Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/02991

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2024/02991 Улаанбаатар хот

 

 

МОНОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* байр, 35 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 11 дүгээр хороо, ******* хэсэг, ******* ******* тоот хаягт оршин суух овогт /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, айлын орон сууц хаягт байрлах, ХХК /РД:/,

 

Хариуцагч: дүүрэг, 18 дугаар хороо, хотхон, байр тоот хаягт оршин суух овогт ******* /РД:/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 650 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв,

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч Н.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч ХХК-ийн захирал ,

эрч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*******, Д. нар нь хариуцагч ХХК, Н.******* нарт холбогдуулан 800 000 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа 150 000 000 төгрөгөөр багасгаж, 650 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Б.******* нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ХХК-тай 370 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 3 сарын хугацаатай, 3 сарын хүүд нь зээлдүүлэгч, зээлдэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн, 3 дугаар хороо, ийн айлын  үйлчилгээний орон сууцны барилгын 1 давхрын зам дагуух цонхтой талд 70 м.кв үйлчилгээний талбай бүхий орон сууцыг захиалан бариулах гэрээний эрхийн дагуу шилжүүлж өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Хоёр үл хөдлөх эд хөрөнгө, нэг газар, нэг автомашин, 50 000 000 төгрөгийг бэлнээр ХХК-ийн захирал ийн данс руу шилжүүлсэн. Үүний дагуу гэрээний үүргийг биелүүлэх үүднээс орон сууц захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ийн айлын  үйлчилгээний орон сууцны барилгаас хэд хэдэн барилга авахаар тохиролцсон. Бид бүхний нэхэмжилж байгаа шаардлага нь зээлсэн 370 000 000 төгрөг, түүний хүүд нь өгөхөөр амласан байсан үйлчилгээний 70 м.кв талбай нь тухайн үед 242 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байсан 242 000 000 төгрөг, мөн гэрээний дагуу алдангийг тооцохоор заасан. лдангийн хугацаа 4 жил гаруй өнгөрсөн учраас 0.5 хувийн алданги шаардах эрхтэй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаасаа харилцан тохиролцоод 150 000 000 төгрөгийг хасаад, нийт 650 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Тухайн үед эгчтэй Хан-Уул дүүргийн нотариат дээр барилга дээр манай байгууллага хөрөнгө оруулагчаар хамтран ажиллах гэрээтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайн гэрээний дагуу тухайн барилгаас орон сууцуудыг авч зарж эхэлсэн. Зарж эхэлсэн байрнуудыг эгчийн нотариатаар орж батлуулдаг байсан. Тухайн үед ХХК-тай хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээг бариад энэ байрнуудыг зарах гэж байна гэж д эгчид хэлээд, эгч хуулийн дагуу ХХК-ийн захирал гэх хүн рүү утасдаж ХХК танайхтай хамтарч ажилладаг уу, танайд хөрөнгө оруулж байгаа нь үнэн үү, үүнээс байр зарах гээд явж байна, байр зарж болох юм уу, би нотариатаар баталж болох уу гэж ХХК-ийн захирал гэх хүнээс асууж байсан. нь эгчид зөвшөөрч байна гэж хэлсэн. Манайхтай хамтарч ажилладаг. Байрыг нь нотариатаар батлаад өгчих. эхдээ 2 500 000 төгрөгөөс доош үнээр зарахгүй шүү. Үүнийг анхаараарай гэж хэлж байсан. Үүнээс улбаатай эгч надад энэ байрнаас чинь би байр авъя, жижиг нотариат хийх үйлчилгээний талбай авъя гэж хэлсэн. Үүний дагуу хамтран ажилласан. Хэн хэндээ итгэж байсан. Энэ барилгыг цаг тухайд нь барих гээд хамаг хөрөнгөө оруулсан байсан. этэл корона вирус гараад үүнээс болоод энэ барилга зогссон. Үүнээс улбаалаад захиалагч ХХК-ийн захирал тэй маргаан үүсэж эхэлсэн. Энэ маргаан явсаар байгаад би шоронд хоригдож байна. Эд хөрөнгө, эрх чөлөө, нэр хүнд, бүх зүйлээ алдчихаад байж байна. эгч 320 000 000 төгрөгийг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, 50 000 000 төгрөг гаргаж өгснийг би хүлээн зөвшөөрнө. Би таныг хуурч мэхлээгүй. Би өөрөө хүнд хууртагдаад хамаг зүйлээ алдсан байна. Та бүх зүйлийг мэдэж байгаа. Хоёулаа нийлээд ийн ардаас хөөцөлдөж авъя. Би энэ хүнээс юмнуудаа гаргаад авбал хамаагүй танд гэрээний дагуу бүх зүйлийг гаргаж өгөхөд бэлэн байна гэж хэлсэн. Тухайн үед би өөрийнхөө нэр дээр зээл авах боломжгүй байсан учраас гэр бүлийн хүнээсээ гуйсан. эгчээс орж ирсэн байрыг эхнэрийнхээ нэр рүү шилжүүлээд, эхнэрийнхээ нэр дээр 30 000 000 төгрөгийн зээл аваад ажилчдынхаа цалинг тавьж энэ барилгад зарцуулсан. Манай эхнэр миний ажилд оролцдоггүй. эртээ хүүхдүүдээ хараад суудаг. всан зүйлээ л өгье. Би ээс 2 000 000 000 төгрөгийн эд хөрөнгөө авчихвал гэх хүнд мөнгийг нь өгөхөд бэлэн байна. ээс мөнгөө авч байж хохирлыг нь барагдуулна. Одоо надад 6 хүүхэд, эхнэрээс минь өөр зүйл үлдээгүй. Өгье гэсэн сэтгэл байвч би эрх чөлөөгөө хасуулаад торны цаана сууж байна. Санхүүгийн буруу тооцоо гаргаж, ковидын үеийг тооцоогүй нь миний буруу. Тэрнээсээ болоод би хамаг зүйлээ алдаад, эрх чөлөөгөө хасуулаад байж байна. Манай эхнэр үүнд ямар ч оролцоо байхгүй. Миний үгэнд орсноос өөр зүйл байхгүй. Манай эхнэр энэ хэрэгт хамтран хариуцагчаар орох эрх байхгүй. 320 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө хохирсон явж байна. Үнэхээр надад хүнд байна. Энэ хүнд өгье гэсэн сэтгэл байвч өнөөдөр надад эрх зүйн чадамж байхгүй. Хоёулаа нийлээд гэх хүнээс миний юмнуудыг авахад туслаач. Энэ хүнээс юмаа авбал таны зүйлийг гаргаж өгч болно гэв.

 

3. Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Б.*******, Д.ан-оч нарын нэхэмжлэлтэй ХХК, Н.******* нарт холбогдох иргэний хэргийн Н.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үнийн дүнд 650 000 000 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус зээлийн гэрээ иргэн иргэн Балдан овогтой *******, ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ байх бөгөөд Н.******* би тус гэрээний үүрэг хүлээж оролцоогүй болно. Мөн Н.******* би өөрийн нөхөр ийн ажилд тусалж, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, , зам гудамж, байр, 4 тоот, 52 м.кв орон сууцыг шилжүүлэн авч, барьцаанд 30 000 000 төгрөгт тавьж тус мөнгийг өөрийн нөхрийн компани болох ХХК-ийн барьж байсан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн ийн айлын  үйлчилгээний орон сууцны барилгын ажлын төлбөрт захиран зарцуулж хэрэглэсэн болно. Иймд зээлийн гэрээний дагуу шаардсан нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч нараас: 2022.09.28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.ын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2019.10.01-ний өдрийн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч /№291/ зээлийн гэрээ, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2019.10.01-ний өдрийн итгэмжлэл, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.10.01-ний өдрийн итгэмжлэл, дүгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.10.01-ний өдрийн итгэмжлэл, 0000193970 дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, 2019.10.02-ны өдрийн итгэмжлэл, хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, 2019.10.01-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах захиалгын гэрээ, 2019.06.10-ны өдрийн 18/05 дугаар Хамтын ажиллагааны гэрээ, 2019.10.02-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах захиалгын гэрээ, 2019.10.01-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах захиалгын гэрээ, 2023.10.11-ний өдрийн 0959 дүгээр итгэмжлэл, /1хх 4-55, 103 тал/

 

5. Хариуцагч ХХК-иас ямар нэгэн бичгийн нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

 

6. Хариуцагч Н.*******ээс: 2024.05.15-ны өдрийн 0371 дүгээр итгэмжлэл, Н.*******ийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.04-ний өдрийн 2024/ДШМ/416 дугаар магадлал, 0300276 дугаар 2019.08.16-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэх, /2хх 61-64 тал/

 

7. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2023.12.21-ний өдрийн 1648 дугаар албан бичиг, дугаартэй эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2018.05.23-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2018.05.23-ны өдрийн Улаанбаатар хотын банкны төлбөр төлсөн баримт, 2018.05.23-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн Эрхийн бүртгэлийн хэлтэст орон сууц бүртгүүлэхээр гаргасан ийн өргөдөл, ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2018.05.16-ны өдрийн Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан гийн хүсэлт, гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2017.04.20-ны өдрийн Орон сууцны байр захиалан бариулах гэрээ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хаягийн тодорхойлолт, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.05.23-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2018.05.23-ны өдрийн Улаанбаатар хотын банкны төлбөр төлсөн баримт, 2018.06.05-ны өдрийн зээлийн гэрээ, 2018.06.05-ны өдрийн барьцааны гэрээ, эд хөрөнгийн тодорхойлолт, 2019.03.26-ны өдрийн үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл, эд хөрөнгийн тодорхойлолт, 2019.03.28-ны өдрийн Улаанбаатар хотын банкны төлбөр төлсөн баримт, дугаар мемориалын баримт, 2019.03.26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн тодорхойлолт, 2019.10.04-ний өдрийн Улаанбаатар хотын банкны төлбөр төлсөн баримт, дугаар мемориалын баримт, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.10.04ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Н.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2019.10.01-ний өдрийн итгэмжлэл, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.10.17-ны өдрийн Улаанбаатар хотын банкны төлбөр төлсөн баримт, 2019.10.17-ны өдрийн Зээлийн гэрээ, 2019.10.17-ны өдрийн Барьцааны гэрээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.06.15-ны өдрийн дугаар албан бичиг, 2021.06.14-ний өдрийн Төлбөр төлөгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай дугаар тогтоол, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021.06.29-ний өдрийн 792 дугаар албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.07.22-ны өдрийн 2/12990 дүгээр албан бичиг, 2021.07.20-ны өдрийн нхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 8/10 дугаар тогтоол, 2021.07.20-ны өдрийн нхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 8/19 дугаар тогтоол, 2021.07.20-ны өдрийн нхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 8/14 дугаар тогтоол, 2021.07.20-ны өдрийн нхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 8/17 дугаар тогтоол, 2021.07.20-ны өдрийн нхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 8/15 дугаар тогтоол, 2021.07.20-ны өдрийн нхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 8/23 дугаар тогтоол, 2021.07.20-ны өдрийн нхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 8/21 дугаар тогтоол, 2021.07.20-ны өдрийн нхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 8/20 дугаар тогтоол, 2021.07.20-ны өдрийн нхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 8/11 дугаар тогтоол, 2021.07.20-ны өдрийн нхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 8/26 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан ын хүсэлт, ын иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст ын гаргасан хүсэлт, ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.10.07-ны өдрийн Н.*******ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхйин 2020.09.15-ны өдрийн 183/ШШ2020/02460 дугаар шүүгчийн захирамж, 2020.11.02-ны өдрийн 183/Х2020/01113 дугааар гүйцэтгэх хуудас, 2020.11.02-ны өдрийн 183/ШЗ2020/15338 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.10.12-ны өдрийн 1-/19151 дүгээр Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, 2020.10.10-ны өдрийн Хөрөнгийн эрх сэргээх тухай 21290002/01 дугаар тогтоол, 2022.10.10-ны өдрийн Битүүмжилсэн, хураасан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх тухай 22-9/14 дугаар тогтоол, лбадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай 22-/01 дугаар тогтоол, 2022.10.07-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан ын хүсэлт, 2023.09.22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 001155224 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгийн тодорхойлолт, 2018.12.06-ны өдрийн Улаанбаатар хотын банкны төлбөр төлсөн баримт, 2018.12.04-ний өдрийн Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан гийн хүсэлт, гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст 2018.12.04-ний өдөр гаргасан гийн хүсэлт, гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2018.09.03-ны өдрийн Орон сууцны байр захиалан бариулах гэрээ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018.05.02-ны өдрийн 4/1611 дугаар хаягийн тодорхойлолт, дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.03.22-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2019.03.28-ны өдрийн Улаанбаатар хотын банкны төлбөр төлсөн баримт, дугаар мемориалын баримт, 2019.03.26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019.01.31-ний өдрийн итгэмжлэл, дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.10.03-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2019.10.03-ны өдрийн Улаанбаатар хотын банкны төлбөр төлсөн баримт, 2019.10.01-ний өдрийн итгэмжлэл, 2019.10.03-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.10.14-ний өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2019.10.14-ний өдрийн Улаанбаатар хотын банкны төлбөр төлсөн баримт, 2019.10.14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 000750137 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.02.17-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2020.02.17-ны өдрийн Улаанбаатар хотын банкны төлбөр төлсөн баримт, 2020.02.17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 000773847 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.03.19-ний өдрий Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2020.03.19-ний өдрийн Улаанбаатар хотын банкны төлбөр төлсөн баримт, 2020.03.19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 000773952 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

- Нийслэлийн Хан-Уул дүүргийн азар зохион байгуулалтын албанаас 2023.12.22-ны өдрийн 20/1330 дугаар албан бичигийг тус тус нотлох баримтаар хэрэгт бүрдүүлсэн байна. /1хх 122 - 2хх 26 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б.*******, Д. нар нь хариуцагч ХХК, Н.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 650 000 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл шүүхэд гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ хариуцагч ХХК-тай 2019.10.01-ний өдөр 370 000 000 төгрөгний үнэ бүхий зээлийн гэрээ байгуулж, хүүнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ийн айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын 1 давхарт зам дагуу цонхтой талд 70 м.кв үйлчилгээний талбай бүхий орон сууц худалдах, худалдан авах захиалгын гэрээний эрхийг Д.ид шилжүүлэн өгөх, зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгэгээгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн хүсэлтээр

-эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, -Ухаа /17122/, Морингийн зам гудамж байр, 4 тоот хаягт байрлах, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 104 000 000 төгрөгт,

- эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Хан-Жжл дүүргийн 10 дугаар хороо, -Ухаа /17122/, Морингийн зам гудамж байр, 15 тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 56 000 000 төгрөгт,

-газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 332 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай, 5 жилийн хугацаатай олгогдсон газрын эзэмших эрхийг 130 000 000 төгрөгт,

- УБП улсын дугаартай, арлын дугаартай, 0 маркийн, 2013 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн суудлын зориулалтай тээврийн хэрэгслийг 30 000 000 төгрөгт тооцон үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн хэлбэрээр 320 000 000 төгрөг, бэлэн мөнгөөр 50 000 000 төгрөг, нийт 370 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн. Хариуцагч ХХК нь тухайн зээлийн хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан боловч зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг болтол гүйцэтгээгүй тул зээлийн үндсэн төлбөр 370 000 000 төгрөг, зээлийн хүү, алдангид 280 000 000 төгрөг, нийт 650 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч нар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:Бидний хооронд анх орон сууц захиалгын гэрээний харилцаа үүссэн бөгөөд орон сууц захиалгын гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний дагуу төлбөрийг барагдуулан зорилготой зээлийн гэрээ байгуулагдсан. Д.той Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн ийн айлын үйлчилгээтэй орон сууцны 2 дугаар орц, 5 давхарын 64,05 м.кв талбайтай загварын байрыг 160 125 000 төгрөгөөр худалдахаар 2019.10.01-ний өдөр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн ийн айлын үйлчилгээтэй орон сууцны 1 дүгээр орц, 13 давхарын 85,51 м.кв талбайтай G загварын байрыг 213 775 000 төгрөгөөр худалдахаар 2019.10.02-ны өдөр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн ийн айлын үйлчилгээтэй орон сууцны 1 дүгээр орц, 1 давхарын 70 м.кв үйлчилгээний талбайг 245 000 000 төгрөгөөр худалдахаар 2019.10.01-ний өдөр тус тус орон сууц захиалгын гэрээг байгуулсан. эвч уг барилгад хөрөнгө оруулж, хамтран ажиллах явцад маргаан гарснаар орон сууцнуудыг хүлээлгэн өгөх боломжгүй болсон. Иймд зээлийн гэрээний дагуу хүлээн авсан хөрөнгийн хэмжээг 290 000 000 төгрөгөөр тооцож, 50 000 000 төгрөг хүлээн авсан талаар маргаан байхгүй. Барилгад хөрөнгө оруулж хамран ажилласан гэх хүнээс мөнгөө авсан тохиолдолд тухайн мөнгийг төлөхөд татгалзахгүй, харин хүү алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Б.*******, ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний оролцогч биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

5. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4, 5, 6, 7 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1 2019.06.10-ны өдөр ХХК, ХХК нар Хамтын ажиллагааны 19/05 дугаар гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрлт ХХК-ийн хэрэгжүүлж буй үйлчилгээтэй айлын орон сууцны төслийн ,,В блок буюу хөндлөнгийн эрх бүхий байгууллагын үнэлгээгээр 11.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй дуусаагүй барилгад цааш хөрөнгө оруулан хамтран ажиллахаар, ХХК нь төслийн , , В блокын барилгын ажлыг бүрэн дуусгах, хүлээлгэн өгөх хүртэл хөрөнгө оруулалтын мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр барилга барихад шаардагдах түүхий эд, материал г.м-ээр 100 хувь гаргана. Нийт хөрөнгө оруулалтын талуудын тохиролцсон дүн 6 000 000 000 төгрөг байхаар, ХХК гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд , блокын орон сууцны талбайгаас 2 800 м.кв хүртэл талбайг авах эрхтэй байхаар..., тус тус харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан байна, /1хх 26-31 тал/

 

5.2 2019.10.01-ний өдөр Б.*******, ХХК нар Зээлийн гэрээ байгуулж, 370 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 3 сарын хүүнд зээлдэгч зээлдүүлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ийн айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын 1 давхарт зам дагуу цонхтой талд 70 м.кв үйлчилгээний талбай бүхий орон сууц худалдах, худалдан авах захиалгын гэрээний эрхийг Д.ид шилжүүлэн агч, зээлдэгчийн хүсэлтээр 320 000 000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг худалдах, гэрээнд төлөөлөх, төлбөр авах бүрэн эрх олгон итгэмжилж, үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг нь зээл болгох олгон зээлдүүлж, 50 000 000 төгрөгийг зээлдэгчийн хүсэлтээр ийн данс рүү шилжүүлэхээр, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд, хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцож, талууд гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан, /1хх 7-8 тал/

 

5.3 2019.10.01-ний өдөр Б.******* нь Д.анцэгт:

- эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, -Ухаа /17122/, Морингийн зам гудамж байр, 4 тоот хаягт байрлах, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг худалдах, гэрээнд, холбогдох баримтад төлөөлж гарын үсэг зурах, төлбөр авах бүрэн эрхийг,

- эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Хан-Жжл дүүргийн 10 дугаар хороо, -Ухаа /17122/, Морингийн зам гудамж байр, 15 тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг худалдах, гэрээнд, холбогдох баримтад төлөөлж гарын үсэг зурах, төлбөр авах бүрэн эрхийг,

2019.10.01-ний өдөр .Түвшинбаяр нь Д.анцэгт:

-газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 332 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай, 5 жилийн хугацаатай олгогдсон газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх гэрээнд, газрын албанд өргөдөлд, төлөөлж гарын үсэг зурах, холбогдох баримтад төлөөлж гарын үсэг зурах, бүрэн төлөөлөх эрхийг,

2019.10.02-ны өдөр Д. нь Д.анцэгт:

- УБП улсын дугаартай, арлын дугаартай, 0 маркийн, 2013 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн суудлын зориулалтай тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт хийх, худалдах, гэрээнд, холбогдох баримтад төлөөлж гарын үсэг зурах, төлбөр авах бүрэн эрхийг тус тус итгэмжлэн олгосон, /1хх 11-19 тал/

 

5.4 2019.10.01-ний өдөр ХХК, Д. нар Орон сууц худалдах, худалдан авах захиалгын гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн ийн айлын үйлчилгээтэй орон сууцны 2 дугаар орц, 5 давхарын 64,05 м.кв талбайтай загварын байрыг 160 125 000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /1хх 20-22 тал/

 

5.5 2019.10.02-ний өдөр ХХК, Д. нар Орон сууц худалдах, худалдан авах захиалгын гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн ийн айлын үйлчилгээтэй орон сууцны 1 дүгээр орц, 13 давхарын 85,51 м.кв талбайтай G загварын байрыг 213 775 000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /1хх 32-34 тал/

 

5.6 2019.10.01-ний өдөр ХХК, Д. нар Орон сууц худалдах, худалдан авах захиалгын гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн ийн айлын үйлчилгээтэй орон сууцны 1 дүгээр орц, 1 давхарын 70 м.кв үйлчилгээний талбайг 245 000 000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /1хх 44-46 тал/

 

5.7 2019.10.03-ны өдөр Б.*******, нар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, -Ухаа /17122/ Морингийн зам гудамж байр, 15 тоот, 28 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 20 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, төлбөрийг бүрэн төлж дууссныг гэрээнд дурдаж, Б.*******ийг төлөөлж , нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна, /1хх 249 - 2хх 2 тал/

 

5.8 2019.10.04-ний өдөр Б.*******, Н.******* нар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, -Ухаа /17122/ Морингийн зам гудамж байр, 4 тоот, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 25 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, төлбөрийг бүрэн төлж дууссныг гэрээнд дурдаж, Б.*******ийг төлөөлж , Н.******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна, /1хх 162-164 тал/

 

5.9 2019.10.04-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, -Ухаа /17122/ Морингийн зам гудамж байр, 4 тоот, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.*******ийг бүртгэж, дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон, /1хх 168-170 тал/

 

5.10 2019.10.17-ны өдөр Н.*******, нар 2183 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, алданги 0.5 хувиар тооцохоор харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, /1хх 171-172 тал/

 

5.11 2019.10.17-ны өдөр Н.*******, нар 2183 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө Барьцааны гэрээг 2019.10.17-ны өдрийн 2183 дугаар Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, -Ухаа /17122/ Морингийн зам гудамж байр, 4 тоот, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, /1хх 173-176 тал/

 

5.12 2021.06.15-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02460 дугаар захирамжаар Н.*******ээс 41 081 225 төгрөгийг гаргуулж д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Н.*******ийн өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, -Ухаа, Морингийн зам гудамж, 86 байрны 4 тоот үл хөдлөх эд хөрөнгөд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлтэй эсэхийг тодруулж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, гэрчилгээний хуулбарын хамт хариу ирүүлэхийг мэдэгдсэн, /1хх 177 тал/

 

5.13 2021.06.14-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дугаар Төлбөр төлөгчий хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.09.15-ны өдрийн 183/ШШ2020/02460 дугаар захирамжтай, бүртгэлийн 21290002 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгч Н.*******ийн өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, -Ухаа, Морингийн зам гудамж, 86 байрны 4 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, өмчлөлийн хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, /1хх 178 тал/

 

5.14 2022.10.12-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 1-/19151 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгээр ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож төлбөр төлөгч Н.*******ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, -Ухаа, Морингийн зам гудамж, 86 байрны 4 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай 52 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг төлбөр авагч нь ын өмчлөлд шилжүүлэх талаар хүсэлт ирүүлсний дагуу тус газрын 2021 оны дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, өмчлөх эрхийг иргэн ын нэр дээр шилжүүлэн бүртгэж, шинээр гэрчилгээ олгохыг мэдэгдсэн, /1хх 206 тал/

 

5.15 2021.04.04-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021/ДШМ/416 дугаар магадлалаар ...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1575 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч , түүний өмгөөлөгч .Цэрэнжамц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй олгож шийдвэрлэсэн, /2хх 70-75 тал/

 

6. Зохигч, зээлийн гэрээний дагуу хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг харуицагч ХХК-д хүлээлгэн өгсөн, хариуцагч тухайн хөрөнгийг захиран зарцуулсан үйл баримтад маргаангүй, харин талуудын хооронд эрх зүйн харилцаа үүсэх болсон үндэслэл шалтгаан буюу зээлийн гэрээ, орон сууц захиалгын гэрээний алийг нь эхэлж байгуулсан үйл баримт, зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийн үнэлгээг 320 000 000 төгрөг, 290 000 000 төгрөг аль нь болох, зээлийн гэрээний дагуу хүү алданги шаардах эрхтэй эсэхэд маргаантай.

 

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

Хэргийн баримтаар талуудын хооронд 2019.10.01-ний өдөр 370 000 000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ, 2019.10.01-ний өдөр ХХК, Д. нарын хооронд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн ийн айлын үйлчилгээтэй орон сууцны 2 дугаар орц, 5 давхарын 64,05 м.кв талбайтай загварын байрыг 160 125 000 төгрөгөөр, 1 дүгээр орц, 1 давхарын 70 м.кв үйлчилгээний талбайг 245 000 000 төгрөгөөр, 2019.10.02-ны өдөр 1 дүгээр орц, 13 давхарын 85,51 м.кв талбайтай G загварын байрыг 213 775 000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсон.

 

Дээрх үйл баримтыг талууд зөрүүтэй тайлбарлаж, нэхэмжлэгч зээлийн гэрээг эхэлж байгуулсан гэж, хариуцагч ХХК нь орон сууц захиалгын гэрээг эхэлж байгуулсан тул хүү алдангийг төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

Шүүх хариуцагч ХХК нь 320 000 000 төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, 50 000 000 төгрөгийг хүлээн авч захиран зарцуулсан, нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгийн хэлбэрээр шилжүүлсэн 50 000 000 төгрөгийг зээл гэх утгатайгаар шилжүүлсэн зэргийг харьцуулан дүгнээд хариуцагчийн орон сууц захиалгын гэрээг эхэлж байгуулсан гэх тайлбар хэргийн баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнээд зээлийн гэрээг эхэлж байгуулсан гэж дүгнэв.

 

Иймд нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үндсэн төлбөрт 370 000 000 төгрөгийг хариуцагч ХХК-иас шаардах эрхтэйбөгөөд хариуцагч ХХК-ний гэрээний дагуу шилжүүлсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 290 000 000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон гэх татгалзал нь 370 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар үгүйсгэгдэж байна гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

 

8. Зээлийн хүүгийн тухайд,

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан байна.

 

Маргаан бүхий зээлийн гэрээний 2.1-д 3 сарын хүүнд зээлдэгч зээлдүүлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн ийн айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын 1 давхарт зам дагуу цонхтой талд 70 мкв /үйлчилгээний талбай/ орон сууц худалдах худалдан авах захиалгын гэрээний эрхийг Д.ид шилжүүлэн өгч.... гэж тусгасан байна.

 

эрээний дээрх заалтаас үзэхэд талууд 370 000 000 төгрөгийн гурван сарын хүүг 66.2 хувь байхаар тохиролцсон нь ашиг олох зорилгогүйгээр хүү тохиролцож болох зээлийн гэрээний хүү тогтоох хуулийн зохицуулалтад нийцэхгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

 

Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгодог.

 

Иймд зохигч зээлийн гэрээний хүү тохиролцсон хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргаагүй хэдий ч зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт өгөх нь шүүхийн үүрэг тул маргаан бүхий зээлийн гэрээний хүү тохиролцсон хэсгийг хууль зөрчсөн, хэлцлийн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэв.

 

Иймд зээлийн гэрээний хүүд 245 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

9. лдангийн тухайд,

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 232.4-т нз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. нзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан байна.

 

Талууд маргаан бүхий зээлийн гэрээний 2.1-д зээл төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцов гэж тусгаж, алдангийг 370 000 000 төгрөгийн 50 хувиар тооцож 185 000 000 төгрөгөөр тооцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байх боловч шүүх Иргэний хуулийн 3232 дугаар зүйлийн 232.8-д нзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасныг үндэслэн алдангийн хэмжээг 50 хувиар багасгахаар шийдвэрлэв. Учир нь:

 

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбараас үзэхэд, зээлийн гэрээний үүргийг талууд орон сууцаар төлөх боломжтой талаар ярилцаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч ХХК-ний хөрөнгө оруулж хамтран ажиллаж байгаа гэх ийн айлын үйлчилгээтэй орон сууцыг захиалан бариулж буй иргэн тэй уулзаж байсан үйл баримтыг нэхэмжлэгч тал няцаагаагүй.

 

Нөгөө талаас зээлийн гэрээг 2019.10.01-ний өдөр байгуулсан байх ба Монгол улсын Үндэсний юулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 1 сарын 30-ны өдрийн 01/01 дугаартай Хилийн боомтыг түр хаах тухай зөвлөмж, Монгол улсын Засгийн газрын 2020.02.12-ны өдрийн 62 дугаар Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол тус тус гарч, Ковид-19 цар тахлын улмаас иргэн, хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаа доголдсон нь нийтэд илэрхий үйл баримт юм.

 

Иймд талуудын тайлбараар гэрээний үүргийг орон сууц өмчлөлд шилжүүлэх замаар гүйцэтгэх боломжтой байсан нь тогтоогдсон, хариуцагч ХХК нь орон сууцны барилгад хөрөнгө оруулан хамтран ажиллах явцад Ковид-19 цар тахал гарснаар хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлсөн гэж дүгнээд 185 000 000 төгрөгийн алдангийг 50 хувиар бууруулан 92 500 000 төгрөгийн алдангийг хариуцагч Фасад ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгохоор шийдвэрлэв.

 

10. Хариуцагч Н.******* нь маргаан бүхий зээлийн гэрээний оролцогч биш байх тул үүргийн харилцаа үүсээгүй үндэслэлээр хариуцагч Н.*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагагыг хэрэгсэхгүй болгосон болно.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч ХХК /РД:/-иас 462 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /РД:*******/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 187 500 000 төгрөг, хариуцагч овогт ******* /РД:/-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 2 470 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДРЛЧ Д.ЭНХЦЭЦЭ