| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/03819/И |
| Дугаар | 183/ШШ2024/02758 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2024/02758
2024 оны 06 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2024/02758 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, Бага тойруу, “П***” байшин А корпус, ** дүгээр давхар, **** тоот хаягт байрлах “Т******* ББСБ” ХХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Б****** сум, ** дугаар хороо, *** дугаар хорих ангид хорих ял эдэлж байгаа Ю***** овогт Б*******ын Б******* (РД:***********),
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Б******* хотхон, ****** тоот хаягт оршин суух У****** овогт Б*******ы Н******* (РД:**********) нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 190,921,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******,
Хариуцагч Б.Б******* (зайнаас)
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.Б*******, Б.Н******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 190,921,600 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.20** оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг Б.Б******* болон Б.Н******* нартай байгуулсан. 120,000,000 төгрөгийг 1 сарын 2.4 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлдүүлж Хаан банк дахь Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн ******* дугаар дансанд шилжүүлсэн. 20** оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1,000,000 төгрөг, 02 дугаар 21-ний өдрийн 1,000,000 төгрөгийг тус тус зээлийн хүүд төлж дахин төлбөр төлөөгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт 120,000,000 төгрөг, зээлийн хүү 61,043,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,088,000 төгрөг нийт 190,921,600 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шаардаж байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
2.Хариуцагч Б.Н*******д нэхэмжлэлийн хувийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзал, түүний үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.
3.Хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийг би хэрэглэсэн Б.Н*******ыг хариуцагчаар оролцуулах шаардлагагүй батлан даагчаар оролцсон гэжээ.
4.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “Т******* ББСБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 21-2306 дугаар барьцаалбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******** дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк дахь “Т******* ББСБ” эзэмшигчтэй ******* дугаар дансны 20** оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулга, хүү тооцооллын хүснэгт, 20** оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаар зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн байцаагчийн тэмдэгтийн хураамж буцаан олгогдоогүй тухай албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан 190,921,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 20** оны 10 дугаар сарын 21-ны өдөр 120,000,000 төгрөгийг 1 сарын 2.4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлсэн, зээлдэгч нь 20** оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зээлийг төлөөгүй гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч Б.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.Хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, би энэ зээлийг хэрэглэсэн, хариуцагч Б.Н******* хамааралгүй гэв.
5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.“Т******* ББСБ” болон Б.Б*******, Б.Н******* нарын хооронд 20** оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэг талаас 120,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлийг эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдол үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцох, нөгөө талаас 20** оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн хүүд 2,976,000 төгрөг, 20** оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн хүү 2,880,000 төгрөг, оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн хүү 2,976,000 төгрөгийг үндсэн зээл 120,000,000 төгрөгийн хамт төлөх нөхцөл бүхий зээлийн гэрээ байгуулагдсан. (хавтаст хэргийн 11-12 дахь тал)
4.2.Хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээний үүрэгт оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг төлсөн, үүнээс өөр төлбөр төлөөгүй талаар талуудын хооронд маргаангүй.
5.Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөлөөс үзэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” байгуулагдсан байх бөгөөд тус гэрээний дагуу зээлдүүлэгч талаас мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай, хүүтэйгээр зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүрэг үүсжээ.
6.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу хариуцагч нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.
7.Зээлдэгч нарын зүгээс зээлийн гэрээний хавсралт зээл эргэн төлөх хуваарийн дагуу ******* оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн хүү 2,976,000 төгрөг, ******* оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн хүү 2,880,000 төгрөг, оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн хүү 2,976,000 төгрөг, үндсэн зээл 120,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан.
8.Гэвч зээлдэгч нарын зүгээс оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг төлж, дахин төлбөр төлөөгүй байна.
9.Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш төлөгдсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй буюу нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү, хүүгээс хасаж тооцсон нь хуульд нийцэхгүй юм.
10.Иймд зээлдэгч буюу хариуцагч нарын зүгээс оны 02 дугаар сарын 16, 21-ний өдрүүдэд төлсөн нийт 2,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох буюу хариуцагч нарын гүйцэтгээгүй үндсэн үүрэг 118,000,000 төгрөг гэж шүүх үзлээ.
11.Тэгэхээр оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны хүү 8,832,000 (2,976,000+2,880,000+2,976,000=8,832,000) төгрөг, оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 2,496,000 (120,000,000₮*2.4%/30хоног*26хоног=2,496,000₮), оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны хүү 476,000 (119,000,000₮*2.4%/30хоног*5хоног=476,000₮) төгрөг, оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны хүү 50,315,200 (118,000,000₮*2.4%/30хоног*533хоног=50,315,200₮) төгрөг, нийт 53,287,200 төгрөгийг хариуцагч нар нь зээлийн хүүд төлөх үүрэгтэй байна.
12.Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн “Хүү тооцооллын хүснэгт” гэх баримтаас харахад нэхэмжлэгчийн зүгээс ******* оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 595,200 төгрөг, ******* оны 12 дугаар сарын 21-ний өдөр 576,000 төгрөг, оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 595,200 төгрөг тооцон шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.
12.1.Тодруулбал, хариуцагч нарын хувьд ******* оны 11 дүгээр сарын 21, ******* оны 12 дугаар сарын 21-ний өдрүүдэд зөвхөн зээлийн хүү төлөх үүрэг хүлээсэн байхад тус өдрүүдэд үндсэн зээлийн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй юм.
12.2.Харин хариуцагч нарын хувьд ******* оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлөх 2,976,000 төгрөг, ******* оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлөх 2,880,000 төгрөг, оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлөх 2,976,000 төгрөгийн үүргээ нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хэтрүүлсэн гэж үзнэ.
12.3.Иймд 2,976,000 төгрөгийн хүүг хугацаандаа төлөөгүйн учир оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүүд 29,045.8 (2,976,000₮*0.48%/30хоног*61хоног=29,048.76₮) төгрөг, 2,880,000 төгрөгийн хүүг хугацаандаа төлөөгүйн учир оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүүд 14,284.8 (2,880,000₮*0.48%/30хоног*31хоног=14,284.8₮) төгрөг, оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүү 535,941.1 (128,832,000₮*0.48%/30хоног*26хоног=535,941.1₮), оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүү 102,265.6 (127,832,000₮*0.48%/30хоног*5хоног=102,265.6₮) төгрөг, оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүү 10,816,233 (126,832,000₮*0.48%/30хоног*533хоног=10,816,233₮) төгрөг, нийт 11,497,770.3 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд төлөх үүрэгтэй байна.
13.Хариуцагч Б.Бат-Эрдэнийн зүгээс би уг зээлийг хэрэглэсэн Б.Н******* нь хамааралгүй гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хамтран зээлдэгч Б.Н******* гэж гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
14.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нараас 182,784,970.3 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 8,136,629.7 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,181,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,071,874.8 төгрөгийг гаргуулан “Т******* ББСБ” ХХК-д олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б*******, Б.Н******* нараас 182,784,970.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 8,136,629.7 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,181,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******, Б.Н******* нараас 1,071,874.8 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД