Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/43

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                           Прокурор Б.Эрдэнэбаяр /цахимаар/

                                           Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/,

                                           Шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Б.Ариунжаргал /цахимаар/,

                                           Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ариунжаргал, Г.Гандөш нарын гомдлоор*******, ******* нарт холбогдох эрүүгийн 2127000530061 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                   

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Монгол овогтой ******* /*******/,

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Ханхөгшин овогтой ******* /*******/.

 

******* нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Рамын дэнж гэх газар байрлах “Уурагтын чулуу” ХХК-ийн хашааны гадна талд *******ын үснээс нь зулгааж, маажиж, толгойн тус газар нь цохисны улмаас хохирогч *******ын биед тархи доргилт, баруун шанаа, зүүн гарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу зүүн хонгонд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх,

 

******* нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Рамын дэнж гэх газар байрлах “Уурагтын чулуу” ХХК-ийн хашааны гадна талд*******ийн үснээс нь зулгааж, толгой руу цохих зэргээр зодож доргилт, зүүн гарын цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос*******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.    

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Монгол овогтой *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ханхөгшин овогтой *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар*******, ******* нарыг тус тус 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар*******, ******* нар нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тоггоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *******аас хохирол 188 000 төгрөг гаргуулан хохирогч*******т /Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар Цаг-Уурын 2-218 тоотод оршин суух/ олгож, хохирогч *******ын 304 100 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Аптанцэцэг, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Б.Ариунжаргал гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байна.

1.Шүүх шүүгдэгч*******ийг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар гэм буруутай эсэх нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Шүүгдэгч*******ийн гэрчийн мэдүүлэгт ... Анхбаяр хаалгаа хааж байхдаа надруу нулиман шороо цацсан. Би цааш явж байтал хойноос ирээд үсдээд дарахад би хөл алдаад унасан. Тэгсэн намайг өшиглөөд намайг газар унахад толгой ар руу хүчтэй хоёр, гурван удаа цохисон. Намайг хашаанд нялаад тавихгүй байсан. Тэгээд өөрийгөө хамгаалж үйлдэл хийсэн болохоос санаатай гэмтэл учруулаагүй гэх мэдүүлгийг******* нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд тогтвортой мэдүүлдэг. Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээс яг тухайн зодооны үйл явдлыг харсан гэрч байхгүй. Харин гэрч Адиваагийн өгсөн  ...******* нь хашаа руугаа явж байтал Анхбаяр нь Алтанцэцэгийн араас шороо цацаад үсдэж дарж унагаж байгаа харагдсан гэх мэдүүлгээс тухайн гэм буруутай үйлдлийг Анхбаяр эхлүүлсэн нь нотлогдож байна. Шүүгдэгч******* нь өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн гэх нь үндэслэлтэй байх ба, санаатайгаар хүний биед хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

2. Мөн шүүгдэгч Х.Алтацэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт Х.Анхбаярын өмгөөлөгчийн асуусан асуултанд хариулахдаа хэрэв шүүх гэм буруутай гэж үзвэл шүүхээс тогтоосон үнэн бодит хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Улсын яллагч болон өмгөөлөгч миний зүгээс шүүгдэгч*******ийн холбогдсон хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул өршөөн хэрэгсэхгүй болгож өгөх тайлбар гаргасан. Гэтэл шүүх 2021 оны өршөөл үзүүлэх тухай хуулийн үндсэн шаардлага буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг шаардаж өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүй байгаа нь хууль бус үндэслэлгүй байна. Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг барьцаалж хүчээр хүний гэм бурууг нь тулган хүлээлгэх боломжгүй, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргах эрхтэй байхад шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Шүүхийн шаардаж буй яллагдагч, шүүгдэгч ялтан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлага нь прокурорын шатанд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндсэн шаардлага байхад Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүй байгаа хуулийг буруу тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10-т яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ гэж заасан байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч*******ийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Гандөш гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 08 сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илруулэх, гэмт хэрэг үйлдсэн хун, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

1.5 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол дараахь тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй.

1. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

2. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.

3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.

    1. дугаар зүйл хохирогчийн эрх

1.Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь эрхтэй. Хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах.

         16.2 дугаар зүйл. Нотолбол зохих байдал

         1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно:

         1.1. Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл.

         32.3 дугаар зүйл. Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлууд

         1.Мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар прокурор доор дурдсан асуудлыг хянах үүрэгтэй,  гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх гэж тус тус заажээ.

Дээрх заалтуудтай холбогдуулан хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүгдэгч *******т холбогдох хэргийн дараах нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

1.Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 247 дугаартай дүгнэлтийг гаргаж хэргийн цаг хугацааг тодорхойлохдоо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн баримтаар тогтоосон байдаг ба тус үзлэгийн баримт нь эргэлзээтэй, мөрдөгч хэрэг гарсан даруйд*******ийг шинжээч эмчид үзүүлэх тогтоолыг танилцуулахад******* нь үзүүлэх шаардлагагүй гээд үзүүлээгүй байдаг. Энэ тухай мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг ба******* нь өөрөө эмнэлгийн байгууллагад сүүлд очиж магадлагаа бичүүлэн авсан байдаг. Гэтэл тухайн эрүүл мэндийн төвийн өвчтөн хүлээн авсан бүртгэл, үзлэгийн журнал байхгүй, хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байдаг.

2.Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй. Шүүгдэгч хавтаст хэрэгт ******* нь шүүгдэгч*******ийг зодсон тухай гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон зүйл байхгүй бөгөөд зөвхөн*******ийн мэдүүлгээр гэм буруутайд тооцсон нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа.

Харин хавтаст хэргийн материалтай танилцахад гэрчүүд ихэвчлэн******* нь *******ыг зодсон тухай, хувцас нь урагдсан байсан, шороо болсон байсан, нүүр нь маажуулсан байсан гэх мэт мэдүүлгийг өгдөг ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тухайн хэрэг гарах үеийн гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээн аваагүй байдаг. Энэхүү хэргийг шийдвэрлэхийн тулд хүсэлт гаргасан гэрчүүдийг оролцуулж байж хэргийг шийдвэрлэх нь гэм буруугийн байдлыг үнэн зөв эргэлзээгүй тогтооход чухал ач холбогдолтой байсан гэж үзэж байна гэжээ.

3. *******ын үйлдэл нь аргагүй хамгаалалт буюу өөрийн эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл байж болзошгүй.

Гэрч нарын мэдүүлэг хэргийн нөхцөл байдлаас үзэхэд ******* нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нарийвчлан тогтоогүй байдаг ба гэрчүүд ихэвчлэн *******ыг******* зодсон тухай мэдүүлэг өгсөн байдаг. Хэрэв Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан дээрх нөхцөл байдал байсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд аливаа хүн аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй байдаг тухай хуульд заасан байдаг. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 08 сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолын *******т холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж буюу Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор Б.Эрдэнэбаяр давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өмгөөлөгч Б.Ариунжаргалын зүгээс аргагүй хамгаалалт байсан,******* нь өөрийгөө хамгаалж *******ын биед гэмтэл учруулсан гэж  байна. Энэ хоёр хүний хооронд харилцан зодоон болсон гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой харагддаг. Гэрч Адиваагийн ...Х.Алтанцэцэг нь *******ыг үсдээд дарсан, гэрч Батмөнхийн ...******* нь *******ыг үсдээд дарчихсан, ******* нь толгойгоороо*******ийг мөргөсөн. Би тэр хоёрыг салгасан, гэрч Очирхуягийн ... энэ хоёр хүнийг байгаль хамгаалагч Батмөнх салгасан, дараа нь дахин зодолдсон гэдэг. Эдгээр гэрчийн мэдүүлгүүдээс энэ хоёр хүн хоёулаа харилцан зодолдсон болох нь тогтоогдож байгаа.

Б.Ариунжаргал өмгөөлөгчийн хоёр дахь үндэслэл болох шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй, гэм буруу дээрээ маргаж байгаа учраас үүнийг шийдвэрлэх боломжгүй гэсэн байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10 дугаар зүйлд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал маргаантай байгаа бол гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсний дараа ердийн журмаар хянан шийдвэрлэж, гэм буруутай эсэхэд нь энэ хуулийг хэрэглэнэ. Энэ хуулийн хэрэглээ гэдэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийг хэрэглэж болох эсэхийг шийдвэрлэнэ. Уг хуулийг хэрэглэхийн тулд яллагдагч, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан бол хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, хоёулаа аргагүй хамгаалалт хийсэн, гэм буруугүй гэдэг. Энэ байдлаасаа болоод Өршөөлийн тухай хуульд хамрагдах боломжгүй гэж шүүгч үзсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн эмнэлгийн журналд үзүүлэхээр ирсэн хүнийг бүртгэсэн баримтыг хэрэгт хавсаргаагүй гэж байна. Магадлагаа гаргасан эмчээс мэдүүлэг авсан. Тухайн цаг үед******* нь ирж үзүүлсэн, ийм ийм байсан учраас эмчийн магадлагаа хийж өгсөн гэж хууль сануулж мэдүүлэг авахад мэдүүлсэн байдаг. Ийм учраас эмчийн магадлагаа уг хэрэгт ач холбогдолтой, шинжээч дүгнэлтээ гаргахад эргэлзэх зүйлгүй байсан гэж үзэж байна.*******, ******* нар нь харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Б.Ариунжаргал давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч*******ийг хүний биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэж гэм буруутайд тооцсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай эсэх нь хангалттай нотлогдоогүй,******* гэрчээр мэдүүлэг өгөхдөө ******* эхлээд намайг араас үсдэж дарсан, тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах зорилгоор тэр хүнийг өөрөөсөө салгах, холдуулах зорилгоор үйлдлүүд хийсэн гэдэг. Тухайн зодооны үйл явдлыг харсан гэрч байдаггүй. Харин дараагийн үйл явдлуудыг нь харсан, салгасан нөхцөл байдлууд харагддаг. Гэрч Адиваа мэдүүлэгтээ ...Х.Алтанцэцэг нь хашаа руугаа явж байсан чинь **************ийн араас нь шороо цацаад, үсдээд дарж унагааж байгаа харагдсан гэдэг. Эдгээр үйл явдлаас харахад тухайн гэм буруутай үйлдлийг ******* өөрөө эхлүүлж*******ийн биед халдсан бөгөөд******* нь өөрийнх нь биед халдсан учраас өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн гэдэг нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тогтвортой мэдүүлж байгаа мэдүүлгүүд нь үнэн бодитой байх боломжтой гэдэг нь харагдаж байгаа. Тиймээс******* нь *******ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг нь уг гэрчийн мэдүүлгээр тогтоогдохгүй байна. Шүүгдэгч******* өөрийгөө хамгаалсан гэж үзэж байгаа болохоор өөрийн гэм буруудаа эргэлзэж байна гэдэг. Гэм буруутай эсэхдээ эргэлзэх эрхтэй. Хэрвээ намайг шүүхээс гэм буруутай гэж үзээд хохирлыг тогтоох юм бол хохирлыг нь төлнө. Өршөөлд хамруулж өгөөч ээ гэдэг. Өршөөл үзүүлэх тухай хуульд шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай хуулийг барьцаалж хүчээр хүнийг гэм бурууг нь хүлээлгэж байгаа нь хүний эрхийн маш ноцтой зөрчил юм. Шүүх*******т 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүй байгаа шалтгаанаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэдгээр тайлбарладаг бөгөөд үүнийг хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн гэх шаардлага нь прокурорын шатанд Өршөөл үзүүлэх тухай хуулийг үзүүлэх шаардлага байсан. Харин Өршөөл үзүүлэх тухай хуульд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх эрхийг нь хангаж өгсөн байгаа. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай 12.10 дугаар зүйлд яллагдагч, шүүгдэгч нь гэм буруугийн асуудлаар маргах эрхтэй. Өршөөл үзүүлэх тухай хууль нь тухайн хүний маргах эрх, гэм буруутай эсэхдээ эргэлзэх эрхийг нь нээлттэй үлдээгээд хэрвээ маргаж байвал шүүхээс гэм буруутай эсэхийг нь шийдсэний дараа Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэнэ. Гэтэл энэ эрхийг нь хангахгүйгээр шийдвэрлэж байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Шүүх*******т Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжтой. Яагаад гэвэл өөрийн гэм буруутай эсэх дээрээ эргэлзэж байгаа, шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсэж байгаа, мөн гэм буруутай гэж шүүхээс үзвэл хохирлоо төлөхөө илэрхийлдэг. Гэм буруу дээрээ маргаантай байгаад шүүх гэм буруутай гэж үзэх юм бол гэм бурууг нь эхлээд шийдвэрлэчихээд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10-т заасныг хэрэглэх боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт*******ийн үйлдэлд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжтой учраас уг хуулийг хэрэглэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргасан. Шинжээчийн дүгнэлт маш эргэлзээтэй байсан. Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч 247 дугаартай дүгнэлтийг гаргахдаа хэргийн цаг хугацааг нарийвчлан тогтоож чадаагүй. Учир нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэг, магадлагааг баримтаар тогтоосон. Энэ магадлагаа нь хэрэг гарснаас хойш хийлгэсэн магадлагаа байдаг. Мөрдөгч хэрэг гарсан даруйд*******ийг шинжээч эмчид үзүүлэх талаар хэлэхэд надад ямар нэгэн гэмтэл байхгүй, шинжээч эмчид үзүүлэх шаардлагагүй гээд үзүүлээгүй байдаг. Мөрдөгч тэр тухай тэмдэглэлээ бичээд хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байдаг. Иймд хэргийн цаг хугацааг нарийвчлан тогтоолгүйгээр эмчийн үзлэгийн баримтыг үндэслэн гэмтлийг тогтоосон учир үүнийг эргэлзээтэй гэж үзэж байгаа. Мөн тухайн Эрүүл мэндийн төвийн өвчтөн хүлээн авсан үзлэгийн журналыг нотлох баримтаар аваагүй. Ийм байхад дан ганц сүүлд хийсэн эмчийн магадлагаагаар хэргийг тогтооно гэдэг нь боломжгүй. Шүүгдэгч*******ийн өмгөөлөгч гэм буруугийн асуудалдаа эргэлзэх эрхтэй гэж байна. *******ын хувьд ч мөн адил эргэлзэх эрхтэй. Хавтаст хэрэгт шүүгдэгч ******* нь*******ийг зодсон талаарх гэрчийн мэдүүлэг байдаггүй. Харин******* нь *******ыг зодсон талаарх гэрчийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Энэ баримтуудыг анхаарч үзэлгүй анхан шатны шүүх шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байгаа. Мөн гэрч нарын мэдүүлэг болон хэргийн нөхцөл байдлаас харахад ******* нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нарийвчлан тогтоогоогүй гэж үзэж байгаа. Гэм буруугийн байдал нь нотлогдоогүй хэзээ, хаана, хэрхэн, яаж үйлдэгдсэн нь тогтоогдоогүй байна.*******ийн биед гэмтэл учирсан бол хэзээ гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр гарах ёстой байсан бөгөөд энэ нь эргэлзээтэй байна, хэргийн цаг хугацааг тогтоож чадаагүй. Иймд *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг шалган тодруулсан, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэг хоорондоо зөрүүтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ. 

 

Учир нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ц.Батням, М.Даваадорж нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, тэдний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч нарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт*******, ******* нарыг гэм буруутайд тус тус тооцож 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч*******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож*******, ******* нарт холбогдох эрүүгийн 2127000530061 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол*******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.