| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/01581/И |
| Дугаар | 183/ШШ2024/02369 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/02369
2024 оны 05 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2024/02369 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ........ байрлах, В СӨХ /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............... тоотод оршин суух, Ө овогт Б-ны Б /РД:........4/-д холбогдох
СӨХ-ны төлбөр 1.653.961,20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ВСӨХ нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэн ажилласан ба тус хотхоны 204 байрны 26 тоотод оршин суух Б.Б СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын нийт 24 сарын СӨХ-ны төлбөр болох 1.490.000 төгрөг, гражийн 132 дугаар зогсоолын 11 сарын зөрүү төлбөр болох 110.000 төгрөг, Банкны хураамж 200 төгрөг, нотариатын зардал 13.000 төгрөг, тэмдэгтийн хураамж 40.761,20 төгрөг, бүгд 1.653.961,20 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Викториа таун СӨХ-ны нэхэмжлэлтэй Б.Батсайханд холбогдох СӨХ-ны төлбөр 1.653.961,20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 1.200.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 453.961 төгрөгийг 7 дугаар сарын 03-ны өдөр 3 хувааж төлөхөөр тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В СӨХ-ны төлбөр 1.653.961,20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Б.Б-нд холбогдуулан шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариу тайлбар ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. В СӨХ-ны нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох СӨХ-ны төлбөр 1.653.961,20 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.761 төгрөгөөс 20.380,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20.380,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Б-наас 20.380,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч В СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО