Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 133/ШШ2024/00349

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ******** нэхэмжлэлтэй

мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1990 оны 06 дугаар сарын 01-нйи өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ******** миний бие **********д Тонхил суманд төрсөн. Би 8-р ангиа төгсөөд аав, ээжийнхээ хамт мал маллах болсон. Би 1990 оны 06 сарын 01-ээс 1997 оны 10 сарын 13-ныг хүртэл аав, ээжийнхээ хамт мал маллах болсон 1990-1997 оны малын А данс өрхийн тэргүүн буюу аавын нэр дээр бүртгэгдэж байсан учраас малчнаар ажиллаж байсан жил тогтоогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж, миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1990 оны 06 сарын 01-ээс 1997 оны 10 сарын 13-ыг дуустал Говь-Алтай айгийн Тонхил сумын Тамч багт аав, ээжийнхээ хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- ********* төрсний бүртгэлийн лавлагаа

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 309 дугаартай архивын лавлагаа

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 03-08/4305 дугаартай 2000 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 312 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт ********* 1991-1996 онуудын цалин хөлсний цэс,

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 341 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт *********** 1997 оны цалин хөлсний цэс,

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 03-10/45-16 дугаартай 1989 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,

- ************ нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.

Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

3. ********* нь 1991 оны 01 дүгээр сарын 01-нйи өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багт мал маллаж байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 312 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Тонхил сумын Там багийн малчин, өрхийн тэргүүлэгч ********* мал маллаж байсан хугацаа 1991-1996 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон байна.

-Нэхэмжлэгч **** эцэг ******* 1991-1996 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 341 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Тонхил сумын Там багийн малчин, өрхийн тэргүүлэгч *********** мал маллаж байсан хугацаа 1997 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон байна.

-Нэхэмжлэгч ****** нөхөр *********** 1997 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ********* дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд ********** нь 1974 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрснийг 1974 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын 86 дугаарт бүртгэжээ. Эцэг ********, эх ********* гэжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаанд ********, ********* нар нь гэр бүл болсныг 1998 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын 01 дугаарт бүртгэжээ.

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 03-08/4305 дугаартай Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн оршин суугч өрхийн тэргүүн ********* 1970 оны 8 сард төрсөн, 29 настай, эхнэр ******* 1974 оны 08 дугаар сард төрсөн, 25 настай, ********* 1998 оны 09 дүгээр сард төрсөн 1 настай гэж бүртгэгдсэн 2000 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,

-Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 03-10/4516 дугаартай Говь-Алтай аймгийн Тонхил сумын хөдөөд оршин суугч өрхийн тэргүүн *******, 61 настай, эхнэр ********* 52 настай, охин ********* 25 настай, охин ******* 14 настай, охин ******* 19 настай, ач/зээ ***** 2 настай, охин ******* 23 настай, ач/зээ ******* 3 настай, охин ****** 20 настай, хүү ******** 17 настай, ач/зээ ******* 2 настай гэж бүртгэгдсэн 1989 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 309 дугаартай архивын лавлагаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаар зарлигаар тус аймгийн Тонхил сумын харъяат ******* алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай. ****** нөхөр *****, хүүхдүүдэд ******* 15 настай, ***** 14 настай, ****** 11 настай, **** 9 настай, ******** 7 настай, ****** 3 настай, ****** 5 настай, ******** 1 настай гэж бүртгэгдсэн,

Уг архивын лавлагаанд Говь-Алтай аймгийн Алдарт эхийн 1 дүгээр одонгоор шагнуулах эхчүүдийн бүртгэлийг хавсарган ирүүлжээ.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.Отгон нь 1991-1996 онуудад эцэг ********** өрхөд харьяалагдаж байсан болох нь нотлогдож байна.

4. Иймд ********1991 оны 01 дүгээр сарын 01-нйи өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Харин 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багт мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч ******* 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багт мал маллаж байсныг үгүйсгээгүй бөгөөд уг үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******** 1991 оны 01 дүгээр сарын 01-нйи өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багт мал маллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багт мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ