Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/02486

 

2024 оны 06 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2024/02486 Улаанбаатар хот

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ...... тоотод байрлах, Э СӨХ /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............ тоотод байрлах, Т   ХХК /РД:....... /-д холбогдох

 

1.900.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж  хариуцагчийн төлөөлөгч Д. , нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Э СӨХ-ны 2020.12.29-ний өдрийн №08 удирдах зөвлөлийн хурлын тогтоол, бүх гишүүдийн хурлын тогтоол, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дэд зөвлөлийн тэрүүлэгдчийн 2020.09.17-ны өдрийн хурлын 06 тоот тогтоолын хавсралт зэргийг үндэслэн тус орон сууцны байранд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, хувь хүнээс үйл ажиллагааны онцлогыг харгалзан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрт 1 мкв талбайд 1000 төгрөгөөр тооцож авахаар шийдвэрлэсэн байдаг. Тус сууц өмчлөгчдийн холбоонд эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлдэг Тосон аньс эмийн сан түүний эрхлэгч М  нь 2021 оны 02 сараас 2023 оны 09 сар хүртэлх орон сууцны байшингийн дундын өмчлөлд төлбөр 1.320.000 төгрөг, мөн 2021 оны 7 сараас 2024 оны 02 сар хүртэлх төлбөрт нийт 1.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Э  СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага болох 1.900.000 төгрөгийн 494.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1.406.000 төгрөгийг хариуцагч 2024.06.05-ны өдөр 500.000 төгрөгийг шилжүүлнэ, үлдэгдэл 906.000 төгрөгийг 2024.10.01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э СӨХ 1.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Тосон аньс эмийн сан ХХК-д холбогдуулан шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч 1.900.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 494.000 төгрөгөөр багасгаж, үлдэх 1.406.000 төгрөгийг хариуцагч 2024.06.05-ны өдөр 500.000 төгрөгийг, үлдэгдэл 906.000 төгрөгийг 2024.10.01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т  ХХК-иас 37.446 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  СӨХ-ны нэхэмжлэлтэй Т  ХХК-д холбогдох 1.900.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 494.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1.406.000 төгрөгийг хариуцагч 2024.06.05-ны өдөр 500.000 төгрөгийг, үлдэгдэл 906.000 төгрөгийг 2024.10.01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т  ХХК-иас 37.446 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э  СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО