| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/02711/И |
| Дугаар | 183/ШШ2024/02838 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2024/02838
оны 06 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ/02838 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, *** байр, ** тоотод оршин суух хаягтай С******* овогт С*******ын С******* (РД:************)-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Ү***********, өөрийн байранд байрлах Н*******т холбогдох
Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, **** байр, ** тоотод байрлах 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.С*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хан-Уул дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.М*******, Дэд ахлагч Э.Л*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг оролцов.
Нэхэмжлэлийг оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* байр, ******* тоотод байрлах 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Т” ХХК-тай 08- дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрт Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* байр, ******* тоотод байрлах 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцож оны 10 дугаар сарын 14-ний өдөр акт үйлдэн орон сууцыг хүлээж авч өнөөдрийг хүртэл амьдарч байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ/00265 дугаар захирамжаар намайг өмчлөгч болохыг тогтоосон. Гэтэл оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 8-10 тооны албан хаагч, нүүлгэлтийн компанийн олон тооны хүмүүс дагуулан хүч түрж манай гэрт ирж танайхыг уг орон сууцнаас албадан чөлөөлөх шүүхийн шийдвэр гарсан, байраа чөлөөлж өг гэж зандарсан. Ямар нэг мэдэгдэл өгөөгүй. Харин төлбөр төлөгч “Т” ХХК-нд байр албадан чөлөөлөх тухай оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар мэдэгдэл өгснийг оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдлээ. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэрээр Төгс орчин хотхоны * дугаар байрны ** давхар ** тоот орон сууцыг хүлээлгэн өгөхийг “Т” ХХК-нд даалгаж шийдвэрлэсэн байхад шүүхийн шийдвэрт заагаагүй манай орон сууцыг битүүмжилсэн хураан авсан тухай огт мэдэгдэлгүй төлбөр төлөгч биш миний эрхийг ноцтой зөрчиж, албадан чөлөөлөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүйгээр хүч түрэн орж ирсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 257 дугаар зүйлийн 257.1, 5 дугаар зүйлийн 5.1, ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэжээ.
2.Хариуцагч Н*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 20** оны 08 дугаар сарын 04-ний өдрийн *******0/МА/01*******2 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 20** оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн ** дугаар хороо нисэхийн спорт цогцолборын хажууд байрлах 88.4 м.кв 4 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтыг С.Бд хүлээлгэн өгөхийг “Т” ХХК-нд даалгаж шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20** оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тус орон сууцанд очиход С.С******* нь би энэ орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20** оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ/00265 дугаар танай дээр байгаа учир суллан өгөх боломжгүй гэх тайлбарыг өгсөн. Төлбөр төлөгч “Т” ХХК болон С.С******* нарт сайн дураар султган чөлөөлөх оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн , 20** оны 02 дугаар сарын 19-ний өдрийн , 20** оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дугаар мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн.
2.2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20** оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ/00265 дугаар захирамжийг Алхах шийдвэр гүйцэтгэгчийн 20** оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар уг шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байдал үүсэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20** оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 24-4/289 дугаар тогтоолоор дуусгавар болгосон гэж тайлбарлажээ.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20** оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ************ дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хариуцагч талаас Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудас гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20** оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ20**/0**** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн *******0/МА20**/**** дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 20** оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШХТ20**/0**** дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 20** оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Т” ХХК-нд илгээсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20** оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн , оны 02 дугаар сарын 19-ний өдрийн , оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 4-97/5193, 4-97/5194, оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4-97/8686, дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн оны 02 дугаар сарын 19, 22, оны 03 дугаар сарын 01-ний өдрүүдийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл”-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4/393 дугаар хариу мэдэгдэх хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Н*******т оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэн С.Бгийн гаргасан гомдлын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Т” ХХК-ийн ерөнхий менежер Б.Бгийн Н*******т гаргасан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ГХ/00535 дугаар гүйцэтгэх хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ/06169 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ/00265 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 24-4/289 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* байр, ******* тоотод байрлах 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж чөлөөлүүлэхээр шаардаж, үндэслэлээ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэрээр Төгс орчин хотхоны 2 дугаар байрны 15 давхар ******* тоот орон сууцыг хүлээлгэн өгөхийг “Т” ХХК-нд даалгаж шийдвэрлэсэн байхад шүүхийн шийдвэрт заагаагүй манай орон сууцыг битүүмжилсэн, хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 257 дугаар зүйлийн 257.1, 5 дугаар зүйлийн 5.1, ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж тодорхойлж, шүүх хуралдааны явцад орон сууцыг битүүмжээс чөлөөлүүлэхээр шаардаж байгаа гэж тодруулсан болно.
3.Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн *******0/МА/01*******2 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо нисэхийн спорт цогцолборын хажууд байрлах 88.4 м.кв 4 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтыг С.Бд хүлээлгэн өгөхийг “Т” ХХК-нд даалгаж шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгч “Т” ХХК болон С.С******* нарт сайн дураар султган чөлөөлөх тухай оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн , оны 02 дугаар сарын 19-ний өдрийн , оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дугаар мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбарын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн спорт цогцолборын хажууд байрлах, Төгс орчин хотхон, 2 дугаар байрны 15 дугаар давхар, ******* тоотод байрлах, 88.4 м.кв, 4 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт С.Бд хүлээлгэн өгөхийг “Т” ХХК-нд даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн *******0/МА/01*******2 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4.2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ/00265 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.С*******ын Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* байрны ******* тоотод байрлах 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагч “Т” ХХК нь хүлээн зөвшөөрч зохигч эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.3.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн *******0/МА/01*******2 дугаар магадлалыг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тогтоолоор үүсгэсэн.
4.4.Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.С*******ын амьдарч буй Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* байрны ******* тоотод байрлах 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг сайн дураар султган чөлөөлөх мэдэгдлийг С.С******* болон төлбөр төлөгч “Т” ХХК-нд мэдэгдсэн.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 20.3-т заасан үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна” гэж зааснаар Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн *******0/МА/01*******2 дугаар магадлалыг албадан гүйцэтгэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.
6.Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.4 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авна”, 44 дүгээр зүйлийн 44.2.5-д “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх” гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 4-97/5193, оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4-97/8686 дугаар “Мэдэгдэл” гэх албан бичгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн спорт цогцолборын хажууд байрлах, Төгс орчин хотхон, 2 дугаар байрны 15 дугаар давхар, ******* тоотод байрлах, 88.4 м.кв, 4 өрөө орон сууцыг сайн дураар султган чөлөөлөхийг Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо Төгс орчин-1 хотхоны ******* байрны ******* тоотод оршин суугчид мэдэгдсэн байна.
7.Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Тухайн эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн баталсны дагуу битүүмжлэх тогтоол гардаг…” гэх тайлбарыг өгсөн, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “… оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 8-10 тооны албан хаагч, нүүлгэлтийн компанийн олон тооны хүмүүс дагуулан хүч түрж манай гэрт ирж танайхыг уг орон сууцнаас албадан чөлөөлөх шүүхийн шийдвэр гарсан, байраа чөлөөлж өг гэж зандарсан…” гэж дурдсан, уг орон сууцыг чөлөөлөх талаар мэдэгдэл хүргүүлж байсан үйл баримтаас үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг “Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно” гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгч С.С*******ын эзэмшиж буй Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* байр, ******* тоотод байрлах 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжлэх шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, орон сууцыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлж байгаа нь нэхэмжлэгч С.С*******ын эзэмших, ашиглах эрхийг хязгаарласан шинжтэй байна.
8.Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ/00265 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, 286-Б байрны ******* тоотод байрлах 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагч зөвшөөрч, зохигч эвлэрснийг баталж шийдвэрлэснээр тухайн орон сууцыг төлбөр төлөгч “Т” ХХК-ийн хөрөнгө гэж үзэх боломжгүй юм.
9.Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн спорт цогцолборын хажууд байрлах, Төгс орчин хотхон, 2 дугаар байрны 15 дугаар давхар, ******* тоотод байрлах, 88.4 м.кв...” гэж заасан буюу орон сууцны хаяг болон талбайн хэмжээ зөрүүтэй, С.С******* нь өмчлөгч мөн болохыг хариуцагч зөвшөөрснийг баталсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад С.С*******ын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт “...төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэнэ” гэж заасанд нийцэхгүй юм.
10.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, 286-Б байрны ******* тоотод байрлах 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжээс чөлөөлж шийдвэрлэлээ.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “… Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно…” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, 286-Б байрны ******* тоотод байрлах 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжээс чөлөөлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.С*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД