| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00326/И |
| Дугаар | 133/ШШ2024/00352 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 133/ШШ2024/00352
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *********** төлөөлж, Говь-Алтай аймгийн ********** гаргасан нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 5 дугаар баг, ***************холбогдох,
Хоршоо хөгжүүлэх сангаас олгосон 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Хоршоо хөгжүүлэх сангаас олгосон 35,000,000 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ********* төлөөлж, Говь-Алтай аймгийн ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга, тус сумын хуулийн этгээд Тайж таван гүн нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 202201 дугаартай Хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулагджээ. Гэрээний дагуу Тайж таван гүн хоршоо нь 36 сарын хугацаатай жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэх зорилготой 35.000.000 төгрөгийн зээл авч, уг зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй байна. Сум /хоршоо/ хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгө нь сумдад жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, өргөтгөх, сэргээх чиглэлээр төсөл боловсруулан шалгарсан иргэн, аж ахуй нэгжийн төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлж зээл олгоход зориулан зарцуулагддаг. Зээлдэгч зээлээ гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй нь бусад иргэнд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл тул Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийн дагуу прокурор төрийг төлөөлөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь зүйтэй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 222.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний төлбөрөөс төлөгдөөгүй төлбөр болох 35.000.000 төгрөгийг зээлдэгч Тайж таван гүн хоршооноос гаргуулан, Хөхморьт сумын Төрийн сангийн дансанд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэсний дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байна. Тайж таван гүн хоршооноос Хоршоо хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 35.000.000 төгрөгийг гаргуулж Хөхморьт сумын Хоршоо хөгжүүлэх сангийн Төрийн сан дахь дансанд оруулж өгнө үү. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *********нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *********** нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр анх хоршоо хөгжүүлэх сангаас 35,000,000 төгрөгийн бизнес өргөжүүлэх зээл авсан. 2022, 2023 онд нийт 1,182,490 төгрөг төлсөн. Зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа нь 2025 оны 03 дугаар сарын 24-нд гэрээнд тусгагдсан. 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 26,669,332 төгрөг төлөх ёстой байсан боловч хугацаандаа төлж чадаагүй. Энэ нь малчид сумын орлогогүй айл өрх дэлгүүрийн барааг зээлж өгөөгүйгээс барааны эргэлт муудаж зээлээ хугацаандаа төлж чадаагүй. Төслийн авсан зээлээ ямар ч байсан хугацаандаа бүрэн төлж барагдуулна. Одоо 2024 оны 08 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, тэрнээс хойш 9,10,11 саруудад 1,500,000 төгрөг, 12 дугаар сард 10,000,000 төгрөг төлж, үлдсэнийг 2025 оны 1,2,3 дугаар саруудад хувааж төлнө гэдгээ бичгээр уламжлав гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ****** төлөөлж, Говь-Алтай аймгийн ******** нь хариуцагч *********** ********* холбогдуулан хоршоо хөгжүүлэх сангаас олгосон 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2. Хариуцагч ********** нь хоршоо хөгжүүлэх сангаас олгосон 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 03 дугаар сард багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд хоршоо хөгжүүлэх сангаас олгосон 35,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ********төлөөлж, Говь-Алтай аймгийн ********** нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт 35,000,000 (гучин таван сая) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 332,950(гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь 166,475 (нэг зуун жаран зургаа мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг хариуцагч ********** гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ******* төлөөлж, Говь-Алтай аймгийн * гаргасан нэхэмжлэлтэй, ********хариуцагч **********холбогдох хоршоо хөгжүүлэх сангаас олгосон 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Тайж таван гүн хоршоо нь нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 03 дугаар сард багтаан төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн **********мдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт 35,000,000 (гучин таван сая) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 332,950(гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь 166,475 (нэг зуун жаран зургаа мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг хариуцагч ******* гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН