Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 376

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

Улсын яллагч Б.Эрхэмбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

Шүүгдэгч П.Энхжаргал, Б.Батхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батхуяг, П.Энхжаргал нарт холбогдох эрүүгийн 1702000600023 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн
Эрдэнэ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Төв
аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг "Жимгэр" гэх газарт оршин суух хаягийн
бүртгэлтэй, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгүүдэд зааснаар 5 жил, 10 хоног хорих ялаар шийтгэгдэж 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Пүрэвдоржийн Энхжаргал /регистрийн дугаар НУ86063053/ гэв.

 

       Монгол Улсын иргэн, 1985 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Төв аймаг
Эрдэнэ суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Төв
аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг Хөндлөн булаг гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тугчин овгийн Бат-Эрдэнийн Батхуяг/регистрийн дугаар НУ85022859/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Б.Батхуяг, П.Энхжаргал нар нь бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах улсын тусгай хамгаалалттай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нутагт хамаарах "Жимгэр" гэх газраас 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, Киа Пронтер маркийн 51-48 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн" гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Батхуяг, П.Энхжаргал нар нь бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах улсын тусгай хамгаалалттай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нутагт хамаарах "Жимгэр" гэх газраас 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, Киа Пронтер маркийн 51-48 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн" гэмт хэрэг үйлдсэн болох  нь:

            Шүүгдэгч П.Энхжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Жимгэр" гэх газраас ургаа 58 ширхэг нарийн шургааг модыг өөрийн эзэмшлийн бензинээр ажилладаг мотортой хөрөөгөөр хөрөөдөж бэлтгэн улмаар 58 ширхэг модоо 4,5 метрээр хувааж 74 ширхэг болгон өөрийнхөө өвөлжөөн дээрээ буулгасан хууль бус үйлдэл хийсэн..." гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 95-97/

 

            Шүүгдэгч Б.Батхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн үдээс хойш 14 цагийн орчим байх П.Энхжаргал манай гэрт орж ирээд би ууланд мод бэлтгэчихлээ уулнаас буулгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би П.Энхжаргалтай хамт өвөлжөөнийх нь урд талын Жимгэр нэртэй уул руу машинтай явж ой мод руу орсон. Модонд ороход нилээн их хэмжээний нарийхан шургааг хөрөөдөж бэлтгэсэн байсан. Ингээд П.Энхжаргал модоо өөрөө машин дээр ачсан...Ингээд Энхжаргал модоо ачиж дуусахаар нь доош бууж өвөлжөөн дээр нь модыг нь буулгуулаад би гэртээ харьсан..." гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 100-102/

 

              Хохирогч Ч.Сийлэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:  “....Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг Монгол Улсын Их Хурлын 1993 оны 83 дугаар тогтоолоор байгалийн цогцолборт газар нутгийн жагсаалтад оруулж улсын тусгай хамгаалалтанд авсан... Мөрдөгчийн тогтоол болон манай байгууллагад ирүүлсэн албан бичигт хууль бусаар мод бэлтгэсэн газрыг "Жимбэгэр" гэж бичсэн байсан. Уг газрын яг нэршил нь "Жимгэр" гэх нэртэй газар болохыг залруулж хэлж байна. Нэршил нь буруу бичигдсэн асуудал байгаа болохоос солбицолын цэг болон бусад байдлаараа манай тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа юм. ...Ер нь байгалийн цогцолбор газар нутагт үйлдвэрлэл, түлээ, хэрэглээний мод бэлтгэхийг хориглосон байдаг. Тийм болохоор иргэн П.Энхжаргал нар нь Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Жимгэрийн даваа гэх газраас хэрэглээний мод бэлтгэсэн асуудал нь хууль бус үйл ажиллагаа болж байна. ...Хууль бусаар бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон мөнгө дүнгээр буруутай этгээдүүдээс хохирлыг нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 39-40/

 

            Гэрч Х.Дагасийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Мөрдөн байцаах албаны Хүрээлэн байгаа орчины эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид надтай утсаар холбогдож Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Жимбэгэр" гэх газарт хэргийн газрын үзлэг хийх шаардлагатай тул хамт явах талаар хэлсэн. Уг газар нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт хамаардаг...Энэ газраас хууль бусаар мод бэлтгэж байгаад баригдаж, эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа А.Алтайгийн мод бэлтгэсэн талбайд үзлэг хийж байхад уг газраас ертөнцийн зүгээр зүүн зүгт уулын аманд шинэ мод бэлтгэгдсэн ул мөр байсан. Энэ газраас мод бэлтгээд ачаад явсан шинэ мөр байсан тул машины мөрийг дагаж явсаар байгаад Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэн П.Энхжаргалын өвөлжөөн дээр ирсэн. Өвөлжөөн дээр ирэхэд 70 орчим ширхэг 8-10 см диаметртэй, 3,5-4 метр урттай модыг шинэ хөрөөдөж, авч өвөлжөөний зүүн хэсэгт хойноос урд зүгт чиглэлтэй хураан байрлуулсан байсан..." гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 41-43/

 

            - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ХХ-ийн 3-18/

 - Тээврийн хэрэгсэл, мөнгө, эд зүйл хураан авсан тэмдэглэл /ХХ-ийн 19/ 1.4.Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /XX-ийн 20-26/

           - эд мөрийн баримтаар тооцох тогтоол /ХХ-ийн 32/

           -  модны экологи-эдийн засгийн үнэлгээ / ХХ-ийн 61/

           -  эд зүйлийн үнэлгээний тайлан . /ХХ-ийн 66-74/

           - байгаль орчин аялал жуучлалын яамны 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 066/4954 дугаартай албан бичиг. /ХХ-ийн 76-77/

           - Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтас хэрэгт тусгах тухай тогтоол / ХХ-ийн 78-85/

           - Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дансанд П.Энхжаргалаас хохирлын мөнгө 366.234 төгрөг тушаасан банкны баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

         Мөн шүүгдэгч Б.Энхбаяр нь мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэгт үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Сийлэгмаагийн хохирлыг шүүгдэгч нар нь бүрэн төлж, хохирогч Ч.Сийлэгмаа “хохирлын төлбөрийг бүрэн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн байх тул шүүгдэгч нар бусдад төлөх бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Гинжит ир бүхий 1 ширхэг цахилгаан хөрөөг улсын орлого болгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна. 

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх 51-48 ТӨВ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэглийг хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулах шаардлагагүй байх тул 51-48 ТӨВ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны төлөөлөгч Б.Батхуягт буцаан олголоо.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Пүрэвдоржийн Энхжаргал, Тугчин овгийн Бат-Эрдэнийн Батхуяг нарыг зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар Б.Батхуяг, П.Энхжаргал нарыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Батхуяг, П.Энхжаргал нарт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Б.Батхуяг, П.Энхжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Б.Батхуяг, П.Энхжаргал нарыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа харъяа дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Батхуяг, П.Энхжаргал нарт авсан үүрэг хүлээлгэх арга хэмжээг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тус тус тоолсугай.

 

 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл тогтоолд гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг тусгай байранд хадгалж, энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргасугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 51-48 ТӨВ улсын дугаартай Киа Портер маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Батхуягт буцаан олгож, Гинжит ир бүхий 1 ширхэг цахилгаан хөрөөг улсын орлого болгохоор Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Энэ хэрэгт Б.Батхуяг, П.Энхжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноос хойш 14 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шийтгэх тогтоолыг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

 10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ тогтоол гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 11. Анхан шатны шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Батхуяг, П.Энхжаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ц.ОТГОНЖАРГАЛ