Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2024/02520    

 

 

2024 оны 06 сарын 07 өдөр                       Дугаар 183/ШШ2024/02520                       Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ........ байрлах, М ХХК /РД:......7/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ......7 тоотод оршин суух, А  овогт Д-ын А  /РД:../-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 8.828.881,55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Д.А  нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 825023051002 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулан 4.686.600 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар 4 ширхэг буйдан, 2 ширхэг ширээ, сандал зэрэг тавилга эд хогшлыг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ........ дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулан 4.599.900 төгрөгийг сарын 1.0 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар tomanlisa загварын матрас, pink sisters загварын ор зэрэг тавилга эд хогшлыг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Монибокс ХХК нь зээлдэгч Д.А-д 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 4 ширхэг буйдан, 2 ширхэг ширээ, сандал, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр lomanlisa загварын матрас, pink sisters загварын ор зэрэг тавилга эд хогшлыг хүлээлгэн өгсөн. Иймд зээлдэгч Д.А-аас ....... τοот барьцаат зээлийн гэрээний үүрэгт нийт 8.828.881,55 төгрөгийн өр төлбөрийг М  ХХК-д гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Д.А  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэл гаргасны дагуу хохирол барагдуулах болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК зээлийн гэрээний үүрэгт 8.828.881,55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Д.А- холбогдуулан шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч Д.А  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариу тайлбар ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. М ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8.828.881,55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156.213 төгрөгөөс 78.106,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 78.106,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.А-гаас 78.106,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М  ХХК-д олгосугай.   

 

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.   

           

                                          

 

 

ШҮҮГЧ                                    Г.СОЛОНГО