| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 204/2021/00048/э |
| Дугаар | 2021/ДШМ/48 |
| Огноо | 2021-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2021/ДШМ/48
2021 оны 12 сарын 14-ний өдөр Дугаар 2021/ДШМ/48 Өвөрхангай аймаг
*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Д.Ганцэцэг
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Х.Билгүүн нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2026000000225 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Огиуд овгийн ******* /*******/.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онги 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аймгийн Цагдаагийн газрын үүдэнд иргэн *******ын нүүрэн тус газар цохиж доод буйлны шарх, уруулын дотор талын цус хуралт, эрүү, зүүн хацрын цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Огиуд овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.5 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос шинжээчийн шүүх хуралдаанд ирж оролцсон унааны зардал 87 000 төгрөгийг гаргуулж шинжээч эмч Э.Хүрэлсүхэд олгож, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлнэ гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдсан гомдолдоо: Миний бие нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу дараах гомдлыг гаргаж байна.
Тус шүүхийн шийтгэх тогтоолд миний биеийг “гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 344 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна” гэж дүгнэжээ.
Гэвч хэрэг учрал болсон нөхцөл байдал, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн, шинжээчийн дүгнэлт хууль зөрчиж авагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процессийн алдаа зөрчилтэй байхад шүүх уг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Учир нь шүүгдэгч миний бие анхдагч шинжээчийн дүгнэлт болон түүнд үндэслэж гарсан дахин болон нэмэлт шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн болно.
Харин түүний дараагаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий этгээдээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын шинжээч эмч Л.Амгалангаар дүгнэлт гаргуулж түүний дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж прокурор өөрийн санаачилгаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулсан байна.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7-д “шинжилгээний объект” гэж шинжилгээ хийж байгаа ул мөр, эд мөрийн баримт, бичиг баримт, эд юмс, амьтан, хүний бие, цогцос болон түүний хэсэг, харьцуулан судлах хэв загвар, хэргийн бусад материалыг”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Хүний биед хийх шинжилгээг шинжилгээ хийх болон шинжилгээ хийлгэх этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хангасан орчин, нөхцөлд хийнэ.”,
“Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам”-ын 2.1-д “Шинжилгээ нь анхдагч, нэмэлт, дахин гэсэн төрлүүдтэй байх ба эдгээрийг дангаар болон бүрэлдэхүүнтэйгээр хийж болно.”, 5.1-д “Хүний биеийг шинжлэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлийг баримтлана.”,
“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 1.8-д “Шинжлүүлэгч шинжилгээний байгууллагад өөрийн биеэр ирж үзлэг, шинжилгээ хийлгэх ба дараах тохиолдолд шинжээч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хамт шинжлүүлэгчийн байгаа газарт очиж шинжилгээ хийж болно. Үүнд...” гэж тус тус зохицуулсан байна.
Уг зохицуулалтаас харахад өмнөх 3 шинжээчийн дүгнэлт нотлох баримтаас хасагдсан байхад шинжээч эмч Амгалан нь анхдагч шинжилгээг хийхээр байна. Мөн шинжилгээг хийхдээ хууль журамд зааснаар хохирогчийн биед биечлэн үзлэг хийж дүгнэлт гаргахаар байтал биечлэн үзлэг хийгээгүй, нотлох баримтаас хасагдсан баримтад тулгуурлаж дүгнэлт гаргасан нь хууль зөрчиж авагдсан дүгнэлт гэж үзэхээр байна.
Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 344 дугаартай шинжээчийн дүгнэлт нь анхдагч дүгнэлтэд дахин хийж байгаа шинжилгээ бөгөөд нотлох баримтаас хасагдсан дүгнэлт дээр тулгуурлаж хохирогчийн биед биечлэн үзлэг хийлгүйгээр хэргийн материалын хүрээнд хийж байгаа нь хууль зөрчсөн байна.
Шүүгдэгч миний биеийг уг гэмт хэргийг үйлдсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татсан. Гэвч анхдагч шинжээчийн дүгнэлт болон түүнд үндэслэж гарсан дахин болон нэмэлт шинжээчийн дүгнэлтүүд хууль зөрчиж авагдсан нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байна. Үүнээс үзэхэд яллагдагчаар татсан тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн миний биед яллагдагчаар татсан тогтоолыг хуульд заасан хугацаанд танилцуулаагүй бөгөөд танилцсан хугацаагаа гарын үсгийн доор тавьсан байхад хусаж арилгасан байсан зэргийг шүүх харгалзаж үзээгүй, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн байтал шүүхийн шийдвэрт энэ талаас дүгнэлт хийгээгүй байна.
Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/22 дугаартай шүүгчийн захирамжаар тодорхой нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Ингэхдээ хэрэг учрал болсон цагдаагийн газрын хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсаргах ажиллагааг хийлгэхээр даалгасан боловч уг ажиллагаа биелээгүй байна. Миний бие нь уг ажиллагааг хийлгүүлэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үздэг болно.
Миний биед холбогдох хэрэг нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллын хувьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх нутаг дэвсгэрт ордог боловч миний урьд өмнө эрхэлж байсан ажил албан тушаал буюу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын албан үүргийг гүйцэтгэж байсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг татгалзан гаргаж хэргийн шүүхийн харъяалал Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процесс ажиллагаа заавал хийгдэх байсан гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал арилсан байхыг үгүйсгэхгүй байтал уг ажиллагааг хийлгүйгээр шууд Хархорин сумын шүүх хэргийг шийдвэрлэсэн нь процессийн алдаатай байна.
Хууль зөрчиж авагдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэж мөн зайлшгүй шаардлагатай процесс ажиллагааг хийлгүйгээр хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх гэсэн хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганцэцэг гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2026000000225 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Огиуд овогт ******* нь 2020 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онги 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аймгийн Цагдаагийн газрын үүдэнд *******ын нүүрэн тус газар цохиж доод буйлны шарх, уруулын дотор талын цус хуралт, эрүү, зүүн хацрын цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь хохирогч *******, гэрч *******, *******, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 сарын 05-ны өдрийн 344 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан. 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 10 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх тухай” прокурорын тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 344 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байна. /1хх-н 245-248/ Уг дүгнэлтийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлт гараагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол”-ыг прокурор хүчингүй болгохоор заасан бөгөөд “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол”-ыг хүчингүй болгох хууль зүйн боломж шүүхэд хуулиар олгогдоогүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/22 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг учрал болсон газрын хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсаргахыг даалгасныг мөрдөн байцаалтын шатанд биелүүлээгүй боловч энэ бичлэг нь шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг цохьсоныг гэрчлэхээс өөр төдийлөн хэрэгт ач холбогдолгүй байх тул хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсаргах ажиллагааг хийлгэхээр дахин хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Прокурор Г.Цолмонгэрэл 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдийг татгалзан гаргах” хүсэлт гаргажээ. /1хх-н 123/ Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗТ/15 дугаартай тогтоолоор прокурорын гаргасан дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. /1хх-125/ Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар эрүүгийн 2026000000225 дугаартай *******т холбогдох хэргийг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээр тогтоосон байх тул дахин шүүхийн харьяалал тогтоолгүй процессийн алдаатай шийдвэрлэсэн гэсэн шүүгдэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна.
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн байна. Шүүгдэгч *******ын ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: