| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2023/04672/И |
| Дугаар | 183/ШШ2024/02436 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2024/02436
2024 оны 06 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2024/02436 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ..... давхарт байрлах, Э ХХК /РД:.../,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,........давхарт байрлах, ХХК /РД:......./ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .......... тоотод байрлах, Г ХХК /РД:....../-д холбогдох
Авто зам ашиглалтын гэрээний үүрэгт 7.024.243,7 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Г ХХК нь төлбөрөө бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь 54.245.023 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Ц холбогдуулан шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Э ХХК, Г ХХК нар нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э ХХК, Г ХХК нарын нэхэмжлэлтэй Г ХК-д холбогдох 7.613.473,94 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Таширын хүрээ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127.338 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 63,669 төгрөгийг гаргуулж, ЭрХХК, Г ХХК нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО