| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/00730/И |
| Дугаар | 183/ШШ2024/02977 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2024/02977
2024 оны 07 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2024/02977 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, шүүгч Б.Гончигсумлаа, Ш.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-*, За**** дүгээр байранд байрлах С******* (РД:*****)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Р*** *** байр, *** тоот хаягт оршин суух Н******* овогт Ш*******гийн Э******* (РД:*********)-нд холбогдох,
“У*******” ХК-нд учруулсан хохиролд 440,000,000 төгрөг гаргуулж, “У*******” ХК-нд олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц*******, Ц.Э*******, Б.Д*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.У, Ж.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан “У*******” ХК-нд учруулсан хохиролд 440,000,000 төгрөг гаргуулж, “У*******” ХК-нд олгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд:
1.1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.6, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6, 90 дүгээр зүйлийн 90.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 63 дугаар зүйлийн 63.1.16-д тус тус заасныг үндэслэж нэхэмжлэл гаргаж байна. С*******ноос 20** оны 02 дугаар сард “У*******” ХК-ийн эрх бүхий албан тушаалтан болох Ш.Б нарын 9 хүнд холбогдуулан “У*******” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 20** оны 7, 20** оны 6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, эдгээр тогтоолыг үндэслэж 20**-20** онд “Н******* реалтор” ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, компанид учруулсан 4.4 тэр бум төгрөгийн хохирлыг хамтран хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр барагдуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, улмаар 3 шатны шүүхийн шийдвэр гарч, “У*******” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 20** оны 7, 20** оны 6 дугаар тогтоолыг баталсан гишүүн тус бүрээс 440,000,000 төгрөг гаргуулж компанид олгохоор шийдвэрлэсэн. Тодруулбал, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт заасан үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх, компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийх үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн гэж үзсэн. Иймд “У*******” ХК-ийн 20** оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 7 дугаар тогтоолыг батлах үед төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Ш.Э*******аас 440,000,000 төгрөгийг гаргуулж, “У*******” ХК-нд олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Үүнд:
2.1.Хариуцагч Ш.Э******* нь “У*******” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар 20** оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 20** оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 4 жил ажилласан бөгөөд 20** оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 7 дугаар тогтоолыг Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2, компанийн дүрмийн 8.11-д заасан үүргийнхээ дагуу баталсан. Тодруулбал, Ш.Э******* нь саналын эрхгүй оролцсон. “У*******” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 20** оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлээс харахад хараат бус гишүүд болох Л.Ч, Д.Д, Н.Б нар саналын эрхтэй оролцсон байдаг.
2.2.Нэхэмжлэгч С******* нь “У*******” ХК-нд учирсан хохирол 440,000,000 төгрөгийг шаардаж байх боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасны дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Нэр бүхий 9 гишүүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсгэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болохгүй.
2.3.Нэхэмжлэгч нь Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн танхимын 20** оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь үндэслэлгүй. Тус тогтоол нь “У*******” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 20** оны 7, 20** оны 6 дугаар тогтоолуудыг үндэслэж 20** оны 04 дүгээр сараас 20** оныг дуустал хугацаанд “У*******” ХК-нд учирсан хохирол гэж дүгнэсэн 4.4 тэр бум төгрөгийн хохирлыг шийдвэрлэсэн асуудал юм. Гэтэл Ш.Э*******аас 440,000,000 төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэв.
Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт “С*******”-ны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 20** оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА20**/***** дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 20** оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ20**/**** дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “У**” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх хяналт шалгалтын тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хариуцагч талаас өмгөөлөгч Д.Утай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******ын байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “У*******” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 20** оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 7, 20** оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6, 20** оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12, 20** оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 9 дугаар тогтоолуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төлөөлөн удирдах зөвлөлийн 20** оны 12 дугаар сарын 15, 20** оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Н******* реалтор” ХХК-тай 20** оны 01 дүгээр сарын 01, 20** оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус тус байгуулсан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “У*******” ХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “У*******” ХК-ийн 20** оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрөх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, С*******ны 20** оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ***** дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, С******* болон “У*******” ХК-ийн хооронд 20** онд байгуулагдсан эвлэрлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “У**” ХК-ийн үйл ажиллагааг сайжруулах бие даасан байдлыг хангуулах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20** оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 183/ШШ20**/***** дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан “У*******” ХК-нд учруулсан хохиролд 440,000,000 төгрөг гаргуулж, “У*******” ХК-нд олгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх “У*******” ХК-нд 4,400,000,000 төгрөгийн хохирол учирсан, үүнд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд буруутай гэж үзэж, 9 гишүүн тус бүрээс 440,000,000 төгрөг гаргуулж, “У*******” ХК-нд олгож шийдвэрлэсэн. Иймд тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Ш.Э*******аас 440,000,000 төгрөг гаргуулж “У*******” ХК-нд олгуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолыг үндэслэж хариуцагчаас 440,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хариуцагч нь төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар 20** оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 20** оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажилласан бөгөөд 20** оны 6 дугаар тогтоол гаргахад оролцоогүй байхад 440,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбарын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 20** оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА20**/***** дугаар магадлалын “Хянавал” хэсгийн 3-т “У*******” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь “Н******* реалтор” ХХК-тай У*******ийн барилгыг бүхэлд нь түрээслэх шийдвэрийг гаргах болон доорх түрээсийн гэрээг байгуулахдаа Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1..., 84.4.2..., 84.4.3..., 84.4.4-т... заасныг тус тус зөрчсөн...” гэж, 4 дэх хэсэгт “...Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ш.Э*******, С.Х, хараат бус гишүүн Л.Ч, Д.Д, Н.Б нар нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.2, 84.4.4-т тус тус заасан үүргээ хэрэгжүүлэн дээрх шийдвэрийг гаргахаас татгалзах үүрэгтэй байсан гэж үзэхээс гадна Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.1.2-т заасныг зөрчиж “У*******” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгогдсон Д.Дгийн оролцож гаргасан шийдвэр болох дээрх 20** оны 07, 20** оны 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэлтэй”, 4.ё-д “...уг хэлцлээс учирсан хохиролд олох байсан орлого 4,400,000,000 төгрөгийг дээрх хууль бус тогтоолыг гаргасан буруутай этгээдүүдээс гаргуулж “У*******” ХК-д олгож шийдвэрлэх нь Компанийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасан сонирхлын зөрчилтэй хэлцэл байгуулах журам зөрчсөний үр дагаврыг арилгах журам болон мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “сонирхлын зөрчилтэй хэлцлийн улмаас компанид учирсан хохирлыг гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө” гэж заасантай нийцнэ гэж үзлээ” гэж дүгнэсэн. (хавтаст хэргийн 11-12 дахь тал)
4.2.Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ20**/0**** дугаар тогтоолын “Хянавал” хэсгийн 14.2-т “...төлөөлөн удирдах зөвлөлийн эдгээр гишүүд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх шийдвэр гаргахдаа Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2... гэсэн заалтыг зөрчсөн, тогтоолд заасан “түрээсийн төлбөр” нь зах зээлийн үнээс илт доогуур, компанийн эрх ашигт нийцээгүй эрх зүйн асуудлаар давж заалдах шатны шүүх хийвэл зохих дүгнэлт хийсэн нь хууль ёсны болсон...”, 15-д “...Түрээслэгч “Н******* реалтор” ХХК нь сарын 450,000,000 төгрөгийн үнэ бүхий түрээсийн гэрээ байгуулмагц “Н*******тав трейд” ХХК-д сарын 800,000,000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр дамжуулан түрээслүүлсэн, “Н*******тав трейд” ХХК нь цааш жижиглэнгийн түрээслэгч нарт түрээсэлж 20** онд 8,756,600,000 төгрөгийн, 20** онд 8,868,900,000 төгрөгийн, 20** онд 10,025,200,000 төгрөгийн түрээсийн гэрээг байгуулснаас үзэхэд үнийн илт зөрүүтэй, компанийн эрх ашигт нийцээгүй, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд үүргээ шударгаар биелүүлсэн гэж үзэх боломжгүй гэж үзнэ”, 17-д “Давж заалдах шатны шүүх компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд үүргээ зөрчсөн буруутай байхад зөвхөн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат бус гишүүн хохирлыг хариуцах үндэслэлтэй гэж үзсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй Ш.Э*******ын талаар дүгнэлт хийсэн нь хуулийн зөрчилтэй болсон... Шийдвэр гаргасан төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээс гадна төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүд компанийн эрх ашигт нийцээгүй тогтоолыг дэмжсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй, компанийн бие даасан байдлаа хангаж ажиллаагүй тул хариуцлагыг хамтран хүлээх үндэслэлтэй болно...” гэж дүгнэсэн. (хавтаст хэргийн 29-31 дэх тал)
4.3.“У*******” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь 9 гишүүнээс бүрддэг. (“У*******” ХК-ийн дүрмийн 8.2 дахь хэсэг)
4.4.“У*******” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 20** оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 7 дугаар тогтоолыг гаргах үед хариуцагч Ш.Э******* тус төлөөлөн удирах зөвлөлийн даргаар ажиллаж байсан, харин 20** оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаар тогтоол гарах үед тус төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон даргаар ажиллаж байгаагүй. (“У*******” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 20** оны 12 дугаар сарын 15, 20** оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл)
4.5.“У*******” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон даргаар Ш.Э*******, Ш.Б, Ш.Уламбаяр, А.Ш*******, Р.С, Б.Х, Л.Ч, Д.Д, Н.Б, Б.А, А.Н, С.Х нарын 12 хүн ажиллаж байсан ба 20** оны 7 гарах үед Ш.Э*******, Ш.Б, Ш.Уламбаяр, А.Ш*******, Р.С, Б.Х, Л.Ч, Д.Д, Н.Б нар, 20** оны 6 дугаар тогтоол гарах үед Ш.Б, А.Ш*******, Р.С, Л.Ч, Д.Д, Н.Б, Б.А, А.Н, С.Х нар ажиллаж байсан. (“У*******” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 20** оны 12 дугаар сарын 15, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл)
4.6.Дээр дурдсан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон даргаар ажиллаж байсан 12 хүний 8 хүнд буюу Ш.Б, А.Ш*******, Р.С, Д.Д, Н.Б, Б.А, А.Н, С.Х нарт “У*******” ХК-нд учирсан 4,400,000,000 төгрөгийн хохирлыг тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, тус бүрээс 440,000,000 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. (хавтаст хэргийн 33 дахь тал)
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж зааснаар зохигч талуудын хувьд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ20**/0**** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 20** оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА20**/0***** дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 20** оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ20**/0**** дугаар тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар маргах эрхгүй.
6.Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр (Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 20** оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ20**/***** дугаар тогтоол)-ээр “У*******” ХК-ийн 20** оны 7, 20** оны 6 дугаар тогтоолыг гаргасан төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээс гадна төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүд компанийн эрх ашигт нийцээгүй тогтоолыг дэмжсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй, компанийн бие даасан байдлаа хангаж ажиллаагүй тул хариуцлагыг хамтран хүлээх нь зүйтэй гэж дүгнэсэн байх тул хариуцагч Ш.Э*******ыг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.2-т “үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх”, 84.4.3-т “компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах” гэж заасныг зөрчиж, “У*******” ХК-нд 4,400,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай гэж үзнэ.
7.Компанийн тухай хуулийн 90 дүгээр сарын 90.1 дэх хэсэгт “Сонирхлын зөрчилтэй хэлцлийн улмаас компани, түүний хараат болон охин компанид учирсан хохирлыг гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч С******* нь “У*******” ХК-нд учирсан хохирлыг арилгуулахаар хариуцагч Ш.Э*******аас шаардах эрхтэй.
7.1.С******* нь “У*******” ХК-нд учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар дээр дурдсан анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон тул энд дүгнэх шаардлагагүй юм.
8.Харин шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “У*******” ХК-нд учирсан хохирлыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хамтран хариуцахаар дүгнэсэн, тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр нэр бүхий 12 хүн ажиллаж байсны 1 хүн нь нас барсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, 8 хүнээс тус бүр 440,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, 3 хүнээс ямар хэмжээний хохирол гаргуулахыг шийдвэрлээгүй, 20** оны 7 дугаар тогтоол гаргахад Ш.Э*******, Ш.Уламбаяр, Б.Х нар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, даргаар ажиллаж байсан байхад зөвхөн Ш.Э*******аас 440,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа үндэслэлээ нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй буюу хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ш.Э******* нь 440,000,000 төгрөгийг бүрэн хариуцах үүрэгтэй болох нь тогтоогдохгүй байна.
9.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэл” гэж зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Компанийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Э*******аас “У*******” ХК-нд учруулсан хохиролд 440,000,000 төгрөг гаргуулж, “У*******” ХК-нд олгуулах тухай нэхэмжлэгч С*******ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА
Ш.ОТГОНБАЯР