| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 204/2021/00045/э |
| Дугаар | 2021/ДШМ/45 |
| Огноо | 2021-11-12 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 10.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Батсүх |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2021/ДШМ/45
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Батсүх
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /цахимаар/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн /цахимаар/,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Дашцэрэн, Ж.Яринпил
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох /цахимаар/,
Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч А.Адъяасүрэн /цахимаар/
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Яринпил, Д.Дашцэрэн нарын гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1827000000014 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Бөө овгийн ******* /*******/,
Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэг холбогдох үедээ Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт гал сөнөөгч, аврагч ажилтай байсан, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 4 дүгээр гудамж 20 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Базар овгийн ******* /*******/.
******* нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагаас 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзийтийн худаг” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постод ажиллаж байхдаа хамт архидаж хүнд зэргийн согтолттой байсан иргэн *******ыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж “гэрлүүгээ явах гэлээ” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан уурлаж түүний цээж, хэвлий, гуя, толгой руу удаа дараа өшиглөж, чирэх байдлаар биед нь халдаж гавал тархины битүү гэмтэл, аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн уушгины дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9,10,11 дүгээр хавирга, зүүн 6,7,8 дугаар хавирганы хугарал, нүүр, толгой, дээд доод мөч, их биед олон тооны шарх, зулгаралт үүсгэж онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн,
******* нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзийтийн худаг” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постод үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн *******ын нүүр, цээж рүү өшиглөж цохиж зодон, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын ерөнхий прокуророос *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Базар овогтой *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатган, шүүгдэгч Бөө овогтой *******ийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-т зааснаар 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 994 /есөн зуун ерин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар хохирол нийт 8 564 000 төгрөгийг *******ээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ад /Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 2 дугаар баг Мөнхбулаг 2 дугаар гудамж 7 тоотод оршин суух РД:ЙК38050417/ олгохоор, 8 240 422 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 1 728 900 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн түрийтэй 40 размерын 1 хос гутлыг шүүгдэгч д буцаан олгохоор, тамхины иш, тал тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газарт шил
жүүлэхээр, *******ийн өмчлөлийн гэрчилгээний 000274061, улсын бүртгэлийн Г-1017001805 дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг Луваанжалба 11 дүгээр гудамж 27 тоот 836 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 96-64 ӨВР улсын дугаартай Тоёото марк-2 маркын тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, битүүмжлэгдсэн зүйлсийг хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр, шүүгдэгч ******* нь хохирол 6 400 000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ад төлсөн болохыг дурдаж, *******, ******* нарт хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын өмгөөлөгч П.Адьяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 08-р сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/56-р тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих ял оногдуулж, шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч болох хуулийн этгээдүүдийг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирлыг төлүүлэлгүй орхиж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг ёс төдий үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хохирогчийн санал гомдлыг үл хэрэгсэж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ...шүүгдэгч ******* нь ... иргэн *******ын нүүр цээжрүү өшиглөж цохиж зодон, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдэг үйл баримт хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй, эсрэг ашиг сонирхолтой яллагдагч нарын мэдүүлгээр нөгөө яллагдагчийг яллах хууль зүйн боломжгүй гэж дүгнэж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Энэ шүүх хуралдаанд *******эс гадна ******* оролцсон байхад шүүх өөр олон яллагдагч нар мэдүүлэг өгсөн гэж дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүх энэ дүгнэлтээ батлах ёстой. Хэрэв батлахгүй бол яллагдагч ******* гэх хүнийг цагаатгахын тулд шүүх хавтаст хэрэгт авагдаагүй, зохиомол үйл баримт гарган дүгнэлт хийж байна гэж дүгнэхээс өөр аргагүй байдалд хохирогч талыг хүргэж байна. Хохирогч *******ын өмсөж явсан дээлэн дээр цусны толбо гарсан нотлох баримт хавтаст хэрэгт байсаар байхад шүүх ийм нотлох баримт байхгүй гэж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үгүйсгэн дүгнэж байгаа нь Г.Мөнх-Эрдэнийг цагаатгах хүсэл зоригоо илэрхийлж байна. Хохирогч *******ыг аюултай орчноос амь насаа аврах гэж зугтаж явахад шүүгдэгч ******* барьж, шүүгдэгч *******д тушаасан, хохирогчийн биед олон тооны гэмтэл учирсан нотлох баримт хавтаст хэрэгт байхад шүүх дүгнэхгүй орхиж байна. Хохирогчийн эрүүл мэндэд аюултай хүнд гэмтлийг шүүгдэгч нараас өөр хүн учруулсан байх боломжгүй байхад шүүх үнэлэлгүй орхиж байна. Шүүгдэгч ******* хохирогчийн биед халдаагүй юм бол шүүгдэгч *******ийн үйлдлийг яагаад таслан зогсоогоогүй юм бэ. Хүний амь насанд аюул занал учирч байхад аюулд учирсан хүнийг аврах үүрэг хүлээж төрийн сүлдэнд тангараг өргөсөн албан хаагч яагаад ажил үүргээ биелүүлээгүй юм. Энэ мэт олон асуултанд шүүх шийтгэх тогтоолдоо дүгнэлт хийж, хариулт өгөх үүрэгтэй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хохирлын зарим хэсгийг иргэний хариуцагчаас гаргуулна гэсэн хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэж байгаа нь илт хууль бус байна. Шүүгдэгч хохирогч нар сайн дураараа “Өлзийт худаг” гэх газар өвлийн тэсгэм хүйтнээр зугаалж байсан хэрэг үү. Эрдэнэт хүний амь насанд хүрсэн *******, ******* нарыг хэн төрийн хариуцлагатай албан тушаалд томилсон болж байна. Хэрэг учрал болсон дараа цагдаагийн өндөр албан тушаалтан яах гэж албаны шалгалт явуулсан зэрэг асуулт хариултгүй үлдэж байна. Ганц хүүгээ алдсан эцэг хүнийг сэтгэл санааны зовлон эдийн засгийн хохирлыг хууль шүүхийн байгууллага үл хэрэгсэж, шүүгдэгч болон иргэний хариуцагч нарыг илт өмгөөлөн хамгаалж байгаа нь хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх, үндсэн хуулийн болоод эрүүгийн хуульд заасан зарчимд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ж.Яринпил гаргасан давж заалдах гомдолдоо: *******д холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн зүйлчлэлийг яллах дүгнэлтэд буруу зүйлчилж яллагч, уг эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх бүрэлдэхүүн буруу зүйлчилсэн хэвээр нь ял оногдуулсан байна.
Ялтан ******* хохирогч *******ыг алах зорилго тавиагүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байдаг. Харин хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, тэр гэмтлийн улмаас хохирогч нас барсан нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэг үйлдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсоор байтал шүүх бүрэлдэхүүн хууль зөв хэрэглээгүй байна. Иймд *******ийн гэм бурууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилж зохих ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Дашцэрэн давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Тус шүүхийн шүүх хуралдааны шүүгчдээс татгалзсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Татгалзах шалтгаан нь *******д холбогдох хэрэгт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч нар урьд нь 2 удаа шүүх хуралдаанд оролцохдоо хоёуланд нь ял оногдуулсан ба удаа дараа цагдан хориход шүүх хуралдаанд оролцож байсан учир ёс зүйн хувьд дахин оролцож болохгүй байсан. Шүүхээс *******д холбогдох хавтаст хэргийн материал болон гэрч, шинжээч нарын мэдүүлгээр талийгаачийн үхэлд хүргэх болсон үйлдлийг ******* учруулсан гэх нотлох баримт байхгүй. Өөрөөр хэлбэл шинжээч эмч Хүрэлсүхийн дүгнэлт болон мэдүүлгээр шууд үхэлд хүргэсэн хүнд гэмтэл нь хамгийн сүүлд гэрийн гадаа үүссэн гэдгийг тодорхой заагаад байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар 16 жилийн хорих ял оногдуулсан нь ноцтой алдаа гэж миний зүгээс үздэг. Хэрэг учрал болох үед талийгаач өөрийгөө хянах бүрэн чадвартай байсан согтолтын зэрэг өндөр байгаа гэдэг нь биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдал биш. Талийгаач гэрт яриад тамхи татаад би харьмаар байна гээд байсан төдийгүй гэрээс *******тэй хамт дагаад гарсан нь чадвартай гэдгийн нотолгоо болсоор байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж болохгүй. Хамгийн сүүлд ******* талийгаач 2 гадаа гараад ямар харьцаа үүссэн юу болсныг хэн ч мэдэхгүй. Ямар ч гэрч байхгүй байхад ноцтой гэмтэл учруулсан гэдгийг яагаад ч тогтоох боломжгүй. Урьд нь хүнд гэмтэл учруулсан гэж бодоход шинжээчийн дүгнэлтэд хавирганы хугарал нь үхэлд хүргэх гэмтэл биш гэж заасан байдаг. Эндээс үзэхэд талийгаач шууд үхэлд хүргэх гэмтлийг гадаа авсан гэдэг нь тодорхой байгаа. Иймд *******д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэх нь шударга шийдвэр болно гэж үзэж гомдол гаргаж байна гэжээ.
Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар 16 жилийн хорих ял оногдуулж, шүүгдэгч д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь 2018 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө талийгаач ******* би гэр рүүгээ явлаа гээд шөнө дундын үед малын гоц халдварт шүлхий өвчнийг хянах хяналтын 4-р постны гэрээс гараад явсан. Түүний араас санаа зовоод 40 километр зайтай Бүрд сумын төв рүү явган шөнө өвлийн хүйтэн цас их байхад явбал хөлдөж үхнэ болохгүй гэж бодоод буцаан гэрт оруулж ирэхээр гэрээс гарахад гэрээс баруун хойд зүгт нилээн зайтай хүн яваа харагдсан. Тухайн үед бүх газар цасанд хучигдсан, цасны зузаан 30-40 сантиметр байсан. Тас харанхуй шөнө байгаагүй цагаан цасан дээр хол ч гэсэн хүн яваад байгаа нь харлаад харагдсан. Тэгээд араас нь явах гэхэд Т. чи байж бай гэж хэлээд араас нь гүйгээд явсан. Хэсэг хугацааны дараа хүн орилох чимээ тэр хоёрын явсан зүгээс гарсан. Тэгээд би моторын дуунаас холдтол авраарай гэсэн үү аллаа гэсэн үү яг сайн ойлгоогүй ч болохоо байж гэж бодоод зууж явсан тамхиа хаяад тэр хоёрын араас гүйгээд очсон. Очиж явахдаа тэр хоёр руу харахад талийгаач ******* мөлхсөн ******* дээрээс нь цохиж байсан. Юугаар цохьсныг нь анзаараагүй гараа далайгаад цохиж байсан. Намайг очих үед талийгаач *******ын нүүрний баруун шанаа хэсгээс цус гараад байсан. Тухайн үед би *******д өөрт нь хэлээд асаагуурын бүдэг гэрэл тусгаж харуулаад цэвэрлэж эхэлсэн. Талийгаачийг тонгойлгоод нүүрийг нь цасаар угааж арчиж байсан. Гэтэл талийгаачийн цус байсан. Талийгаач толгойгоо гэдийлгэсэн. Тэгээд хартал хамар нүүрнээс нь цус гоожихоо больсон юм шиг санагдсан. Талийгаач гараараа элгэн тус газраа дараад хавирга хугарсан юм шиг байна гээд тонгойсон. Гэтэл ******* талийгаачийн цээж рүү доороос нь өлгөх маягтай зүүн талд нь зогсож байгаад өшиглөсөн. Би боль гээд болиулахад баашлаад худлаа яриад байна наадах чинь гэсэн. Тэгээд талийгаачийн дээл бүсийг тайлуулаад буцсан. Буцах замд талийгаач өөрөө алхаад бид хоёроос түрүүлж алхсаар гэрт орсон. Миний хувьд талийгаачийн толгой руу зодсон асуудал байхгүй. Харин зодуулсан байхад нь цусыг нь арчиж цэвэрлэж өгсөн. Мөн 40-н сантиметрийн зузаан цастай байхад талийгаач ******* өөрөө алхаад 4-р постны гэрээ олоод түрүүлээд бид хоёроос өмнө явсаар очсон байхад биеэ хамгаалах чадваргүй гэж шүүх үзсэнд гомдолтой байна. Талийгаачийг зодож бие толгойд нь олон гэмтэл учруулан дээлийг нь цус болгосон Г.Мөнх-Эрдэнийг гэм буруугүй гэж үзсэн шүүхийн шийтгэх тогтоол шударга биш байлаа. Учир нь ******* талийгаачийг зодож дээлийг нь цус болгосон гэх баримт байхгүй. Харин ******* талийгаачийг зодож дээлийг нь цус болгосон гэж үзэх баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан байна.
Үүнийг дараах баримтуудаас харахад:
Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Тэрний маргааш эхнэр бид хоёр гэртээ өнжсөн. Үдээс хойш 3-р постон дээр байсан гурван хүн 4-р пост орлоо гээд гурвуулаа хамтдаа явган яваад өгсөн. Тэгээд тэр гурав постон дээрээ буцаж ирээгүй, архи уусан байсан эсэхийг мэдээгүй /1хх-ийн 96 дугаар хуудас/ гэх,
Гэрч ын ... Тэрний маргааш буюу 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 3-р постон дээр байсан гурван хүн урагшаа 4-р пост орчихоод ирье гээд яваад өгсөн ... манай сумын багш гэж дуулдаж байсан залуу нь ногоон өнгийн үстэй дотортой дээлтэй, памбагар цагаан өнгийн эсгий гуталтай явсан. /1хх-ийн 101 дүгээр хуудас/, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч ын өгсөн ... талийгаач *******ын биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй /7хх-ийн 223-224 дүгээр хуудас/ гэх,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 02 дугаар сарын 21-ний үдээс хойш Бүрд сумын унаагаар хүргүүлсэн. Бид нарыг хүргэж өгсөн авто машины жолооч нь Индрээбод гэж Бүрд сумын малын эмч байсан. Мөн хамт байсан бусад хүмүүс нь С.Батзаяа, Эрдэнэ, Л.Ганхуяг, О.Дуламсүрэн, өнгөрдөг бид 6 Бүрд сумын төвөөс гарч би эхний пост 4-р пост дээр үлдсэн. Нөгөө хүмүүсийг Идрээбод гарах постон дээр нь хүргэж өгөхөөр явсан. Намайг ирэхэд цагдаа Билгүүн, Онцгой байдлын нар байсан. ...бид постон дээрээ үүрэг гүйцэтгэж байхад 2018 оны 02 дугаар сарын 23-ны орой 3-р постны хүмүүс болох , , гурав ирсэн. Тэгээд бид 3 нөгөө постноос ирсэн гуравт цуйван хийж өгсөн ... хөзөр тоглож архи уугаад бүгд л халсан байх. Тэр үед өнгөрдөг охин төрөх гэж байгаа би явлаа гээд байсан. та юм уучихсан байгаа таныг бид нар явуулахгүй хөлдөж үхнэ гэж хэлж байсан. Маргааш өглөө тэр даргатайгаа ярьж байгаад бол гэж хэлж байсан. Тэр үед гэрээс гарч ороод байсан. Тухайн үед түүнийг оруулж ирж байсан. Тэрний дараагаар гэрээс гараад явсан. Удахаар цаашаа явчихаж магадгүй гээд , нар араас нь гарч байсан. Тухайн цаг хугацаанд би наарны баруун талаар ороо засаж хэвтсэн. Миний зүүн талд , Билгүүн хоёр гар утсаараа оролдож байсан. Тэгээд би хэсэг хугацаанд унтсан. ...унтаж байсан чинь Билгүүн нөгөө хүмүүс хааччихав гээд намайг дуудсан тэгээд сэрээд байж байтал гаднаас , , гурав орж ирээд , хоёр ыг бараг зам орох гэж байна арай гэж авч ирлээ гэж хэлсэн, 2018 оны 02 дугаар сарын 23-ны орой хэн, хэн ямар хувцастай байсан талаар болон хэдэн шил архи хэдүүл ууж хэрэглэсэн талаар асуухад би одоо өмсөж явсан энэ хүрэн өнгийн дээл хувцастайгаа байсан. Харин багш ногоон өнгийн үстэй дээлтэй памбагар цагаан эсгий гуталтайгаа харин хоёр цагдаа болох Билгүүн, нар цагдаагийн дүрэмт хувцастайгаа, нөгөө онцгой байдлын хоёр мөн албаны хувцастайгаа байсан гэсэн, ыг гэрээс гарч ороод байсан гэж мэдүүлсэн. тантай 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Бүрд сумын төвөөс ирэхдээ ямар байдалтай байсан болон түүний биед ил харагдах шарх сорви, ямар нэгэн гэмтэл байсан эсэхийг асуухад ын биед ил харагдах шарх мэдэгдээгүй. Бид нар Бүрд сумын төвөөс гарахдаа ын үүдэнд очиж дуудсан тэгтэл гарч ирээд айлын гадаа ирчихсэн байж ороод яв гэсэн. Тэгээд бид нарыг ороход манай сургуулийн эрэгтэй багш нар ын гэрт ирчихсэн байсан. Дуусаж байгаа сархад нэртэй архи ширээн дээр нь байж байсан. Бид бууз идээд явсан. ... /1-р хх-ийн 69-71 дүгээр хуудас/ гэж мэдүүлсэн байдаг.
Гэрч Б.ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Тухайн үед гэрт байсан хүмүүс бүгд архи ууж дуусаад хөзөр тоглож байгаад талийгаач ах Бүрд сумруу явмаар байна, том охин төрөх гэж байгаа тухайгаа д хэлсэн юм шиг байна лээ. Талийгаач ах дээрх асуудлын талаар ярьж байгаад би явлаа гээд гэрээс гарч явсан. Араас нь хааччихав гээд гарсан. Түүний араас гарсан. Үүнээс хойш 20-30-н минутын дараа ах орж ирээд нааран дээр суусан. Дараа нь , хоёр цувраад орж ирсэн. Тэгэхэд талийгаачийн дээл бүсийг нааран дээр тавьсан. Талийгаач гэр лүүгээ явлаа гээд гэрээс гарахад биед нь ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байсан уу? гэрт байхдаа хэн нэгэнтэй маргалдаж зодолдсон уу гэх асуултанд талийгаач гэрт байхдаа хэн нэгэн хүнтэй маргалдаж зодолдоогүй. Биед нь ямар нэгэн шарх сорви байгаагүй гэсэн. Талийгаач гаднаас дээлгүй орж ирээд нааран дээр суухад биед нь ил харагдах шарх сорви гэмтэл байсан уу гэж асуухад талийгаачийн хувцас хунар нь шороо, цас болсон нүүр нь улайсан байдалтай байсан. Тэр үед ээс хааччихаад ирэв гэж асуухад ахыг хойно замын тэндээс авч ирлээ гэсэн. /4-р хх-ийн 46-47 дугаар хуудас/.
Г.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...4-р постон дээр цагдаа Билгүүн, , онцгой байдлын , би, Бүрд сумын , талийгаач бид зургуулаа архи хувааж уусны дараа талийгаач гэр лүүгээ явах хэрэгтэй байна. Манай том охин төрөх гэж байгаа гэж хэлж байсан. Тэгэхэд талийгаач ахыг явуулахгүй маргааш бол гэж хэлж байсан. Талийгаач ах постны гэр лүү буцаж явахгүй суугаад байхаар нь нүүрийг нь цасаар угааж байхдаа газар хэвтүүлсэн. Тэгээд талийгаач ах дээл бүсээ орхиод цааш явсан. Би дээл бүсийг нь аваад тэр хоёрын араас нь очсон. Би ийн хамт гэрт ороход талийгаач ах гэрийн хойно зассан наарны зүүн талд хаалга руу хараад сууж байсан. Тухайн шөнө гадаа үзэгдэх орчин хэр байсан /сартай байсан эсэх/ гэж асуухад шөнө харанхуй байсан. Сартай байсан эсэхийг санахгүй байна. Гэхдээ 15-20-н метр орчмын зүйл харагдаж байсан. Постын гэрийн тооноор гэрэл харагдаж байсан учир гэрийн зүг алхаж зүг баримжаа алдаагүй юм гэж, талийгаач гэрт гаднаас орж ирээд нааран дээр суугаад хавирга хугарсан тухайгаа хэлж байхад түүний биед ил харагдах ямар нэг шарх байсан талаар ярина уу? гэхэд талийгаачийг харахад нүүрний хэсэг нь нилээд их зулгарсан, шалбарсан шархтай байсан. Өөр ил харагдах шарх гэмтэл харагдаагүй. Талийгаачийн нүүрийг хатуу цасаар үрэхэд тэр зулгарсан шархнууд үүссэн байх /4-р хх-ийн 36-38 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн.
2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ******* шүүх хуралдаанд ...Талийгаач ах гараад алга болсон байсан. Тэгээд араас нь гарсан. Орж ирэхгүй байхаар нь би араас нь гарсан чинь гэрийн баруун хойно зогсож байсан. Тэгэхээр нь би нөгөө ах хааччихав хаашаа явсан бэ гэж асуусан чинь тийшээ зам руу явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи байж бай би дагуулаад ирье гэж хэлээд талийгаачийн араас гүйгээд очсон. Араас нь яваад очиход ах суучихсан байсан. Тэгээд бид хоёр юм яриад зогсож байхад араас гүйгээд хүрээд ирсэн. Тэгээд цасаар нүүрийг нь угаасан. Тэгтэл талийгаач босоод явсан. бид хоёр араас нь явж, талийгаачийн араас гэрт орсон. Тэгэхэд талийгаач хойд талын нааран дээр суусан гэсэн. Улсын яллагчаас “таныг гэрээс гараад талийгаачийн араас очиход ямар байдалтай байсан” бэ? гэхэд талийгаачийн нүүр нь шалбарсан байсан. Тэгээд цасаар угаасан гэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэнгээс 4 дүгээр пост руу явж байхад талийгаачийн нүүр лүү цохиж зодсон уу? гэхэд тийм зүйл болоогүй. /7 дугаар хх-ийн 203-208 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн.
******* мөрдөн байцаалтын шатанд талийгаачийн дээл ямар өнгийн дээл байсан яаж бохирдсон байсан эсэх талаар та мэдүүлэг өгнө үү гэхэд үстэй дотортой ногоон өнгийн дээл байсан. Уг дээлийг би гаднаас гэрт оруулж ирсэн. Учир нь дээлээ тайл гээд тайлуулсан гэж /1-р хх-ийн 75-77 хуудас/. ... 4-р постны гадаа талийгаачийн нүүр лүү цохиж өшиглөсөн зүйл болоогүй /8-р хх-ийн 210-217 хуудас/ гэж мэдүүлэг өгсөн.
Мөрдөн байцаалтын шатанд *******, ******* нарыг нүүрэлдүүлэн байцаахад ******* ...Талийгаач гэрээс гараад төв зам руу явсан бөгөөд араас нь очиход талийгаачийг 4-н хөллүүлсэн, дээрээс нь гараараа нуруу орчимд нь цохиж байсан. Тэгээд би гүйж очоод Мөнх-Эрдэнийг цааш нь түлхсэн. ...Тэгээд талийгаачийг өндийлгөхөд нүүр нь цус болсон дээлийнх нь энгэр нь урагдсан байсан. Тэгэхэд ахынх нь толгой, цээж задрах нь ээ гэж хэлж байсан. Би газраас цас аваад хагас хайлуулаад нүүрийг цэвэрлэж өгсөн. Тухайн үед талийгаач хоёр хөлөөрөө өвдөглөөд сууж байсан бөгөөд тэр үед талийгаачийн цээж рүү урдаас нь өшиглөсөн. Тэр үед Мөнх-Эрдэнийг боль гээд болиулсан. Талийгаач ыг босгоод дээл бүсийг тайлуулаад дагуулаад алхсан /7-р хх-ийн 2-7 дугаар хуудас/ гэсэн.
Мөн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн *******ийн мэдүүлэг /7-р хх-ийн 173-250 дугаар хуудас/, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 194 дүгээр хуудас/, шинжээчийн 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 3959 дугаартай дүгнэлт /4-р хх-ийн 232 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2018 оны 04-р сарын 10-ны өдрийн 2550 дугаартай дүгнэлт /4-р хх-ийн 233-237-р хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт, цогцосны гадна үзлэгийн тэмдэглэл /4-р хх-ийн 136-137-р хуудас/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 5-10 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн өгсөн мэдүүлэг /9-р хх-ийн 145-147 дугаар хуудас, 4-р хх-ийн 140 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургууд 1-р хх-ийн 11-55 дугаар хуудас зэрэг дээрх нотлох баримтуудаар талийгаач ******* 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд байдаг гэрээсээ шүлхий өвчин гарсан. Бүсийн хяналтыг 3-р постонд томилогдон ирэхдээ ил харагдах шарх гэмтэлгүй, дээл хувцас нь бүрэн бүтэн хүргэгдэн ирсэн. Хяналтын 3-р постонд Б., ******* нартай хамт үүрэг гүйцэтгэж байгаад 2018 оны 02 дугаар сарын 23-ны орой шүлхий өвчний хяналтын 4-р пост руу талийгаач, *******, Б. гурав явж очсон. 4-р пост руу очих замдаа цай уухаар Мэндсайхан гэх айлаар орсон бөгөөд тэр үед талийгаач ил харагдах шарх гэмтэлгүй бусдад зодуулсан гэх шинж тэмдэггүй, зүгээр байсан байна. 4-р постны гэрт 2018 оны 02 дугаар сарын 23-ны орой очоод талийгаач *******, *******, Б. нар хоол идэж, архи ууж байгаад талийгаач ******* шөнө дундын үед би Бүрд суманд байдаг гэртээ харьлаа 30-40 километрийн зайтай/ гээд гэрээс гараад явжээ. Явахдаа ногоон өнгийн үстэй дээлтэй ил харагдах ямар нэгэн гэмтэлгүй, дээл хувцас нь бүрэн бүтэн гараад явсан бөгөөд гэрт байхдаа хэн нэгэнтэй маргаж зодоон цохион хийгээгүй байна. Түүнийг монгол гэрээс гараад явахаар нь *******, ******* нар араас нь гэрээс гарчээ. 20-30-н минутын дараа талийгаач ******* гаднаас дээлгүй, өмд цамцтай орж ирээд гэр дотор гэрийн хойд хэсэгт зассан нааран орны зүүн хэсэгт очоод хаалга руу хараад суужээ. Түүний араас *******, дараа нь ******* талийгаачийн дээл бүсийг барьж орж ирээд нааран дээр тавьжээ. Талийгаач ******* гаднаас дээлгүй орж ирээд наарны зүүн хэсэгт сууж байхад түүний нүүр хэсэг нь нилээн их зулгарсан шархтай байжээ. Гаднаас талийгаач дээлгүй орж ирээд нааран дээр суусан бөгөөд дахин ногоон өнгийн үстэй дотортой дээлээ өмсөөгүй гэдэг нь нотлогдож байдаг. 4-р постны гэрээс талийгаач ******* дээлтэй ил харагдах шарх гэмтэлгүй гарч яваад буцаад *******, ******* нартай гаднаас орж ирэхдээ дээлгүй, нүүр бие толгойдоо шарх гэмтэлтэй болоод орж ирсэн байна. Мөн түүний өмсөж явсан үстэй дээл үстэй дээл цус болсон бөгөөд тус цус нь талийгаачийн цус болох нь нотлогдсон байна. 4-р постны гэрээс талийгаач ******* гарч явсны дараа ******* гарсан бөгөөд араас нь ******* гарсан боловч ******* түрүүлж гараад талийгаачийн нүүр, бие, толгойд гэмтэл учруулж дээлийг нь цус болгосон гэх боломжгүй байна. Учир нь хэргийн газрын үзлэгийн хэмжилтийг талийгаачийн явсан зүгт 70-н метрт хийж гэрэл зургийг 100 метр зайнаас авчээ. Мөн хэргийн газрын үзлэгийн үед цусны ул мөр олдоогүй. Цус байвал хангалттай харагдахаар газар байсныг шинжээч эмчийн мэдүүлэг нотолж байна. Талийгаач ******* нь 4-р постны монгол гэрээс их хол зайд явж байгаад *******д зодуулж гэмтэл авсан байна. Энэ нь Г.Мөнх-Эрдэнийн мэдүүлгээр харагдаж байна. Тэрээр харанхуй шөнө байсан ч 15-20-н метр орчмын зүйл харагдаж байсан постны гэрийн тооноор гэрэл харагдаж байсан болохоор гэрийн зүг алхаж баримжаа алдаагүй юм гэжээ. Энд 15-20-н метр хүн харагдахаар байгаа бол 100 метр зайд бүхэл бүтэн монгол гэр бол чөлөөтэй харагдах байх. Үүнээс гадна зөвхөн гэрлээр баримжаа авахуйц зайд очсоноо хэлж байна. Хэрэв гэрэлгүй байвал төөрөх байсан санаагаа шууд хэлж байна. Учир нь монгол гэрийн дэргэд ажиллаж байсан моторын дууг сонсож чадахааргүй хол зайд очсон байна. Тэгэхээр талийгаачийн араас гараад дөнгөж гэрийн баруун талд зогсож байсан *******ийг сэжиглэх ямар ч үндэслэлгүй байна. ******* мэдүүлэг өгөхдөө ******* талийгаач бид хоёрын араас ирээд талийгаачийн нүүрэнд гэмтэл үүссэн байх гэдэг ч мэдүүлэг нь ... тухайн үед 40 см зөөлөн цастай байсан ... хүний нүүрийг цасаар угаахад энэ гэмтэл үүсэх боломжгүй гэсэн шинжээч эмчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Хэдийгээр ******* ******* талийгаачийн нүүрийг гэмтээх зорилготой угаасан гээд байгаа боловч мэдүүлгүүд гэрэл зургуудаар шууд үгүйсгэгдээд байгаа нь түүний хэргээ нуугаад янз янзаар худал мэдүүлэг өгдгийг нотолж байна. ******* пост руу буцахад ******* талийгаачийн нүүр толгойд цохьсон гэж ярьдаггүй. Тэгэхээр цаад утгаараа талийгаачийг зодож цусыг нь асгаруулж дээлийг нь урж нүүр толгой биед нь гэмтэл учруулсан гэдэг нь тодорхой байна.
******* яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө ...талийгаачийн дээл задлан шинжилгээний явцад цус болсон байх би дээлийг гэрийн зүүн хаяанд тавьсан нэг болохоор наарны зүүн талд тавьсан гэж тогтворгүй мэдүүлдэгч энэ нь задлан шинжилгээний явцад дээл рүү цус үсрэх боломжгүй хэргийн газрын үзлэгийн үед эхлээд криминалистик шинжээч ордог зураг авдаг. Тэрнээс биш мөрдөгч прокурор ордоггүй гэсэн шинжээчийн мэдүүлгээр няцаагдаж байна. Мөн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр үгүйсгэгдэж байна. Анхан шатны шүүх яллагдагч Г.Мөнх-Эрдэнийг цагаатгаж хэргийг шийдсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Г.Мөнх-Эрдэнийг анхан шатны шүүх ямар ч үндэслэлгүй цагаатгасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-т зааснаар яллагдагч *******д холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.
Гэрч Б.ын мөрдөн байцаалтанд өгсөн ... ах би явлаа гэж хэлээд гэрээс гараад явсан. ахын араас дэд ахлагч , хоёр гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа намайг зуухны өмнө сууж байхад гаднаас , хоёр ахыг оруулж ирсэн гэрийн хойд хэсэгт байх наарны зүүн хэсэгт очоод суусан. Миний ард зогсож байснаа ахын нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөж унагаасан. Тэгээд ийг дайрах гэхээр нь би босож салгасан ... одоо боль гэж хэлээд суучихсан. Тэр үед надад ******* ойлгосон гэж хэлсэн юм. Намайг сууж байхад өнгөрдөг ыг заамдаж босгоод дагуулж гаргах гэхээр нь би одоо яах гээд байгаа юм бэ болиоч гэж хэлэхэд одоо би ахыг цохиж зодохгүй би өөрөө мэдэж байна ахтай гараад юм ярих гэсэн юм гэж хэлээд гарсан. Би *******ийг гарахад босч цэнэглэж байсан гар утсаа аваад цагдаа Билгүүний хажууд очоод гар утаснаас нь кино татах гээд хэвтсэн. Бид хоёр гар утас оролдоод хэвтэж байсан чинь цагдаа өнгөрдөг ах ыг чирээд оруулж ирсэн. Тэгэхэд Билгүүн бид хоёр шууд босоод очсон чинь ахын өмд нь гэрийн босгон дээр тээглээд хагас шувтарсан. Тэгээд ухаан алдчихлаа гэж хэлсэн. Би шууд өмдийг нь татаад хүзүүний гүрээний судсан дээр нь дарж үзсэн. Намайг үзэж байхад гэрт байсан хүмүүс бүгд босоод ирсэн ах бид хоёрыг тойроод зогсож байсан /1-р хх-ийн 66 дугаар хуудас/ гэх,
Б.ын мөрдөн байцаалтанд өгсөн ... талийгаач ахыг ******* дагуулж гараад буцаж оруулж ирэхдээ ах эвгүй болчихлоо гээд чирээд гэрт оруулж ирсэн. Тэгэхэд сонин болсон байсан учир хиймэл амьсгаа хийж ам руу нь үлээчихээд цээжин дээр нь 15 удаа дараад дахин ам руу нь үлээх гэхэд урдаас миний өмнө үлээсэн байсан амьсгал сонин дуу гарч байсан. Тэгэхээр нь ******* нас барсан юм биш үү гэхэд Билгүүн, нар тийм юм шиг байна /4-р хх-ийн 53-54 дүгээр хуудас/ гэх,
Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг ... тэгээд удалгүй талийгаач ахыг ******* өргөөд ороод ирэх шиг болсон. , нар очсон ухаан алдсан юм биш үү гээд байсан. Тэгээд талийгаачийн цээжин дээр дарж хиймэл амьсгал хийгээд удалгүй нас барчих шиг боллоо цагдаад мэдэгдээрэй гэхээр нь гарч би Бүрд сум руу Гачмаа дарга руу ярьж хэлсэн /4-р хх-ийн 64-65 дугаар хуудас/ гэх,
Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... тухайн цаг хугацаанд би наарны баруун талаар ороо засаж хэвтсэн. Миний зүүн талд Билгүүн, хоёр гар утсаараа оролдож байсан. Тэгээд би нэг хэсэг унтаад өгсөн. Тэгээд унтаж байсан чинь Билгүүн нөгөө хүмүүс хааччихав гээд намайг дуудсан тэгээд сэрсэн. Тэгээд байж байтал гаднаас , орж ирээд хоёр ыг бараг зам орох гэж байна ариа гэж авч ирлээ гэж хэлсэн. Тэгээд ахиад явна манай охин төрөх гэж байгаа гээд байсан. Тэгэхэд явуулахгүй гээд байсан. Би тэр үед яриаг нь сонсоод орондоо хэвтэж байсан. ахыгаа зодож байгаа юм уу хавирга хугарчихсан юм биш үү гэж ярьж байх нь сонсогдсон. Тэгээд л ноцолдож байгаад пад хийгээд өшиглөж байгаа бололтой байсан. ын аль хэсэг рүү өшиглөж байгааг бол хараагүй ... ухаан алдаад ойчлоо шүү дээ гэж нөгөө хэд босоод ирчихсэн байсан. Тэгээд л орноос босож хувцсаа өмсөөд очтол зуухны баруун урд хэсэгт дээшээ харчихсан газар хэвтэж байсан. Тэр үед Онцгой байдлын ажилтан гүрээний судсан дээр нь гараараа дарж үзээд амьсгалтай байна гэж байсан. /1-р хх-ийн 69-70 дугаар хуудас/ гэх, Г.ын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд ... тэгээд байж байтал талийгаач *******, *******, ******* нар ар араасаа цувраад орж ирсэн. Тэгтэл талийгаачийг орны зүүн үзүүрт сууж байхад нь өшиглөчих шиг болсон. Тэгэхээр нь Б. боль гэж хэлээд бариад авсан. Тэр үед талийгаач өмнөөс нь босч хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй. Тэгээд байж байтал ******* талийгаачид хандаж “ Та одоо явж болохгүй хоёулаа хамт үүрэг гүйцэтгэж байгаа юм чинь учраа олъё гэж хэлээд талийгаачийг дагуулаад гарсан. Тэгээд удалгүй талийгаач ухаан алдсан байдалтай оруулж ирсэн гэх /7-р хх-ийн 173-250 дугаар хуудас/ мэдүүлэг,
...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд ... ******* мэдүүлэг өгөхдөө талийгаач *******ыг нааран дээр сууж байхад ******* баруун хөлөөрөө нүүр хэсэгт өшиглөсөн талийгаач хана мөргөөгүй .... мөн Б. мэдүүлэгтээ ... талийгаачийг наарны зүүн талд сууж байхад ******* нүүр рүү нь өшиглөсөн /5-р хх-ийн 213-217 дугаар хуудас/ гэх, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Б.ын ... тодорхой хугацаа өнгөрсний дараа өнгөрдөг ганцаараа дээл нь байхгүй бусад хувцастайгаа орж ирсэн. Гэрээс гараахдаа дээлтэйгээ гарсан. Тэгээд араас нь ******* орж ирсэн. Тэгээд юу болсон бэ гэсэн чинь энэ харин гэр рүүгээ явна гээд хойшоо замруу зугтаад арай гэж л олж ирлээ гэж хэлсэн. Тэр хоёрын араас өнгөрдгийн дээл бүсийг барьсан орж ирсэн. Тэгээд яасан бэ гэж асуусан чинь ах гэр рүүгээ явна гээд арай гэж олж ирлээ гэсэн. Тэр үед өнгөрдөг ах бие нь өвдсөн байх гэмээр байдалтай хойд талын нааран дээр сууж байхад нь та яаж байгаа юм бэ өнөөдөр явж болохгүй хэрэв явахаар бол маргааш хэлж байж яв гэж хэлсэн. Би тухайн үед зуухны урд талд тамхи татаад сууж байхад гэнэт ******* ахын яг нүүрэн тус газар нь өшиглөсөн ... тэгээд би дундуур нь ороод болиоч гэж хэлсэн чинь миний буруу чи пост ахалж байгаа юм чинь миний буруу би ахтай хэрүүл маргаан үүсгэхгүй гэж хэлсэн ... тухайн үед ямар ч уур уцааргүй заа ойлголоо гэж хэлээд салсан. Тэгээд тухайн үед маргаан болох гэж байсан нөхцөл тэр үед зогссон. Хэсэг хугацааны дараа би галын хажууд байхад ******* өнгөрдөг руу дахиад ойртохоор нь чи яах гээд байгаа юм бэ гэхэд нэг постон дээр байсан юм чинь хөгшин чинь ахтай хоёр гурван үг сольчихоод ороод ирье гээд өнгөрдгийг аваад гарсан. Тухайн үед тэнд 6 хүн байсан. Ихэнх нь нааран дээр суух нь сууж хэвтэх нь хэвтэж байсан. Би галын хажууд тамхи татаад сууж байсан ******* бил үү хэн билээ гэрийн баруун талд зогсож байсан. Тэгээд өнгөрдгийг аваад гарахад нь би *******д хандаж битгий зодоон цохион хийгээрэй гэхэд тийм юм байхгүй гэж хэлээд л дагуулаад гарсан. Би утсаа аваад цагдаа Билгүүний утаснаас кино татаж авах гээд хажууд нь очоод нааран дээр хэвтсэн. Тэгээд удаагүй киногоо татаж чадаагүй байж байхад ******* өнгөрдгийг чирээд ороод ирсэн. Яасан бэ гээд би босч ирээд хажууд нь очоод асуусан чинь ах гарангуутаа ухаанд алдаад уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу гэсэн үг юм бэ гээд очсон. Тухайн үед өнгөрдөг бараан өнгийн биеийн тамирын өмдтэй байсан. Тэгтэл өнгөрдгийг чирээд орж ирэх үед өмд нь хаалганы босгон дээр тээглээд өвдөгнөөсөө доош шувтарсан байдалтай байсан. Тэгээд гэр дотор цас хайлчихсан бор шороон дээгүүр чирээд ороод ирсэн. Улсын яллагчаас 4-р постны гэрт талийгаачийг нааран дээр сууж байхад толгой руу нь өшиглөсний дараа ямар байдалтай байсан бэ гэхэд ахыгаа яагаад өшиглөж байгаа юм бэ гэсэн ... нааран дээр хөнжил пүүгээ тойруулаад тавьсан байсан ... гэсэн мэдүүлсэн. Мөн тус хэлэлцүүлэгт ******* мэдүүлэг өгөхдөө ... тэгээд бид 2 өнгөрдгийн араас орсон. Бид хоёрыг гэрт ороход ах хүү хойд талын нааран дээр сууж байсан ... тэгтэл талийгаач ******* рүү хандаад чи ахыгаа яаж байгаа юм бэ хоёр хавирга хугарчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь яасан гэнээ хэдэн хавирга хугарсан гэнээ гэснээ гэнэт талийгаачийн зүүн шанаа руу өшиглөсөн ... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 173-250 дугаар хуудас/,
Б.ын мөрдөн байцаалтанд өгсөн ... талийгаач эхлээд гэрт орж ирсэн бөгөөд гэрийн хойно зассан наарны зүүн талд очоод суусан ... гаднаас орж ирээд түүний дараа талийгаач ахын дээлийг эвхээд бүсийг нь барьж орж ирсэн ... гэнэт талийгаачийг заамдаад босгох гэхээр нь чи одоо болилдоо яасан гэж ахыг зодох гээд байгаа юм гэхэд зүгээрээ мань нь ахтай юм ярьчихаад ороод ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь за за гайгүй байх гээд гаргасан. ахын урд энгэрээс урдаас нь чирсэн байдалтай гарсан. Талийгаач тухайн үед хоёр хөл дээрээ алхаж байгаа байдалтай, цамцны энгэрээс нь чирсэн байдалтай гарсан ... ойролцоогоор 5-10 минутын дараа нэг гараараа халга онгойлгоод баруун гараараа талийгаачийн араас нь, цээжнээс нь тэвэрсэн өөрөө нуруугаараа гэр рүү эхлээд орж ирээд талийгаачийг газар чирээд орж ирсэн. Тэгээд харахад талийгаач ахын өмд нь гэрийн босгонд тээглэн шувтарсан байдалтай оруулж ирсэн. /8-р хх-ийн 134-136 дугаар хуудас/. Б.ын мөрдөн байцаалтанд өгсөн ... тэгэхэд , талийгаач хоёрын араас гараагүй гэрт байсан. Тухайн үед талийгаач ахтай юм ярьчихаад ирье зодоон цохион хийхгүй гэхээр нь юм бодолгүй гаргасан. 5 орчим минут болоод талийгаачийг чирээд орж ирээд сонин болчихлоо гэсэн. Тэр үед чи яасан юм ахыг цохиж зодсон юм уу гэхэд ах гадаа гараад газар уначихлаа гэж хэлсэн. /6-р хх-ийн 236 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,
Г.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн ... талийгаачийг чирээд талийгаач хоёр хөл дээрээ алхсан хэрнээ д чирэгдээд гарсан. Тэгээд бид 2 болиулах гэхэд би ахыг цохиж зодохгүй гэхээр нь за за гээд гаргасан. талийгаачийг аваад гарахад толгойн ар цус болсон байсан уу? гэхэд талийгаачийн толгой руу өшиглөхөд талийгаач нааран дээр савж унасан. Тэгээд босч ирэхдээ толгой хагарчихлаа энэ тэр гэж ёолоогүй нааран дээр цус болоогүй байсан. талийгаачийг гэрээс аваад гарахад толгойн ар хэсгээс цус гараагүй зүгээр гарсан /8-р хх-ийн 140 дүгээр хуудас/ гэх,
ын мөрдөн байцаалтанд өгсөн ... талийгаачийг гэрээс аваад гарахад талийгаачийн толгойн араас цус гараагүй, толгойгоо барьж ёолоогүй ... талийгаач ахыг аваад гарахад гэрийн хойд нааран дээр би Билгүүн, бид 3 байсан. зуухны баруун талд зогсож байсан. /8-р хх-ийн 142-144 дүгээр хуудас/ гэх,
Б.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... миний хажууд, миний баруун талд хэвтэж байсан, зуухны тэнд байсан. Тэгээд , талийгаач ах нарыг хаачсан юм гэж асуухад гадаа юм ярьж байгаа гэсэн. /8-р хх-ийн 137-137 дугаар хуудас/ гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн үеийн гэрэл зургууд /1-р хх-ийн 12-17 дугаар хуудас, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг, судлалын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 323 дугаартай дүгнэлт /4 дүгээр хх-ийн 210 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудад 4-р постны гэрийн хойд талд 3-аас 4 хүн унтаж амрах зориулалттай монгол гэрийн шалаар нааран ор засаж дээр нь эсгий дэвсэж ногоон өнгийн бүтээлгээр битүү бүтээсэн орон дээр баруун талд нь ороо засаж /гудас хөнжлөө/ хэвтсэн байна. Түүний хажууд буюу зүүн талд Б.Билгүүн хэвтэж байхад гаднаас талийгаач ******* дээлгүй орж ирээд Билгүүний урд хэсэгт хаалга руу хараад гэрийн зүүн багананы гадна талд суужээ. Араас нь ******* орж ирээд гэрийн зүүн багананы хажууд талийгаач *******ын урд талд нь очоод өмнөөс нь хараад зогсож. Түүний араас ******* орж ирээд талийгаачийн үстэй дотортой ногоон өнгийн дээл бүсийг наарны баруун хэсэгт хэвтэж байсан. ын унтаж байсан хэсэгт тавьчихаад гэрийн баруун талд зуухны ойролцоо зогсож байжээ. ******* гэрийн зүүн багананы хажууд зогсож байгаад талийгаач *******ын зүүн шанаа руу урдаас нь өшиглөсөн байна. Энэ үйлдлийн улмаас талийгаач *******ын толгойд хүнд гэмтэл үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Хэсэг хугацааны дараа талийгаач *******, ******* хоёр алхаад юм ярина гээд гэрээс гарсан байна. Энэ үед Б. наарны зүүн талд талийгаачийн сууж байсан хэсэгт очоод нааран дээр хэвтсэн байна. Удалгүй гаднаас талийгаач *******ын араас нь татаад бөгс нуруун хэсгээр нь чирээд шороон дээр гэрийн баруун урд зуухны ойролцоо газар хэвтүүлээд ах гарангуутаа газар ойчсон талаар хэлсэн байна. Удалгүй талийгаач нас барсан байна. Билгүүн нааран дээр тавих хэрэгтэй гээд , , , Билгүүн нар талийгаачийг өргөж гэрийн баруун талаар нааран ор руу явж харин нааран орны баруун талд зассан байсан гудас хөнжлөө цааш татаж зай гаргахдаа талийгаачийн үстэй дээл бүсэн дээр тавиад зай гаргасан байна. Тус гарсан зайд талийгаач *******ыг дээш харуулан хэвтүүлсэн байна. Талийгаачийн хажууд түүний ногоон өнгийн үстэй дотортой дээл бүс дээр ын гудас хөнжил тавигдан үлдээд дахин хэн ч гар хүрэлгүй байсаар хэргийн газрын үзлэгийн зураг тэмдэглэлд бэхжин үлджээ. Тэгэхээр 4-р постны гэрт талийгаачийн толгойд 1 сантиметр шарх үүсээгүй мөн талийгаачийн үстэй дээл гэрт цус болох ямар ч боломжгүй байна. ******* өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг нуун далдалж янз бүрээр худал мэдүүлэг өгөөд байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
Миний бие 2019 оны 05 дугаар сарын 29-ний шүүх хуралдаанд миний эрхийг зөрчиж авсан гэх хуурамч нотлох баримтыг нотлох баримтад тооцуулахгүй болгож өгнө үү гэж гомдол гаргаж байсан. Тус шүүх хурлын тогтоолд шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ хугацаагүй гомдлыг шийдэхийг хойшлуулсан. Би 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралд миний эрхийг зөрчсөн нотлох баримт болох 1 дүгээр хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудсанд авагдсан тайлбарыг уншиж гомдол гаргаж байснаа хэлсэн. Гэтэл гомдлыг минь шийдвэрлэж өгөлгүй хэргийг шийдсэнд гомдолтой байна. Миний бие томилгоотой шүлхийн постод үүрэг гүйцэтгэсэн. Тухайн газар ажиллахдаа ямар нэгэн цагийн хуваарь, дүрэм журам, амрах ажиллах хуваарь танилцуулаагүй шүлхийн постноос буулгах хүртэл томилгоот үүргээ 24 цагаар гүйцэтгэнэ. Үүргээ гүйцэтгэх хугацаанд эрүүгийн хэрэгт холбогдсон хохирлын асуудлыг иргэний хариуцагчаар хуулийн дагуу шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Ж.Яринпилийг бие нь муу шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж хэлээд миний өмгөөлөх эрхийг хязгаарласанд гомдолтой байна. Би үнэхээр бие нь муу юм байна гэж ойлгож шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх байдлаар орсон. Миний бие бүрэн дунд боловсролтой. Эрүүгийн хүнд зүйл ангиар шүүлгүүлж байхад миний өмгөөлөгч Ж.Яринпилийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүйгээс болж миний хууль ёсны эрх ашиг сонирхол тодорхой хэмжээгээр хохирсныг анхааран авч үзэхийг хүсч байна. Би хайхрамж болгоомжгүй байснаас эрдэнэт хүний амь нас хохирсонд харамсаж байна. Энэ буруудаа хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Харин талийгаач *******ыг зодон олон тооны гэмтэл учруулчихаад түүнийгээ бусдад тохсон Г.Мөнх-Эрдэний хударгагүй явдалтай яасан ч эвлэрч чадахгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргалаа. Иймд хэргийн зүйлчлэлийг зөвтгөх, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Т.Батсүх давж заалдах шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Энэ хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Гэрч нүүр лүү нь өшиглөнгүүтээ чирээд гарсан гэж мэдүүлэг. Анхан шатны шүүх биеэ хамгаалж чадахгүй байдал буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас хүнд, хөнгөн согтож ухаан санаа түр балартсан, оюун санааны хувьд болж буй үйл явдлыг зөв тусган авч хариу үзүүлэх чадваргүй байсныг биеэ хамгаалж чадахгүй байдалд байсан гэж дүгнэсэн. Энэ дүгнэлттэй өмгөөлөгч нар маргахгүй байгаа. Прокурорын хувьд энэ нь үндэслэлтэй дүгнэлт гэж үзэж байна. Энэ хэрэг ямар нэг ээдрээ төвөгтэй, эргэлзээтэй хэрэг биш. ******* нь хохирогчийг авч гараад 5-10-н минут болоод чирээд оруулж ирсэн. Тухайн үед гэрийн хаалга хаалттай байсан гэсэн мэдүүлэг, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр хохирогчийг санаатай алсан нь тогтоогдсон. Амь хохирогч, шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас амь хохирогч хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүйг ******* ухамсарлаж мэдсэн байж хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулж түүнийг өшиглөж, гэрээс чирч гаргаж амьгүй болгон оруулж ирсэн гэж дүгнэсэн. Гэрийн гадаа ******* зодсон тухай асуудал, цээжинд нь олон тооны гэмтэл учруулсан эсэх асуудал зэргийн хамгийн чухал хэргийн үйл баримт нь тэр хүн амьд сэрүүн байсан. Ахыгаа яагаад зодож байгаа юм бэ гэх зэргээр учир байдлаа яриад гуйгаад сууж байсан. Түүний дараа нүүр лүү нь өшиглөсөн. Улмаар заамдаж гараад алчихаад орж ирсэн. , Билгүүн, , нарын ...*******ийн гарын аясаар нь чирэгдээд гарсан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч ийн биед хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, биед үүссэн харшил арьсны эмгэг өвчнөөс үүссэн байх боломжтой эмгэг тууралт, зулгаралт, гэмтэл гэсэн дүгнэлтээр амь хохирогч хариу үйлдэл үзүүлэх чадваргүй байсан нь тогтоогдож байгаа шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна гэх шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дугаар хуудсанд хохирогчийн цээж рүү өшиглөж, цохиж зодон түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэсэн баримт хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй эсрэг ажиллагаанд холбогдогч нарын мэдүүлгээр гээд “нарын” гэдэг үг илүү дурдсан. Анхан шатны шүүхийн дүгнэлтэд Өвөрхангай аймгийн Хархорин сумын прокурорын газраас ирүүлсэн Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийн хэрэгсэхгүй болгох Г.Мөнх-Эрдэнийг цагаатгах нь зүйтэй байна гэж шүүх үзсэн. Энэ дүгнэлтэд улсын яллагч эсэргүүцэл бичээгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр эсэргүүцэл бичих үндэслэл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар *******ийн өгсөн мэдүүлгээс өөрөөр Г.Мөнх-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэнийг нотлох боломжгүй учраас улсын яллагч эсэргүүцэл бичээгүй. Хүний амь насыг, байгууллага, улсын эд зүйлийг аврахын тулд, гарцаагүй байдалд нөгөө хүний амь насыг хороох эсвэл өөр эд зүйлд хохирол учруулах байдлаар таслан зогсоох үйлдэл хийх ёстой. Тэр тохиолдолд учруулсан гэм хорыг төр хариуцна. Түүнээс биш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тодорхой ялихгүй зүйлээр шалтаглаж амь насаа хамгаалж чадахгүй байгаа хүнийг зодож, өшиглөж алсан үйлдэлд төрөөс хохирлыг нь төлөхгүй ийм хуулийн зохицуулалт байхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэж үндэслэсэн. Энэ заалт бол өмгөөлөгчийн хүсэлт ирэхгүй байх гаргуулахгүй байхтай холбоотой заалт биш. Үүнийг залруулах шаардлагатай. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 21 дүгээр хуудсанд үсгийн тооны алдаа гарсан байсан. Шүүгдэгч ******* 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэж, 08 дугаар сарын 10-ны өдрийг 07 дугаар сарын 10-ны өдөр гэж тооны алдаа гарсан байсан.
Цагдаа болон Онцгой байдлыг хариуцагчаар татах нь хууль зүйн үндэслэлгүй. Ж.Яринпил өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл буруу гээд байгаа энэ талаараа тайлбарласангүй. Хүний биед олон тооны шарх үүсгэсэн энэ үйлдэл нь онц харгис хэрцгийд ордог. Мөн хохирогчийг *******тэй хамт байхад дагуулж ирснээс эхлээд зодсоныг ******* өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. 5 дугаар хавтаст хэргийн 53 дугаар хуудаснаас эхлээд мэдүүлгээ өгсөн байгаа. Талийгаачийг үгэнд орохгүй болохоор нь уур хүрээд өшиглөсөн. Дараа нь над руу дайрахаар нь би өөдөөс нь тийрсэн. Дараа нь гэрт орж ирээд яриад зүгээр суусан. Өмнөөс ухас хийхээр нь цочсондоо толгой руу нь өшиглөсөн. 54 дүгээр хуудсанд талийгаач хойшоо савж унасан. Энэ үед талийгаачийн хавирга хугарсан байж магадгүй. Эрүү, шанаа орчим руу нь цочихдоо жийсэн юм. Тухайн үед талийгаач надад чирэгдсэн байдалтай гарсан гэж ойлгож болно. Би өөрийн түргэн уурнаас болж талийгаачийг өшиглөж зодсондоо үнэхээр харамсаж байна гэсэн мэдүүлэг 57 дугаар хуудсанд байгаа. Цээжинд нь хоёр удаа өшиглөсөн, цасаар угаасан цээж хэсэг рүү нь өшиглөсөн талаар хэргийн 62, 63 дугаар хуудсанд байгаа. Хэргийн 64 дүгээр хуудсанд талийгаачийн толгой руу өшиглөхөд талийгаач хойшоо унасан гэх мэдүүлэг байгаа. Өмгөөлөгч Ж.Яринпил, Д.Дашцэрэн нараас өмгөөлөлдөө хохирогчийг дагуулж гарсан гэдэг. Дагуулж гараагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон. ын 9 дүгээр хавтаст хэргийн 120 дугаар хуудсанд чирэгдсэн байдалтай гэрээс гарсан, ухаангүй болгоод гэрт оруулж ирсэн, Билгүүний 5-10 минутын дараа гаднаас орж ирсэн. Орж ирэхдээ нас барсан байдалтай орж ирсэн. ын 9 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар хуудсанд ыг ухаангүй байхад гэрт чирээд орж ирсний дараа битгий санаа зов хариуцлагаа би өөрөө хүлээнэ гэж дахин дахин хэлж байсан гэж мэдүүлсэн байдаг. Гэрээс чирэгдсэн байдалтай гарсан, орж ирэхдээ ухаангүй байсныг гэрчүүд мэдүүлдэг. ын өгсөн мэдүүлэг 4 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд шууд талийгаач дээр очоод заамдаж аваад үүд рүү чирээд гарсан. Тэгэхэд талийгаач ямар нэг үг хэлэхгүй, гулжганасан байдалтай байсан бөгөөд д чирэгдээд гарсан. Мөн 4 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр хуудсанд ын ... д хандаж хавирга хугарсан юм шиг байна чи өшиглөчихлөө яаж байгаа юм бэ гэсэн. Улмаар гарынх нь аясаар дагаад чирэгдсэн байдалтай гарсан. Удалгүй ороод ирэх шиг болсон. ээс өөр ямар нэг хүн муудалцаж янз бүрийн зүйл болоогүй. Талийгаачийг ээс өөр хүн зодож цохиогүй гэх. Мөнх-Эрдэнийн өгсөн 4 дүгээр хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд хэвлийд нь нэг удаа, хонгонд нь нэг удаа, босоод ирэхээр нь араас нь татаж унагаад элэг рүү нь хоёр, гурван удаа өшиглөсөн. Дээл бүсийг нь тайлуулсан. Явж байхад нь өмднийх нь араас татаж унагаад чирээд байсан үүний дараа талийгаач буцаж босоод гэр лүү орсон. Тэгээд миний дүү чи яаж байгаа юм бэ ахынх нь хоёр хавирга хугарчихлаа гэхэд яасан гэнээ хэдэн хавирга хугарсан гэнээ гэж хэлээд гэнэтхэн толгойн зүүн ард хэсэг рүү хүчтэй өшиглөсөн. ийг болиоч чи гээд болиулсан. Талийгаач тэр үед хойшоогоо нааран дээр дээш хараад унасан. Талийгаач д алхаж чадахгүй чирэгдээд гарсан. 76 дугаар хуудсанд Мөнх-Эрдэнийн ...толгойн зүүн дагз руу өшиглөж шууд чирээд гарсан удалгүй чирээд оруулж ирсэн гэсэн мэдүүлэг байна. Тиймээс дагуулж гарсан зүйл байхгүй. Хэвлийд гарсан гэмтэл өшиглөх явцад гэрийн гадна гэрт орж ирэхээс өмнө үүссэн байдаг. Гэрт орж ирснээс хойш нэг удаа толгой руу нь өшиглөсөн. Хойшоо унангуут нь шууд чирээд аваад гарсан. Гадаа гараад 5-10 минут болсон. Хаалганы босго мөргөсөн бол 1 минут ч болохгүй үйл явдал. Үүнийг нотлох баримт, мэдүүлгээр үгүйсгэж байгаа. Гараад орж ирсний дараа яасан бэ гэхээр анхан шатны шүүхэд авагдсан талийгаачийн задлан шинжилгээ хийлгэхэд гарсан нүүрэнд гарсан олон тооны гэмтэл, бүсэлхийнд үүссэн гэмтэл, гаранд үүссэн гэмтэл бүхэлдээ гадаа үйлдэгдсэн байдаг. Хамгийн сүүлд үхэлд хүргэсэн гэмтэл мөн адил тэнд үйлдэгдсэн байдаг. Гадаа талийгаачтай *******ээс өөр хүн байгаагүй. Олон тооны гэмтэл үүссэн учраас онц харгис хэрцгийгээр гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалт бол ойлгомжтой. Улсын дээд шүүх, шүүхийн практикт согтууруулах ундаа хэрэглэсэн хүн бол өөрөө өөрийнхөө үйлдлийг ухамсарлан жолоодох хариу үйлдэл хийх боломжгүй учраас биеэ хамгаалах чадваргүй гэж үзнэ гэж хууль хэрэгждэг, хууль үйлчилдэг. Гаднаас орж ирэхдээ амь эрсэдсэн байсан хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байхад амьд байсан гэж яриад байх юм. Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдэг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Талийгаач *******ыг гэрт байхад нь өшиглөж түүний дараа авч гараагүй бол талийгаач өнөөдөр амьд байх магадлалтай. Ийм үйл баримт байж болохоор харагдаж байна. Авч гарсан хүн нь *******, эргүүлээд оруулж ирсэн хүн нь *******. Өмгөөлөгч нарын хэлээд байгаа хөдлөшгүй нотлох баримт байх гэдэг нь шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд зэргээр үгүйсгэгдэж байгаа. Эдгээр нь өөрөө хөдлөшгүй нотлох баримтууд юм. Иймд хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж шалгуулах үндэслэл байхгүй. Дахин нотлох баримт цуглуулах, дахин шинжлүүлэх боломжгүй. Хууль хэрэглээний хувьд зохих шаардлагыг хангасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бүхэлдээ үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрчлөлт оруулах шаардлагагүй. Шүүгдэгч нь хэргийн оролцогч нарын зөрүүтэй мэдүүлэг, үг үсгийн алдааг ярьж байна. Энэ нь хэргийн ерөнхий үйл баримтыг гажуудуулах үндэслэл болохгүй. Учир нь нэг хоёр жилийн өмнөх битгий хэл нэг хоёр өдрийн үйл баримтыг мартаж санах байдлаар зөрүүтэй ярих тохиолдол байдаг. Гэхдээ шүүгдэгчийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал. Үнэн зөв мэдүүлэг өгөх алба байхгүй. Тийм учраас хэргийн үйл баримтыг бид дотоод итгэлээрээ, тогтоогдсон байдлын хэмжээнд үнэлж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Амь амьдралыг минь авч явдаг төрийн албанд арав гаруй жил зүтгэсэн ганц хүүгийн минь амийг энэ хоёр алуурчин үгүй хийчихээд дөрвөн жил орчим болж байна. Хэргийг гурван шатны арван таван шүүх хуралдааны шийдвэрээр шийдэхгүй байгаад хохирогч би их харамсаж хууль хяналтын байгууллагад эргэлзэж явж байгаагаа хэлмээр байна. Малын гоц халдварт өвчин гарсан тэр объектод миний хүү гурав дахь удаа очиж ажиллаж байгаад амь насаа алдсан. Шинжээчийн дүгнэлтээр бол хурц ирмэг бүхий мохоо зүйлийн олон удаагийн цохилт үйлчлэлээр тархины торлог бүрхүүлд цус хурж амь насаа алдсан гэсэн. Тэр хурц ирмэг бүхий мохоо зүйл нь хаана байна вэ? Хэн илрүүлсэн юм бэ? мөрдөн байцаалтад тал тоосго, 49 см урттай, 5 см диаметртэй хугархай улаан унь гэж авч үзсэн байгаа. Гэтэл тэр хугархай улаан унь явцын дунд алга болсон. Тоосго ч бай олон удаагийн мохоо зүйл ашиглаж цохисон эзэн нь хэн байсан гэдгийг тогтоож чадаагүй. Хэрэг анхнаасаа дутуу дулимаг мөрдөн байцаалт явагдсан учраас хэрэг удааширч байна гэж би гомдож явдаг. Миний хүүгийн зургаан хавирга хугарсан. Хугарсан хавирга уушгинд нь хатгагдаж цээжинд нь цус алдсан. Энэ нь амь насанд нь хүрч болох уу?. Энэ талаар ямар ч зүйл байхгүй. Биеийн 29 хэсэгт маш их шарх, сорви гэдэс, эрхтнүүд нь хүн харахад л нүд халтирмаар байсан. Хэрэг гарахад би хотод байсан. Хэрэг гарсан өдрөө би ирээд маргааш нь Хархорины мөрдөн байцаагч, шалгалт хийсэн улсууд дээр нь очсон. Тэр авсан зургуудаас зарим нэг зураг одоо байхгүй байгаа. Энэ маш их эргэлзээ төрүүлдэг юм. Улаан унь алга болсон, зарим нэг зураг алга болсон. Задлан шинжилгээ хийж байх үед толгойд нь ивж байсан тоосго гэдэг. Энэ бол худлаа. Тэр задлан шинжилгээ хийхээс өмнө тэр тоосгыг анхны мөрдөн байцаалт хийсэн хүмүүс аваад явчихсан байсан. Би маргааш нь очиход толгойд нь ивээстэй байсан юм билээ, цус болсон тал тоосгыг би гэртээ авч хадгалж байгаад сүүлд нь би авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өгсөн. Хоёр өөр зүйл байгаа. Мөн их, бага, уртавтар тархинд нь цус харвалттай гэх мэтчилэн биед нь 29 шарх үүссэн байна. Үүнийг нэг хүн хийх үү? Миний хүү 45 настай эрүүл чийрэг, өглөө болгон дасгал хийдэг, сэргэлэн цовоо эд насандаа амь насаа алдсан. Үүнийг нэг биш хоёр ч хүний, өшөө ч олон хүний нүдүүр, зодуурыг амсаж амь насаа алдсан байх гэж би бодож явдаг. Нөгөө талаар хэрэг яагаад гарах болсон шалтгаан нь онцгой байдлын хоёр, цагдаа хоёр нийт 4-үүл хоёр шөнө дараалан мөрийтэй тоглосон. Бүрд сумын засаг даргын тамгын газрын ажилтан миний хүү хоёр л тоглоогүй. Эцэст нь хоёрдох удаагаа тэд нар нойр хоолгүй тоглоход миний хүүгийн том охин нь төрөх гээд Улаанбаатар хотоос очсон байсан болохоор хүү минь гэр лүүгээ явъя гэсэн сэтгэлтэй байсан. ...Хэргийн газарт 56 хоногийн дараа очиход тэдний мөрийтэй тоглож байсан цаасан дээр бичсэн зүйлс, үзэг бүхий баримтууд нь тэр буурин дээр байсан. Онцгой байдлын ажилтан , Билгүүн мөрийтэй тоглоомдоо хожигдоод 8-н шил архи Бүрд сумаас авчруулсан байгаа. Түүнийг ууж хэрэг гарсан. Тэнд ажил, үүрэг гүйцэтгэж байгаа тангараг өргөсөн ажилтнууд тоглож, архи уусан нь хэрэг гарах шалтгаан болсон. Мөн тэнд байсан хүмүүс миний хүүг зодож байхад кино үзэж байгаа юм шиг ямар ч туслалцаа үзүүлээгүй байсан. Бид хэрэг гарсны маргааш нь очиход маш замбараагүй, хэдэн унь хугарсан, том сандал эвдэрсэн, зодоон хийгдсэн байдалтай байсан. Үүнийг мөрдөн байцаалтад хэрэгт аваагүй. Гэрээс баруун хойшоо 8-9-н метр зайтай 2 хэсэг газар үхэр алсан юм шиг, тракторын дизель түлш асгасан юм шиг цус болсон байсан. Хүний цус арилдаггүй юм билээ. Анх тэр цусыг яагаад үзээгүй талаар мөрдөн байцаалтын шатанд тодруулахад их хэмжээний цастай байсан учраас цасаар хучигдсан байдалтай байсан гэж тайлбарласан. Сүүлд нь цас нь хайлаад 56 хоногийн дараа газар дээрээ ил гарч ирсэн. Гэтэл задлан шинжилгээ хийсэн цусыг асгасан гэсэн. Тэр цусыг гэрээс зүүн урагшаа асгасан. Харин миний үзэж, тогтоосон тэр цус бол гэрийн баруун хойно 8-9-н метр зайтай хоёр хэсэг газар байсан. Үүнийг юуны цус вэ? гэдгийг тогтоогоогүй. Г.Мөнх-Эрдэнийн хувьд наанаас нь *******ийг очиж явахад амь авар, хүн аллаа, туслаарай гэж миний хүү орилж байсан. Энэ нь хавтаст хэрэгт байгаа. Хэрэгт *******тэй холбоотой ямар ч, үг өгүүлбэр тусгагдаагүй. Хүүгийн минь нас барсан хойно эд нар хоорондоо яаж өөрийг нь үхсэн болгох талаар ярьсан. эхэлж санал гаргасан. ******* би чирэгдсэн болж явъя гээд 61 метрийн цаанаас 36 см өргөнтэй чирэгдсэн. Энэ үйлдэл хавтаст хэрэгт байгаа хэрнэ яагаад яригддаггүй юм бэ. Архины шилнүүдийг 500-600-н метрийн цаанаа байгаа айлуудын саравчинд аваачиж ******* нуусан. Үүнийгээ өөрөө мэдүүлсэн нь хавтаст хэрэгт байгаа. Анхнаасаа хэргээ булзааруулж янз бүрээр ярьдаг. Үхсэн хүн үг хэлэхгүй гэгчээр миний хүүг босгон дээр дагзаараа ойчсон гээд байгаа. ******* дагуулаад гэрээс зүүн тийшээ гэртээ харъяа гээд 3 дугаар пост руугаа явсан. Гэрээс гараад нэлээн явж байтал хад байсан түүн дээр толгойгоороо ойчсон нь нас барах шалтгаан болсон байх гэж ******* мэдүүлсэн байдаг. Гэтэл одоо босгон дээр ойчсон болсон, мэдүүлгээ өөр өөрөөр өгдөг. Ар гэрт нь ажилгүй эхнэр, дөрвөн өнчин хүүхэд хоцорсон. Би 8000000 гаруй төгрөг л нэхэмжилсэн. Мөнгө, төгрөг өгөөгүй. Би 10, 20, 100-н саяаар нь нэхэмжлээгүй. Онцгой байдал, Цагдаагийнхан анх очиход нь ямар ч дүрэм, журам танилцуулаагүй эргэж тойрч очоогүй. Тэр сумаас очсон хүмүүс найман шил архинаас гадна архитай явсан байгаа юм. Би иргэний хариуцагчаар гэм буруугийн хохирлыг Цагдаагийн байгууллагаар төлүүлэх саналтай байна. ******* надад хашаа, машин барьцаалсан. Түүнийг би үзсэн. Ямар ч хэрэг болох зүйл байхгүй. Ажилгүй эхнэр, өнчин үлдсэн дөрвөн хүүхэд Хархоринд байгаа газраар яах вэ дээ. Хоёр машины нэгийг нь зарчихсан нэг нь явдаггүй машин үлдсэн. Хүний үр хүүхдүүдийг яланд орж ясанд хахаж байхад нь би дахин дахин ийм юм хийгээд байж яахав гэж их зөөлөн сэтгэлээр хандсан. Хүүгийнхээ ясыг нь өндөлзүүлж нэрийг нь олон дуудуулахаас би залхаж байсан. Хэргийг үнэн мөрөөр нь шийдвэрлэж өгнө гэдэгт та бүгдэд найдаж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй. Хохирогчийн биед 29-н тооны шарх гэмтэл үүссэн. Энэ гэмтлийг учруулсан хүнгүй гэж үзсэн. *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Хохирогч нь ганц хүүгээ алдсан хэргийг үнэн зөв хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Гэтэл энэ хэрэг гарснаас хойш хохирогчийн эрхийг шүүх үл хүндэтгэж байна. Анхны шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулаагүй, хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтыг холбогдох хуулийн дагуу бүрэн үнэлээгүй, Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүхээс иргэний хариуцагч оролцуулах талаар тогтоол гарсан байхад энэ талаар дүгнээгүй, холбогдолгүй гэж үзсэн. Хэрэв холбогдох байгууллагууд хариуцлагатай албан тушаалтныг зөв томилон ажиллуулсан, томилсон ажилтнууддаа цаг тухайд нь хяналтаа тавиад ажиллаж байсан бол тэнд эрдэнэт хүний амь эрсдэхгүй байсан. Мөн энэ хэрэг шийдвэрлэгдэхгүй 4-н жил болж байна. Тэгэхээр гэм буруутай албан тушаалтан, байгууллагаас хохирогчийн хохирлыг гаргуулах ёстой гэж үзэж байна. Хохирогчийн хувьд ганц хүүгээ алдчихаад их хэмжээний хохирол нэхэмжлээгүй. Зөвхөн оршуулгын зардлаа л нэхэмжилсэн. Давж заалдсан гомдлоо дэмжиж байна. Энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй. Хэдэн жил талийгаачийн нэрийг дуудаж ясыг нь өндөлзүүлж байна. Прокурор хэлэхдээ хуульчид бидний хууль хэрэглээний буруугаас, техникийн алдаа гэх мэт зүйлс дурдаад байх юм. Яг үндсэндээ алдаа гаргах эрхгүй. Тэр шүүгдэгч болоод түүний хамтран ажиллагсад сайн дураараа явсан бол эдгээр хүмүүс хохирол төлбөр барагдуулах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ эдгээр ажилтнууд нь төрийн байгууллагын томилгоогоор албан үүргээ гүйцэтгэж байсан. Ингэхдээ архидан согтуурсан тэдгээр ажилтнуудыг томилж явуулсан төрийн байгууллага ажил үүргийг нь шалгаагүй. Иймээс амь хохирогчийн төлөөлөгчийн хохирлыг төрийн байгууллага төлөх ёстой гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуульд ажилтны гаргасан алдаанаас учирсан хохирлыг ажил олгогч арилгана гэж заасан байдаг. Иймд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид учирсан эдийн засгийн хохирлыг барагдуулж өгнө үү. Мөн шүүгдэгчээс нотлох баримт шинжлэн судлуулахад хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримтыг шинжлэн судлуулж байсан. Хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байж одоо дахиад хохирол нэхэмжилж байна гэж ойлгоод байх шиг байна. Энэ үгүй хохирол огт аваагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй болсон гэв.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Дашцэрэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Улсын яллагч яллах дүгнэлтэндээ ******* дагуулж гараад алчихаад оруулж ирсэн гэж бичээд яриад байгааг ойлгохгүй байна. Гадаа алсан гэдгийг хэн ямар баримтаар нотлоод байна вэ, гадаа хэн ч байгаагүй. Хэн ч мэдэхгүй, юугаар ч нотлоогүй. Мөн шинжээчийн дүгнэлтэд ийм гэмтэл авсан нөхцөлд өөрийгөө хянах чадвараа алдана 3-5-н минутын дотор нас барна гэж заасан байдаг. Шүүгдэгч *******ийн үйлдлүүд тодорхой байдаг. *******ийн үйлдлээс хохирогч амь насаа алдсан уу, үгүй юу гэдгийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд шинжээч тодорхой мэдүүлсэн. Шүүгдэгч *******ийн өшиглөлтөөс болоогүй, дагзны ар талын 1 см орчим язрал байна. Түүнээс үүдэлтэй гэмтлээр нас барсан гэдэг. ******* мэдүүлэхдээ гараа татаад хойшоо саваад унасан гэж мэдүүлдэг. Үнэхээр унасан уу, үгүй юу гэдгийг харсан хөндлөнгийн гэрч, нотлох баримт байхгүй. Ийм нөхцөлд *******д ял халдаах нь үндэслэлгүй. Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчдээс татгалзсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Татгалзах шалтгаан нь *******д холбогдох хэрэгт тус шүүхийн шүүгч нар урьд нь 2 удаа шүүх хуралдаанд оролцохдоо хоёуланд нь ял оногдуулсан ба удаа дараа цагдан хорих, шүүх хуралдаанд оролцож байсан учир ёс зүйн хувьд дахин оролцож болохгүй байсан. Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч нар ******* алсан юм байна гэсэн дотоод итгэл үнэмшлээр тухайн хэргийг шийдвэрлэсэн. Нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа онцгой байдал болон цагдаагийн газрыг иргэний хариуцагчаар татах хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд 2 удаа , хяналтын шатны шүүхэд 1 удаа тавьсан. Энэ талаар магадлал тогтоолууд гарч байсан. Гэтэл үүнийг анхан шатны шүүх анзаарсангүй. 7 дугаар хавтаст хэргийн 208 дугаар хуудсанд Г.Мөнх-Эрдэнийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлэгт ...******* та 2 дээр очоод талийгаачийн биед ямар нэгэн байдлаар халдсан уу гэсэн асуултад халдаагүй гэсэн байдаг. Тэгвэл тэр хүнд гэмтлийг хэн учруулсан бэ. Дээлийн цус хаанаас үүссэн бэ гэдгийг нотлоогүй. Хэргийн газрын үзлэгийг хариуцлагагүй хийсэн. Мөн талийгаачийг гэр лүүгээ явлаа гээд алхаж байхад очиж авчирсан гэх зай нь 300 метр байдаг. Гэтэл хэргийн газрын үзлэгийн радиус нь 40 метр байдаг. Ийм үзлэг гэж байх уу. Хэргийн газрын үзлэгийг хариуцлагагүй хийсний үр дүнгээр энэ хэрэг 4 жил болж байна. Энэ хэргийг хөдлөшгүй нотлох баримтаар нотолж *******д тохирох ял шийтгэлийг оногдуулах нь зүй ёсны хэрэг. *******ийн мэдүүлгээс харахад гарыг нь сайн бариагүйн улмаас хойшоо эрчээрээ унасан. Энэ үед гэмтэл учирсан байж болзошгүй байдал ч харагддаг. Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэж хуульд тодорхой заасан байгаа. Цагдаагийн дарга нь *******ийг чи ганцаараа хариуцаарай, тэгэхгүй бол бүлэг гээд хүндэрнэ шүү гэж хэлсэн байдаг. ******* өмнө нь 2 өмгөөлөгч авсан байдаг. Тэр 2 өмгөөлөгч анхны анхан шатны шүүх хуралдаанд орохдоо туршлага дутсан уу эсвэл сэтгэл дутсан уу би хэлж мэдэхгүй байна. Хэргийн мөн чанарыг гаргаж чадаагүй байсан. Хүний амь нас эрсэдсэн нь үнэхээр харуусал гэхдээ хэргийг таамгаар шийдвэрлэж болохгүй. Бүгд нотолгоо баримттай үнэнээр шийдвэрлэгдэх ёстой. Гэрчүүдийн мэдүүлгүүд зөрдөг. Гэтэл Прокурор *******ийн эсрэг өгсөн мэдүүлэг бүрийг түүж яллах дүгнэлтдээ тусгасан байдаг. Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ж.Яринпил давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийн зүйлчлэл буруу, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зөрчсөн. Өмгөөлөгч надтай холбоо бариагүй байж шүүх хуралдаан даргалагчаас миний биеийн байдлыг муу гэсэн байна. Шүүгдэгчийг би өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэх гарцаагүй байдалд оруулж шүүх хуралдааныг явуулсан. Талийгаач нь *******ийн өшиглөснөөс болж нас барах шалтгаан үүсээгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд нотолсон. Хохирогч нь тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогдсон. Гэтэл яллах дүгнэлтэнд хохирогчийг ******* алсан мэтээр бичиж байгаа. Анхан шатны шүүх нотлогдоогүй зүйл гэдгийг анхаараагүй, яллах дүгнэлтэд хөтлөгдөж хууль бус шийдвэр гаргасан. Тодорхой хэргийг 3, 4 жил дамнуулаад 10, 20-н удаагийн шүүх хурлаар хэлэлцэж байгаад харамсаж байна. Энэ нь прокурортой холбоотой яагаад гэхээр талийгаач тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогдсон байтал энэ гэмтлийг хаана, хэзээ, хэн учруулав гэдгийг мөрдөн байцаалтын шатанд хэргийн үнэнийг тогтоож чадалгүй яллах дүгнэлт үйлдсэн. Онц хэрцгий аргаар хүнийг алсан гэж зүйлчлээд байгаа. Та харанхуй шөнө унаа тэрэггүй яваад хэрэггүй гэсэн шалтгаанаас үүдэлтэй болохоос онц хэрцгийгээр хөнөөх сэдэл байхгүй. Мөн хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэж зүйлчилсэн. Хохирогч, шүүгдэгч нар бүгд архийг адил тэгш хэмжээтэй уусан байж таарна. ...Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч *******г хохирогчид хүнд хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гомдол гаргасан. Энэ гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийн тогтоогдсон нөхцөл байдалтай нийцэхгүй дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн байна. Тухайлбал *******, ******* нарын мэдүүлгээр нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч *******ийг анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, сонгож авсан өмгөөлөгч Ж.Яринпилийн хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхийг нь хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Шүүгдэгч ******* нь өмгөөлөгчөөсөө татгалзсан хэдий ч өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох талаараа ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Шүүх санаачилгаараа өмгөөлөгч ирэх боломжгүй гэж өөрөөр нь өөрийгөө өмгөөлүүлэх хүсэлт бичүүлж шүүх хуралдаанд оролцуулсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж шүүгдэгч *******ийг өмгөөлөгчөө сонгох хууль зүйн эрхийг нь хангаагүй байна. Дээрх хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарч байгаа алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргагч нарын гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогчид учирсан хохирол нь ганцхан ******* учруулсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Энэ хэрэгт ******* холбоотой. Г.Мөнх-Эрдэнийн оролцоо нь баримтуудаар нотлогдсон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхэндээ миний учруулсан гэмтлээс болж хохирогч амь насаа алдсан байна гэж ойлгоод хэргээ хүлээж байсан. Гэтэл сүүлд шинжээчийн дүгнэлттэй танилцаад толгойны ар дагзанд үүссэн шархыг би үүсгээгүй, хохирогчийн амь нас хохироход би 100 хувь буруутай биш юм байна гэдгээ ойлгосон. Намайг талийгаачийг дагуулаад гарахад ил харагдах цус байгаагүй. Гэрт 220 ваттын хүчин чадалтай мотороор 120 ваттын гэрэлтүүлэг асаасан байсан. Хэн ч хохирогчийн биеийг ажиглаад аль нэг хэсэгт нь шарх сорви байгаа эсэхийг анзаарч харахаар гэрэлтэй байсан. Талийгаачийг гэрээс дагуулаад гарахдаа гарыг нь алдсан. Миний ард таг гээд дуугарсан. Эргээд харахад ойчсон байсан. Гэрч нарын мэдүүлгээс харахад бид хоёрыг гэрээс гарч байсныг харсан хүн байхгүй. Би хаалга ямар байсныг анзаараагүй. Талийгаачийг дээш өндийлгөх гэж байсан. Билгүүн утсаа оролдож байсан анзаараагүй. Би өөрийгөө буруугүй гэж хэлж чадахгүй. Дашцэрэн өмгөөлөгчийн хэлээд байгаа шиг гараас нь сайн бариад хариуцлагтай авч гараад маргааш өглөө гэр лүүгээ яваа гээд тайвшруулаад ороод ирсэн бол өнөөдөр талийгаач амьд байх байсан ч байж магадгүй. Тиймдээ ч хохирол мөнгө төлөөд явж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг харахаар өрөвдөөд байх юм. Би тухайн үед талийгаачийг цас ихтэй харанхуй хүйтэн байхад ганцаараа явган яваад амь эрсдэх вий гэж бодсондоо араас нь явж авч ирсэн. Хэрэв би авч ирээгүй бол яах байсан бол талийгаач өнөөдөр амьд байх байсан болов уу гэж боддог. Гэрийн үүднээс цус олдоогүй, шинжээч маргааш нь ирсэн. Түүнээс өмнө олон хүн орж гарч байсан учраас арилсан байх магадлалтай. Босгоны хавийг сайн шинжлүүлэх талаар Баасандорж прокурорт олон удаа хэлж байсан. Гэрийн босгыг шинжлээд яагаад эцэслэн шийдвэрлэж өгөөгүй талаар би мэдэхгүй байна. Гэрийн босгыг шинжлээд үнэн мөнийг тогтоосон бол энэ хэрэг ингэж удаашрах байсан эсэхэд би эргэлздэг. Бас нэг асуудал нь анхан шатны шүүхийн дүгнэлтэд байсан. ******* дагуулж гараад амь хохирсон байхад чирээд оруулж ирсэн гээд. Би дагуулж гараад эргээд эвгүй болчилоо гээд оруулж ирэхэд талийгаач амьсгалтай байсан. Гэрч , ын нарын мэдүүлэгт байгаа. Талийгаачид хиймэл амьсгал хийгээд 15 удаа цээжин дээр нь дарсны дараа хоо гээд нэг удаа амьсгаа авсан. Тэгэхээр талийгаач нас барсан байсан бол 15 удаа цээжин дээр нь дарахад амьсгал авах боломжгүй. Амьд байсан учраас сүүлийн мөчид амьсгал авсан гэж бодож байна. талийгаачийг зүгээр гэрээс гараад явахад араас нь очиж цустай нь хольж зодчихоод би ямар ч буруугүй гээд байгаа. хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид мөнгө, төгрөг өгсөн юм шиг байна лээ. Сүүлийн шүүх хуралдаанд ******* ах Мөнх-Эрдэнийн ээжийг мөнгө өгсөн тухай ярих гэтэл шүүгч Сарантуяа болиулсан. Хэнд хэдэн төгрөг хэн өгсөн нь надад хамаагүй. Гэхдээ гэм буруугаа ойлгоод гэмшээд явж байгаа юм байна гэж ойлгосон. Би гэх хүнд огт тайлбар өгч байгаагүй. Баасансүрэн гэх байцаагчид тайлбар өгч байсан. Намайг Баасансүрэн байцаагчид мэдүүлэг өгч байхыг харсан, мэдэж байгаа 2 гэрч байгаа. Гэтэл одоо тайлбар авсан, Баасансүрэн тайлбар аваагүй болчихоод байгаа. Мөн тэр тайлбар дээрх гарын үсэг минийх биш дуурайлгасан байна лээ. Мөн байцаалт авахдаа намайг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй. Тийм болохоор нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт, прокурорын өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж байгаа дүгнэлт хоёр өөр байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт бол талийгаачийг өшиглөж амь насыг нь хохироосон гэж үзсэн. Харин прокурорын өнөөдрийн дүгнэлт бол хамгийн сүүлд авч гараад амь насыг нь хохироосон гэж байна. Хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ярьж байгаагаар иргэний хариуцагчийг нь татан оролцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч А.Адъяасүрэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: *******ийн мэдүүлэгт ...талийгаач ын ууц нуруу хэсэгт хоёр удаа өшиглөсөн, ширээ хоёр удаа хөлөөрөө тийрсэн, гурван удаа биед нь халдсан гэсэн байдаг. Энэ тухай ******* гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлдэг мөн бусад нотлох баримтаар нотлогддог. *******ийн үйлдэл талийгаачийн биед хүнд хохирол бэртэл учруулж, амь нас хохирсон. Д.Дашцэрэн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байгаа хэдий ч Г.Мөнх-Эрдэнийн хэргийг шүүхээс цагаатгасан шийдвэрт тусгайлан гомдол гаргаагүй. Тэгэхээр Т.Мөнх-Эрдэнийг буруугүй гэж үзэж байгаа юм байна гэдгийг ойлголоо. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийг дөрвөн үндэслэлээр гомдол гаргасан юм байна гэж ойлгосон. Шүүхээс *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь буруу байна гэж хохирогчийн өмгөөлөгч үзэж байна. Анхан шатны шүүхээс Г.Мөнх-Эрдэнийг яллах хууль зүйн боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолыг ойлгомжтой үнэн зөв эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх ёстой гэж ойлгож байгаа. Үүнд санамсаргүй техникийн алдаа гарсныг үгүйсгэхгүй ийм байдал харагдаж байна. Шүүхийг хавтаст хэрэгт авагдаагүй зохиомол үйл баримт гаргаж дүгнэлт хийлээ гэж үзэх боломжгүй байна. Мөн ын өмсөж явсан дээлэнд цусны толбо үүссэн. Хавтаст хэрэгт нотлох баримт байсаар байхад шүүхээс байхгүй гэж нотлох баримтыг үгүйсгэж байгаад гомдсон байсан. Т.Мөнх-Эрдэнийн үйлдлийн улмаас хохирогч ын цус түүний өмсөж явсан дээлэнд бохирдол үүсгэсэн гэсэн нотолгоо байхгүй учраас үнэлэх боломжгүй гэж үзсэн. Цус мэт зүйл хэзээ яг хэний үйлдлээс болж үүссэн, түүнийг хэн бий болгосон талаар нотлох баримт байхгүй. Өөрөөр хэлбэл ерөөсөө цус байхгүй гэж дүгнээгүй, Мөнх-Эрдэнийн үйлдлээс энэ дээл цус бүхий зүйлээр бохирдсон гэдгийг тогтоох боломжгүй байна гэж шүүх дүгнэсэн гэж ойлгогдож байна.
Мөн хохирогчийг амь алдах аюултай учраад зугтаж явахад нь *******д барьж өгсөн, хохирогчийн биед олон тооны гэмтэл учирсан нотлох баримт хавтаст хэрэгт байхад нь түүнийг шүүх дүгнэхгүй орхиж байна гэсэн утга бүхий гомдол гаргасан байсан. Тэгэхээр энэ ганцхан гэмтэл учруулсан, заавал нэг биш олон хүн учруулсан гэж үзэж болохгүй. Нотлох баримтын хүрээнд явагдсан анхан шатны шүүх хуралдааны дүгнэлтийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ойлгох байх гэж бодож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дараагийн гомдолд хохирлын зарим хэсгийг иргэний хариуцагчаас гаргуулна гэсэн байгаа. Үүнийг шүүхээс шийдвэрлэж өгөөгүй илт хууль бус гэж үзэж байгаагаа оновчтой дурдаж байна. Тэгэхээр шүүгдэгч ******* нарын хүмүүс малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтыг бүсэд үүрэг гүйцэтгэх томилолттой очсон. Харин хэрэг болох үед тухайн үүрэг гүйцэтгэгч нар архидан согтуурсны улмаас хохирогчийн амь нас хохирсон. Үүнийг шүүх юу гэж дүгнэсэн гэхээр хохирлыг гэм буруутай шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ж.Яринпил, Д.Дашцэрэн нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Прокуророос *******ийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагаас 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзийтийн худаг” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постонд ажиллаж байхдаа хамт архидаж хүнд зэргийн согтолттой байсан иргэн *******ыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж “гэрлүүгээ явах гэлээ” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан уурлаж түүний цээж, хэвлий, гуя, толгой руу удаа дараа өшиглөж, чирэх байдлаар биед нь халдаж гавал тархины битүү гэмтэл, аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн уушигны дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9,10,11 дүгээр хавирга, зүүн 6,7,8 дугаар хавирганы хугарал, нүүр, толгой, дээд доод мөч, их биед олон тооны шарх, зулгаралт үүсгэж онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар,
Гунгаадондовын Мөнх-Эрдэнийг 2018 оны 02 дугаар сарын 23- ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзийтийн худаг” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постонд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн *******ын нүүр, цээж рүү өшиглөж цохиж зодон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэжээ.
Прокуророос яллагдагч нарын гэмт хэрэгт оролцсон байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг зөв тодорхойлж зүйлчилж чадаагүй байхад анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны болж чадаагүй байна.
Мөн прокуророос шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4-т заасан үргэлжилсэн эсвэл хэд хэдэн гэмт хэргийн аль нь болох талаар тогтоож яллах дүгнэлт үйлдээгүй, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 200 дугаартай тогтоолд заасан зарим ажиллагааг биелүүлээгүй, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ДШМ/25 дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ДШМ/01 дугаартай магадлалуудад заасан иргэний хариуцагч нартай холбоотой заалтуудыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1827000000014 тоот хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Яринпил, Д.Дашцэрэн нарын гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.