Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/572

 

 

 

 

 

 

      2022          05            31                                          2022/ДШМ/572

      

*******,*******,*******,******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаан:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Д,

шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Д.Ч,

нарийн бичгийн дарга*******рхэс нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******-ийн өмгөөлөгч Б.Д, шүүгдэгч*******-гийн өмгөөлөгч Д.Ч нарын гаргасан давж заалдах гомдлоор *******,*******,*******,******* нарт холбогдох 0000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Г овгийн *******, 1969 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, арга зүйч мэргэжилтэй, Нийслэлийн ….. дүгээр цэцэрлэгт эрхлэгч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ..................................... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............................../,

2. Б овгийн*******, 1980 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, Нийслэлийн …….. дүгээр цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ........................ оршин суух бүртгэлтэй, одоо ..............................оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................................../,

3. Ч овгийн*******, 1980 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах багш мэргэжилтэй, Нийслэлийн ……дүгээр цэцэрлэгт туслах багш ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдүүдийн хамт ............................ оршин суух бүртгэлтэй, одоо ...................... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................./,

4. Б овгийн*******, 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, салонд үсчин ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдүүдийн хамт ................................. оршин суух бүртгэлтэй, одоо ....................................... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................../,

Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн …. дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа иргэн*******-ын “хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх” ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу Нийслэлийн боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дүгээр тушаалаар баталсан харьяаллыг зөрчиж, харьяаллын бус Э.Ү-ийг тус цэцэрлэгт элсүүлэхийн тулд*******-аас бүлгийн багш*******-гаар дамжуулан 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн ….дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 350.000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч******* нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байхдаа, тус цэцэрлэгийн эрхлэгч *******-ийн үйлдсэн “Иргэн*******-ын хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу Нийслэлийн боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дүгээр тушаалаар баталсан харьяаллыг зөрчиж, харьяаллын бус Э.Ү-ийг тус цэцэрлэгт элсүүлэхийн тулд*******-аас 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 350.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,*******-ын хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх хүсэлтийг цэцэрлэгийн эрхлэгч *******-т, *******-ийн 350.000 төгрөгөөр хүүхдийг нь элсүүлэх саналыг*******-д тус тус уламжилж, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр*******-аас 400.000 төгрөгийг ажлын байрандаа бэлнээр авч, 350.000 төгрөгийг *******-т өгч, 50.000 төгрөгийг өөртөө авсан үйлдлээрээ хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч******* нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байхдаа, тус цэцэрлэгийн эрхлэгч *******-ийн үйлдсэн иргэн*******-ын хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу Нийслэлийн боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дүгээр тушаалаар баталсан харьяаллыг зөрчиж, харьяаллын бус Э.Ү-ийг тус цэцэрлэгт элсүүлэхийн тулд*******-аас 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 350.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,*******-ын хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх хүсэлтийг бүлгийн багш*******-гаар дамжуулан эрхлэгч *******-т уламжилж,*******-ын хүүхдийг 350.000 төгрөгөөр цэцэрлэгт элсүүлэхээр болсны хариуд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр*******-аас 100.000 төгрөгийг банкны харилцах дансаар шилжүүлэн авсан үйлдлээр хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч******* нь өөрийн төрсөн хүү Э.Ү-ийг харьяаллын бус цэцэрлэгт буюу Сүхбаатар дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дүгээр цэцэрлэгт элсүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгч *******, бүлгийн багш*******, туслах багш******* нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 400.000 төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 100.000 төгрөгийг, нийт 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: *******-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,*******-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,*******-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,*******-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б овогт*******, Ч овогт******* нарыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б овогт*******-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 11000 нэгж буюу 11.000.000 төгрөгөөр торгож, шүүгдэгч Н.Б,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгож, шүүгдэгч*******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *******,*******,*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар *******,*******,******* нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд,*******-д оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар *******,*******,*******,******* нар нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар*******-гаас 100.000 төгрөг,*******-гаас 50.000 төгрөг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч *******-ийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн ….. тоот дансанд байршуулсан 350.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д зааснаар *******,*******,*******,******* нарт оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тооцож, *******,*******,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******-ийн өмгөөлөгч Б.Д гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу доорх гомдлыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч *******-ийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа иргэн*******-аас 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 350.000 төгрөгний хахууль авсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 11000 нэгж буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд **************-гаар дамжуулан 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 350.000 төгрөг авсан үйл баримттай маргадаггүй. Тухайн 350.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн дүгээр цэцэрлэгийн гадна зогсоолд хаалт хашлага хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 гэмт хэрэг гарсан байдал, 1.3 гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6 гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл байдлыг тогтоохоор хуульчлан заасан. Монгол Улсын Эрүүгийн хуулийн хахууль авах гэмт хэргийн субъектив тал “гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байна. Энэ гэмт хэрэг нь шунахайн сэдэлтэй” байдаг. ******* нь тухайн 350.000 төгрөгийг хувьдаа зарцуулаагүй, цэцэрлэгийн гадна зогсоол буюу хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын төлөө бодит зүйл хийсэн байдаг. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчлан заасан. Хавтаст хэргийн 159 дүгээр талд Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл байх бөгөөд уг бүртгэлд Э.Ү “Н.Б баг найзын хүүхэд гэж оруулсан цэцэрлэгийн гадна тохижилтод 350.000 төгрөгний тусламж өгөв 2020.09.11” бүртгэл гаргасан Арга зүйч О.Н, Бүлэг хариуцсан багш Р.О гэсэн баримт байх бөгөөд уг баримтаас үзэхэд уг 350.000 төгрөгийг цэцэрлэгийн арга зүйч багш болон нягтлан, нярав ажилчид бүгд мэдэж байгаа, уг мөнгөөр тус цэцэрлэг тохижилтын ажил хийсэн болох нь нотлогдож байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн гэмт хэргийн субъектив тал нь шунахайн сэдлээр үйлдэгддэг бол уг хэргийг хувьд тухайн байгууллагад, хүүхдийн аюулгүй байдлыг хангахын төлөө хийсэн үйлдлийнх нь төлөө яллаж болохгүй юм. Хавтаст хэрэгт *******-ийн үйлдлийг цагаатгаж болох хангалттай нотлох баримтууд байсаар байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Иймд 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/225 дугаартай тогтоолыг хүчингүй болгож *******-ийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч*******-гийн өмгөөлөгч Д.Ч гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч*******-гийн өмгөөлөгчийн хувьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч*******-г “...нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Хэргийн үйл баримтаас харвал*******-гийн гэм буруутай үйлдэл нь “хахууль авах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангахаас бус, шүүгдэгч *******-т байх онцлог шинжээс шалтгаалан түүний зүйлчлэлийг хүндрүүлэх нь буруу хэмээн үзнэ. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг үйлдсэн этгээдэд байх онцлог шинжийг субъектийн тусгай шинж гэж үздэг бөгөөд*******-гийн хувьд түүнд хамаарахгүй. Ийм байтал шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Н.Б,******* нар нь нийтийн албан тушаалтан биш боловч... хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байх тул... хамтран оролцсон байна” гэж ерөнхий ангид заасан үндэслэл журмыг баримталж дүгнэсэн нь буруу биш боловч тусгай ангийн онцлог шинжид өрөөсгөл хандсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна.

Үүнийг өөрөөр тайлбарлавал аливаа нэгэн шүүгдэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаалын онцлогоос хамаарч бусад оролцогчдын эрх зүйн байдал дордох учиргүй. Хууль тогтоогчдын зүгээс ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хуульчлахдаа зөвхөн нийтийн албан тушаалтан үйлдсэн бол гэдгээр тусгайлан хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон тогтоосноос бус, гэмт хэргийн үндсэн шинжид хамааруулаагүй. Жишээлбэл 2002 оны Эрүүгийн хуульд булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн этгээд нь бусадтай хамтран хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бол зөвхөн тухайн этгээдийг уг зүйлийн 4 дэх хэсэгт заасан онц хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж байснаас бус бүгдийг нь хавтгайруулан хүндрүүлдэггүй байсан байна. Энэ нь субьектийн онцлог нь тухайн этгээддээ л хамааралтай ойлголт.

Ийм байтал шүүгдэгч*******-г нийтийн албан тушаалтан болох *******-тэй адилаар “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэм буруутайд тооцсон нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, уг зүйлийн 3 “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэх зарчимтай харш байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарч байна.

Мөн нэмж хэлэхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 225 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарна хэмээн үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч*******-д холбогдох хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хүүхдийн сайн сайханы төлөө хүүхдийг цэцэрлэгтээ авсан. Мөнгийг данс бүртгэлдээ тусгаагүй нь миний буруу. Мөнгийг би хувьдаа завшаагүй. Би 53 настай. Миний насыг буруу бичсэн байсан. Бичсэн мессежүүдийг нь харахад намайг уг хэрэгт төлөвлөгөөтэй, санаатайгаар холбогдуулсан. Үүнийг Авлигатай тэмцэх газар анхаарч үзээгүй. Би гомдолтой байна. Боловсролын байгууллагад 32 жил тасралтгүй ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас ойртсон байтал ийм хүмүүсийн байдлаас болж албан тушаал, нэр хүндээ алдаж байгаад харамсалтай байна. Энэ бүхнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тухайн цэцэрлэгт харьяаллын бус хүүхдийг оруулахын тулд хүүхдийн төрсөн эх Э нь 350.000 төгрөгийг багш болон туслах багшаар нь дамжуулан *******-т өгсөн, авсан үйлдэл байдаг. Нотлох баримтаар дээрх үйлдэл нотлогдсон. Сэдэлт, санаа зорилго тодорхой. Мөнгийг бэлнээр авна гэх байдлаар мөнгөө авсан. Анхан шатны шүүх гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. Мөнгийг хувьдаа зарцуулаагүй цэцэрлэгийн хашаа барихад зарцуулсан гэж байна. Гэвч хахууль авах гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал олгосоныхоо хариуд хахууль өгөхийг шаардсанаар уг гэмт хэрэг төгсдөг. Үүнээс хойш мөнгийг яаж зарцуулсан нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Мөнгийг дамжуулаад өгөөд байгаа хүмүүсийг хамжигчаар зүйлчилсэн” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа иргэн*******-ын “Хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх” ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу Нийслэлийн боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дүгээр тушаалаар баталсан харьяаллыг зөрчиж, харьяаллын бус Э.Ү-ийг тус цэцэрлэгт элсүүлэхийн тулд*******-аас бүлгийн багш*******-гаар дамжуулан 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 350.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг,

Шүүгдэгч******* нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллах байхдаа, тус цэцэрлэгийн эрхлэгч *******-ийн үйлдсэн “Иргэн*******-ын хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу Нийслэлийн боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дүгээр тушаалаар баталсан харьяаллыг зөрчиж, харьяаллын бус Э.Ү-ийг тус цэцэрлэгт элсүүлэхийн тулд*******-аас 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 350.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,*******-ын Хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх хүсэлтийг цэцэрлэгийн эрхлэгч *******-т, *******-ийн 350.000 төгрөгөөр хүүхдийг нь элсүүлэх саналыг*******-д тус тус уламжилж, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр*******-аас 400.000 төгрөгийг ажлын байрандаа бэлнээр авч, 350.000 төгрөгийг *******-т өгч, 50.000 төгрөгийг өөртөө авсан үйлдлээрээ хахууль авах гэмт хэргийг зохион байгуулж  хамтран оролцсон,

Шүүгдэгч******* нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байхдаа, тус цэцэрлэгийн эрхлэгч *******-ийн үйлдсэн иргэн*******-ын хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу Нийслэлийн боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дүгээр тушаалаар баталсан харьяаллыг зөрчиж, харьяаллын бус Э.Ү-ийг тус цэцэрлэгт элсүүлэхийн тулд*******-аас 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 350.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,*******-ын Хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх хүсэлтийг бүлгийн багш*******-гаар дамжуулан эрхлэгч *******-т уламжилж,*******-ын хүүхдийг 350.000 төгрөгөөр цэцэрлэгт элсүүлэхээр болсны хариуд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр*******-аас 100.000 төгрөгийг банкны харилцах дансаар шилжүүлэн авсан үйлдлээр хахууль авах гэмт хэргийг зохион байгуулж  хамтран оролцсон,

Шүүгдэгч******* нь өөрийн төрсөн хүү Э.Ү-ийг харьяаллын бус цэцэрлэгт буюу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дүгээр цэцэрлэгт элсүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгч *******, бүлгийн багш*******, туслах багш******* нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 400.000 төгрөгийг, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 100.000 төгрөгийг, нийт 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч С.Г-Э-ийн “...Нийслэлийн боловсролын газраас хамран сургах тойргийн хуваарьт санал ирүүлнэ үү гээд албан бичиг ирдэг. Түүний дагуу манай дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч нар, хороодын дарга нар, бүртгэлийн хэлтсийн дарга, статистикийн мэргэжилтэн, боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд мөн миний бие гэх хүмүүс хэлэлцээд санал явуулдаг. Нийслэлийн боловсролын газар дүүргүүдээс ирсэн саналыг боловсруулаад Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар аль аль цэцэрлэгт аль аль хаягийн хүүхдүүд хамрагдах вэ гэдгийг тогтоож ирүүлдэг. Түүний дагуу цэцэрлэгүүд элсэлтээ авдаг. Элсэлтээ авахдаа цахимаар авдаг болсон бөгөөд цахим сайтад иргэд бүртгүүлээд тухайн цэцэрлэгт байгаа хамруулах боломжтой хүүхдийн тоогоор нийт бүртгүүлсэн хүүхдээс автоматаар сонгогдож нэрс нь цэцэрлэгийн эрхлэгч нарт очдог бөгөөд уг нэрсийн дагуу иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулдаг. Цэцэрлэгийн эрхлэгч болон бусад хүмүүс элсэлтийн асуудалд оролцох ямар ч боломжгүй юм...” /1хх 47-48/,

гэрч Б.Ц-ийн “...Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дугаар тушаалын дагуу сургууль, цэцэрлэгийн зөвлөл, удирдах зөвлөл хэлэлцэж цэцэрлэг, сургуулийн дүрмийг батлах ёстой. Дүрэм баталж байж хандив авч, тайлагнаж, үйл ажиллагаандаа зарцуулах ёстой. Үйл ажиллагаандаа зарцуулахдаа цэцэрлэг бүр төсвийн данснаас гадна нэмэлт данстай байх бөгөөд уг дансаараа хандив тусламжийн мөнгийг захиран зарцуулах ёстой. Цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхчүүдээс хандив өгөх тохиолдолд мөнгийг цэцэрлэгийн нэмэлт дансанд хийсний дараа, нэмэлт дансанд хийсэн мөнгөө авахын тулд цэцэрлэгийн эрхлэгч өөрөө Төрийн сан руу хүсэлт гаргаж мөнгийг зарцуулах эрх үүснэ. Хүсэлт гаргахдаа зарцуулалт, зориулалтын талаар нэхэмжлэх дээр тодорхой бичиж, хянагдсаны дараагаар гүйлгээ хийгдэнэ. Буцааж зарцуулалтын талаар тайлан санхүүдээ тусгаад, эцэг эхчүүддээ цэцэрлэгийн зөвлөлийн гишүүдэд тайлагнах ёстой. Ер нь бол бэлнээр мөнгө авч болохгүй гэсэн утгатай. Хамран сургах тойргийн хуваарьт багтаагүй буюу харьяаллын бус хүүхдийг тухайн цэцэрлэгт авч болохгүй. Харьяаллын бус байтугай харьяаллын хүүхэд авсан байсан ч мөнгө авч болохгүй. Дээрх тохиолдлыг хандив гэж үзэхгүй. Харьяаллын хүүхдээс хандив авах тохиолдолд үлгэрчилсэн дүрмээ баталчихсан, нэмэлт дансаа нээлгэсэн байх хэрэгтэй...” /2хх 21-22/, гэх мэдүүлгүүд,

2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай Сүхбаатар дүүргийн орон тооны бус ёс зүйн зөвлөлийн дүгнэлт /1хх 11/,

Нийслэлийн боловсролын газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дугаартай “Хамран сургах тойрог тогтоох тухай” даргын тушаал, хавсралт /1хх 84-91/, 2020-2021 оны хичээлийн жилд .... дүгээр цэцэрлэгийн дунд “Б” бүлгийн хүүхдийн нэрсийн жагсаалт / 1хх 142 /, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дугаар тушаалын хавсралт/1хх 163-166/, *******-ийг ажилд томилсон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/13 дугаартай захирамж /1хх 127/, Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт /1хх 130-137/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн …. дүгээр цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам /2хх 77/,*******-ын ................... дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 167,*******-гийн .................. дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 185/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч*******-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч *******-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч*******-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл хэсгүүдэд заасан нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хасаж, торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь  хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Н.Б нь  шүүгдэгч Б.Э-аас 350.000 төгрөг авч түүний хүүхдийг 24 дүгээр цэцэрлэгт элсүүлэх хүсэлтийг цэцэрлэгийн эрхлэгч *******-т, шүүгдэгч *******-ийн 350.000 төгрөгөөр хүүхдийг нь элсүүлэх саналыг*******-д тус тус уламжилж, улмаар*******-аас 400.000 төгрөгийг ажлын байрандаа бэлнээр авсан байх бөгөөд 350.000 төгрөгийг *******-т өгч, 50.000 төгрөгийг өөртөө авч хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг зохион байгуулж  хамтран оролцсон,

шүүгдэгч******* нь шүүгдэгч*******-ын хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх хүсэлтийг бүлгийн багш*******-гаар дамжуулан эрхлэгч *******-т уламжилж,*******-ын хүүхдийг 350.000 төгрөгөөр цэцэрлэгт элсүүлэхээр болсны хариуд*******-аас 100.000 төгрөгийг банкны харилцах дансаар шилжүүлэн авч хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг зохион байгуулж  хамтран оролцсон үйл баримт тус тус тогтоогдож байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг шүүгдэгч Б.Б,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэснийг 3.3 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг болгон зөвтгөж өөрчлөлт оруулж шийдвэрлэв.  

Шүүгдэгч *******-ийн өмгөөлөгч Б.Д “...хавтас хэрэгт *******-ийн үйлдлийг цагаатгаж болох хангалттай нотлох баримтууд байсаар байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй тул цагаатгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөрөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйл үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ******* нь шүүгдэгч*******-аас авсан мөнгийг хувьдаа зарцуулаагүй, цэцэрлэгийн хашаа барихад зарцуулсан гэж мэдүүлж байх бөгөөд тэрээр ямар ч нөхцөлд бусдаас бэлнээр мөнгө авахыг хориглосон болохыг мэдсээр байж хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал олгосоныхоо хариуд хахууль өгөхийг шаардаж, хахууль авсанаар уг гэмт хэргийг төгссөн гэж үзнэ.

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.

Мөн шүүгдэгч *******-ийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.8, Боловсролын тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 28.1.1.6, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нийтийн албан тушаалтан мөн болохыг зөв тайлбарлаж үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч*******-гийн өмгөөлөгч Д.Ч “...Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч*******-д холбогдох хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

Шүүх, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч*******-г гэм буруутай эсэх асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хавтаст хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, торгох ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэв.

 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна. Түүнчлэн******* нь нийтийн албан тушаалтан биш боловч хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон нь тогтоогдож байх тул зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн  үндэслэл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан бөгөөд шүүх, шүүгдэгч *******,*******,******* нарт ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Иймд магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч *******-ийн өмгөөлөгч Б.Д, шүүгдэгч*******-гийн өмгөөлөгч Д.Ч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

-1 дэх заалтын “шүүгдэгч Б овогт*******, Ч овогт******* нарыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хэсгийг “Б овогт*******, Ч овогт******* нарыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон” гэж,

-2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1...” гэснийг  “...3.3 дугаар зүйлийн 1,2...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч *******-ийн өмгөөлөгч Б.Д, шүүгдэгч*******-гийн өмгөөлөгч Д.Ч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ