Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/02994

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр                       Дугаар 183/ШШ2024/02994                        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрб даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, ** дугаар хороо, ** хэсэг, Доржийн гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт оршин суух М******* овогт Л*******ын А******* (РД:ЕА49051503)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, * дугаар хэсэг, ** дугаар байр, ** тоот хаягт оршин суух Х*** боржигон овогт Н*******гийн Ч******* (РД:**********)-нд холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сэлэнгэ аймаг, М***** сум, * дүгээр багт байрлах “А*******” (РД:*******) ХХК,

 

Б дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоот * өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн,

 

Б дүүрэг, ** дугаар хороо, Х хотхон, Б.Доржийн гудамж, ** дугаар байр, ** тоот * өрөө, 49.37 м.кв байрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ү*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ө*******,

Хариуцагч Н.Ч*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

 

            Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Б дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоот 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.20** онд Дорноговь аймгийн Айраг сумаас Улаанбаатар хотын Б****** дүүргийн * дугаар хороо, ** дугаар байр, ** тоот байрыг ** дугаар сургуульд сурдаг хүүхдэдээ ойр гэж худалдан авахаар гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Үлдэгдэл төлбөрөө төлөхөөр банкнаас зээл авах гэтэл байрны гэрчилгээ гараагүй тул байр барьцаалж зээл олгоогүй учир барилгын компанитай харилцан тохиролцож сар бүр 250,000 төгрөг төлөхөөр болж 20** оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн төлсөн. Үндсэн төлбөрөөс чинь хасаж байгаа, хүүгүй учраас 250,000 төгрөгөөс илүү төлөх хэрэгтэй байна гэсэн учраас 0,000 төгрөг, 400,000 төгрөг гэх мэтээр төлсөөр гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Барилгын компанийн ажилтан н.А нь бусдыг залилсан гэх хэргийн шүүх хуралдаанд Н.Ч******* 13,000,000 төгрөг дутуу байгаа, үүнийгээ төлчихвөл гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлэхээр нь 13,000,000 төгрөгийг төлж, гэрчилгээгээ авъя гэхэд удахгүй гарна гэж хэлээд өгөөгүй. Гэтэл Н.Ч******* өнгөрсөн намар манайд ирээд олон жил байрандаа суулгасан байр суллаж өг гэсэн. Миний хувьд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хууль ёсны өмчлөгч гэж үзэж байна гэжээ.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Орон сууц худалдах, худалдан авах гэрээний маргаан биш. Энэ маргаан нь орон сууц хөлслөх гэрээний маргаан байсан. Тухайн үед сар бүр төлбөрөө төлж байсан боловч сүүлийн 1-2 жил төлөхөө больсон. Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 20** оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Л.А******* болон компанийн хооронд байгуулагдсан гэрээгээр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан нь нотлогдоно. Нөгөө талаасаа орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг тухайн хүний дансанд төлж байсан зарлага, орлогын баримтаар нотлогдож байгаа. Худалдах, худалдан авах гэрээ огт байгуулаагүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1.Хавтаст хэрэгт орон сууц худалдах, худалдан авах гэрээ авагдаагүй байна. Улсын бүртгэлийн газраас шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлсэн тодорхойлолтоор Л.А*******гийн нэр дээр ямар нэг тусгай тэмдэглэл юм уу, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор ямар нэг түдгэлзүүлсэн, битүүмжилсэн тэмдэглэгээ хийгдээгүй зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ барилгын компанитай харилцан тохиролцож сар бүр 250,000 төгрөг төлөхөөр болж, уг төлбөрийг төлсөн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгснөөс харахад иргэн Ц.Д, “Э” ХХК-ийн данс руу төлбөрүүд  төлөгдсөн. Хариуцагч Н.Ч*******ад төлбөр төлсөн баримт авагдаагүй. Мөн нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Б, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогто Л.А*******г ** дугаар байрны ** тоотыг худалдан авахаар гэрээ байгуулсан гэж дурдсан байдаг. Тэгэхээр Л.А******* анхнаасаа ** дугаар байрны ** тоотыг худалдаж авах гэрээ хэлцэл байгуулагдаагүй болчхож байгаа юм. Ийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн шүүгчийн *****дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

4.Хариуцагч Н.Ч******* нэхэмжлэгч Л.А*******д холбогдуулан Б******* дүүрэг, ** дугаар хороо, Х****** хотхон, Б.Доржийн гудамж, ** дугаар байр, ** тоот 1 өрөө, 49.37 м.кв байрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

4.1.Н.Ч******* би 20** онд Ц.Дтай хамтарч өөрсдийн хөрөнгөөр 136 айлын орон сууцны барилга барьж ашиглалтад оруулсан. Тухайн үед Ц.Дтай хамтарч хөрөнгө гарган орон сууцыг барьсан учир олсон ашгийг тэнцүү хуваахаар тохирсон байсан учир нэхэмжлэлд дурдсан байрыг 20** онд Ц.Дд өгсөн. Өөрөөр хэлбэл тус байрны өмчлөгч Ц.Д юм. Тийм учраас орон сууц хөлслөх гэрээний дагуу байрны түрээсийн мөнгийг Ц.Дын данс руу тушааж байсан байдаг. П.Ад холбогдох эрүүгийн хэрэгт нэр бүхий иргэд хохирсны нэг нь Л.А******* юм. Тухайн үед Л.А******* нь П.Ад залилуулсан бөгөөд миний бие болон манай компанид хамааралгүй, мөн байрны ямар ч төлбөр мөнгө бидэнд тушаагаагүй, байр захиалгын гэрээ байгуулаагүй болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Л.А******* бусдын байранд дур мэдэн орсноо хүлээн зөвшөөрч цаашид түрээсээр амьдрахаар Ц.Дтай тохирч компанитай 20** оны 10 дугаар сарын 19-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан байдаг. Гэтэл түрээсийн төлбөр төлөхөө больж байрыг худалдан авсан мэтээр ярьж, хууль бусаар амьдарч байгаа болно. Иймд Б***** дүүрэг, ** дугаар хороо, Х****** хотхон, Б.Доржийн гудамж, ** дугаар байр, ** тоот 1 өрөө, 49.37 м.кв байрнаас Л.А*******г албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

5.1.Нэхэмжлэгч нь уг байранд 14 жил амьдарч байгаа. Энэ хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийг энэ байрнаас гар гэж нэг ч удаа шаардаагүй, ийм баримт байхгүй. Яагаад энэ бид нэхэмжлэл гаргасан гэхээр уг байрыг гуравдагч этгээдэд худалдах гээд дуудлага худалдаа болоод л энэ маргаан үүссэн. 20** онд уг байрыг худалдаж авсан, төлбөрийг төлчихсөн учраас өмчлөгч гэж үзэж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

6.1.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20** оны 01 дүгээр сарын -ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай” дугаар тогтоолоор энэ байрыг хураагаад улмаар дуудлага худалдаа зарлачихсан. Тэгэхээр хариуцагч нь уг байрыг албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргах эрх байхгүй. Учир нь уг байрыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх газар хураагаад төлбөрт тооцоод өгчихсөн, 20** оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2 дахь дуудлага худалдаагаар худалдан борлуулагдсан гэж тайлбарлаж байна.

 

7.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Л.А*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 20** оны 04 дүгээр сарын -ны өдрийн огноо бүхий “И” ХХК-нд “байр худалдан авах урьдчилгаа” гэх утга бүхий 500,000 төгрөг төлсөн тухай “Бэлэн мөнгөний орлогын баримт”-ын Нийслэлийн прокурорын байгууллагын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Б, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолын Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 20** оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ** дугаар тогтоолын Нийслэлийн прокурорын байгууллагын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, нэхэмжлэгч Л.А*******гийн зүгээс Хаан банк дахь Ц.Дын эзэмшлийн дугаар данс руу болон Б.Болормаагийн эзэмшлийн 509451 дугаар данс руу мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан талаарх Хаан банкны “Орлогын мэдүүлэг” гэх баримтын Нийслэлийн прокурорын байгууллагын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар 18 хуудас, “И” ХХК-нд “байр худалдан авах” гэх утгаар 11,000,000 төгрөг төлсөн тухай “Орлогын ордерын тасалбар №/”, 1,000,000 төгрөг төлсөн тухай “Орлогын ордерын тасалбар №55/16”-ын Нийслэлийн прокурорын байгууллагын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, 20** оны 05 дугаар сарын 28-ны өдрийн огноо бүхий “И” ХХК-нд “байр худалдан авах урьдчилгаа төлбөр” гэх утга бүхий 12,500,000 төгрөг төлсөн тухай “Бэлэн мөнгөний орлогын баримт”-ын Нийслэлийн прокурорын байгууллагын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Б дүүргийн * дугаар хорооны Засаг даргын 20** оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Л.А******* нь тус хорооны доржийн гудамж ** байр тоотод 20** оноос оршин сууж байсан нь үнэн тухай 195 дугаар тодорхойлолт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20** оны 01 дүгээр сарын -ны өдрийн 16290454/02 дугаар “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 04- дугар албан бичиг, 20** оны 03 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 20** оны 12 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаар “Шүүхийн гүйцэтгэх хуудас”, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 20** оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн **** дугаар “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”,

Хариуцагч талаас хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “И” ХХК болон Л.А******* нарын хооронд байгуулагдсан 20** оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.А*******гийн гаргасан үндсэн нэхэмжлэл, хариуцагч Н.Ч*******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь Б****** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоот 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ “Э” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлж 20** оноос хойш амьдарч байгаа, өмчлөх эрхийн гэрчилгээгээ авъя гэж Н.Ч*******аас удаа дараа шаардсан боловч гаргаж өгөхгүй өдий хүрсэн гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Л.А******* нь тухайн орон сууцанд “Орон сууц хөлслөх гэрээ”-ний дагуу амьдарч байсан, сүүлд түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа тул Б****** дүүрэг, ** дугаар хороо, Х*** хотхон, Б.Доржийн гудамж, ** дугаар байр, ** тоот 1 өрөө, 49.37 м.кв байрыг албадан чөлөөлүүлэхээр шаардаж байна гэж тодорхойлж байна.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ Л.А******* нь маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч Н.Ч*******ад төлбөр төлж байсан талаарх баримт авагдаагүй буюу нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Түүнчлэн маргаан бүхий орон сууцыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хураан авч, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан тул хариуцагч нь уг орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарлаж байна.

 

5.Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон зохигчдын тайлбарын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1.Б дүүрэг, ** дугаар хороо, Х хотхон, Б.Доржийн гудамж, дугаар байр, ** тоот, 1 өрөө, 49.37 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Л.А******* нь 20** оноос хойш одоог хүртэл эзэмшиж байгаа. (хавтаст хэргийн 39 дэх тал)

5.2.Нэхэмжлэгч Л.А******* нь 20** оны 04 дүгээр сарын -ны өдөр 16 тоот, “байр худалдан авах урьдчилгаа” гэх утгаар 500,000 төгрөг, 20** оны 05 дугаар сарын 28-ны өдөр “****” “Байр худалдан авах урьдчилсан төлбөр” гэх утгаар 12,500,000 төгрөг, 20** оны 06 дугаар сарын 28-ны өдөр “№****” “Байр худалдан авах төлбөр” гэх утгаар 1,000,000 төгрөг, 20** оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “№****”, “Байр худалдан авах” гэх утгаар 11,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 6, 23, 24, 25 дахь тал)

5.3.Нэхэмжлэгч Л.А******* нь 20** оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20** оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт ** гүйлгээгээр 15,450,000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Дын эзэмшлийн дугаар данс руу “Л.А******* **-**”, “- А*******-с”, “А*******-с **-** тоот БЗД * хороо”, “**-** а*******-с байрны мөнгө”, “түрээс төлбөр а*******/с и ХХК **-** тоот”, “А*******-с байр **-** тоот байр түрээс төлбөр”, “** байр ** тоот а******* 3.4.5сар түрээс”, “Батчулуу-с”, “**-** тоот Батчулуун” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна.  (хавтаст хэргийн , 19, 21-22, 26-28, 31-37 дахь тал)

5.4.Л.А******* болон “И” ХХК-ийн хооронд 20** оны 10 дугаар сарын 19-ний өдөр **/** дугаар “Орон сууц хөлслөх гэрээ” бичгээр байгуулагдсан.

5.5.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 20** оны 05 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаар гүйцэтгэх баримт бичгийн дагуу Б******* дүүрэг, ** дугаар хороо, Х********* хотхон /******/ Б.Доржийн гудамж ** дугаар байрны ** тоотод байрлах 40.13 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар зарласан.

 

6.Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 20** оны 04 дүгээр сарын , 20** оны 05 дугаар сарын 28, 20** оны 06 дугаар сарын 28, 20** оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Б, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар шийтгэх тогто “...хохирогч Н.Ч******* мэдүүлэхдээ: ...Л.А*******гийн 13.000.000 төгрөг дутуу байгаа. Энэ мөнгийг төлбөл гэрчилгээг нь өгнө. Л.А******* байрандаа орсон байгаа...” гэж дурдсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч Л.А******* нь Б дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоот 1 өрөө орон сууцыг худалдан авахаар “И” ХХК-тай харилцан тохиролцсон буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр эсхүл хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн “Орон сууц хөлслөх гэрээ”-ээс харахад “И” ХХК-тай орон сууц хөлслөх гэрээ байгуулсны үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа буюу хариуцагч Н.Ч*******тай маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах талаар хэлцэл байгуулаагүй байна.

 

7.Шүүх энэхүү хэргийн оролцогч бус этгээд буюу “И” ХХК-тай нэхэмжлэгч Л.А*******гийн байгуулсан хэлцлийн талаар дүгнэлт өгөх эрх хэмжээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

8.Иймд нэхэмжлэгч Л.А******* нь хариуцагч Н.Ч*******ад холбогдуулан Б дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоот 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй юм.

 

9.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 04- дугаар албан бичигт “...төлбөрт хураагдсан төлбөр төлөгч Н.Ч*******ын өмчлөлийн Б дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж дугаар байрны тоот...” гэж дурдсанаас үзэхэд хариуцагч Н.Ч******* нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч байх бөгөөд тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Л.А*******гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлөхийг шаардах эрхтэй.

 

10.Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Л.А******* нь “И” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ, эсхүл орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээний төлбөрийг төлж орон сууцыг 20** оноос хойш одоог хүртэл эзэмшиж байх тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж зааснаар Л.А******* нь шударга эзэмшигч байна.

 

11.Иймд хариуцагч Н.Ч******* нь нэхэмжлэгч Л.А*******гаас өөрийн өмчлөлийн Б дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж дугаар байрны тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй юм.

 

12.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн Б дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж дугаар байрны тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэл болон хариуцагчийн Б дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж дугаар байрны тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохи хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохи нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохи хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно…”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ч*******ад холбогдох Б дүүрэг, дугаар хороо, Х хотхон, Б.Доржийн гудамж дугаар байр, тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Л.А*******гийн нэхэмжлэл, нэхэмжлэгч Л.А*******д холбогдох Б дүүргийн дугаар хороо, Х хотхон, Б.Доржийн гудамж дугаар байр, тоот 1 өрөө, 49.37 м.кв байрыг албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч Н.Ч*******ын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД