Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2024/02753

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2024/02753 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Нийслэлийн ******* дүүргийн 26 дугаар хороо, ******* центр ******* тоотод байрлах ******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, багийн тоотод байрлах ХХК /РД:/-д холбогдох

 

Гео*******зийн хэмжилт, зураглал боловсруулах гэрээний үүрэгт 24 423 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан гео*******зийн хэмжилт, зураглал боловсруулах гэрээний үүрэгт 27 423 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манайх шүүхэд нийтдээ 27 423 000 төгрөг гаргаж өгнө үү гээд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл дээрээ үндсэн төлбөр нь 18 282 000 төгрөг, алданги 9 141 000 төгрөг гээд гаргасан. Тэгэхлээр энэ нэхэмжлэлээс бид нар 3 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс татгалзах шаардлагатай болж байна. Учир нь юу вэ гэхлээр хариуцагч байгууллага урьдчилгаа 2 000 000 төгрөг манайд төлсөн юм байна. Энийг бид нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хасаагүйгээр нэхэмжлэл гаргачихсан байсан. Тэгэхлээр үндсэн төлбөр 18 282 000 төгрөгөөсөө 2 000 000 төгрөгөөс нь татгалзаж, үндсэн төлбөр 16 282 000 төгрөг, алданги нь үндсэн үнэ төлбөрийнхөө 50 хувиар 9 141 000 төгрөгөөр гарсан байсан. Үүний 1 000 000 төгрөгөөс татгалзаж, 8 141 000 төгрөг болгож, нийтдээ 24 423 000 төгрөг гаргуулж өгнө үү гээд 3 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр № дугаартай геодезийн хэмжилт, зураглал боловсруулах ажлын гэрээ байгуулсан. Тухайн гэрээний дагуу гүйцэтгэгч тал нь захиалагч талд ажлын гэрээ байгуулсан өдрөөс хойш 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр захиалгат ажлыг 100 хувь гүйцэтгэж дуусгаад, ажлын тайланг хүлээлгэж өгсөн. Захиалагч тал нь ажлын хөлс, төлбөрийг 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор 100 хувь төлбөрийг төлөх нөхцөлтэй гэрээ байгуулагдсан. Захиалагч тал нь тухайн ажлын хөлс болох 18 282 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу гэрээнд дурдсан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй явж байгаа. Захиалагч тал нь гүйцэтгэгч талд ажлын нийт төлбөр 18 282 000 төгрөг төлөх үүрэгтэй. Үүнээсээ 2 000 000 төгрөг төлсөн байдаг. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт хугацаандаа гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутам нэг хувиар алданги тооцох эрхтэйгээр гэрээ байгуулагдсан. Захиалагч тал 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үлдэгдэл төлбөрийг 100 хувь төлөх үүрэгтэй. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийтдээ 1095 хоног хугацаа хэтрүүлсэн байдаг. Нэхэмжлэгч тал энэ алдангийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл хугацаагаараа тооцсон. Алдангийн хувьд нэгдүгээрт, гэрээн дээр тусгасан. Хоёрдугаарт, хуульд заасны хүрээнд алдангийн хэмжээг 0,5 хувиар нь бодож нийтдээ 8 141 000 төгрөг, үндсэн төлбөр 16 282 000 төгрөг, нийтдээ 24 423 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрөх ба татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хариуцагч талаас манайх урьдчилгаанд өгсөн 2 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасалт хийлгэсэн учраас энэ талаар давхар тайлбар хэлэхгүйгээр явъя. ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бүрэн хийж хүлээлгэж өгсөн гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Гэрээ дүгнэсэн акт дээр 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буюу 30 хоногийн дараа хүлээлгэж өгсөн байдаг. Иймд манай талаас хугацаа хэтрүүлсэн 30 хоногт алданги тооцож, 30 хоногийн 5 484 600 төгрөгийн алдангийг төлж хасалт хийгээд, 24 423 000 төгрөгөөс 5 484 600 төгрөгийг хасаж, нийт 18 938 400 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээ*******йн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.08.28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Гео*******зийн хэмжилт, зураглал боловсруулах ажлын №5d/2020/09/22 дугаар гэрээ, 2022.11.25-ны өдрийн №5d/2020/11/25-2 дугаар албан бичиг, гэрээ дүгнэсэн акт, Байрзүйн зураглалын ажлын тайлан, хавсралт 1, хавсралт 3, хавсралт 4, хавсралт 5, 2023.11.22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.06.21-ний өдрийн итгэжлэл зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-41, 75, 111 тал/

 

4. Хариуцагчаас: ХХК-ийн хуулийн этгээ*******йн улсын бүртгэлийн гэрчилгээ, А.Батсоёмбын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2024.04.04-ний өдрийн 01/11 дүгээр итгэмжлэл, ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024.06.19-ний өдрийн 1/33 дугаар тодорхойлолтыг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 65, 91, 98, 108-109 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. ******* ******* ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан гео*******зийн хэмжилт, зураглал боловсруулах гэрээний үүрэгт 27 423 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын 3 000 000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 24 423 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, шаардах эрхийн үндэслэлээ 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч тухайн ажлын хөлс болох 18 282 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу гэрээнд дурдсан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй, 2 000 000 төгрөгийг төлсөн хэ*******й ч үлдэгдлийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд гэрээний 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийтдээ 1095 хоног хугацаа хэтрүүлсэн алдангид 8 141 000 төгрөг, үндсэн төлбөр 16 282 000 төгрөг, нийт 24 423 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрөх ба татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бүрэн хийж хүлээлгэж өгсөн гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Гэрээ дүгнэсэн акт дээр 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буюу 30 хоногийн дараа хүлээлгэж өгсөн тул гүйцэтгэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алдангийг эс зөвшөөрнө. Харин үндсэн төлбөрөөс үлдэх байдаг. Иймд манай талаас хугацаа хэтрүүлсэн 30 хоногт алданги тооцож, 30 хоногийн 5 484 600 төгрөгийн алдангийг төлж хасалт хийгээд, 24 423 000 төгрөгөөс 5 484 600 төгрөгийг хасаж, нийт 18 938 400 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2020.09.22-ны өдөр зохигчид гео*******зийн хэмжилт, зураглал боловсруулах ажлын № дугаар гэрээ байгуулж, ******* аймгийн сумын нутагт орших 14152 Тусгай зөвшөөрлийн дугаартай талбайд буюу нийт 180 га талбайд байр зүйн зураглалын ажил гүйцэтгэх ажлыг 2020.10.12-ны өдрийн дотор 18 282 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож, ажлын төлбөрийн урьдчилгаанд 2 000 000 төгрөг, үлдэгдлийг 2020.11.22-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар, хугацаа хоцорч төлсөн тохиолдолд хойшилсон хоног тутамд гэрээний үнийн 1 хувиар алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож, ХХК-ийн захирал гарын үсэг зурж, компанийн тамгаар баталгаажуулсан, /хх 4-6 тал/

 

4.2 2020.09.22-ны өдөр ХХК-ийн кассын нярав нь тоот данс руу Топо зураг дүүлэх с гүйлгээний утгатайгаар 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн, /хх 108,109 тал/

 

4.3 2020.11.12-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар ******* аймгийн сумын нутагт орших 14152 Тусгай зөвшөөрөл бүхий нийт 210 га талбайд байр зүйн зураглал хийх гэрээт ажлыг захиалагчийн шаардлагын дугаа 100 хувь хийж гүйцэтгэсэн нь үнэн болохыг дүгнэсэн, /хх 8 тал/

 

4.4 Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал нь дүүргийн хороо, гудамж байр, 6 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлсон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 91 тал/

 

5. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний урьдчилгаа төлбөрт 2 000 000 төгрөг төлөгдсөн үйл баримтад маргаангүй, гэрээгээр тохиролцсон ажлыг гэрээний хугацаанд гүйцэтгэсэн эсэх, улмаар алданги төлөх үндэслэлтэй эсэхэд маргаантай.

 

6. Зохигч*******йн хооронд 2020.09.22-ны өдөр байгуулагдсан гео*******зийн хэмжилт, зураглал боловсруулах ажлын № дугаар гэрээ нь талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэсэн гэрээнд хамаарахаар байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж 351 дүгээр зүйлийн 351.1.1-д Гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргийг захиалагч хүлээнэ гэж тус тус заасан байна.

 

Иймд нэхэмжлэгч гэрээний төлбөрийн төлөгдөөгүй төлбөр 16 282 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

7. Алдангийн хувьд хариуцагч, гүйцэтгэгч тал гэрээний хугацааг хэтрүүлсэн болох нь гэрээ дүгнэсэн актын огноо буюу 2020.11.12-ны өдрөөр нотлогдоно гэж, нэхэмжлэгч гэрээний дагуу ажлыг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэсэн болох нь байрзүйн зургийн ажлын тайлангийн 2 дугаар талд 2020.09.25-ны өдрөөс 2020.10.09-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ гэж дурдсанаар няцаагдана гэж тайлбарласан.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч гео*******зийн хэмжилт, зураглал боловсруулах ажлыг гүйцэтгэж, талууд 2020.11.12-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд уг актад ажил гүйцэтгэсэн хугацааг дурдаагүй, гагцхүү гэрээт ажлыг 100 хувь гүйцэтгэсэн талаар дурдсан байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

 

Маргаан бүхий гэрээний 6.6-д талууд захиалагч нь гэрээнд заасан ажлын төлбөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хоцорч төлсөн тохиолдолд хойшилсон хоног тутамд гэрээний үнийн 1 хувиар алданги төлнө. Нийт гэрээний алданги нь гэрээний үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна. гэж тохиролцсон байна.

 

Зохигч ийнхүү гэрээний үнийн дүнгийн 1 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь хуульд нийцэхгүй боловч алдангийн хэмжээг 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан нь болон нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги шаардаж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг зөрчихгүй гэж дүгнээд анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан гэж үзээд алдангид холбогдох 8 141 000 төгрөгийг хангахаар шийдвэрлэв.

 

 

8. Дээрхийг нэгтгэвэл, хариуцагч ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үндсэн төлбөрт 18 282 000 төгрөг, алданги 8 141 000 төгрөг, нийт 24 423 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан болно.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг у*******рдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус зааснаар хариуцагч ХХК /РД:/-иас 24 423 000 /хорин дөрвөн сая дөрвөн зуун хорин гурван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК /РД:*******/-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 450 566 /249 360, 161 206/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 280 065 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ