Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2016/0253

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, Ө******* ХХК-ийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргасан Ө******* ХХК-иас хүргүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ-нд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний шинжилгээний дүгнэлт гаргахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э******* 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...тус шүүхэд 1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийг хууль бус эс үйлдэхүй гаргасныг тогтоож, 2. Ө******* ХХК-иас хүргүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ-нд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний шинжилгээний дүгнэлт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд миний бие өөрт олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хоёр дахь хэсгээсээ татгалзаж байна.

Иймд цаашид тус хэргийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар томьёологдоно. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн Ө******* ХХК-ийн Гаалийн хяналтын бүс төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд дүгнэлт гаргуулах хүсэлтийг хуульд зааснаар шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй үйлдсэнийг тогтоолгох гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э******* нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргасан Ө******* ХХК-иас хүргүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ-нд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний шинжилгээний дүгнэлт гаргахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэлийг Ө******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.А******* гаргасан бөгөөд түүнээс Ө.Э*******т тус компанийн /албан бланк, захирлын гарын үсэгтэй/ 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12/22 дугаар албан бичгээр итгэмжлэл олгосон байх бөгөөд тус итгэмжлэлээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах бүрэн эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Ө******* ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргасан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ-нд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний шинжилгээний дүгнэлт гаргахыг даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд уг үр дагаврын талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э*******т тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргасан Ө******* ХХК-иас хүргүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ-нд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний шинжилгээний дүгнэлт гаргахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА