| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/03372/И |
| Дугаар | 183/ШШ2024/02995 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2024/02995
2024 оны 07 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2024/02995 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч А.А*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,600,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 4,199,550 төгрөгийн хэсгээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 17,401,350 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 20** оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 20** оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 20** оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 20** оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 20** оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 20** оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 20** оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 20** оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 20** оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 20** оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 20** оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 20** оны 06 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг, 20** оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1,401,350 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******аас 133,020 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, хүүхдийн асрамжтай холбоотойгоос бусад асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД