| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/00100/И |
| Дугаар | 183/ШШ2024/02290 |
| Огноо | 2024-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/02290
2024 оны 05 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2024/02290 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* гудамж, ******* байр, 6 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүрэг, 21 дүгээр хороо, ******* хотхон, байр, тоот хаягт оршин суух овогт /РД:/-д холбогдох,
27 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Х.эд холбогдуулан 27 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2016 онд Ц.*******аас Х. нь 5 000 000 төгрөг, 15 000 000 төгрөгийг тус тус аваад нийт 20 000 000 төгрөг болсон. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 27 000 000 төгрөг болгож төлнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа учраас хариуцагчаас 27 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан гэв.
2. Хариуцагч Х. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Үндсэн төлбөр 20 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүү, алдангийг төлөх боломжгүй. Яагаад хүү, алдангийг төлөх боломжгүй вэ гэхээр нэгдүгээрт, бичгээр хийсэн зээлийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Хоёрдугаарт, Х. нь шүүхийн шийдвэр дээр маш төлбөртэй. Үүнийгээ ч өөрөө хэлдэг. 20 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрвэл шүүхийн шийдвэр дээр байгаа мөнгөнөөсөө түрүүлж төлөх саналыг хэлдэг гэв.
3. Нэхэмжлэгчээс: 2023.12.15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гараар үйлдсан зээлийн гэрээ, 2023.07.31-нийи өдрийн 1087 дугаар итгэмжлэл, Х.ийн гараар бичсэн өргөдөлийг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-5 тал/
4. Хариуцагчаас: 204.01.04-ний өдрийн 0013 дугаар итгэмжлэлийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 8 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Ц.******* нь хариуцагч Х.эд холбогдуулан 27 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ 2016 онд 20 000 000 төгрөгийг зээлсэн, 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 27 000 000 төгрөг болгож төлнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа тул хариуцагчаас 27 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Х. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Үндсэн төлбөр 20 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин зээлийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, гэрээгээр хүү төлөхөөр тохиролцоогүй тул 7 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 2020.05.16-ны өдөр Х. нь 2021.03.01-ний өдрийн дотор 27 000 000 төгрөгийг төлж барагдуулна гэх гар бичвэрийг үйлдсэн, /хх 3 тал/
4.2 2023.10.24-ний өдөр Х. нь өөрийн түр оршин суух хаягийг ******* дүүрэг, 21 дүгээр хороо, Шүрх хотхон, байр, тоот гэж тодорхойлсон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 5 тал/
5. Зохигч 20 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаангүй, харин хүү тохиролцоогүй үндэслэлээр хүү 7 000 000 төгрөгийг төлөх эсэх талаар маргаантай.
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Зохигч 20 000 000 төгрөгийг зээлдүүлсэн үйл баримтын тухайд маргаангүй тул хариуцагч Х. нь зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч Ц.*******д 20 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Түүнчлэн хүү 7 000 000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, 195 дугаар зүйлийн 195.3-т Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж, 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр; 196.1.2т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцохоор тус тус заасан байна.
Хэргийн баримтаар хариуцагч Х. нь 2020.05.16-ны өдөр .2021.03.01-ний өдрийн дотор 27 000 000 төгрөгийг төлж барагдуулна гэх агуулга бүхий гар бичвэрийг үйлдсэн болох нь тогтоогдсон.
Дээрх баримтыг гэрээ байгуулсанд тооцох Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т нийцүүлэн дүгнэвэл зээлдэгч 20 000 000 төгрөгийн зээлийн хүүд 7 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч гэрээг бичгээр байгуулсан гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч Х.ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 7 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч овогт /РД:/-ээс 27 000 000 /хорин долоон сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /РД:*******/-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292 952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.аас 292 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ