Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/02200

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2024/02200 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 18 дугаар хороо, ******* ******* *******, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 18 дугаар хороо, ******* ******* *******, ******* тоотод оршин суух, овогт /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүргийн 1 ******* хороо, , 4 ******* давхар, тоотод байрлах, ББСБ ХХК /РД:5712203/,

Хариуцагч: , тойруугийн гудамж өөрийн байранд байрлах нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: дүүрэг, 2 дугаар хороо, тоот хаягт байрлах, ХХК /РД:/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: дүүрэг, 9 ******* хороо, , 30 гудамж, тоот хаягт байрлах, овогт /РД:/,

2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, уг гэрээг үндэслэн гарсан 2017.06.07-ны өдрийн дугаартай газрын тогтоолыг хүчингүй болгож, ******* дүүрэгийн 18 дугаар хороо, *******-р ******* гудамж дугаар байрны зоорийн давхар буюу *******3 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Н.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгч Д.,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч //,

Хариуцагч газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.*******, Д. нар нь хариуцагч ББСБ ХХК, нарт холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, уг гэрээг үндэслэн гарсан 2017.06.07-ны өдрийн дугаартай газрын тогтоолыг хүчингүй болгож, ******* дүүрэгийн 18 дугаар хороо, *******-р ******* гудамж дугаар байрны зоорийн давхар буюу *******3 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Бид гэр бүлийн хүмүүс, байраа тавьж ББСБ ХХК-аас зээл аваад н. гэх хүн мөнгийг нь зээлсэн. Шүүхийн дээр энэ хүн нь зээлийг төлж барагдуулна, ямар нэгэн хохирол учруулахгүй гэж батлан даалт бичиж өгсөн байсан. Үүнийг хэргийн баримтад хавсаргаж өгсөн. Ингээд л бүх зүйл дууссан гэж бодож байтал гэнэт байр суллаж өг гэсэн мэдэгдэл гүйцэтгэлээс ирсэн. Бидний дундын эд хөрөнгө учраас надад болон манай хүүхдэд хэлэлгүйгээр авсан байсан учраас би гомдол гаргасан. Анх 35 000 000 төгрөг зээлж авсан. Энэ байр нь *******3 м.кв талбайтай. Зах зээлийн үнэ нь 200 000 000 гаруй төгрөг болно. Үүний зөрүү мөнгө юу ч өгөөгүй. Нөхөр маань сахарын өвчтэй. Сард 100 000 төгрөгөөс 200 000 төгрөгийн эм тариа хэрэглэдэг. Бид энэ байраа түрээслүүлж мөнгө олдог байсан. Амьжиргааг хангадаг ганц эх үүсвэр байсан. Гэр бүлээсээ би ганцаараа ажилладаг. Хугацаа хэтэрсэн байхад 8 500 000 төгрөг төлүүлээд зээлийг сунгаж өгч байсан. Дараа нь 22 000 000 төгрөгийг өгсөн. Шүүхийн ийн дансанд байсан мөнгө буцаад гарсан байсан. Ямар учраас өрөнд авсан мөнгийг буцаагаад өгснийг мэдэхгүй байна. Яагаад 3, 4 сар дансанд нь мөнгө орсон байхад татаж аваагүй юм. Цаана нь ямар ашиг сонирхол байсныг мэдэхгүй байна. йм учраас гомдолтой байна. Бид бүхэн байраа буцааж авмаар байна. 2015, 2016 онд ББСБ ХХК цоожлоод ус алдаад дуудлагын машин авчраад соруулж байсан. Өөрсдөө шохойг нь унагаагаад аймар болгосон. Сүүлд нь н. авсан гээд засвар хийсэн. Миний хувьд н.г худалдаж авсан гэдэгт итгэдэггүй. Тэр бол н.ийн хамаатан. Хүнд зүгээр шилжүүлж өгсөн. Одоо болтол зараагүй байгаа гэв.

 

2. Хариуцагч ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Н.******* нь ББСБ ХХК-аас 2014 онд зээлийн гэрээ байгуулаад 35 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Энэ хөрөнгө нь орон сууцны доод талын подвал юм. Н.******* нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байсан учраас шүүхэд эвлэрүүлэн зуучлагчийн өргөдөл гаргаад, талуудын эвлэрлийг баталж, шүүгчийн захирамж гарсан. Н.******* нь зээлийн төлбөрөө төлөөгүй учраас шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хуудас, захирамж гарсан. Ингээд ажиллагаа явагдаад Н.*******ын өмчлөлийн хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах удаа дараагийн дуудлага худалдаа зарлагдсан. Төлбөр авагч, төлбөр төлөгч нар 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээгээр тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцож шилжүүлэх, мөн гэрээнд зааснаар гүйцэтгэлийн дансанд байгаа мөнгийг нь Н.******* буцааж авах, түүнтэй холбоотой ямар нэгэн зөрүү төлбөр нэхэмжлэх эрхгүй гэдэг байдлаар талууд гэрээ байгуулсан. Шүүхийн ажиллагаа дуусгавар болсон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: , , ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн *******455 дугаар ээр Н.*******аас 45 786 750 төгрөгийг гаргуулж, ББСБ ХХК-д олгохоор лэсэн. Төлбөр төлөгч Н.*******ад холбогдох ажиллагааг 2015 оны 11 ******* сарын 10-ны өдрийн дугаар тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгчид ийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул Н.*******ад эзэмшил болон өмчлөлд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох бүртгэлийн байгууллагуудаас тодруулахад эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүргийн 18 дугаар хороо, ******* ******* *******, гудамжны дугаар байрны *******3 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай зоорийн давхар ББСБ ХХК-д барьцаа, зээлийн гэрээ бүртгэлтэй талаар хариу ирүүлсэн. Төлбөр төлөгч Н.*******ад холбогдох баримт бичигт ажиллагааг явуулж, дээрх ул хөдлөх хөрөнгийг 2015 оны 169/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 169/02 дугаар тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчин томилон "Бэсгэ ХХК-ийн хөндлөнгийн шинжээчээр томилоход дээрх барьцаа хөрөнгийг 138 836 280 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч Н.*******ад 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3/4404 албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Н.******* 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлбөр авагч ББСБ-тай барьцаа хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож, албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 532.500.000 төгрөгөөр тогтоосон тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувь буюу 372.750.000 төгрөгөөр анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох болохыг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/7196 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Н.*******ад мэдэгдсэн. Төлбөр төлөгч Н.*******ад барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3/7973 дугаар мэдэгдэл, ахлах гүйцэтгэгчийн 3/82 дугаар тогтоолыг төлбөр төлөгч Н.*******ад мэдэгдэж гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Тус газраас 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд анх санал болгосон үнэд хүрээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 -т заасны дагуу 2016 оны 04 ******* сарын 15-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн хоёрдох албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж, дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолыг 2016 оны 04 ******* сарын 04-ний өдрийн 2/12206 дугаар албан бичиг, дугаар тогтоолоор мэдэгдсэн. 2016 оны 04 ******* сарын 15-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн хоёрдох албадан дуудлага худалдаанд санал оруулсан боловч худалдан борлогдоогүй тул барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр авагч ББСБ ХХК-д санал болгож, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр лэсэн. 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3/19640, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3/20937 дугаар албан бичгээр байр орон сууцыг сайн дураар чөлөөлж өгөх тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Төлбөр төлөгч Н.******* ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 953 дугаар захирамжаар Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож лэсэн. Иргэний хэргийн Давж заалдах шатны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаар магадлалаар анхан шатны 953 дугаар ийг хүчингүй болгож хэргийг дахин лүүлэхээр хандаж Иргэний хэргийн Давж заалдах шатны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж лэсэн. Байр орон сууцыг сайн дураар чөлөөлж өгөх тухай мэдэгдлийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3/9565 дугаар албан бичгийг дахин хүргүүлж, төлбөр төлөгч Н ******* нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ******* дүүргийн 18-р хороо ******* ******* *******, гудамжны дугаар байрны *******3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай зоорийн давхрыг төлбөр авагч ББСБ ХХК-д төлбөрт тооцон өгч, дээрх хөрөнгийг шилжүүлэн бүртгүүлэх хүсэлт гаргаж ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2/16598 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг хүргүүлж, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажиллагааг дуусгавар болгосон.Шийдвэр ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон лэж өгнө үү гэв.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад ББСБ ХХК-аас худалдаж авсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ манай компанийн нэр дээр 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гарсан. Манай компанийн өмчлөлд байж байгаад 20******* оны 11 ******* сарын 8-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад н. гэх иргэнд 46 000 000 төгрөгөөр худалдсан. Анх уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахад өмчлөгч нь ББСБ ХХК байсан. Нэхэмжлэгч нарын гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. йм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б. нь 2024.04.10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж, хэргийн баримттай танилцаад, тус хэрэгт миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэж байгаа тул ажиллагаанд оролцохоос татгалзаж байна. Дахин шүүхэд ирэх боломжгүй болно гэжээ.

6. Нэхэмжлэгчээс: 2022.04.18-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, 2017.06.06-ны өдрийн дугаар Гэрээ, Н.*******, Н. нарын гэрлэлтийн баталгааны хуулга, 2014.06.16-ны өдрийн Зээлийн барьцааны БГ2014/06/01 дугаар гэрээ, 2015.08.18-ны өдрийн , , ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 102/ШЗ2015/*******455 дугаар шүүгчийн захирамж, 2014.06.16-ний өдрийн ЗГ2014/06/01 ******* зээлийн гэрээ, Шүүхийн газрын 2017.06.08-ны өдрийн 1/16598 дугаар өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, 2017.06.07-ны өдрийн 06.07-ны өдрийн Шийдвэр ажиллагаа дууссан тухай дугаар тогтооол, 2015.10.26-ны өдрийн , , ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны дугаар Шүүхийн ийг албадан тухай шүүгчийн захирамж, 102/ГХ2015/03045 дугаар хуудас, 2015.08.18-ны өдрийн , , ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 102/ШЗ2015/*******455 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, 2016.01.12-ны өдрийн 169/102 дугаар Эд хөрөнгийг хураасан тогтоол, 2016.01.12-ны өдрийн Шүүхийн газрын 3/1302 дугаар үнэлгээний мэдэгдэл, 2016.01.02-ны өдрийн 3/4404 ******* үнэлгээний мэдэгдэл, газрын 2016.03.04-ний өдрийн 3/22 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2016.03.04-ний өдрийн 3/7973 дугаар мэдэгдэл, 2016.06.02-ны өдрийн 3/20937 дугаар албан бичиг, 2017.06.07-ны өдрийн Шийдвэр ажиллагаа дууссан тухай ******* тогтоол, 2017.06.08-ны өдрийн 2/16598 дугаар албан бичиг, 2022.05.28-ны өдрийн 0253 дугаар итгэмжлэл, Монгол улсын 91.040.30 дугаар ангилалт, Эрэл ХХК-ийн зураг төслийн товчоо, 2023.11.03-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн баримт,1119231471 дугаар гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, Н.*******ын оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2024.05.16-ны өдринй эмнэлгийн магадлагаа, ******* дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Б.Энхлүүний төрсний бүртгэлийн гэрчилгээ, Эмнэлгийн тодорхойлолт, Д.ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, Б.Бат-Оргилын оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2024.05.17-ны өдрийн Б.Бат-Оргилын гараар бичсэн гомдол, 2024.05.17-ны өдрийн Бат СӨХ-ны захиралын хүсэлт, М.ийн гараар бичсэн хүсэлт зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /1хх 3-27, 43, 2хх 73-83, 2хх 249-3хх 9 тал/

7. Хариуцагчаас ББСБ ХХК-иас: ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.05.05-ны өдрийн 05/254 ******* итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ 2018/03, ББСБ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 20*******.11.08-ны өдрийн 11/01 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 20*******.11.09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө хүлээлцэх акт, фото зургууд, 2024.05.16-ны өдрийн итгэмжлэлийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /1хх 31-33, 204-*******5, 2хх 246-427 тал /

8. Хариуцагч газраас: 2023.11.28-ны өдрийн 1-169/01 дугаар итгэмжлэл, 2023.12.01-ний өдрийн 1-129/24839 дугаар итгэмжлэл, 2015.10.26-ны өдрийн , , ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 102/ГХ2015/03045 дугаар хуудас, ийг албадан тухай 102/ШЗ2015/28728 дуааг Шүүхийн ийг албадан тухай шүүгчийн захирамж, 2015.08.18-ны өдрийн , , ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 102/ШЗ2015/*******455 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, 2015.11.10-ны өдрийн Шийдвэр ажиллагаа үүсгэх тухай дугаар тогтоол, 2014.06.16-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээ, ЗГ2014/06/01 дугаар Зээлийн гэрээ, 0001**************6 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015.11.20-ны өдрийн Эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах акт, 2015.11.20-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2015.11.20-ны өдрийн 11/20 дугаар Шүүхийн тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2015.12.19-ний өдрийн ******* дүүргийн бүртгэлийн хэлтсийн 1091 дугаар албан бичиг, 2015.12.22-ны өдрийн Эд хөрөнгийг битүүмжлэх тухай 169/01 дугаар тогтоол, 2016.01.12-ны өдрийн Эд хөрөнгийг хураасан 169/02 дугаар тогтоол, 2016.02.26-ны өдрийн мэдэгдэл, 2016.02.26-ны өдрийн Албаны дуудлага худалдааны комисст санал оруулах тухай, 2015.03.04-ний өдрийн 3/7973 дугаар мэдэгдэл, 2016.03.04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 3/82 дугаар тогтоол, 2016.03.25-ны өдрийн Албаны дуудлага худалдааны комисст санал оруулах тухай, 2016.04.04-ний өдрийн 2/12206 дугаар мэдэгдэл, 2016.04.29-ний өдрийн Санал болгох хуралдаанд оролцох тухай мэдэгдэл, 2016.10.12-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 181/ШШ2016/00953 дугаар , давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, 2016.12.26-ны өдрийн Иргэний хэргийн Давж заалдах шатны 53 дугаар магадлал, 2017.03.29-ний өдрийн 3/9565 дугаар мэдэгдэл, 2017.06.06-ны өдрийн дугаар гэрээ, гар бичмэл бүхий хүсэлт, тайлбарууд, 2017.06.08-ны өдрийн Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай 17/36 дугаар тогтоол, Битүүмжилсэн, хураасан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх тухай 17/82 дугаар тогтоол, 2017.06.07-ны өдрийн Шийдвэр ажиллагаа дууссан тухай ******* тогтоол, 2017.06.08-ны өдрийн 2/16598 дугаар өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /2хх 108, 112, 126-*******4 тал/

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд энд ХХК-иас 2024.01.15-ны өдрийн 20*******/1-10 дугаар итгэмжлэл, компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна. /2хх 118-120 тал/

10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б. нь хэрэгт ямар нэгэн бичгийн нотлох баримт ирүүлээгүй байна.

11. Шүүх нэхэмжлэгч нарын хүсэлтээр ******* дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс 2022.06.10-ны өдрийн 1104 ******* албан бичиг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, орлогын мэдүүлэг, 2010.08.16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатч гэрчилсэн тэмдэглэл, 2010.10.27-ны өдрийн тодорхойлолт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн т гаргасан Н.*******ын хүсэлт, Н.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2009.10.12-ны өдрийн 07 дугаар Орон сууцны барилгын ажлын хөрөнгө оруулалтын гэрээ, Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын мэдээлэл, технологийн хэлтсийн 2010.08.05-ны өдрийн 4/918 дугаар албан бичиг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2010.08.04-ний өдрийн 181/2010 дугаар акт, ******* дүүргийн 18 дугаар хороо, ХХК-ийн үйлчилгээтэй 12 айлын орон сууцны барилгын төсөл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн 223740 дугаар эрхийн бүртгэлийн газрын албан бичиг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2012.04.10-ны өдрийн 12/******* дугаар Зээлийн гэрээ, 2014.04.10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны БГ/12/******* дугаар гэрээ, барьцаалбар 16865 дугаар, 2012.03.28-ны өдрийн итгэмжлэл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2013.11.08-ны өдрийн мэдүүлэг, 2013.10.30-ны өдрийн 841 ******* албан бичиг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2013.12.10-ны өдрийн мэдүүлэг, 2013.12.10-ны өдрийн албан бичиг, 2013.12.10-ны өдрийн Очир Ундраа -ын Зээлийн ЗГ13/ дугаар гэрээ, 2013.12.10-ны өдрийн Барьцааны гэрээ, 2013.12.10-ны өдрийн итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2014.05.29-ний өдрийн мэдүүлэг, Очир ундраа ББСБ ХХК-ийн 2014.05.29-ний өдрийн 14/307 дугаар албан бичиг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2014.05.29-ний өдрийн мэдүүлэг, 2014.05.28-ны өдрийн орлогын баримт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2014.06.17-ний өдрийн мэдүүлэг, 2014.06.17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2014.06.16-ний өдрийн БГ2014/06/01 дугаар Зээлийн барьцааны гэрээ, ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 1/333 дугаар Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2015.12.08-ны өдрийн 3/42701 дугаар албан бичиг, 2015.10.26-ны өдрийн , , ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатна 102/ГХ2015/03045 дугаар хуудас, барьцаалбар 11-204671, 11-204671, 2017.09.18-ны өдрийн ББСБ ХХК-ийн 09/152 дугаар албан бичиг, 2017.09.14-ний өдрийн итгэмжлэл, 2017.06.08-ны өдрийн 2/16598 дугаар Шүүхийн газрын албан бичиг, 2017.06.08-ны өдрийн албаны 17/85 дугаар Битүүмжлэх, хураасан үйл хөдлөх болон эд хөрөнгийг чөлөөлөх тухай тогтоол, 17/36 дугаар Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай тогтоол, 2017.06.07-ны өдрийн ББСБ ХХК-ийн 06/78 дугаар албан бичиг, 2018.08.15-ны өдрийн ХХК-ийн 08/29 дугаар албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2018/03 дугаар гэрээ, 2017.12.12-ны өдрийн 2014/08 дугаар хувьцаа эзэмшигчийн , 2018.08.10-ны өдрийн 08/28 дугаар тушаал, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 20*******.11.08-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах 11/01 дугаар гэрээ, 351 дугаар нотариатын гэрчилгээ, аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтыг нотлох баримтаар хэрэгт бүрдүүлж, ******* дүүргийн 18 дугаар хороо, ******* ******* *******, гудамж, дугаар байрны зоорийн давхар буюу *******3 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2017 он буюу засварлаагүй үеийн байдлаар гаргуулахаар тус тус Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилж, ******* дүүргийн 18 дугаар хороо, ******* ******* *******, гудамж, дугаар байрны зоорийн давхар буюу *******3 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын талбайн хэмжээг зохих стандартын дагуу бодитойгоор хэмжилт хийж тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, тус тус дүгнэлт гаргуулсан байна. /1хх 45-192, *******6-244, 2хх 15-57 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор лэв.

2. Нэхэмжлэгч Н.*******, Д. нар нь хариуцагч ББСБ ХХК, нарт холбогдуулан 2017.06.06-ны өдрийн дугаартай гэрээний 2.1.3, 2.1.4, 3.4 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.9-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгийн зөрүү 380 *******3 250 төгрөг гаргуулах тухай шаардлагыг анх шүүхэд гаргаж, хэрэг хянан лэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн.

2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, уг гэрээг үндэслэн гарсан 2017.06.07-ны өдрийн дугаартай газрын тогтоолыг хүчингүй болгож, ******* дүүрэгийн 18 дугаар хороо, *******-р ******* гудамж дугаар байрны зоорийн давхар буюу *******3 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгохоор шаардсан. Нэхэмжлэгч Н.******* нь төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан нь хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарласан, төөрөгдүүлэх шинж чанартай, шунахайн зорилготой байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.9-д заасан үндэслэлээр уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлд хамаарна гэж, нэхэмжлэгч Д.Эрдэнэчмэг нь ББСБ ХХК, Н.******* нарын хооронд 2017.06.06-ны өдөр байгуулагдсан дугаар гэрээ нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасныг зөрчиж, гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасанд нийцэхгүй тул шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Зээлдэгч Н.******* нь зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас гарсан. Хуульд заасны дагуу дуудлага худалдааг явуулахад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй. Иймд төлбөр төлөгч, авагч нарын хооронд гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч, төлбөр төлөгч гүйцэтгэлийн дансанд байршуулсан мөнгөө буцаан авахаар тохиролцсон тул нэхэмжлэгч нар шаардах эрхгүй гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Төлбөр төлөгч Н ******* нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ******* дүүргийн 18-р хороо ******* ******* *******, гудамжны дугаар байрны *******3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай зоорийн давхрыг төлбөр авагч ББСБ ХХК-д төлбөрт тооцон өгч, дээрх хөрөнгийг шилжүүлэн бүртгүүлэх хүсэлт гаргаж ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2/16598 дугаар өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг хүргүүлж, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажиллагааг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2018 онд худалдан авч, 20******* онд Б.Бат- гэх иргэнд худалдсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

6. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус ийн тодорхойлох хэсгийн 6, 7, 8, 9, 10, 11 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1 2014.06.16-ны өдөр ББСБ ХХК, Н.******* нар ЗГ2014/06/01 дугаар зээлийн гэрээг байгуулж, 35 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 30 хоногийн 4,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 30 хоногийн 0,90 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /1хх 11-12 тал/

6.2 2014.06.16-ны өдөр ББСБ ХХК, Н.******* нар БГ20*******/06/01 дугаар Зээлийн барьцааны гэрээг байгуулж, 2014.06.16-ны өдрийн ЗГ2014/06/01 дугаар Зээлийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон зээлдэгч өөрийн хууль ёсны өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ГД№0001**************16 гэрчилгээний дугаартай ******* дүүргийн 18 дугаар хороо ******* ******* *******, гудамж дугаар байрны зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлдүүлэгчид барьцаалуулсан, /1хх 8 тал/

 

6.3 2015.08.18-ны өдрийн , , ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 102/ШЗ2015/*******455 дугаар шүүгчийн захирамжаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримтлан өргөдөл гаргагч Ирээдүй ББСБ нь өргөдлийн шаардлагаас 614 250 төгрөгийг татгалзаж, уригдсан тал Н.******* нь үлдэх 45 786 750 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталгаажуулж лэсэн, /1хх 9 тал/

 

6.4 2015.10.26-ны өдрийн , , ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 102/ШЗ2015/28728 дугаар шүүгчийн захирамж, 102/ГХ2015/03045 дугаар хуудсаар , , ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2015.08.18-ны өдрийн 102/ШЗ2015/*******455 дугаар захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр лэсэн, /1хх 15-16 тал/

 

6.5 2015.11.10-ны өдрийн ажиллагааг үүсгэх тухай дугаар тогтоолоор , , ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2015.10.26-ны өдрийн 102/ГХ2015/03045 дугаар хуудастай, Н.*******ад холбогдох ажиллагааг 2015.11.10-ны өдрөөс эхлэн явуулахыг 169 ******* тойргийн гүйцэтгэгч Б.Мөнхцэндэд зөвшөөрсөн, /1хх 129 тал/

 

6.6 2015.11.20-ны өдөр ажиллагааны талуудад эрх үүрэг тайлбарлаж, 2015.12.22-ны өдөр эд хөрөнгийг битүүмжилж, 2016.01.12-ны өдөр эд хөрөнгийг хураасан, /1хх 138-183 тал/

 

6.7 2016.03.04-ний өдрийн 3/82 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар лэсэн, /1 хх 111 тал, /

 

6.7 2016.10.12-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 181/ШШ2016/00953 дугаар ээр ... албанд холбогдох барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэн өгөхөөр лэсэн ийг хүчингүй болгуулах, үнэлгээ хийлгэсэн хөлс 1 000 төгрөгийг төлбөрөөс хасуулах тухай Н.Батмандын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, /2хх 190-194 тал/

 

6.8 2016.12.26-ны өдрийн Иргэний хэргийн Давж заалдах шатны 53 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00953 дугаар ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж лэсэн, /2хх 196-200 тал/

 

6.9 2017.06.05-ны өдөр Н.******* нь ББСБ ХХК-д төлвөл зохих 45 786 750 төгрөгийн өр төлбөрт тооцон улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сонгинорхайрхан дүүргийн 18 дугаар хороо, ******* ******* *******, дугаар байрны зоорийн давхар хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөх хүсэлтийг, 2017.06.07-ны өдөр ББСБ ХХК нь дээр дурьдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэн авах хүсэлтийг тус тус т гаргасан, /1 хх119-120 тал/

 

6.10 газрын 2017.06.08-ны өдрийн Битүүмжилсэн, хураасан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх тухай 17/82 дугаар тогтоолоор ******* дүүргийн 18 дугаар хороо ******* ******* *******, гудамж дугаар байрны зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, ажиллагааг дууссанд тооцсон, /1хх *******0-*******4 тал/

 

6.11 2017.09.15-ны өдөр ББСБ ХХК нь улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сонгинорхайрхан дүүргийн 18 дугаар хороо, ******* ******* *******, дугаар байрны зоорийн давхар хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, /1 хх 155 тал/

 

6.12 2010.10.*******-ний өдөр Н.******* улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сонгинорхайрхан дүүргийн 18 дугаар хороо, ******* ******* *******, дугаар байрны зоорийн давхар хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, /1 хх 63 тал/

 

6.13 2018.08.23-ны өдөр Кей ти энд ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сонгинорхайрхан дүүргийн 18 дугаар хороо, ******* ******* *******, дугаар байрны зоорийн давхар хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, /1 хх 162-179 тал/

 

6.14 20*******.11.09-ний өдөр Б. нь улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сонгинорхайрхан дүүргийн 18 дугаар хороо, ******* ******* *******, дугаар байрны зоорийн давхар хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, /1 хх 180-192 тал/

 

6.15 2022.07.01-ний өдөр Бэсгэ ХХК нь ******* дүүргийн 18 дугаар хороо ******* ******* *******, гудамж дугаар байрны зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 180 637 789 төгрөг болохыг тогтоосон, /1хх *******6-244 тал/

 

6.16 2022.12.02-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь ******* дүүргийн 18 дугаар хороо ******* ******* *******, гудамж дугаар байрны зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ нь 178,59 м.кв болохыг тогтоосон, /2хх 16-27 тал/

 

6.17 2023.01.27-ны өдөр Бэсгэ ХХК нь ******* дүүргийн 18 дугаар хороо ******* ******* *******, гудамж дугаар байрны зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийнг 2017 он буюу засварлаагүй үеийн байдлаар 68 166 290 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /2хх 30-56 тал/

 

7. Зохигч 2017.06.06-ны өдрийн төлбөр төлөгч, авагч нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх агуулгатай дугаар гэрээний хүчин төгөлдөр байдал болон уг гэрээг үндэслэн ажиллагааг дуусгавар болгож, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлсэн нь хуульд нийцсэн эсэхэд маргаантай.

 

8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл нь тус тус хүчин төгөлдөр бус байхаар заасан.

 

Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хийхийг, дүр үзүүлсэн хэлцэл гэдэгт тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зорилго, эрмэлзэлгүй зөвхөн хэлцэл хийх гадаад илэрхийллийг бий болгох зорилготой хэлцэл хийхийг, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүйгээс гадна нотариат болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, шаардлагыг хангаагүй, тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэгт хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол , нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцлийг тус тус ойлгодог.

 

Хэргийн баримтаар 2017.06.06-ны өдөр Н.******* ББСБ ХХК нарын хооронд төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх агуулга бүхий хэлцэл байгуулагдаж, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сонгинорхайрхан дүүргийн 18 дугаар хороо, ******* ******* *******, дугаар байрны зоорийн давхар хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Н.******* нь ББСБ ХХК-д шилжүүлэн өгснөөр ажиллагаа дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон.

 

8.1 Бичгээр хийх хэлцлийг хийгдсэн гэж үзэх суурь нөхцөл нь хэлцлийн талууд гарын үсэг зурах үйлдэл бөгөөд нэхэмжлэгч Н.******* 2017.06.06-ны өдрийн дугаар гэрээг гарын үсгээр баталгаажуулсан байхаас гадна Н.******* миний бие ББСБ ХХК-д 45 786 750 төгрөгийн төлбөрт тооцон өөрийн өмчлөлийн . үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн бүртгүүлэх хүсэлтэй байна гэх агуулга бүхий гар бичвэр баримтыг үйлдсэн байна.

 

Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай аливаа этгээд өөрийн үйлдлийн учир холбогдол, үр дагаварыг өөрөө биечлэн хариуцах үүрэгтэй бөгөөд хуулийг мэдэхгүй, эсхүл буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул талууд хүсэл зоригоо гарын үсгээр баталгаажуулж гарын үсэг зурсан үйлдлийг хууль зөрчсөн, эсхүл дүр үзүүлсэн гэж үзэхгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан үндэслэлээр 2017.06.06-ны өдрийн Н.******* ББСБ ХХК нарын хооронд төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх агуулга бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

8.2 Мөн Шүүхийн тухай хууль /2002/-ийн 48 дугаар зүйлийн 48.7-д Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно гэж, 16 дугаар зүйлийн 16.1.3-т төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор гүйцэтгэгч ажиллагааг дуусгавар болсонд тооцож, гарган, баримт бичгийг хаана гэж заасан байна.

Хэргийн баримтаар 2017.06.05-ны өдөр Н.*******аас, 2017.06.07-ны өдрийн ББСБ ХХК-ниас тус тус албанд гаргасан хүсэлт, тэдгээрийн хооронд байгуулагдсан 2017.06.06-ны өдрийн дугаар гэрээ зэргийг үндэслэн битүүмжилсэн хураасан үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг чөлөөлөх тухай 2017.06.08-ны өдрийн 17/82 дугар тогтоол, албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай 17/36 дугаар тогтоолууд гарч ажиллагааг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хуульд нийцүүлэн төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

Иймд ажиллагааны явцад талууд эвлэрэн тохиролцсон гэх үндэслэлээр хариуцагч ББСБ ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авсан байх тул хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан үндэслэлд хамаарахгүй байна.

8.3 Түүнчлэн, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасан байна.

Хуульд заасан гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг зөвхөн уг гишүүн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр эрхийн бүртгэлд бүртгэгдсэн тохиолдлыг ойлгох бөгөөд Н.*******, ББСБ ХХК нар хэлцэл хийх үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө Н.*******ын өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий хэлцлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасанд хамаарах хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч Д.ийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

9. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2016.10.12-ны өдрийн 181/ШШ2016/00953 дугаар ээр ... албанд холбогдох барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэн өгөхөөр лэсэн ийг хүчингүй болгуулах, үнэлгээ хийлгэсэн хөлс 1 000 төгрөгийг төлбөрөөс хасуулах тухай Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож лэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 40 ******* зүйлийн 40.4-т зааснаар биелүүлэх ажиллагаанд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.9-д заасныг баримтлан хариуцагч ББСБ ХХК, нарт холбогдох Н.*******, Д. нарын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, уг гэрээг үндэслэн гарсан 2017.06.07-ны өдрийн дугаартай газрын тогтоолыг хүчингүй болгож, ******* дүүрэгийн 18 дугаар хороо, *******-р ******* гудамж дугаар байрны зоорийн давхар буюу *******3 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 /70 200, 70 200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 119 ******* зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү ийг эс зөвшөөрвөл уг ийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ