлээн авлаа. Уншиж танилцав. Энэ хүн нэг удаа утсаар энэ өрийн тухай хэлсэн мэдэхгүй тухайгаа хэлсэн. Дараа нь уулзах хэрэгтэй байна гэхээр нь уулзсан. Мөн энэ өр зээлийн тухай мэдэхгүй гэдгээ хэлсэн. Р.******* хэлэхдээ дүү сайн мэдэж байгаа гэсэн /тухайн компанийн гүйцэтгэх захирал/ Би хэлэхдээ энэ компанид ямар ч оролцоогүй бөгөөд ажлын талаар юу ч мэдэхгүй, мөн хувь хүмүүсийн мөнгөний асуудлыг ч мэдэхгүй гэдгээ хэлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэл нь зээлийн гэрээ гэсэн байна. Хавтаст хэрэгт зээлийн гэрээ байхгүй. Баахан дансны хуулга гаргаж өгсөн байна. Манай ааваас мөнгө зээлээд буцааж өгч байгааг мэдэхгүй. Худлаа яриад байгаа юм уу, үнэн яриад байгаа эсэх нь тодорхойгүй. Энэ нь нотлогдохгүй байна. Баахан дансны хуулга гаргаж өгснөөр зээл авсан гэдэг нь тогтоогдохгүй. Би ааваасаа ямар нэгэн өв өвлөж авсан зүйл байхгүй. Миний нэр дээр шилжээд ирсэн зүйл байхгүй. Бид нарын хувьд өв хүлээн авах хүсэлт гаргасан боловч өвийг хүлээн аваагүй. Өв дээр байгаа хөрөнгүүд банкны барьцаанд байгаа. Өвийн маргааныг шийдэх гэж үзсэн. Тэмдэгтийн хураамжаас болоод шийдэж чадаагүй. Р.******* гэж хүнээс би зээл аваагүй. Гэтэл миний эд хөрөнгийг битүүмжлээд, дансыг хаасан. Би хохироод явж байна гэв.

 

4. Хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хариуцагч С.той адилхан тайлбартай байна. Өв хүлээж аваагүй. Өвийн хүсэлт гаргасан өвүүд банкны барьцаанд байгаа. Банкны барьцаанд байгаа үл хөдлөхийн лавлагаа хэрэгт ирсэн. Дарааллаараа эхлээд банк шаардлагаа хангуулах байх гэсэн хүлээлттэй байгаа. Банк өвийн хүсэлт нээгдэхгүй байгаатай холбогдуулаад өвийн хүсэлт гаргасан хүмүүстэй уулзаж байсан. Өвийн асуудал дээр маргаантай байгаа талаараа банканд хэлж байсан. Өвийг хуваагаад авна гэсэн тохиролцоонд хүлээгүй байгаа гэв.

  

5. Нэхэмжлэгчээс: 2022.12.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Р.*******ын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, төрийн банкны харилцан дансны хуулга, 2022.11.25-ны өдрийн Монголын нотариатчдын танхимын 864 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2022.11.09-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.04.12-ны өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2023/ дугаар шийдвэр, 2023.09.08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-29, 39, 114-116, 132 тал/

 

6. Хариуцагч А.ас: 2023.01.13-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 44тал/

 

7. Хариуцагч С.оос: Ямар нэгэн бичгийн нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

 

8. Хариуцагч С.гаас: Ямар нэгэн бичгийн нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

 

9. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Монголын нотариатчдын танхимаас 2023.01.27-ны өдрийн 109 дүгээр албан бичиг, лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023.02.03-ны өдрийн 10/1122 дугаар албан бичиг, Р. нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Монголын нотариатчдын танхимаас 2023.03.23-ны өдрийн 248 дугаар албан бичиг, бүртгэлийн хуудас, 2022.04.29-ний өдрийн С.ын Өв хүлээн авах хүсэлтүүд, 2021.09.29-ний өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, бүртгэлийн хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, оршин суугаа газрын тодорхойлолт, бүртгэлийн хуудас, 2022.04.29-ний өдрийн С.гийн Өв хүлээн авах хүсэлт хүсэлтүүд, 2022.05.23-ны өдрийн А.Алтанбямбын өв хүлээн авах хүсэлт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2022.05.03-ны өдрийн ийн өв хүлээн авах хүсэлтүүд, Б.Д.Даваевын төрсний гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024.04.02-ны өдрийн дүгээр хариу хүргүүлэх тухай албан бичиг, 00023845 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000076439 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 0002332755 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, , дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 2024.04.10-ны өдрийн 482 дугаар албан бичгийг тус тус хэрэгт нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 52-53, 58-60, 68-103, 185-189, 197 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч А., С., С. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 129 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талийгаач ад 92 000 000 төгрөгийг зээлийн зориулалтаар бодитоор шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдоно. 80 000 000 төгрөгийг Г.ийн данс руу шилжүүлсэн боловч у мөнгөн хөрөнгө нь талийгаач ад зээлдүүлсэн мөнгө болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдоно. Иймд Монгол улсад байнга оршин сууж байгаа хууль ёсны өв зөлгөмжлөгч нар болох А., С., С. нараас тус бүр 43 000 000 төгрөг, нийт 129 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар шаардах эрхтэй. Дээрх хариуцагч нар өв хүлээн авах хүсэлтээ зохих журмын дагуу нотариатад гаргасан байх тул өвийг хүлээн авсан гэж үзнэгэж шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч А., С., С. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд нэхэмжлэгч Р.*******, талийгаач нарын хооронд зээлийн харилцаа үүссэн эсэхийг мэдэхгүй, зээлийн гэрээ бодитоор байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, өвлөгч нарын хэн нь ямар хэмжээгээр өвийг хүлээн авсан талаарх өвлөх эрхийн гэрчилгээ гараагүй, өвлөгдвөл зохих эд хөрөнгүүд бусдын барьцаанд бүртгэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 5, 6, 9 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 Нэхэмжлэгч Р.******* нь өөрийн Хаан банк дахь тоот данснаас тоот данс руу дараах гүйлгээг хийсэн. Үүнд:

-2020.11.22-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 2 000 000 төгрөг,

- 2020.12.01-ний өдөр aas гүйлгээний утгатайгаар 3 000 000 төгрөг,

- 2020.12.03-ны өдөр *******аас гүйлгээний утгатайгаар 3 000 000 төгрөг,

- 2020.12.04-ний өдөр aas. гүйлгээний утгатайгаар 2 000 000 төгрөг,

- 2020.12.09-ний өдөр aas гүйлгээний утгатайгаар 3 000 000 төгрөг,

- 2020.12.09-ний өдөр as гүйлгээний утгатайгаар 3 000 000 төгрөг,

- 2020.12.09-ний өдөр aas гүйлгээний утгатайгаар 3 000 000 төгрөг,

- 2020.12.16-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 2 000 000 төгрөг,

- 2020.12.20-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 2 000 000 төгрөг,

- 2020.12.24-ний өдөр aas гүйлгээний утгатайгаар 2 000 000 төгрөг,

- 2020.12.26-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 3 000 000 төгрөг,

- 2020.12.28-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 3 000 000 төгрөг,

- 2020.12.30-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 1 000 000 төгрөг,

- 2020.12.30-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 3 000 000 төгрөг,

- 2021.01.07-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 3 000 000 төгрөг,

- 2021.01.09-ний өдөр aas гүйлгээний утгатайгаар 3 000 000 төгрөг,

- 2021.01.11-ний өдөр aas гүйлгээний утгатайгаар 2 000 000 төгрөг,

- 2021.01.13-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 2 000 000 төгрөг,

- 2021.01.21-ний өдөр aas гүйлгээний утгатайгаар 5 000 000 төгрөг,

- 2021.01.25-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 1 000 000 төгрөг,

- 2021.01.28-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 1 000 000 төгрөг,

- 2021.01.29-ний өдөр aas гүйлгээний утгатайгаар 1 000 000 төгрөг,

- 2021.02.02-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 5 000 000 төгрөг,

- 2021.02.07-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 1 000 000 төгрөг,

- 2021.02.09-ний өдөр aas гүйлгээний утгатайгаар 1 000 000 төгрөг,

- 2021.02.16-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 1 000 000 төгрөг,

- 2021.02.21-ний өдөр aas гүйлгээний утгатайгаар 1 000 000 төгрөг,

- 2021.02.22-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 1 000 000 төгрөг,

- 2021.02.26-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 1 000 000 төгрөг,

- 2021.03.02-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 5 000 000 төгрөг,

- 2021.03.08-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 1 000 000 төгрөг,

- 2021.03.10-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 1 000 000 төгрөг,

- 2021.03.12-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 2 000 000 төгрөг,

- 2021.03.15-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 1 000 000 төгрөг,

- 2021.03.16-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 1 000 000 төгрөг,

- 2021.03.23-ны өдөр aas гүйлгээний утгатайгаар 1 000 000 төгрөг нийт 76 000 000 төгрөгийг шилжүүлсэн, /хх 6-24 тал/

 

4.2 2020.12.03-ны өдөр Р.*******ын 516365165 тоот данс руу тоот данснаас su гүйлгээний утгатайгаар 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн, /8 тал/

 

4.3 Нэхэмжлэгч Р.******* нь өөрийн Төрийн банк дахь тоот данснаас тоот данс руу дараах гүйлгээг хийсэн. Үүнд:

- 2020.12.10-ны өдөр гүйлгээний утгатайгаар 2 000 000 төгрөг

- 2020.12.10-ны өдөр гүйлгээний утгатайгаар 3 000 000 төгрөг,

- 2020.12.14-ний өдөр гүйлгээний утгатайгаар 3 000 000 төгрөг,

- 2020.12.14-ний өдөр гүйлгээний утгатайгаар 3 000 000 төгрөг,

- 2020.12.14-ний өдөр гүйлгээний утгатайгаар 2 000 000 төгрөг,

- 2020.12.18-ны өдөр СҮХЭЭД гүйлгээний утгатайгаар 5 000 000 төгрөг,

- 2020.12.30-ны өдөр ZEEL гүйлгээний утгатайгаар 000 000 төгрөг,

- 2020.12.31-ний өдөр ZEEL гүйлгээний утгатайгаар 000 000 төгрөг, нийт 93 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх 25-28 тал/

 

4.4 Монголын нотариатчдын танхимын 2022.11.25-ны өдрийн 864 дүгээр албан бичгээр өмгөөлөгч Э.Уянгад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу нас барсан иргэний өв залгамжлалтай холбоотой мэдээллийг өгөх боломжгүй гэх хариуг өгсөн, /29 тал/

 

4.5 Монголын нотариатчдын танхимын 2023.01.27-ны өдрийн 109 дүгээр албан бичиг, лавлагаагаар Г. өвлөлийн өвлөгдөх эд хөрөнгө, эрхийг өвлүүлж нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон мэдээлэл байхгүй, Д. ав хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан, С., С., Б.Д., А. нар өв хүлээн авах хүсэлтийг тус тус гаргасан гэх лавлагааг ирүүлсэн, /хх 52-53 тал/

 

4.6 нь 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нас барсныг Улсын бүртгэлийн нэгдсэн санд 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн нас барсны бүртгэлийн 231199010011 дугаарт бүртгэсэн, /хх 59 тал/

 

4.7 , А. нарын гэрлэснийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэрлэсний бүртгэлийн 23119901001413 дугаарт бүртгэсэн, /хх 60 тал/

 

4.8 2022.04.29-ний өдөр С. нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, дүүрэг, 16 дугаар хороо, гудамжны 56 тоот, 200 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, дүүрэг, 3 дугаар хороо, гудамж, байр, 29 тоот, 59 тоот хаягт байрлах 104,55 м.кв талбайтай, орон сууц, гараж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо, 44 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, дүүрэг, 16 дугаар хороо, 34 дүгээр гудамжны 56 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус 100 хувь өвлөн авахаар хүсэлт гаргасан, /хх 69-74 тал/

 

4.9 2022.04.29-ний өдөр С. нь улсын бүртгэлийн дугаартай, регистрийн дугаартай, 510 000 000 төгрөгийн хөрөнгөтэй, ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийн өвлөн авахаар хүсэлт гаргасан, /хх 76 тал/

 

4.10 2022.04.29-ний өдөр С.гийн хууль ёсны төлөөлөгч Э. нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, дүүрэг, 16 дугаар хороо, гудамжны 56 тоот, 200 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, дүүрэг, 3 дугаар хороо, гудамж, байр, 29 тоот, 59 тоот хаягт байрлах 104,55 м.кв талбайтай, орон сууц, гараж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо, 44 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, дүүрэг, 16 дугаар хороо, 34 дүгээр гудамжны 56 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус 100 хувь өвлөн авахаар хүсэлт гаргасан, /хх 79-81 тал/

 

4.11 2022.04.29-ний өдөр С.гийн хууль ёсны төлөөлөгч Э. нь улсын бүртгэлийн дугаартай, регистрийн дугаартай, 510 000 000 төгрөгийн хөрөнгөтэй, ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийн өвлөн авахаар хүсэлт гаргасан, /хх 84 тал/

 

4.12 2022.05.23-ны өдөр А. нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, дүүрэг, 16 дугаар хороо, гудамжны 56 тоот, 200 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, дүүрэг, 3 дугаар хороо, гудамж, байр, 29 тоот, 59 тоот хаягт байрлах 104,55 м.кв талбайтай, орон сууц, гараж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо, 44 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, дүүрэг, 16 дугаар хороо, 34 дүгээр гудамжны 56 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн дугаартай, регистрийн дугаартай, 510 000 000 төгрөгийн хөрөнгөтэй, ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг тус тус өвлөн авахаар хүсэлт гаргасан, /хх 87-94 тал/

 

4.13 нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, дүүрэг, 16 дугаар хороо, гудамжны 56 тоот, 200 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, дүүрэг, 3 дугаар хороо, гудамж, байр, 29 тоот, 59 тоот хаягт байрлах 104,55 м.кв талбайтай, орон сууц, гараж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо, 44 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, дүүрэг, 16 дугаар хороо, 34 дүгээр гудамжны 56 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус 100 хувь өвлөн авахаар хүсэлт гаргасан, /хх 97-99 тал/

 

4.14 нь улсын бүртгэлийн дугаартай, регистрийн дугаартай, 510 000 000 төгрөгийн хөрөнгөтэй, ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг өвлөн авахаар хүсэлт гаргасан, /хх 100-103 тал/

 

4.15 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2023/ дугаар шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Г.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмлэгч Р.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /хх 114-116 тал/

 

4.16 2024.04.02-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дүгээр албан бичгээр албан бичгээр

- дүүргийн 16 дугаар хороо, 31 дүгээр гудамжны 56 тоот хаягт байршилтай хувийн сууц нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт иргэн //-ын өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд уг хувийн сууцыг барьцаалан Голомт банк ХХК-тай байгуулсан 2020.06.30-ны өдрийн ЗБ15157786-1 дугаартай ипотекийн гэрээ өнөөдрийн байдлаар бүртгэлтэй байна,

- дүүргийн 3 дугаар хороо, гудамж, 8/9 дүгээр байрны 29 тоот орон сууц, 59 тоот авто зогсоол нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011979 дугаарт иргэн Г. өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан Голомт банк ХХК-тай байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗБ15157786-1 дугаартай ипотекийн гэрээ өнөөдрийн байдлаар бүртгэлтэй байна,

- дүүргийн 4 дүгээр хороо, , 22 дугаар байрны 44 тоот хаягт байршилтай орон сууц нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт иргэн , нарын өмчлөлд бүртгэлтэй байна,

- дүүргийн 16 дугаар хороо, 34 дүгээр гудамжны 56 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газар нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт иргэн Г. өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд уг газрыг барьцаалан Голомт банк ХХК-тай байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ЗБ1DOUAP200021-2, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ЗБ1DOUAP200026-2, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗБ15157786-1 дугаартай ипотекийн гэрээ өнөөдрийн байдлаар тус тус бүртгэлтэй байгаа болохыг тодорхойлсон, /хх 185-189 тал/

 

4.17 2024.04.10-ны өдрийн , дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн тамгын газрын 482 дугаар албан бичгээр тус шүүхэд Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Акми холдинг ХХК-д холбогдох иргэний хэрэг иргэн-2014 нэгдсэн системд бүртгэлгүй байгаа болохыг тодорхойлсон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 197 тал

 

5. Зохигч, хариуцагч Б., С., С. нар хууль ёсны өвлөгч мөн эсэх, талийгаач Г. өв хөрөнгийг хүлээн авах хүсэлт гаргасан зэрэг үйл баримтад маргаангүй, харин өв хүлээн авах хүсэлт гаргасан нь өв хүлээн авсанд тооцогдох эсэх талаар маргаантай.

 

6. Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-д Өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно гэж, 532.1-д Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж заасан байна.

 

Хэргийн баримтаар Б., С., С. нар нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, дүүрэг, 16 дугаар хороо, гудамжны 56 тоот, 200 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, дүүрэг, 3 дугаар хороо, гудамж, байр, 29 тоот, 59 тоот хаягт байрлах 104,55 м.кв талбайтай, орон сууц, гараж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо, 44 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, дүүрэг, 16 дугаар хороо, 34 дүгээр гудамжны 56 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн дугаартай, регистрийн дугаартай, 510 000 000 төгрөгийн хөрөнгөтэй, ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг тус бүр 100 хувь өвлөн авах хүсэлт гаргасан тул өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байгаа үйл баримт тогтоогдсон.

 

Дээрхээс үзэхэд хариуцагч нарыг Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-д зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч нар хүлээн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөгч нар хариуцах үндэслэлтэй хэдий ч шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь өвлөгч нар хэдэн төгрөгийн үнэлгээ бүхий ямар хөрөнгийг өвлөж авсан талаарх үйл баримтыг тогтоох юм.

 

Иймд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй, өвлөгч нар маргаантай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, өвлөгч нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсоны дараа нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг баримтлан хариуцагч А., С., С. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 129 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 960 900 /617 9+342 9/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ЭНХЦЭЦЭГ