| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00400/И |
| Дугаар | 133/ШШ2024/00346 |
| Огноо | 2024-08-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 133/ШШ2024/00346
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би
Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор үйл ажиллагаа явуулдаг, ************ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************** холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,491,870 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********** нь **************-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 03 сарын 27-ны өдөр 140000621408 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ************ нь уг гэрээний үндсэн дээр 2022.11.10-ны өдөр 700,000 төгрөгийг сарын 2,7% хүүтэй, 2022.11.10-ны өдөр 230,000 төгрөгийг сарын 3,3% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. ************** нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. ************* зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар:
| Үндсэн зээл | Үндсэн зээлийн үлдэгдэл | Зээлийн хүү | Нэмэгдүүлсэн хүү | Нийт | |
| 700,000 | 700,000 | 338,752 | 61,880 | 1,100,632 | |
| 230,000 | 230,000 | 135,954 | 25,284 | 391,238 | |
| 930,000 | 930,000 | 474,706 | 87,164 | 1,491,870 | |
********* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн эттээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул ********** зээлийн гэрээний үүрэгт 1,491,870 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч ********** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ************-аас зээл авсан нь үнэн. Үлдэгдэл 1,491,870 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
*********** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ********** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,491,870 төгрөг гаргуулах тухай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагч *********** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн *************-аас зээл авсан нь үнэн. Үлдэгдэл 1,491,870 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна гэх тайлбараар нотлогдож байна.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,820 төгрөгийн тал хувь 19,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19,410 төгрөгийг улсын орлогоос, 19,410 төгрөгийг хариуцагч *********аас гаргуулж, ***********-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********** нь зээлийн гэрээний үүрэгт 1,491,870 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэгч *********** ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,820 төгрөгийн тал хувь 19,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19,410 төгрөгийг улсын орлогоос, 19,410 төгрөгийг хариуцагч ****** гаргуулж, ******-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ