| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/01885/И |
| Дугаар | 183/ШШ2024/02886 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2024/02886
| 2024 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 183/ШШ2024/02886 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛЫН НЭРИЙН ӨМНӨӨ
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 4 дүгээр хороо, ******* з тоот хаягт байрлах ХХК /РД:/-д холбогдох
17 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн өмгөөлөгч /ШТҮЭД-*******85/,
Гэрч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан 17 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тай гэрээ байгуулаад 2023 оны 03 дугаар сард орон сууц худалдаж авсан. Худалдаж авахдаа төлбөр тооцоогүй гэсэн санхүүгийн баримтыг ХХК-аас гаргуулан авсан. Үүний дагуу нотариатаар орж гэрээ байгуулаад төлбөр тооцоогоо өгөөд дуусгасан. Жил гаруй хугацааны дараа би өөрөө энэ байраа 120 000 000 төгрөгөөр зарах болсон чинь тай манайх тооцоотой учраас заруулахгүй гэж хэлсэн. Би тай холбоо барихад Баянхонгор аймагт ажилтай учраас очиж чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь захиралтай орж уулзаад урьдчилаад төлье гэж хэлээд 17 900 000 төгрөгийг төлсөн. Гүйлгээний утга дээр маш тодорхой бичсэн. Нөгөөдөр нь ХХК-ийн захиралтай уулзсан чинь өнгөрсөн зун газар шорооны ажил дахиж хий гээд өр төлбөр үүсгэсэн юм шиг байсан. Би ингэж ойлгосон. Хариуцагч хариу тайлбар дээрээ төлбөр тооцооны үлдэгдэл баахан зүйл бичээд ороод ирсэн байсан. Гэрч бол бид нарын хооронд юу болсон талаар бүгдийг нь ярих байх. Тэгээд би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би , ХХК нарын хоорондох төлбөрийг төлсөн учраас энэ мөнгөө гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэгдүгээрт, нэхэмжлэгч 17 900 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн хэр нь ямар ч үндэслэлгүйгээр 17 900 000 төгрөгийг шилжүүлсэн учраас үүнийгээ буцааж авах байдлаар тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд анх байгуулагдсан гэрээний зүйл болох орон сууц захиалгын гэрээг 103 000 000 төгрөг байсныг төлбөр тооцооны зөрүүтэй холбоотой асуудлаар тухайн үедээ нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрөөд гийн өмнөөс гэрээний зүйл дээр нэмэгдүүлж 122 000 000 төгрөг болгож гэрээгээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, өмнөх орон сууц худалдах, худалдан авах захиалгын гэрээний төлбөрийн үлдэгдлээс 17 900 000 төгрөг үлдсэн болохыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөөд гэрээний үүргийг хүлээх ёстой байсан ы өмнөөс шилжүүлээд, үүнийгээ гэрээ дээрээ нэмэгдүүлж тусгаад 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шилжсэн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулаад тэр гэрээний зөрүү төлбөрт 17 900 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Д.*******аас ямар ч үндэслэлгүйгээр мөнгө шилжүүлж авсан зүйл огт байхгүй. Талуудын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Тухайн үедээ д шилжүүлэх явцад талууд зөвшилцөөд төлбөрийн асуудалгүй гээд ямар ч байсан гэрээнийх нь асуудлыг шилжүүлчихье гэдэг асуудал явагдаж байсан. Яг гэрээ бодитоор шилжих явцад төлбөрийн зөрүүний асуудал бий болсон. Үүнийг нэхэмжлэгч Д.******* ч гэсэн хүлээн зөвшөөрөөд орон сууц захиалгынхаа гэрээг 122 000 000 төгрөгөөр шинэчилж байгуулаад, тэр гэрээнийхээ үүргийн биелэлтийн дагуу 17 900 000 төгрөгийг шилжүүлээд өнөөдрийн нөхцөл байдал бий болсон. Үүнийг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар талууд хүсэл зорилгоо чөлөөтэй илэрхийлсэн, нөгөө тал нь хүлээж авсан бол түүнийхээ дагуу харилцан хэлцэл байгуулагдсан. Түүний дагуу нэхэмжлэгч Д.******* 17 900 000 төгрөгийг өөрийн хүсэл зорилго, гэрээний дагуу өөрийн хүрээндээ биелүүлж шилжүүлсэн байдаг. Тиймээс хариуцагчийн зүгээс ямар нэг үндэслэлгүйгээр Д.******* гэдэг хүнээс 17 900 000 төгрөгийг хүчээр авсан ч юм уу, тийм нөхцөл байдал байхгүй. гэх хүний өмнөөс манай компанид төлбөр төлчихсөн бол үүнтэй холбоотой асуудлаа гаас нэхэмжлэх ёстой. Манай байгууллага бол орон сууц захиалгын гэрээний дагуу 103 000 000 төгрөгийг 122 000 000 төгрөг болгоод талуудын хооронд өмнөх гэрээний зөрүү төлбөрийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөд гэрээний үүргийг нэмэгдүүлж байгуулаад, дээрээс нь төлбөрөө сайн дураараа төлсөн үйл баримт байгаа учраас талуудын хооронд байгуулагдсан өмнөх гэрээний үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс: 2024.03.13-ны өдөр улсын тэмдэгтийн хураж төлсөн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, 2022.10.29-ний өдрийн Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ, 2023.03.06-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, ХУР системээс авсан иргэний үнэмлэхний лавлагаа, 2023.03.13-ны өдрийн 0612 дугаар Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 2023.03.14-ний өдрийн тодорхойлолт, 2024.01.18-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, Д.*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.*******ын иргэний үнэмлэхийн хуулбарыг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 3-18 тал/
4. Хариуцагчаас: Б.Бат-Амьдралын иргэний үнэмлэхийн хуулбар, 2024.03.26-ны өдрийн итгэмжлэл, 2024.01.15-ны өдрийн Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ, хариу тайлбар, шилжүүлгийн баримт, ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрэм зэрэг баримтыг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 22-23, 38-47 тал/
ҮНДЭЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан 17 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ХХК-ний тай байгуулсан орон сууц захиалгын гэрээг нэр шилжүүлэх заар орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж ******* дүүрэг, 4 дүгээр хороо, ******* , хотхоны, блок, 12 давхар, 77 тоот 61 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 700 000 төгрөгөөр буюу нийт 103 700 000 төгрөгөөр худалдан авсан, уг орон сууцаа бусад этгээдэд худалдахаар тохиролцож, дахин орон сууц захиалгын гэрээний нэрийг шилжүүлэх гэтэл ХХК нь гэрээний нэр шилжүүлэхийг зөвшөөрөхгүй, гийн төлвөл зохих 17 900 000 төгрөгийг төлсөн тохиолдолд нэрийг шилжүүлж гэрээ байгуулах нөхцөл тугасан тул аргагүйн эрхэнд тухайн төлбөрийг төлсөн тул хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Д.******* нь тухайн төлбөрийг гийн өмнөөс төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Б.Лувсандандангаас тухайн мөнгөн хөрөнгийг олж авна гэж тайлбарлаж байсан. Мөн Д.Алтангэрэлд орон сууцыг джуулан худалдахдаа 17 900 000 төгрөгөө нэмж худалдана гэж тохироцсон бөгөөд энэ нь 122 000 000 төгрөгөөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан үйл баримтаар нотлогдоно. Орон сууц захиалгын гэрээг нэр шилжүүлэх засаар байгуулсан тул 17 900 000 төгрөгийг өр төлбөрийг хариуцвал зохих этгээд мөн гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 2022.10.29-ний өдөр ХХК, нарын хооронд Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг байгуулж, ******* дүүрэг, 4 дүгээр хороо, ******* , хотхоны, блок, 12 давхар, 77 тоот 61 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 700 000 төгрөгөөр буюу нийт 103 700 000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тга тэмдгээр баталгаажуулсан байна. /хх 5-9 тал/
4.2 ХХК, нар 2022.10.29-ний өдрөөс 2023.03.06-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийн бичилтээр нэгбүрчлэн нийлж үзэхэд нь өглөг өр төлбөргүй гарсан талаар тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн, /хх 11 алын арын нүүр/
4.3 2023.03.06-ны өдөр , Б.******* нар Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх дугаар гэрээг байгуулж, 103 700 000 төгрөгөөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний дагуу захиалагчийн эрхийг Б.*******д шилжүүлж, төлбөрт , 4 маркийн 2014 оны тээврийн хэрэгслийг тооцож өгөхөөр харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 10 тал/
4.4 2023.03.13-ны өдөр , нар Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулж, арлын дугаартай, 02-2414007-22-I3*******17R гаалийн мэдүүлгийн дугаартай, , 4 маркийн мөнгөлөг өнгийн 2013 онд үйлдвэрлэсэн, суудлын зориулалттай, 2022-10-20-ны өдрийн гэрчилгээтэй тээврийн хэрэгсэлийг 145 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 12-13 тал/
4.5 2023.03.14-ний өдөр нь Д.*******д ******* дүүрэг, 4 дүгээр хороо, ******* , хотхоны, блок, 12 давхар, 77 тоот 61 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц захиалгын гэрээний эрхээ шилжүүлэх гэрээг 2023.03.06-ны өдөр байгуулж, төлбөрт нь , 4 маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн 2022 оны 10 сард орж ирсэн арлын дугаартай машишыг авсан. Тухайн машиныг 2022.03.13-ны өдөр өөрийн хүсэлтээр М.Маргад-Эрдэнээс шууд д шилжүүлэхийг зөвшөөрч төлбөр тооцоо дууссан талаар тодорхойлолтыг гараар үйлдсэн байна. /хх 14 тал/
4.6 2024.01.18-ны өдөр Д.*******, Д.Алтангэрэл нар Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх 0089 дүгээр гэрээг байгуулж, ******* дүүрэг, 4 дүгээр хороо, ******* , хотхоны, блок, 12 давхар, 77 тоот 61 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 120 000 000 төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохиролцож, төлбөр тооцоо дууссан болохыг харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 15-16 тал/
4.7 2024.01.18-ны өдөр Д.******* нь Хаан банк дахь тоот өөрийн данснаас 17 900 000 төгрөгийг тоот данс руу ЛУВАНВАНДАНГИЙН ТООЦООГ УРЬДЧИЛЖ ТӨЛӨВ гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 4, 17 тал/
4.8 Хавтаст хэргийн 55-57 дугаарт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр үнэлээгүй болно.
5. Зохигч маргааны зүйл болох 17 900 000 төгрөг нь , ХХК нарын хооронд бий болсон эрх зүйн харилцаанд хааралтай гэх үйл баримтад маргаангүй, харин уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Д.******* төлөх үүрэгтэй эсэхэд маргаантай.
6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар тус тус зохицуулсан байна.
Хэргийн баримтаар 2022.10.29-ний өдөр ХХК, нарын хооронд Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг байгуулж, ******* дүүрэг, 4 дүгээр хороо, ******* , хотхоны, блок, 12 давхар, 77 тоот 61 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 700 000 төгрөгөөр буюу нийт 103 700 000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож, 2023.03.06-ны өдөр нь уг орон сууцыг Б.*******д 103 700 000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч нь орон сууцны төлбөрт Тоyota, 4 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, 2024.01.18-ны өдөр Д.******* нь Д.Алтангэрэлд дээрх орон сууцыг 120 000 000 төгрөгөөр худалдсан, 2024.01.18-ны өдөр Д.******* нь 17 900 000 төгрөгийг ХХК-д Лувсанвандангийн тооцоог урьдчилж төлөв гэх утгатайгаар шилжүүлсэн, ХХК, нарын хооронд 2022.10.29-ний өдрөөс 2023.03.06-ны өдрийг дуустал хугацаанд өр төлбөргүй талаар тооцоо нийлсэн болох нь тус тус тогтоогдсон.
Маргааны зүйл болох 17 900 000 төгрөгийг шилжүүлэх үндэслэлийг талууд зөрүүтэй тайлбарласан бөгөөд хэн алиных нь тайлбар бичгийн баримтаар нотлогдоогүй бөгөөд хариуцагчийн, нэхэмжлэгч орон сууц захиалгын гэрээний эрхийг гаас шилжүүлж авснаар үлдэгдэл өр төлбөрийг хариуцах эрхтэй этгээд мөн гэх татгалзал нь тай тооцоо нийлсэн актаар үгүйсгэгдэж байна гэж үзэхээр байна.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.
Хариуцагчийн татгалзлын үндэслэл бичгийн баримтаар нотлогдохгүй байхаас гадна шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар нь Д.*******, нарын хоорондоо уг мөнгөн хөрөнгийн талаарх өглөг авлагын асуудлыг шийдвэрлэнэ гэж тохиролцсон гэх агуулгатай бол, шүүх хуралдааны хүсэлтийн шатанд 103 700 000 төгрөгийн үнэтэй орон сууцыг 122 000 000 төгрөгөөр Д.Алтангэрэлд худалдсан бөгөөд уг дүнд маргаан бүхий 17 900 000 төгрөг орсон гэх агуулгатай, хэлэлцүүлгийн шатанд орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөх ёстой төлбөр тул орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлж авсныхаа хувьд нэхэмжлэгч хариуцвал зохих этгээд мөн гэх агуулгатай зөрүүтэй тайлбарыг тус тус гаргасан тул хариуцагчийн татгалзал нотлогдоогүй гэж дүгнэсэн.
Иймд зохигчдын хооронд үүрэг үүсээгүй буюу хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй гэж дүгнээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч ХХк-иас 17 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
7. Улсын тэмдэгтийн хуражийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангасан тул улсын тэмдэгтийн хуражийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ХХК /РД:/-иас 17 900 000 /арван долоон сая есөн зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /РД:*******/-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хуражийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хуражид төлсөн 247 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 247 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ