Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/02437

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2024/02437 Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .......байрлах, Г ХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, . тоотод оршин суух, Ё-йн ...........Ц /РД:............/-д холбогдох

 

 

 

Зээлийн гэрээний үүрэгт 26.051.916,51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Г ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ё  овогтой Ц  нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Голомт банктай .......... тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 12.200.000 төгрөгийн зээлийн жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ ДГ Замын-Үүд сум Борхой баг 10-3 тоот хаягт оршин сууж байсан. Голомт банкны зүгээс тус хаягаар ЗГ.......... тоот Цалин болон Барьцааны гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болно.Иймд Дорнод аймгийн замын үүд сум дахь сум дундын шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 137/ШШ2018/..... тоот шүүхийн шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэхь цагдаагийн 3 дугаар хэлтсийн.... тоотоор хариуцагчийн оршин суугаа хаягийг Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, яармаг 20 гудамж, 495 тоотод гэж тогтоосон болно. Зээлдэгч Ё.Цо нь ЗГ......... тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн гэрээ төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 1594 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 7.783.063,27 төгрөг, үндсэн хүүний төлбөр 16.597.303,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1.671.550,14 төгрөг нийт 26.051.916,51 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие Ё.Ц  нь Голомт банкны нөхцөлийг хүлээн зөвшөөрч Голомт банк шаардсан 26.051.916,51 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг төлсөн, банк 1.975.862,2 төгрөгөөс татгалзаж, үлдэх 19.054.330,23 төгрөгийг нийт 9 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцов.

 

1.2024.06.25-нд 2.117.147,80 төгрөг, 2024.07.25-нд 2.117.147,80 төгрөг, 2024.08.25-нд 2.117.147,80 төгрөг, 2024.09.25-нд 2.117.147,80 төгрөг, 2024.10.25-нд 2.117.147,80 төгрөг, 2024.11.25-нд 2.117.147,80 төгрөг, 2024.12.25-нд 2.117.147,80 төгрөг, 2025.01.25-нд 2.117.147,80 төгрөг, 2025.02.25-нд 2.117.147,80 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Г  ХК зээлийн гэрээний үүрэгт 26.051.916,51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Ё.Ц-т холбогдуулан шүүхэд гаргажээ.

 

 

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1.975.862,6 төгрөгөөр багасгаж, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5.000.000 төгрөг төлснийг хасаад үлдэх 19.054.330,23 төгрөгийг хариуцагч Ё.Ц  9 сарын хугацаанд төлж барагдуулахаар зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

 

 

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

 

 

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288.209,58 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Ц-аас 253.222 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

 

1. Г  ХК-ийн нэхэмжлэлтэй Ё.Ц- холбогдох худалдан авах гэрээний үүрэгт 26.051.916,51 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1.975.862,6 төгрөгөөр багасгаж, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5.000.000 төгрөг төлснийг хасаад үлдэх 19.054.330,23 төгрөгийг хариуцагч Ё.Ц 9 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288.209,58 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.-аас 253.222 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  ХК-д олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО