Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/02194

 

 

 

 

 

 

4 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ4/02194

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 19 дүгээр хороо, *******, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* /*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 11 дүгээр хороо, ******* хотхон, 129 байр, тоот хаягт оршин суух, //,

 

Хариуцагч: дүүрэг, 1 дүгээр хороо, , мянгат, гийн гудамж, байр, , тоот хаягт байрлах, ББСБ ХХК //-ийн нарт холбогдох

 

1 414 0 057 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /ШТҮЭД-2/, //, Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* нь Б., ББСБ ХХК нарт холбогдуулан 1 414 0 057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Тус шүүхэд Япон улсын иргэн ******* Сатоши нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулаад нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт, 8 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 8 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 21 удаагийн гүйлгээгээр зээлүүлсэн 9,5 цахим мөнгө /биткойн/ буюу 1 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар www.trade.mn биржийн ханшаар 1BTC нь 143 000 006 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд 1 358 0 057 төгрөгийг гаргуулах, хоёрдугаарт, John deere 1204 маркын тракторын үлдэгдэл төлбөр 56 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан тайлбар, төлбөр төлсөн баримттаар хариуцагч тал тракторын үнэ 34 800 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. 56 000 000 төгрөгийг 34 800 000 төгрөг болгон бууруулсан. Нийт нэхэмжлэлийн шаардлага 1 358 0 057 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Энэхүү нэхэмжлэлийг гаргах болсон үндэслэл, шалтгааныг товч тайлбарлъя. Нэхэмжлэгч Япон улсын ******* Сатоши нь хариуцагч Б.тай нэг байранд амьдардаг байсан. Нэг байранд амьдардаг байсан учраас хоорондоо танилцсан. Хариуцагч Б.ын зүгээс Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг. Мөн биткойнтой холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг гэж танилцуулсан. Монгол улсад биткойн олборлоход цахилгаан хямд учраас биткойн олборлох үйл ажиллагаа явуулж болно гэх зүйл яригдсан учраас нэхэмжлэгчийн зүгээс БНХАУ-аас шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж аваад Монгол улсад Б., Р.Мөнгөнбагана гэх хүмүүстэй холбогдож тоног төхөөрөмжөө угсраад биткойн олборлох ажиллагаа явагдсан байдаг. Энэ ажиллагаатай холбогдоод Б. гэх хүн биткойн олборлох, тоног төхөөрөмжийг угсрах ажилд туслаж оролцох үүднээс 200 000 000 төгрөгийн зээлийг Банк бус санхүүгийн байгууллагадаа аваад үйл ажиллагаа явуулах хүсэлтийг тавьсан. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөд 200 000 000 төгрөгийг хариуцагчид зээлүүлсэн үйл баримт байдаг. Б. нь 9,5 биткойн буюу цахим мөнгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан боловч энэ мөнгийг төлдөггүй. Хатаст хэргийн 16, 17 дугаар тал дээр кривтовалютын зээлийн гэрээ авагдсан. Энэхүү зээлийн гэрээнд ямар асуудал тусгагдсан бэ гэхээр тухайн мөнгийг кривтовалютын 9 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлсэн. Энэхүү мөнгөө 0 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр буцаан төлөх байдлаар зээлийн гэрээг үйлдсэн. Энэхүү гэрээгээр ямар үйл баримт тогтоогдож байна вэ гэхээр талуудын хооронд кривтовалютын зээлийн гэрээ байгуулагдсан байна. Энэхүү мөнгийг буцаан төлөх нөхцөл байдлыг талууд харилцан тохиролцсон байна нэа үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байна. Уг мөнгийг 0 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн кривтовалютаар буцаан төлөх үүрэг хүлээсэн. Тус мөнгөө төлөх шаардлага тавьсан боловч төлдөггүй. Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд тухайн цаг үед Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитрын шүүхэд маргаан үүссэн байсан. Энэхүү биткойныг төлөхгүй байсан учраас мөн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад хариуцагчийг эрэн сурвалжлуулж, хаягийг тогтоогоод нэхэмжлэл гаргасан нөхцөлд байдлууд байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгчийн гаргасан хоёр нэхэмжлэлийн шаардлагын нэг шаардлагыг нь хүлээн зөвшөөрч байгаа. ББСБ ХХК-аас тракторын үнийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Б.ад холбогдуулан кривтовалютын зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 9 оны 5 дугаар сарын 22-ны өдөр кривтовалютын зээлийн гэрээг байгуулаад, тухайн зээлийн гэрээгээр 8,9 биткойн зээлэхээр тохиролцсон. Анх уг зээлийн гэрээ япон хэл дээр байгуулагдсан. Хоёр улсын иргэн байсан. Б. нь хэдийгээр япон хэл мэдэх хэдий ч японы албан бичгийн орчуулга мэдэх, мэдэхгүй нь эргэлзээтэй. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан орчуулгыг манай талаас дахин хийсэн. Хариуцагчийн талын хийсэн орчуулга дээр 9 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлнэ гэсэн байдаг. Энэ зээлийн гэрээний дагуу зээл орж ирээгүй. 9 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээл авсан нь батлагдахгүй байгаа болохоор 8 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 8 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 21 удаагийн гүйлгээгээр 9,5 зээлсан гэж ярьдаг. Гэтэл зээлсэн талаар хэрэгт энэ талаарх баримт байхгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямар харилцаа үүссэн бэ гэхээр хамтран ажиллах гэрээний дагуу харилцаа үүссэн. Талууд хамтран ажиллъя гээд энэ талаараа монгол хэл, япон хэлээр баримт үйлдээд, гарын үсэг зураад, хамтран ажилласан ашиг орлогоо ямар байдлаар хуваах талаар гэрээ үйлдсэн байдаг. Энэ зээлийн гэрээ яг бодитойгоор явагдаагүй. Иргэний хуульд зээлийн гэрээг зээлдүүлэгчид мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгийг зээлнэ гэж заасан. Нэхэмжлэгч тал цахим мөнгө зээлсэн гэж ярьж байна. Монгол улсын хуульд цахим мөнгө гэдгийг тодорхойлоод заасан. Хариуцагчийн зүгээс цахим мөнгө, мөн төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгө гэж үзэхгүй байгаа. Криптовалютын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт виртуал хөрөнгө гэж аливаа улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр эсхүл Монгол банкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх арилжаалах боломжтой төлбөрийн эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийг дижитал илэрхийлбэр эдийн бус хөрөнгө гэж заасан. Эдийн бус хөрөнгө гэж заасан байхад нэхэмжлэгч тал үнэлгээ хийлгэсэн байдаг. Нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээ хийлгэх эрхгүй www.trade.mn гэх арилжааны компаниар үнэлгээ хийлгэсэн. Эдийн бус хөрөнгийг яаж үнэлж байгаа юм. Энэ нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага өнөөдрийг хүртэл тодорхой биш, ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас Б.ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардсан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: 1.12.08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* *******гийн пасспортны хуулбар, Монгол улсад оршин суух үнэмлэх, 2.01.18-ны өдрийн итгэмжлэл, 2.01.18-ны өдрийн Нотариатчийн тэмдэглэл, орчуулгын гэрчилгээ, Марүи ула ХХК-ийн 2.01.18-ны өдрийн 01-24 дугаар тодорхойлолт, татварын нэхэмжлэх, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 1.11.23-ны өдрийн албан бичиг, криптовалютын зээлийн гэрээ, фото зургууд, 9.10.10-ны өдрийн тодорхойлолт, 9.10.10-ны тодорхойлолт, газар тариалангийн төхөөрөмж хүлээлцэх акт, тракторын зураг, 2.03.03-ны өдрийн өмгөөллийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Wechat-ийн зураг, Дижитал эксчейнж монголиа ХХК-ийн 2.07.04-ний өдрийн 22/103 дугаар албан бичиг, 2.11.17-ны өдрийн 0394 дүгээр итгэмжлэл, нотариатчийн тэмдэглэл, хүлээн авсан, илгээсэн гүйлгээний жагсаалтууд, фото зургууд, 2.06.17-ны өдрийн Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын 568 дугаар шийдвэр, 2.08.02-ны өдрийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2/ШЦТ/6 дугаар шийтгэх тогтоол, Вinance арилжааны дансны хуулга, 3.06.13-ны өдрийн итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /1хх 4-37, 110-114, 145, 155-176, 188-195, 235-244, 2хх 21-22 тал/

 

4. Хариуцагч нараас: Б.ын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Батболдын иргэний үнэмлэхийн хуулбар, ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 1.10.28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, 1.10.28-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 1.10.28-ны өдрийн компанийн удирдах төлөөлөх эрх шилжүүлэх гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, ББСБ ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ******* дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, П.Ялгууны төрсний гэрчилгээ, сайт дээрх нийтлэлийн зураг, 2.04.06-ны өдрийн итгэмжлэл, ББСБ ХХК-ийн 2.07.01-ний өдрийн итгэмжлэл, 2.07.01-ний өдрийн 0521 дугаар итгэмжлэл, 3.01.26-ны өдрийн итгэмжлэл, ББСБ ХХК-ийн 3.01.27-ны өдрийн итгэмжлэл, крипто валютын зээлийн гэрээний хуулбар хувь орчуулгын хамт, tur zeel гэх гар бичмэл, 3.03.20-ны өдрийн Эрүүгийн хэргийн тусгай архивын 144 дүгээр албан бичиг, 8.01.19-ний өдрөөс 8.08.17-ны өдөр хүртэлх биткойны олборлолтын нэгтгэл, нотлох

 

баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /1хх 42, 60-81, 83-90, 91, 143-144, 203-204, 215-218, 2хх 6-8, 10-13 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Б.ад холбогдуулан криптвалютын зээлийн гэрээний үүрэгт 9.5 биткойнтой тэнцэх 1 358 0 057 төгрөг, ББСБ ХХК-д холбогдуулан John deere 1204 маркийн тракторын үнэд 56 000 000 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тракторын үнийг 34 800 000 төгрөг болгон багасгасан. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан критповалютын зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй бөгөөд уг гэрээг байгуулахаас өмнө гэрээгээр тохиролцсон 9.5 биткойныг хүлээлгэн өгсөн болох нь цахим арилжааний сайтад хийсэн үзлэгээр баталгаажина. Биткойн нь мөнгөн хөрөнгөд хувирах цахим мөнгө тул шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцүүлэн trade.mn биржийн ханшаар 1.12.06-ны өдрийн 1 биткойн 143 000 006 төгрөгтэй тэнцэх ханшийг үндэслэн шаардлагын хэмжээг тогтоосон гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд криптовалютын зээлийн гэрээг Япон хэл дээр үйлдэхдээ 9.5 биткойныг зээлдүүлнэ гэж тохиролцсон атал монгол хэл дээр зээлдүүлсэн гэж буруу утгаар орчуулагдсан болох нь Үлэмж өнгө, Очко орчуулгын товчооны орчуулгаар нотлогдоно. Түүнчлэн, нэхэмжлэгчээс 6.9 биткойн хүлээн авсан үйл баримтад маргахгүй боловч уг биткойн нь хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн авбал зохих ашиг бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгө биш. Биткойн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгөд хамаарахгүй, талуудын хооронд хийгдсэн биткойны гүйлгээ нь хэзээ хэнээс хэнд шилжээд байгаа нь тодорхойгүй, гадаад хэл дээрх цахим сайтад үзлэг хийсэн нь хуульд заасан журмыг зөрчсөн, цахим арилжааг явуулж буй вебсайт нь тухайн төрлийн үйлчилгээг үзүүлэх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй, зохигч гүйлгээ хийгдсэн цахим хэтэвч эзэмшигч мөн эсэхийг эргэлзээгүй тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй trade.mn гэх биржийн ханшийг зөвшөөрөхгүй гэх зэргээр татгалзлаа тайлбарлаж байна.

 

4. ББСБ ХХК нь тракторын үнэ 34 800 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

 

5. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1 1.11.13-ны өдрийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 26ё1-3/7097 дугаар албан бичгээр Б. нь ******* дүүргийн 11 дүгээр хороо ******* хотхон 129 дүгээр байр тоот хаягт түр оршин суудаг, ББСБ ХХК нь дүүргийн 1 дүгээр хороо -, тоотод үйл ажиллагаа явуулдаг болохыг олж тогтоосон, /1хх 13 тал/

 

 

5.2 9.05.22-ны өдөр Б. нь ******* Сатошигаас 8,9 Биткойн (BTC)-ыг зээлсэн бөгөөд 0.09.30-ны өдөр буцаан төлөхөөр харилцан тохиролцсон, /1хх 16-17 тал/

 

5.3 8.04.05-ны өдөр John deere 1204 маркийн трактор хүлээлцсэн акт үйлдсэн, /1хх 36 ар тал/

 

5.4 Зохигч 8.01.16-ны өдрөөс 8.12.10-ны өдрийн хооронд тракторын төлөлт болон биткойн олборлолтын хамтын ажиллагаа, ажилчдын цалин төлсөн талаар гар утасны Вичат цэсээр харилцсан, /1 хх 110-114, 119-121 тал/

 

5.5 Дижитал эксчэйнж Монголиа ХХК 2.07.04-ний өдрийн 11/103 дугаар албан бичгээр 1.12.06-ны өдрийн биткойны дээд ханш 147 99 999 төгрөг, доод ханш 135 000 000 төгрөг, дундаж ханш 1 463 002 төгрөг байсан болохыг тодорхойлсон, /1 хх 145 тал/

 

5.6 Ашид аривжих үндэс ХХК John deere 1204 маркийн тракторын төлбөрт 13 0 000 төгрөгийг хүлээн авсан, /1хх 74,75 тал/

 

5.7 дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2.08.02-ны өдрийн 2/ШЦТ/6 дугаар шийтгэл тогтоолоор Б.ыг ...8.01 дүгээр сард Япон улсын иргэн Хашикова Сатошид тест хийх хугацаа хэрэгтэй, ...тестын хугацаанд олборлолт явагдахгүй байгаа гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийнхөө цахим түрийвч буюу дансанд холбож 8.01.18-ны өдрөөс 8.01.28-ны өдрийг хүртэл 45 137 647 үнэлгэ бүхий битконй буюу цахим мөнгийг өөртөө шилжүүлэн авч..... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, /1 хх 192-195 тал/

 

5.8 Очко орчуулгын төв, Үлэмж өнгө орчуулгын төвүүд нь 9.05.022-ны өдөр 8.9 биткойныг зээлж, 0.09.30-ны өдөр эргүүлэн өгөхийг харилцан зөвшилцсөний үндсэн дээр хоёр тал гэрээ байгуулав гэсэн утгаар маргаан бүхий гэрээг орчуулсан, /1хх 215, 217 тал/

 

5.9 ******* Сатоши, Б. нарын биткойн олборлох хамтын ажиллагааны хүрээнд 8.01.19-ний өдрөөс 8.08.17-ны өдрийн хооронд 13.8 биткойн Хашикова Сатошигийн 18LeHjFSgRo45HqnNgKAdpSKoTuN5s5Wam дугаарын данс руу орсон. /2 хх 10-12 тал, -41 тал/

 

5.10 Хашикова Сатошигийн эзэмшлийн binance.com цахим бирж дэх дансаас 6.9биткойныг Б.ын эзэмшлийн 1JjMppPavsRNYVsmkPZ1u9GPbuTyGpyNtq данс руу шилжүүсэн зэрэг үйл баримт тогтоогдсон. /1 хх 235 тал, 2 хх 27-30 тал/

 

6. Зохигч, биткойн олборлох зорилгоор хамтын үйл ажиллагаа эрхэлж байсан үйл баримтад маргаангүй, харин криптовалютын зээлийн гэрээний дагуу цахим хөрөнгийг бодитоор шилжүүлсэн эсэх, уг гэрээ хэрэгжсэн эсэх, гэрээний дагуу шилжүүлсэн гэх цахим хөрөнгө нь зээлийн гэрээний зүйл эсхүл хамтран ажиллах гэрээний ашиг эсэх талаар маргаантай.

 

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд

 

хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу цахим мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.ын өмчлөлийн дансанд шилжүүлсэн тул уг цахим хөрөнгийн үнэ цэнийг төгрөгөөр тодорхойлон шаардах эрхтэй гэж, хариуцагч уг цахим хөрөнгө нь Монголбанкны албан ёсны зөвшөөрөл бүхий цахим мөнгө биш учир мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгөд хамаарахгүй гэж тайлбарласан.

 

Шүүх, нэхэмжлэгч ******* Сатоши, Б. нарын хооронд байгуулагдсан криптовалютын зээлийн гэрээ нь цахим мөнгөн хөрөнгийг зээлдүүлэхээр тохиролцсон, эрх зүйн харилцааны төрлийн хувьд хуулийн дээрх зохицуулалтад хамаарах хүчин төгөлдөр хэлцэл мөн тул нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэв. Учир нь:

 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "виртуал хөрөнгө" гэж аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг хэлэхээр заасан байна.

 

Хэргийн баримтаар 8.05.02-ны өдөр ******* Сатошигийн эзэмшлийн binance.com цахим бирж дэх дансаас 6.9 биткойныг Б.ын эзэмшлийн 1JjMppPavsRNYVsmkPZ1u9GPbuTyGpyNtq данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдсон /үзлэгээр баталгаажуулсан/ бөгөөд уг үйл баримтыг хариуцагч биткойн олборлох хамтран ажиллах гэрээний ашигт 6.9 биткойныг хүлээн авсан гэж, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж зөрүүтэй тайлбарласан.

 

Монгол улсад өнөөдрийн байдлаар биткойн нь албан ёсны зөвшөөрөлтэй цахим мөнгөөр бүртгэгдээгүй хэдий ч биткойныг виртуал хөрөнгийнх нь хувьд тодорхой ханшаар үнэлж, уг хөрөнгийг шилжүүлэх, арилжих зэргээр зах зээлийн эргэлтэнд оруулж байгаа нийтэд илэрхий баримтыг зохигч цахим хөрөнгийг олборлох зорилгоор хамтран ажиллаж байсан, ажилчдын цалин хөлсийг биткойноор олгож байсан зэрэг үйл баримттай харьцуулан дүгнээд биткойны үнийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн зах зээлийн ханштай дүйцүүлэн төгрөгөөр тодорхойлсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнээд бичгийн баримтаар нотлогдож байгаа хэмжээгээр буюу талуудын хооронд байгуулагдсан криптовалютын зээлийн гэрээний дагуу 6.9 биткойныг ******* Сатошигаас Б.ад хүлээлгэн өгсөн гэж үзэж, Дижитал эксчэйнж Монголиа ХХК-ийн эзэмшлийн trade.mn гэх хаяг бүхий цахим биржийн 1.12.06-ны өдрийн ханшийг үндэслэн 1 биткойныг 143 463 002 төгрөгөөр тооцож, 6.9 биткойны үнэ 969 194 714 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Харин үлдэх буюу 2.6 биткойныг зээлдүүлэгчээс зээлдэгчид хүлээлгэн өгсөн болох нь хэргийн баримтаар нотлогдохгүй байх ба нэхэмжлэгч биткойн шилжүүлсэн цахим гүйлгээний шимтгэл хэсэгт бүртгэгдсэн гүйлгээ нь маргаан бүхий зээлийн гэрээний зүйлд хамаарна гэх боловч уг шимтгэл гэх гүйлгээ нь цахим биржийн үйлчилгээ үзүүлсэн хөлсөнд хамаарах тул зээлийн гэрээний зүйлд

 

хамаарахгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 389 305 343 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно.

 

8. Хариуцагч зээлийн хөрөнгө бус ашиг хүлээн авсан гэсэн татгалзлаа нотлохоор нэхэмжлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ гэх гар бичвэр баримтыг ирүүлсэн боловч 7.12.22-ны өдрийн баримт нь гэрээний санал гэж үзэхээргүй, зардлын тооцооллууд тусгагдсан хэсэгт нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдсан, ашиг хуваарилах талаар дурдагдсан хэсэгт ямар нэг гарын үсэг зурагдаагүй, 8.01.08-ны өдрийн огноо бүхий гар бичвэрт Япон хэлээр бичиж, нэхэмжлэгч гарын үсэг зурсныг монгол хэлээр орчуулсан, уг орчуулганд ямар нэг тамга тэмдэг гарын үсэг зурагдаагүй байна.

 

Иймд дээрх баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, дүгээр зүйлийн .2-т заасанд нийцэхгүй.

 

Нөгөө талаас хэргийн баримтаар талууд хамтран ажиллах гэрээний үүрэгт 13,8 биткойн олборлож, уг 13.8 биткойн ******* Сатошигийн 18LeHjFSgRo45HqnNgKAdpSKoTuN5s5Wam дугаарын дансанд хуримтлуулсан болох нь тогтоогдсон бөгөөд нийт олборлосон биткойны 20 хувийг хариуцагч Б.ад ногдвол зохих ашиг гэж үзвэл 2.79 биткойн байхаар байгаа нь хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж байна.

 

Түүнчлэн, хариуцагч Б. нь маргаан бүхий гэрээний орчуулгатай маргаж, монгол хэл дээр зээлдүүлсэн гэж буруу утгаар орчуулагдсан, талуудын хооронд хийгдсэн биткойны гүйлгээ нь хэзээ хэнээс хэнд шилжээд байгаа нь тодорхойгүй, гадаад хэл дээрх цахим сайтад үзлэг хийсэн нь хуульд заасан журмыг зөрчсөн, цахим арилжааг явуулж буй вебсайт нь тухайн төрлийн үйлчилгээг үзүүлэх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй, зохигч гүйлгээ хийгдсэн цахим хэтэвч эзэмшигч мөн эсэхийг эргэлзээгүй тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй trade.mn гэх биржийн ханшийг зөвшөөрөхгүй гэх зэргээр татгалзлаа тайлбарласан боловч дээрх татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн болно. Учир нь:

 

Маргааны зүйл болох криптовалютын зээлийн гэрээг талууд Япон хэл дээр үйлдэж, Монгол хэл рүү орчуулсан байх ба хариуцагч ....6.9 биткойныг зээлж.... гэсэн утга нь 6.9 биткойныг зээлүүлсэн гэх өнгөрсөн цагаас ялгаатай байх тул орчуулгын үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэж тайлбарласан.

 

Монгол хэлний зээлж гэх үгийн ж нөхцөл нь зэрэгцэн холбох нөхцөлд хамаарах бөгөөд энэ нөхцөл нь тухайн хэд хэдэн үйл хөдлөл нэгэн зэрэг болохыг голлон заадаг тул өнгөрсөн цагаар илэрхийлсэн зээлүүлсэн гэх утгаас огт өөр утгыг илэрхийлэхгүй юм.

 

Иймд криптовалютын зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан гэж дүгнэх нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасанд нийцнэ гэж үзсэн болно.

 

Гадаад хэл дээрх цахим сайтад үзлэг хийсэн гэх үндэслэл нь нэхэмжлэгчээс ирүүлсэн монгол хэлээр орчуулж тамга тэмдгээр баталгаажсан баримтаар, зохигч

гүйлгээ хийгдсэн цахим хэтэвч эзэмшигч мөн эсэхийг эргэлзээгүй тогтоогоогүй гэх үндэслэл нь үзлэгийн ажиллагаанд нэхэмжлэгч хариуцагч нар биечлэн оролцож, өөрсдийн эзэмшлийн дансанд холбогдох нууц үг, зөвшөөрлийн дагуу нэвтэрсэн үйл баримтаар, цахим арилжааг явуулж буй вебсайт нь тухайн төрлийн үйлчилгээг үзүүлэх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй, trade.mn гэх биржийн ханшийг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг хэргийн оролцогч өөрөө бүрдүүлж цуглуулах боломжтой гэх үндэслэлээр тус тус үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

9. ББСБ ХХК-иас 34 800 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, уг шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч //-аас 969 194 714 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* Сатоши /*******/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 389 305 343 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* Сатошигийн тракторын үнэ 34 800 000 төгрөгийг хариуцагч ББСБ ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хариуцагч ББСБ ХХК-иас 34 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 230 4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 5 003 924 төгрөгийг, хариуцагч ББСБ ХХК-иас 331 9 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ   Д.ЭНХЦЭЦЭГ