| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2023/01188/И |
| Дугаар | 183/ШШ2024/02319 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2024/02319
2024 оны 05 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2024/02319 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ..... давхарт байрлах, А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ....... дугаар байр, 129 тоотод оршин суух, Га-тын Б /РД:...../,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ..........тоотод оршин суух, Га-н Г /РД:..../,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ...... тоотод оршин суух, Цэ-ийн Ч /РД:........./ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 489.602.151,95 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагч Г.Б, хариуцагч Ц.Ч, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.Б, Г.Г, Ц.Ч нартай 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 00000 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээг шүүхээр цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт 424.261.200,17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг 00000000 тоот барьцааны гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн гудамжны 1721 тоот хаягт байршилтай Г-000000000 улсын бүртгэлийн дугаартай 697 мкв талбайтай өмчлөх эрхийн газар, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, сургуулийн гудамж 1723б тоот хаягт байршилтай Г-0000000000 улсын бүртгэлийн дугаартай 470 мкв талбайтай өмчлөх эрхийн газар, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, сургуулийн гудамж 1723а тоот байршилтай Г-000000000 улсын бүртгэлийн дугаартай 650 мкв талбайтай өмчлөх эрхийн газар, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, сургуулийн гудамж 1723/а тоот хаягт байршилтай Ү-....... улсын бүртгэлийн дугаартай 172,9 мкв талбайтай хувийн сууц, гараж зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн ....... тоот хаягт байршилтай Ү-....... улсын бүртгэлийн дугаартай 18 мкв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, ......тоот хаягт байршилтай Ү-....... улсын бүртгэлийн дугаартай 18 мкв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн .тоот хаягт байршилтай Ү-... улсын бүртгэлийн дугаартай 18 мкв талбайтай зогс..........оолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн .............тоот хаягт байршилтай Ү-......... улсын бүртгэлийн дугаартай 18 мкв талбайтай зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн.............. тоот хаягт байршилтай Ү-.........улсын бүртгэлийн дугаартай 18 мкв талбатай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн ............ тоот хаягт байршилтай Ү-........ улсын бүртгэлийн дугаартай 47,60 мкв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн ...... тоот хаягт байршилтай Ү-.............. улсын бүртгэлийн дугаартай 89,11 мкв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулж өгнө үү. Хариуцагч Г.Б Г.Г, Ц.Ч нараас 424.372.700,17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа 35.229.451,78 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 489.602.151,95 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа гэв.
2. Хариуцагч Г.Б, Ц.Ч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2022.08.05-ны өдрийн албан бичиг, 2018.02.01-ний өдрийн 2202024568 дугаартай зээлийн гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, Г.Баярцэнгэл, Г.Галбадрах нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2018.02.01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, №11-1105895 барьцаалбар, №11-1105901 барьцаалбар,.......... барьцаалбар, Г.Б, Ц.Ч нарын Ариг банкинд гаргасан өргөдөл, 2018.02.02-ны өдрийн шилжүүлгийн баримт, Ц.Чи, Г.Б нарыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.Б, Ц.Ч Г.Г нарын зээл хүснэгтийн анкет, 2018.01.31-ний өдрийн зээлийн дансны хуулга, мөнгөний тасалбар, 2019.09.12-ны өдрийн Ариг банкны мэдэгдэл, Г.Б-ийн А ХХК-д гаргасан өргөдөл, 2023.02.01-ний өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагч нараас: нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
АХХК 489.602.151,95 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг Г.Б, Ц.Ч, Г.Г нар холбогдуулан шаарджээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
А ХХК 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2202024568 тоот зээлийн гэрээ байгуулж, Г.Б, Г.Г, Ц.Ч нарт 350.000.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай олгож, барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалжээ.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг зөрчиж, төлбөр төлөөгүй байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүргээ шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхэд хариуцагч Г.Г хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, хариуцагч Г.Б, Ц.Ч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
Хариуцагч Г.Г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу тэрээр шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэх заалтын дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд хариуцагч Г.Б, Г.Г, Ц.Чнараас 489.602.151,95 төгрөгийг гаргуулж, А ХК-д олгож, хариуцагчид төлбөрөө сайн дураараар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.834.112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б, Г.Г, Ц.Чнараас 2.834.112 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б, Г.Г, Ц.Ч нараас 489.602.151,95 төгрөгийг гаргуулж, АХХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчид төлбөрөө сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа зүйл болох ..........6 улсын бүртгэлийн дугаартай 89,11 мкв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар А ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.834.112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ба, Г.Г, Ц.Ч нараас 2.834.112 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО