Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/02370      

 

2024 оны 05 сарын 29 өдөр                        Дугаар 183/ШШ2024/02370                  Улаанбаатар хот

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ........тоотод байрлах, И ХХК /РД:../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  .... тоот хаягт оршин суух, Н-ийн Н  /РД:.....6/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1.469.881,53 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Өн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: И ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч   овогтой Н /РД: ....../-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1.469.881,53 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу хариуцагч Н.Н манай И  хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.469.881,53 төгрөгийг бүхэлд нь төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И  ХХК нь хариуцагч Н.Н  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.469.881,53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Инвескор хэтэвч ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. И ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Н-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.469.881,53 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.468,10 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-аас 19.234,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И  ХХК-д олгосугай.

 

            3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                                ШҮҮГЧ                                    Г.СОЛОНГО