Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/02435

 

2024 оны 06 сарын 03 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2024/02435

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .............тоотод оршин суух, Б  овогтой А-вын Мө  /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн тоот хаягт оршин суух, О-ийн А /РД:......../,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ........д байрлах, Б  ЦБТ нарт холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийг А.М-гийн нэр дээр шилжүүлж өгөхийг О.А-т даалгах, дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг А.М-гийн нэр дээр гаргахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагч О.А түүний өмгөөлөгч Л.О, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.М миний бие 2018 онд Автсрали явах болсон тул ипотктэй байраа зарна гэх зарын дагуу О.А гэх хүнтэй уулзсан. 2018 оны 02 сарын 06-ны өдөр миний бие Баянгол дүүргийн ...........тоот, 43 мкв талбай бүхий Голомт банкны ипотекийн зээлтэй орон сууцыг нийт 72.000.000 төгрөгөөр О.Анхбаяраас зээлээр худалдаж авахаар, О.Анхбаяр нь надад орон сууцны төлбөр бүрдсэн үед орон сууцны болон орон сууцны өмчлөх эрхийг надад шилжүүлж өгөхөөр тохиролцож нотариат орж хэлцэл хийсэн. О.Анхбаяр нь банканд 30.000.000 төгрөгний урьдчилгаа төл- бэлнээр өгч үлдэгдэл 15.000.000 төгрөгийг сар бүр 500.000 төгрөгөөр хуваан төлж, үүнээс хойш ипотекийн зээлийн үлдэгдэл 42.000.000 төгрөгийг тухай бүр төлж дуусгахаар хэлцэл хийсэн. Миний бие гэрээний үүргээ биелүүлж 15.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг О.А-т бэлнээр өгч, үлдэгдэл 15.000.000 төгрөгийг сар бүр 500.000 төгрөгөөр хуваан төлж, үүнээс хойш ипотекийн зээлийн үлдэгдэл 42.000.000 төгрөгийг тухай сар бүр төлж дуусгахаар хэлцэл хийсэн. Миний бие гэрээний үүргээ биелүүлж, 15.000.000 төгрөгийг 2018 оны 02 сарын 06-ны өдөр О.А-ын Хаан банкны ....... тоот данс болон эхнэр Ц.Ууган-Эрдэнийн хаан банкны ............ тоот дансанд тус тус шилжүүлсэн. Үлдэгдэл 15.000.000 төгрөгийг сар бүр 500.000 төгрөг төлөхөөр төлж, мөн ипотекийн зээлийг Голомт банкны хамтран зээлдэгч О.А-н ээж Б.О-ийн дансанд тус тус төлж өнөөдрийн байдлаар нийт 52.815.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Ингээд миний бие үлдэгдэл 19.185.000 төгрөгийг бэлэн болгоод О.А-тай уулзаж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөд байрны ордероо шилжүүлээд авъяа гэхээр О.Анхбаяр нь үндэслэлгүйгээр байраа зарахаа болилоо, байраа суллаж өг гэсэн. Иймд миний бие өөрийн худалдаж авсан орон сууцнаасаа хөөгдөж, туугдан, миний эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ......тоот 43 мкв орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг А.М  миний нэр дээр шилжүүлж өгөхийг О.А- даалгаж, дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг А.М  миний нэр дээр гаргахыг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.М-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Эрхийн улсын бүртгэлийн Ү........... дугаартай, Баянгол дүүргийн ........... тоот, 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн О.А  /ШГ......../ бүртгэлтэй байх бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Голомт банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна. . дугаартай худал.........дах, худалдан авах гэрээгээр Монголын ипотекийн корпорацид шаардах эрхээ шилжүүлэн тус газар бүртгүүлсэн болно. Иргэн А.М   нь дээрх орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлэхээр тус газарт мэдүүлэг гаргасан тухай мэдээлэл цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл холбогдох гэрээ, хэлцэлээ хийж, төлбөр хураамжаа тушааж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг гаргах эрх иргэн А.М-д нээлттэй байгаа болно. Уг нэхэмжлэлийн шаардлагаас харахад иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан байх бөгөөд төрийн байгууллагын ямар нэгэн хууль бус үйлдэл, эс үйлдэл байхгүй байна. Иймд тус байгууллага нь хэргийн шууд хариуцагч биш тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын тус газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч О.А  шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Тухайн үед ийм асуудал байсан. Тэгээд 72.000.000 төгрөгийг би аваагүй. Бараг 2 жилийн хугацаанд цувуулж байгаад 30.000.000 төгрөг л авсан. 72.000.000 төгрөгийг би аваагүй шүү. Гэр бүлийн асуудлын маргаантай болсон. Тус байр гэр бүлийн дундын өмч учраас эд хөрөнгийн маргаан үүссэн тул байраа зарахаа болилоо, гэрээгээ буцаая, ийм асуудал болчихлоо, тиймээс авсан мөнгөө буцааж өгье гэж байгаа гэв.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч Л.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Амьдрал баян учраас хүнд юу ч тохиолдож болдог. Ийм тохиолдлыг ч гэсэн хууль тогтоогч урьдчилан хараад бас зохицуулчихсан зохицуулалт байдаг юм. Аль нэг тал нь гэрээнээс татгалзвал нөгөө талдаа мэдэгдэнэ. Аль хэдийн мэдэгдчихсэн байраа зарахаа болилоо гэсэн. Энэ хүний үгийг бүтэн сонсох ёстой байхгүй. Хүндэтгэн үзэх шалтгаан байна уу, байна. Гэр бүлийн асуудал ийм боллоо, тийм юм боллоо гэж байгаа, тэрийг нь шууд л таны хувийн асуудал гэж болохгүй. Хүндэтгэн үзэх шалтгаан байна. Монгол Улсын иргэн өөрт нь юм тохиолдоод, ар гэртээ байшингаа үлдээгээд боллоо, өөрөө өөр тийшээ учраа олъё, эр хүн учир арга олно биз гээд авгай хүүхэддээ би байраа үлдээнэ, наймаагаа больё гэсэн. Хуульчийн зүгээс хэлэхэд хуулийн 204, 205-д гэрээнээс аль нэг талд нь татгалзал үүсэх үр дагавар гээд тодорхой заасан. Хууль тогтоомжид заасан байсан харилцан буцаагаад өг. Нэгэнт тэнд нь энэ хүн байршилтай, өөрөө амьдраад тэндээ сонгуулийн саналаа одоо хүртэл өгснөөрөө ирсэн. Одоо 6 сарын 28-нд санал саналаа өгнө гэж тэрийг нь тодорхой хэлээд байхад энийг тодруулж болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д энэ байдлыг тодорхой заасан. О.-ын хаягийг тодруулах байдлаар нэг удаа энэ шүүх хуралдааныг хойшлуулах эрх нь шүүхэд байж байгаа. Хэлэлцүүлэг заавал эхлүүлээд тайлбар явж, нотлох баримт шинжлэн судлаад байхаар энэний дагуу энэ хүний байдлын тодорхойл, хариуцагч Хан-Уул дүүргийн иргэн биш, хариуцагч маань хаана амьдардаг, хаана бүртгэлтэй, бүгд Баянгол дээр байгаа. Гэрээнээс татгалзаж байгаа учраас өгсөн авснаа буцаая гэв.

 

4. Гуравдагч этгээд Г ХК-ийн шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй А.М-гийн нэхэмжлэлтэй, О.А болон Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Орон сууц өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээг А.М-гийн нэр дээр гаргуулахыг даалгах шаардлагатай иргэний хэрэгт гуравдагч этгээдийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Г ХК болон Б.О, О.А нарын хооронд 2013 оны 7 сарын 03-ны өдөр ЗГ000 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд орон сууц худалдан авах зориулалтаар 48.600.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлж авсан. ЗГ2205041301 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Баянгол дүүргийн ....... тоот хаяг байршилтай, 43 мкв талбайтай, хоёр өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан ЗБ......1 тоот Ипотекийн гэрээ байгуулсан. Дээр дурдсанчилан Б., О. нар нь ЗГ000000000 тоот гэрээний дагуу олгогдсон мөнгөн хөрөнгийг орон сууц худалдан авах зорилгоор зээлж авсан бөгөөд гэрээний 2.7 дах хэсэгт зааснаар зээлийг зориулалтын дагуу ашиглах үүргийг хүлээсэн. Түүнчлэн, гэрээний 4.4.3 дахь хэсэгт банкны шалгалтаар Зээлдэгчийн барьцаа хөрөнгө аливаа шалтгаанаар бусад этгээдэд шилжсэн тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна гэж тохиролцсон. Харин ЗБ0000000 тоот Барьцааны гэрээний 2.9.1 дэх хэсэгт Барьцааны зүйлийн хууль ёсны өмчлөгч мөн бөгөөд Барьцааны зүйлд аливаа гуравдагч этгээдийн барьцааны зүйлийн өмчлөх эрх өөр этгээдэд аливаа гуравдагч этгээдийн барьцааны эрх, шаардах эрх үүсээгүй байхыг барьцаалагч баталсан бол 2.12 дах хэсэгт Барьцааны зүйлийн өмчлөх эрх өөр этгээдэд аливаа хэлбэрээр шилжсэн тохиолдолд барьцааны эрх хүчин төгөлдөр хэвээр хадгалагдах бөгөөд Барьцааны зүйлийн талаар энэ гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө болоод хойш хийсэн аливаа гэрээ, хэлцэл, амлал, ойлголтууд Барьцаалагчийн хувьд үл хамаарах ба хүчин төгөлдөр бус гэж тооцогдоно гэж тохиролцсон. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурьдаж буй орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх тухай хэлцэл болон эзэмшил шилжсэн тухай асуудлыг банк мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан. Иймд, талуудын хооронд байгуулагдсан ЗГ00000000000 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу О.Анхбаяр нь амьдран суух зориулалтаар зээлээр олгогдсон мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй тул банкны зүгээс хууль ёсны, эрх ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэхээр байна. Тухайн ипотекийн зээлийн төлбөр 2024 оны 4 сард төлөгдөж дуусан байгаа гэв.

 

5. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.03.24-ний өдрийн 183/ШЗ2023/0000 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2023.03.15-ны өдрийн итгэмжлэл,2018.02.06-ны өдрийн мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.01.01-2020.06.30-ны өдрийн дансны хуулга, 2018.08.06-ны өдрийн дансны хуулга, 2018.06.12-ны өдрийн дансны хуулга, 2018.04.18-ны өдрийн дансны хуулга, 2018.04.11-ний өдрийн дансны хуулга, 2018.03.19-ний өдрийн дансны хуулга, 2018.02.06-ны өдрийн дансны хуулга, 2018.12.05-ны өдрийн хуулга, 2018.12.05-ны өдрийн дансны хуулга, 2019.05.07-2019.06.07-ны өдрийн дансны хуулга, 2019.07.08-2019.08.07-ны өдрийн дансны хуулга,2019.09.06-ны өдрийн дансны хуулга, 2019.10.07-ны өдрийн дансны хуулга,2019.01.06-2019.02.04-ний өдрийн дансны хуулга, 2020.01.08-ны өдрийн дансны хуулга, 2020.02.07-ны өдрийн дансны хуулга, 2018.06.12-2018.07.07-ны дансны хуулга, 2018.02.06-2018.03.19-ний өдрийн дансны хуулга, 2018.11.07-ны өдрийн дансны хуулга, 2018.10.07-ны өдрийн дансны хуулга, 2018.09.10-ны өдрийн дансны хуулга, 2019.12.01-2019.12.31-ний өдрийн дансны хуулга, 2019.04.01-2019.04.30-ны өдрийн дансны хуулга, 2020.08.06-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2020.07.07-ны өдрийн орлогын баримт, 2020.06.08-ны өдрийн орлогын баримт, 2018.04.03-ны өдрийн орлогын баримт, 2018.03.06-ны өдрийн орлогын баримт,2018.07.04-ний өдрийн орлогын баримт, 2018.06.04-ний өдрийн орлогын баримт, 2018.10.04-ний өдрийн орлогын баримт, 2018.08.08-ны өдрийн орлогын баримт, 2019.02.04-ний өдрийн орлогын баримт, 2019.12.06-ны өдрийн орлогын баримт, 2018.11.06-ны өдрийн орлогын баримт, 2019.05.03-ны өдрийн орлогын баримт, 2019.04.06-ны өдрийн орлогын баримт, 2019.03.04-ний өдрийн орлогын баримт, 2019.08.05-ны өдрийн орлогын баримт, 2019.07.04-ний өдрийн орлогын баримт, 2019.06.05-ны өдрийн орлогын баримт, 2019.11.04-ний өдрийн орлогын баримт, 2019.10.04-ний өдрийн орлогын баримт, 2019.09.04-ний өдрийн орлогын баримт, 2020.01.06-ны өдрийн зарлагын баримт, 2020.01.06-ны өдрийн зарлагын баримт, 2019.12.06-ны өдрийн зарлагын баримт, 2020.05.06-ны өдрийн зарлагын баримт, 2020.04.10-ны өдрийн зарлагын баримт, 2020.03.05-ны өдрийн зарлагын баримт, 2022.04.08-ны өдрийн зарлагын баримт, 2022.02.07-ны өдрийн зарлагын баримт, 2022.01.05-ны өдрийн зарлагын баримт,2022.06.08-ны өдрийн зарлагын баримт, 2022.07.06-ны өдрийн зарлагын баримт, 2022.05.06-ны өдрийн зарлагын баримт, 2023.03.06-ны өдрийн орлогын баримт, 2023.02.06-ны өдрийн орлогын баримт, 2020.11.09-ний өдрийн орлогын баримт, 2022.10.06-ны өдрийн орлогын баримт, 2021.06.07-ны өдрийн орлогын баримт, 2021.09.11-ний өдрийн орлогын баримт, 2021.03.01-ний өдрийн орлогын баримт, 2021.02.08-ны өдрийн орлогын баримт, 2021.07.08-ны өдрийн орлогын баримт, 2021.11.04-ний өдрийн орлогын баримт, 2021.10.08-ны өдрийн орлогын баримт, 2022.09.05-ны өдрийн орлогын баримт, 2022.08.09-ний өдрийн орлогын баримт, 2022.12.07-ны өдрийн орлогын баримт, 2023.01.05-ны өдрийн орлогын баримт, 2022.11.08-ны өдрийн орлогын баримт, 2022.10.04-ний өдрийн орлогын баримт, 2023.08.04-ний өдрийн дансны хуулга, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, 2023.08.04-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2023.07.05-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2023.06.05-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2023.05.04-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2023.03.06-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2023.04.04-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2023.09.05-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2023.10.09-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2023.11.07-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2023.12.05-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2024.01.05-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2024.02.07-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2021.09.06-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2021.01.04-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2020.09.08-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2021.12.06-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2024.03.05-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2021.04.05-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2022.09.05-ны өдрийн и баримт, 2022.05.31-ний өдрийн и баримт, 2020.06.09-ний өдрийн шилжүүлгийн барим, 2022.12.28-ны өдрийн и баримт, 2020.12.08-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2022.09.01-ний өдрийн и баримт, 2018.02.07-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2023.02.16-ны өдрийн и баримт, 2020.07.07-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2023.01.30-ны өдрийн и баримт, 2020.08.10-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2022.11.30-ны өдрийн и баримт, 2022.03.03-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2022.03.09-ний өдрийн баримт, 2022.10.07-ны өдрийн төлбөрийн баримт, 2022.11.08-ны өдрийн төлбөрийн баримт, 2022.11.30-ны өдрийн дансны хуулга, 2022.09.08-ны өдрийн төлбөрийн баримт, 2022.09.30-ны өдрийн төлбөрийн баримт, 2022.02.08-ны өдрийн төлбөрийн баримт, 2019.01.08-ны өдрийн төлбөрийн баримт, 2022.01.07-ны орлогын баримт, 2020.04.09-ний төлбөрийн баримт, 2019.05.08-ны өдрийн төлбөрийн баримт, 2020.05.07-ны өдрийн төлбөрийн баримт, 2019.06.09-ний өдрийн нэхэмжлэх, 2019.03.11-ний өдрийн баримт, 2019.07.10-ны өдрийн баримт, 2019.07.10-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2018.12.07-ны өдрийн төлбөрийн баримт, 2019.04.10-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2018.10.08-ны өдрийн баримт, 2019.02.14-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2018.08.29-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2018.08.08-ны өдрийн баримт, 2018.05.14-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2018.06.26-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2018.07.09-ний өдрийн баримт, 2024.04.02-ны өдрийн төлбөрийн баримт зэрэг баримтын шаардлага хангуулан өгсөн байна.

 

6. Хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн газар: 2023.05.15-ны өдрийн итгэмжлэл, Хариу тайлбар, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2013.07.03-ны өдрийн ЗГ/0000000 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2013.07.03-ны өдрийн ЗБ/00000000001 дугаартай Ипотекийн гэрээ, барьцаалбар, 2015.02.05-ны өдрийн №0000 дугаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хөрөнгийн багцыг тусгай тэмдэглэл хийж бүртгүүлэх тухай, 2014.10.21-ний өдрийн 386 дугаар Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолын МИК Актив Гурав ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх тухай, зээл хариуцагчийн анкет, зээлдэгчтэй холбоо барьсан мэдээллийн тэмдэглэл, 2013.07.03-ны өдрийн ЗГ/000000000 дугаар орон сууцны зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, 2013.07.03-ны өдрийн ЗБ00000000 ипотекийн гэрээ, 2013.07.03-2014.07.10-ны өдрийн зээлийн дансны хуулга, 2013.07.03-2024.01.22-ны өдрийн дансны хуулга гаргаж өгсөн байна.

 

7. Шүүхийн журмаар:Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Г ХК, Улсын бүртгэлийн ерөнхий газраас баримт гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.М, М.М нарыг гэрчээр асуусан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.М хариуцагч О.А, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийг А.М-ийн нэр дээр шилжүүлж өгөхийг О.А-т даалгах, дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг А.М-гийн нэр дээр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч О.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...би 72 сая төгрөг аваагүй, 30 сая төгрөг авсан, би гэр бүлийн маргаантай байгаа бөгөөд энэ байр бол гэр бүлийн дундын эд хөрөнгө юм. Би гэрээнээсээ татгалзаж мөнгийг нь буцааж өгнө гэж маргана.

 

О.А Б.Онар Баянгол дүүрэг .......тоот 2 өрөө орон сууцыг Голомт банктай 2013.07.03-ны өдөр зээл, ипотекийн гэрээ байгуулан 8 хувийн зээлээр худалдан авсан бөгөөд 2013.06.28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ О.А нэр дээр гарчээ.

 

А.М, О.А нар 2018 оны 2 сарын 06-ны өдөр мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл үйлдэж, Баянгол дүүрэг, .............тоот хаягт байрлах 43 м.кв 2 өрөө орон сууцыг 72.000.000 төгрөгөөр А.Мөнхтуяа худалдан авахаар тохирч, урьдчилгаа 30.000.000 төгрөгийг төлөх, 2018.02.06-ны өдөр 15.000.000 төгрөгийг төлж, үлдэх 15.000.000 төгрөгийг сар бүр 500.000 төгрөг төлж барагдуулах, нийт зээлийн үлдэгдэл 42.000.000 төгрөгийг ипотекийн зээлийг үргэлжлүүлэн төлж барагдуулахаар тохирчээ. /хх-ийн 7 дугаар хуудас/

 

Талууд мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл үйлдсэн бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

А.Мгэрээний дагуу 15.000.000 төгрөгийг О.А-т 2018.02.06-ны өдөр төлсөн, үлдэгдэл 15.000.000 төгрөгийг 2018.02.06, 2018.03.19, 2018.04.18, 2018.04.11, 2018.06.12, 2018.08.06, 2018.12.05, 2018.12.05, 2019.06.07, 2019.05.07, 2020.02.07, 2020.01.08-ны өдрүүдэд тус тус төлж, гэрээний үүргийн урьдчилгаа 30.000.000 төгрөгийг төлж, Голомт банктай байгуулсан ипотекийн зээлийн гэрээний үүрэгт сар бүр төлбөрийг төлж, 2024 оны 4 сарын 02-ны өдөр зээлийн бүрэн хаажээ.

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч А.Мөнхтуяа гэрээний үүргээ бүрэн биелүүлж, төлбөр тооцоог төлж дуусгасан байх бөгөөд тухайн орон сууцанд худалдан авсан өдрөөс хойш хойш нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байгаа талаар талууд маргаагүй, хариуцагч О.Анхбаяр шүүх хуралдаанд гэрээнээсээ татгалзсан гэх боловч энэ талаар А.Мөнхтуяад мэдэгдсэн эсэх баримтгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд зааснаар хариуцагч гэрээнээс татгалзаж, энэ талаараа нэхэмжлэгчид мэдэгдсэн тул өгсөн авснаа буцаах үндэслэлтэй гэх тайлбар гаргажээ.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ. 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зохицуулсан.

 

Хариуцагч нь гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, гэрээ цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

А.М  ипотекийн зээлтэй орон сууцыг худалдан авч, түүндээ амьдарч байгаа, орон сууцны гэрчилгээ Голомт банкны барьцаанд байгаа, О.А тухайн орон сууцыг худалдан авагчид шилжүүлж өгөөгүйн улмаас А.М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбараар тухайн орон сууц зээлийн барьцаанд байгаа боловч нэхэмжлэгч А.М О.А-тай хэлцэл байгуулж, ипотекийн зээлийн үлдэгдлийг төлсөн байх тул нэхэмжлэгч нь тухай эд хөрөнгийн шударга эзэмшигч мөн юм.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан тул нэхэмжлэгч А.М уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Иймд Баянгол дүүрэг ........ тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Мөнхтуяаг тогтоох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А.Мө уг орон сууцны өмчлөх эрхийг А.М-гийн нэр дээр шилжүүлж өгөхийг О.Ан-т даалгах, дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг А.М-ийн нэр дээр гаргахыг даалгах шаардлага нь А.Мө-г тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл юм.

 

Мөн маргаан бүхий орон сууцны гэрчилгээ гаргаж өгөхийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийг хэлтэст даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Учир нь тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоосон тул холбогдох баримтаа бүрдүүлж, тухайн байгууллагад хандах эрх нь нээлттэй

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар Баянгол дүүрэг ...... тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.М-г тогтоож, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.А-аас 517.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Мө-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО