| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/03634/И |
| Дугаар | 183/ШШ2024/02628 |
| Огноо | 2024-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2024/02628
2024 оны 06 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2024/02628 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ..... байрлах, Со /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ,,,,,,,,,, тоотод оршин суух, М-гийн Н /РД:.......7/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 10.008.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбат нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Мя- гийн Н нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ............ тоот дансанд төлбөрөө бүрэн барагдуулсан учир нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. 10.008.500 төгрөг бүрэн төлсөн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С хэлтэс нь хариуцагч М.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.008.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С халамжийн үйлчилгээний хэлтэс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С хэлтсийн нэхэмжлэлтэй М.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10.008.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.-гээс 87.543 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд олгоно.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО