Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2016/0233

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, иргэн Р.Б*******ийн нэхэмжлэлтэй, Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийн газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Р.Б*******ийн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Р******* овогтой Б******* миний нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яам, Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамбад холбогдох М******* ХХК-д 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр олгосон Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрөл-ийг хүчингүй болгох нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ... гэж заасны дагуу нэхэмжлэгч Р.Б******* нь шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Б*******ийн нэхэмжлэлтэй, Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийн газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ