Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2024/02589

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, **** хаягт оршин суух  Ө*******ын Д******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ***** хаягт оршин суух  Ц*******ийн С******* /рд:*******/-д холбогдох,

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Д*******, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Н*******, хариуцагч Ц.С*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н******* нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Ө.Д******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний төлөөлөгч А.Н******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ө овогтой Д******* нь 2024 оны 03 дугаар сарын 15-ний өдөр хариуцагч Ц******* овогтой С*******той би зар тавьсны дагуу надтай ирж уулзаад БЗД-ийн *** 540 м.кв гэр орон сууцны зориулалттай хашааны газрыг 5 500 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тэгээд тэр даруйдаа нотариат орж 2 600 000 төгрөгөөр гэрээ хийж, үлдэгдэл төлбөр болох болох 2 900 000 төгрөгийг нь шууд шилжүүлнэ гэсэн боловч миний худалдаа хөгжлийн банкны данс болох 404 27 1974 тоот данс уруу 500 000 төгрөг л хийсэн. Үлдэгдлийн өгөөч ээ гэхэд цалин буухаар буюу 2024 оны 03 дугаар сарын 25-ний өдөр өгнө гэж хэлээд яваад өгсөн. Би хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн чадвараа 80%-ийг алдсан хүн учраас намайг дээрэлхэж бас хууръя гэсэн санаа зорилготой байсныг сүүлд мэдсэн. Би тэр хүнтэй тоот утсаар эхний 2-3 өдөр холбогдоод мөнгө нэхэхэд удахгүй өгнө гэдэг байж байгаад утсаа бүүр унтраагаад устгасан байсан. Сүүлд би Нарантуул орчим явж байгаад хариуцагч С*******той тааралдаад ахаа мөнгө авъя гэхэд чи явдаг газраар нь яв, чамд өгөх мөнгө байхгүй, чамайг сайн явахыг чинь харна шүүх дээр уулзъя, чи надаас мөнгө авна гэвэл чиний нас гүйцэхгүй гэж намайг илт доромжилсон. Тэгэхээр нь би тэгвэл газраа буцааж авъя өгсөн мөнгийг чинь шилжүүлээд өгий гэсэн чинь одоо миний газар би газрын албанд бүх бичиг баримтаа өгсөн чи юу ч олж долоохгүй гэсэн. Сүүлд найзаасаа сонсоход миний газрыг 10 сая төгрөгөөр зарна гээд зар тавьсан байсан. Одоо би энэ хүнээс яаж үлдэгдэл мөнгөө авах учраа олохгүй шүүхэд хандаж байна.

Иймд миний гаргаж буй нэхэмжлэлийг хүлээн авч газар зарсан гэрээний үлдэгдэл төлбөр болох 5 000 000 төгрөгийг гаргуулан, намайг хохиролгүй болгож өгнө үү.

1а. Шинэ баримттай танилцлаа. Хурлыг үргэлжлүүлье. 2024.5.19-нд миний дансанд 973,000 орж ирсэн. Одоо 4,027,000 нэхнэ. Хариуцагч нь ална гээд 2-3 удаа ирсэн. Сайн явахгүй гэж хэлсэн. Найз нь намайг хаана явааг бичнэ гэсэн. Нэмээд 1,500,000 төгрөг өгвөл эвлэрэх боломжтой. 1,500,000 төгрөг авчихвал болно. Би зараар уулзсан бөгөөд банкны гадаа уулзаагүй. 1,900,000 төгрөгөөр өр төлөгдөөд 600,000 төгрөгийг өөрийн дансаар авсан. Анх 5,700,000 төгрөгөөр тохиролцсон.

1б. 2024.3.15-нд хариуцагчтай зарын дагуу уулзаад 7,500,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Үүнээс 2,600,000 төгрөг аваад үлдэх 5,000,000 төгрөгийг нэхэж байсан юм. Өмнөх хурал дээр хариуцагч нь надад хэлсэн юм. Эвлэрэх санал гаргаад багадаа 2,000,000 төгрөг аваад эвлэрэх талаар ярилцсан. Хариуцагч нь 1 саяыг төлөөд эвлэрье гэхэд Д******* зөвшөөрсөн юм. Гэвч дараа нь үлдэх мөнгөө нэхнэ гэж хэлсэн. Манайх эвлэрэх боломжтой байсан боловч хариуцагчийн гаргасан үйлдлээс болж гомдох байдал үүссэн гэв.

2.         Хариуцагч Ц.С******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд, түүний өмгөөлөгч Н.Н******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн ****** оршин суух Ц******* овогтой С******* миний бие 2024 оны 03 дугаар сарын 14-ны өдөр иргэн Д*******тэй Зүүн дөрвөн замын ны үүдэнд таарсан. Энэ хүнийг өмнө нь Бөхийн өргөөний гадна зогсоолд машин угаадаг байхад нь таньдаг болсон. Тухайн өдөр Д******* нь “Ах би ломбардад тавьсан газраа алдах гээд байна та авах уу цагаан сараар мөнгө зээлж аваад өгч чадахгүй байгаа та авчих гээд гуйгаад салахгүй байхаар нь хамт явж байсан хоёр найзтайгаа цуг зарах газрыг нь үзэхээр явахад Улиастайн эцсээс хойшоо уулын аманд шинээр баригдсан Сургуулийн урд ар дээр хоосон хашаатай газрыг үзүүлээд “Энд би эмээтэйгээ амьдарч байсан” гэсэн. Чи энэ хашаагаа яаж барьсан юм гэж асуусан чинь манай найзууд барьж өгсөн гэж хэлсэн. Маргааш нь Д******* ажил дээр өөрөө ирж уулзаад намайг дагуулан явж Дүүргийн хажуу талын Хас банктай байрны тэнд очоод бууж яваад нэг хүн дагуулан гарч ирээд ломбардын данс гээд ны тоот дансанд 1,900,000 /нэг есөн зуун/ мянган төгрөг шилжүүлүүлээд Хас банктай байрны тэнд нотариат орж барьцаанд байсныг нь чөлөөлүүлж авсан. Ингээд Дүнжингарав захын нэг цэгийн үйлчилгээ дээр очиж газрын нэр шилжүүлэх гэрээ хийгээд өөрийнхөө ны тоот дансанд 600,000 /зургаан зуун/ мянган төгрөг шилжүүлүүлэн авсан. 3-р сарын 16-ны өглөө Газрын албан дээр очиж газар эзэмших гэрээг үзүүлэн шүүлгэхэд Д*******ий надад зааж өгсөн газар нь биш болж Д*******тэй холбоо барихаар залгасан боловч холбогдоогүй. Найзтайгаа хоёр гурав хоног машин угаадаг байж болох газруудаар хайгаад олдохгүй болохоор нь Дүүргийн тэндээс кадастрын зураг хийдэг хүн хөлсөөр авч явж зураг хийлгэсэн. Газар нь олдохгүй удаан хайсны эцэст Анх заасан газраас бүр хойшоо өөр уулын энгэрт ойр хавьд нь ямар ч айл амьтан байхгүй хоосон эзгүй газар байсан. Д******* нь ломбардын хүүтэй мөнгөө төлүүлэхийн тулд худлаа ярьж буруу газар зааж намайг залилан мэхэлсэн. Иймээс иргэн Д*******ий гаргасан нэхэмжлэлийг х*******сэхгүй болгож өгнө үү.

2а. 1,500,000 төгрөгөөр эвлэрэх боломжгүй. Өмнө нь эвлэрнэ гэж хэлсэн 1 саяыг өгчихсөн юм. Эсхүл газраа буцааж аваад мөнгөө буцааж өгч болно. Өмнө нь таньдаг байсан ба нэхэмжлэгч нь машин угаадаг байсан юм. ны үүдэнд таарсан юм.

2б. 1 сая төгрөг төлсөн баримтыг гаргаж байна. Иргэний эрх зүйн чадамжийн талаар хуульд заасан. Төлөөлөгчөө давхар оролцуулаад явахад процессын алдаа болохгүй бол татгалзахгүй. Эрх зүйн чадамж нь эргэлзээтэй байгаа тул төлөөлөгчийг оролцуулах нь зөв байх.

Х*******т байгаа баримтын хүрээнд харахад худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. Зохигчид өмнө нь бие биеэ таньдаг байсан бөгөөд газраа ломбардад тавьсан бөгөөд алдах гээд байна худалдаж аваач гэсэн. Улмаар 2,600,000 төгрөгөөр гэрээ хийгээд төлбөрийг шилжүүлсэн. Төлбөрийг 1,900,000, 600,000, нийт 2,600,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд гэрээний дагуу газрын албанд татвараа төлсөн ба баримтаа өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Гэрээгээр тохиролцохдоо 2,600,000 төгрөгөөр тохиролцсон. Одоо үлдэгдэл төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг х*******сэхгүй болгож өгнө үү. Х******* хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хувийн байдлыг харгалзаад 1 сая төгрөгийн санал тавихад нь хүлээн авч эвлэрэхээр тохиролцсон байтал гэнэт больсон. 1 сая төгрөгөөр эвлэрчхээд одоо өөр зүйл яриад байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон нэхэмжлэгч нь өөр өөр зүйл яриад байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шаардлагыг тодорхой болгох х*******тэй байсан. Зохигчдын гаргасан тайлбараас дараах дүгнэлтийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага бүрдүүлбэр хангагдаагүй байна. Нийт хэдэн төгрөгөөр тохиролцсон талаар нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Гэрээний үнийг өөр өөрөөр тайлбарлаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийддэг. Х*******т байгаа баримтын хүрээнд 2,600,000 төгрөгийн гэрээ байдаг. Гэрээ нь эрх зүйн чадамжтай хүний хийсэн гэрээ эсэх нь эргэлзээтэй. Өмгөөлөгчийн хувьд гэрээг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Хариуцагч нь сайхан сэтгэл гаргаж 1 сая төгрөг нэмж өгсөн байна. Одоо шүүх хуралдаанд өөр өөр зүйл яриад байна. Нэхэмжлэлийн тал хувийг авмаар байна гээд байгаа нь үндэслэлгүй байна гэв.

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар /хх3/, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх5/, амьжиргааны түвшний босго шугамаас доогуурт бүртгэгдсэн талаарх баримт /хх6/, Худалдаан хөгжлийн банк дахь өөрийн дансны хуулга /хх9/, хөдөлмөрийн чадвар алдалтын хуль, хэмжээ хугацаа тогтоосон актын хуулбар /хх29/, Голомт банк дахь өөрийн дансны хуулга /хх42/

3б. Хариуцагчаас: 2 ширхэг гэрэл зураг /хх18/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт 5 ширхэг /х19-22, 45/, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар /хх23/, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх25/

Х*******т байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

1.       Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь х*******сэхгүй болгож шийдвэрлэв.

2.      Нэхэмжлэгч Ө.Д******* нь гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар х******* хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 973,000 төгрөг төлөгдсөн гэх үндэслэлээр шаардлагаа 4,027,000 төгрөг болгож багасгасан.

3.         Хариуцагч Ц.С******* нь гэрээний үнийг бүрэн төлсөн гэж маргасан.

4.         Зохигчид 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2,600,000 төгрөгийн үнэ бүхий газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. /хх3/

Гэрээгээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01110-А/1141/2023 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар олгосон Баянзүрх дүүрэг, 35 дугаар хороо, null гудамж, null тоот хаягт байрлах, 540 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх, хариуцагч нь 2,600,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд газар эзэмших эрх худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн.

5.         Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.

6.         Дээрх гэрээний зүйл болох газар нь нэхэмжлэгчийн эзэмшилд байсан болох нь иргэний газар эзэмших эрхийн дүгээр гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх5/

Иймд гэрээний зүйлийг эрхийн зөрчилгүй гэж үзнэ. Цаашлаад, зохигчид гэрээний зүйлийн бие байдлыг доголдлыг талаар маргаагүй.

7.         Нэхэмжлэлд гэрээний үнийг 5,500,000 төгрөг гэсэн бол шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь 5,700,000 төгрөг, түүний төлөөлөгч нь 7,500,000 төгрөг гэж тайлбарласан. Гэвч эдгээр үнийг Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Хариуцагч нь газар эзэмших эрхийг гэрээнд зааснаар 2,600,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэх тул хариуцагчийн тайлбар х*******т байгаа бичмэл нотлох баримтаар нотлогдсон гэж үзнэ.

8.         Хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ж.Мөнхтуяад 1,900,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбараар тогтоогдсон. /хх20/

Нэхэмжлэгч нь энэхүү мөнгөн шилжүүлгийг түүний бусдад төлөх төлбөрийг төлсөн гэж тайлбарласан тул уг мөнгөн хөрөнгө нь гэрээний үүрэгт хамаарна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний дагуу 1,900,000 төгрөг төлсөн.

Мөн өдөр хариуцагч нь 600,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн мэдээллээр тогтоогдсон. /хх21/

Эдгээрээс үзэхэд хариуцагч нь маргаан үүсэхээс өмнө гэрээний дагуу нийт 2,500,000 төгрөг төлсөн байна.

8а. Х******* хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Б.Болормаагийн данс уруу 1,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдсон. /хх45/

Энэхүү мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь өөрийн танил Х.Болормаагийн дансаар шилжүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд Голомт банк дахь өөрийн дансаар 973,000 төгрөг хүлээн авсан гэж тайлбарласан. Уг тайлбар нь Голомт банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх42/

Нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг шилжүүлэх дансыг өөрөө заасан байх тул хариуцагчийг 1,000,000 төгрөг төлсөн гэж үзнэ.

9.         Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 3,500,000 төгрөг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлжээ. Энд хэдийгээр хариуцагч нь гэрээний үнийн дүнгээс илүү мөнгөн хөрөнгө шилжүүлсэн боловч ийнхүү илүү үнэ төлсөн нь түүний өөрийн хүсэл зоригоос шалтгаалсан, өөрөөр хэлбэл сайн дураараа гэрээний үнийг өөрчилж, төлсөн байх тул буцаан шаардахгүй болохыг дурдав.

10.       Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

          ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ц.С*******оос 4,027,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ө.Д*******ий нэхэмжлэлийг бүхэлд нь х*******сэхгүй болгосугай.

2.             Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.             Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ГАНБОЛД