Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 129/ШШ2024/00388

 

 

 

 

 

 

 

 

                                   129/ШШ2024/00388

 

 

                                                           Зохигчийн эвлэрлийг баталж

        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Жаргалан, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . багт байрлах А аймгийн П газар /РД: ./

Хариуцагч: А аймгийн И сумын Т баг . тоотод оршин суух У овгийн Ж.С

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 6,646,415 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Хариуцагч Ж.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

Иргэдийн төлөөлөгч Б.М-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг зохигч гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгч Б.М-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А аймгийн П газар нь хариуцагч Ж.С-д холбогдуулан 6,646,415 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

         2. Нэхэмжлэгч А аймгийн П газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А аймаг дахь сум дундын . хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/251 дугаар . хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Хохирогч О.Г, Ш.Х нь гэмт хэргийн улмаас Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж оношилгоо эмчилгээ хийлгэсэн байх ба үүнд зарцуулсан хохирогч Ш.Х-н эмчилгээний зардалд 217,000 төгрөг, хохирогч О.Г-н эмчилгээний зардалд 6,429,415 төгрөг, нийт 6,646,415 төгрөгийн зардлын төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан журмын дагуу байгуулсан гэрээг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна. Ж.С-с эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 6,646,415 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000020080 тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргав гэжээ.

 

3. Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т, хариуцагч Ж.С бид нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах байдлаар  харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Хариуцагч Ж.С би нэхэмжлэгч А аймгийн П газрын нэхэмжилсэн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 6,646,415 төгрөгийг 2024 оны 8 сарын 29-ний өдрөөс 2025 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т би хариуцагч Ж.С-н “6,646,415 төгрөгийг 2024 оны 8 сарын 29-ний өдрөөс 2025 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулна” гэсэн тайлбартай маргахгүй хүлээн зөвшөөрч байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А аймгийн П газар хариуцагч Ж.С-д холбогдуулан гэм хорын хохирол 6,646,415 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачлагаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэргийн өмнөөс оролцоно”, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачлагаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 20.4-т “Прокурор өөрийн санаачлагаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно”, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 21.1.12-т “Прокурор шүүхэд нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, гомдол гаргах” эрхтэй гэж заасан тул Прокурор Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

            Мөн Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр дээр дурьдсан хуульд заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.С нь нэхэмжлэгч А аймгийн П газрын нэхэмжилсэн төрд учруулсан гэм хорын хохирол болох гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 6,646,415 төгрөгийг 2024 оны 8 сарын 29-ний өдрөөс 2025 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Эрүүл мэндийн даатгалын санд төлөхөөр үүрэг гүйцэтгэх хугацааны талаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Ж.С эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 6,646,415 (зургаан сая зургаан зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун арван тав) төгрөгийг 2024 оны 8 сарын 29-ний өдрөөс 2025 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Эрүүл мэндийн даатгалын санд төлөхөөр нэхэмжлэгч А аймгийн П газартай харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ж.С эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 6,646,415 (зургаан сая зургаан зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун арван тав) төгрөгийг 2024 оны 8 сарын 29-ний өдрөөс 2025 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Эрүүл мэндийн даатгалын санд төлөхөөр нэхэмжлэгч А аймгийн П газартай харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

 

3. Энэ тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА

  

                      ШҮҮГЧИД                                                                    Ч.ЖАРГАЛАН

 

                                                                                                           Г.ЭНХ-АМГАЛАН