Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2019/0186

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын шадар зөвлөх О.Б*******гийн дүгнэлттэй, Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, авто тээврийн улсын байцаагч Н.У*******д холбогдох Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, авто тээврийн улсын байцаагч Н.У*******ын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 017******* дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгөж, өөрчлөлт оруулах дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Н.У******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, авто тээврийн улсын байцаагч Н.У******* би 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хот хоорондын нийтийн тээвэр эрхлэгч Ч******* ХХК-ийн 11-*******, 22-*******, 11-*******, 2111 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн нь Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011 стандартын 8.1.5-д заасан оврын гэрэл цацруулагч дутуу, 8.1-д заасан гадна өнгө үзэмж муу, 8.4.3-д заасан эмийн сан, гал унтраагуур дутуу зөрчлийг газар дээр нь илрүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгзэр зүйлийн 2.3 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.

Ингэхдээ 017******* шийтгэлийн хуудсат Зөрчлийн тухай ауулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгж буюу 10.1 дэх хэсгийг бичиж алдаа гаргасан тул 017******* дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлттэй санал нэг байна. Дүгнэлттэй санал нэг байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын шадар зөвлөх О.Б******* нь Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, авто тээврийн улсын байцаагч Н.У*******д холбогдуулан Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, авто тээврийн улсын байцаагч Н.У*******ын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 017******* дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгөж, өөрчлөлт оруулах дүгнэлтийг тус шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн байна.

Уг прокурорын дүгнэлтийг хариуцагч Н.У******* нь хүлээн зөвшөөрч байгааг хүсэлтээ 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын шадар зөвлөх О.Б*******гийн дүгнэлттэй, Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, авто тээврийн улсын байцаагч Н.У*******д холбогдох Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, авто тээврийн улсын байцаагч Н.У*******ын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 017******* дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгөж, өөрчлөлт оруулах дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн хариуцагч улсын байцаагч Н.У******* нь шүүгчийн захирамжийн үр дагаварыг ойлгосон болохоо илэрхийлэн шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын шадар зөвлөх О.Б*******гийн дүгнэлттэй, Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, авто тээврийн улсын байцаагч Н.У*******д холбогдох Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, авто тээврийн улсын байцаагч Н.У*******ын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 017******* дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгөж, өөрчлөлт оруулах дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ